“Рио Тинто”-д өгсөн Засгийн газрын сэрүүлэг

Түгээх    
2018-02-21 09:16:19 - Улс төр

rio tinto

-ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ТОГЛОГЧИД “РИО ТИНТО”-Г ХЭРХЭН ХАРАВ-

Монгол Улсын Засгийн газар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцалсан талаар “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргаад удаагүй байна. Мэдэгдлийн дараа “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн хувьцааны үнэ буурах хандлага ажиглагдав. Хөрөнгийн зах зээлд тоглогчдын өгсөн үнэ үнэлгээ чухам ямар мессэж дагуулав гэдэг бас л бодууштай асуудал юм.

Одоогоор тодорхой байгаа зүйл нь, манай улс Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэглээг дангаараа хангаж чадахгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар дөрвөн жилийн дотор цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Хөрөнгө оруулалтын гэрээн дэх ийм утга бүхий заалтыг Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээр хугацаагүй болгож, бүрхэгдүүлсэн байсныг засч сайжрууллаа гэж салбар яамнаас тайлбарлаж байна.

Нөгөө талаас “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс бидний аливаа асуудал дээр уддаг, дотооддоо учраа олох гэж цаг алддаг байдлаас үүдэж, гэрээн дэх хугацаа зөрчигдвөл асуудалд орохгүй гэж 2014 оны гэрээнд заалт хавчуулсан байж болох. Ямартай ч Засгийн газар “Анхны хөрөнгө оруулалтын гэрээний заалтаа биелүүлнэ үү” гэсэн сэрүүлгийг “Рио Тинто” зүгт энэ удаа өгч чадав бололтой.

Үр дүн нь харин хэрхэн гарах бол. Уг нь аль 2013 оноос хойш “Тавантолгойн цахилгаан станц” гэсэн төслийн нэгж байгуулагдаж, үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Одоогоор ТЭЗҮ нь бүрэн гарч дуусаад байна. Засгийн газраас өгсөн сэрүүлгээс үүдэж, Тавантолгойн цахилгаан станц барих ажил илүү эрчимтэй урагшилна гэсэн хүлээлт үүсэв.

-“РИО ТИНТО” НАЙМАН ЖИЛИЙН ХӨРӨНГИЙН БАТАЛГАА ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ-

Тавантолгойн цахилгаан станцыг MCS, Японы “Marubeni” корпорацитай хамтран барихаар Засгийн газартай /2017.06.28/ гэрээ байгуулжээ. Уг хамтарсан консерциумын зүгээс “Рио Тинто” групп болон зээлдэгч банкуудтай 14 хоног тогтмол уулзалт хийж байгааг тодотгов. Станцыг ТЭЗҮ-д тусгагдсанчлан нэг тэрбум орчим ам.доллараар барина. Үүн дээр “Рио Тинто” баталгаа гаргаж байж, зээлдэгчид зээлээ өгөхөөр байгаа юм.

Хөрөнгийн баталгаа гэдэг нь нэг ёсондоо Оюутолгой төсөлд асуудал гарч, зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл “Рио Тинто” хариуцлагаа үүрнэ гэсэн утга. Зээл 15 жилийн хугацаатай олгогдох бөгөөд “Рио Тинто” найман жилд нь хөрөнгийн баталгаа гаргах боломжтой гэсэн хариулт өгчээ. Энэ хугацааг сунгах асуудлаар хоёр тал хэлэлцээр хийж байгаа аж.

Хөрөнгийн баталгааны асуудал шийдэгдчихвэл энэ оноос ажлаа эхлүүлж, 2021 он гэхэд 450 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц баригдана гэсэн үг. Байршлын хувьд “Энержи Ресурс”-ын цахилгаан станцын хажууд, эсвэл нүүрс тээвэрлэлтийн замд 300 га талбайд барихаар яригдаж байна. Гол нь эрчим хүчний нүүрсээ үр ашигтайгаар хэрэглэж, урд хөрш рүү урсаж буй 160 сая орчим ам.долларын хөдөлгөөнийг дотооддоо барих боломж бүрдэнэ.

Цахилгаан станц бариулна, бариулахгүй. Эрдэнэтэд бариулна. Үгүй, болилоо. Тавантолгойдоо бариулна гэсэн өмнөх жилүүдийн хэрүүл, эргэж буцсан байдал бүү давтагдаасай. Засгийн газар станцын асуудал дээр зөвхөн төсөл хөгжүүлэх үүрэг хүлээж буй. Үүнийгээ л барьж ажиллаад, хувийн хэвшлүүддээ боломж олгох нь чухал билээ. Засгийн газар нэг удаа нүүдэл хожсон ч асуудалд хэт попорч, шийдэл бүр дээр арагшаа гэдийгээд байж болохгүйг салбарын сайдад нь сануулъя.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

Зочин (202.9.43.42)
2018-02-22 20:46:46
багабанди мэтийн монголд сэтгэлгүй луйварчид монголын талын гучин дөрвөн хувийг төлөөлсөн нэртэй олон мянган долларын цалин аваад юу ч хийхгүй бялдуучлал хийгээд л суудаг сурагтай.гучин дөрвөн хувийн тэгээд дээр нь монголын нутагт монгол газар шорооны баялаг ыг эзэмшиж байгаагийн хувьд монгол ардын эрх ашгийг том дуугаар эзэн шиг хамгаалж болноо доо. тэр монгол талын гурван төлөөлөл гэгчид.

Зочин (202.21.106.107)
2018-02-21 22:18:20
нөгөө зоригт гансүх баярцогт нар хаана байна нөгөө хийсэн гэрээ юу болж байна ард түмэн

Зочин (203.169.49.93)
2018-02-21 21:17:21
Хамгийн гол нь дараагын засгийн газар энэ төслийг амжилттай явуулах талаар чармайлт гаргах баталгаа байгаа юм болов уу?

зочин (37.29.40.90)
2018-02-21 21:11:17
монгол талаас толоолон сууж байгаа хумуус сайн хяналтаа тавьж ажилмаар л байгаамдаа.бас тайлан тавьж байвал сайнсан.

Зочин (202.179.27.217)
2018-02-21 19:30:27
Барууны компаниудыг шахаж Хятаджуулах бодлого явагдах нь дээ.

Зочин (202.9.41.6)
2018-02-21 19:19:16
та нарын сонгоод байгаа солонгосын DOOSAN компани чинь ажлаа 100% хятадын компанид огохоор давхар турээс ярьж байна. Даваасурэн иймэрхуу л ажил хийж бнда.

Зочин (66.181.166.196)
2018-02-21 17:43:41
MCS зөв засаглалтай сайн компани. Шинээр сургуулиа төгсөж байгаа олон зуун залуус MCS-ийг сонгож байгаа нь нэг юм хэлээд байгаан бишүү

Зочин (66.181.185.89)
2018-02-21 14:31:11
uls orniihoo tuiuu uragshaa saidaa.bayr hurgii

Zochin (66.181.185.158)
2018-02-21 12:53:15
ERDENETIIN 51 HUBIIG OLNII ANHAARLAAS HOLDUULAH GESEN OROLDLOGO BISH BIZ DEE

Irgen (66.181.185.158)
2018-02-21 12:51:09
S. BAYAR SHIG YUM HIIJ BALARAB DAA.

Зочин ахмад настан (202.9.42.74)
2018-02-21 12:05:13
Одоо Монголын тал хугацаандаа станцаа барьж чадахгүй бол эргээд харицлага хүлээнэ шүү хэрүүлгүй хурдан бариад цахилгаанаа Оюутолгойд зараарай даа

Зочин (103.26.192.62)
2018-02-21 11:54:43
Энэ МCS гэж Монголыг. монголын ард түмнийг хятадын даалгавараар цөлмөдөг хараал идсэн компанийг монголоос зайлуулааааааааааааа аааааа!!!!!!!!!!!!!!!!! НӨГӨӨ Л МАНАН -ГИЙН СҮЛЖЭЭ ЯВЖ БАЙНА . ХҮРЭЛСҮХ ЭНЭ ТӨСӨЛД МCS ийг оруулж байгаа бол чи зайлаа муу луйварчид . МCS төсөл хэрэгжүүлэх нэрээр буцаагаад тэр мөнгөө хэдэн зуу сая дахин өсгөж төрөөс луйварддаг. Өнөөдөр Энэржи Ресурс төрөөр бариулсан замынхаа мөнгийг төрд төлсөн үү үгүй одоо цахилгааны эх үүсвэрээ өөрсдөөсөө сохор зоосч гаргахгүйгээр Монголын төрөөр шийдүүлнэ тэгээд дээрээс нь төрөөс мөнгө авна. Энэ хулгайч луйварчдыг шоронд нь хатааяааа Монголын ард түмэн тэмцьеээээээ

зочин (202.179.31.20)
2018-02-21 11:12:35
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ТЭНД АЖИЛЛУУЛААЧ ЭЭ АРД ИРГЭДЭЭ ШУВУУ БАРЬЖ БАЙНА УУ ГЭЭД ДОНГИОРЧ ТАГНАЖ БАЙХЫН ОРОНД АЛТ ИХ ГАРЧ БАЙГАА Л ДУУЛДАХ ЮМ

Зочин (202.55.191.42)
2018-02-21 11:10:07
Шар толгойтнуудтай болгоомжтой харилцах хэрэгтэй яаж ч тонгорч мэдэх хүмүүс Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй таван толгойн цахилгаан станцийг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна аа битгий эргэж буцаад элдэв хувийн намын эрх ашиг хөөгөөд байгаачээ!!!

Зочин (202.55.191.42)
2018-02-21 11:10:02
Шар толгойтнуудтай болгоомжтой харилцах хэрэгтэй яаж ч тонгорч мэдэх хүмүүс Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй таван толгойн цахилгаан станцийг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна аа битгий эргэж буцаад элдэв хувийн намын эрх ашиг хөөгөөд байгаачээ!!!

зочин (27.123.214.106)
2018-02-21 10:46:55
Даваасүрэн сайдад улс орныхоо эрх ашгийг хамгаалсан алхам хийж байгаад талархаж байна Риотинто бол цэвэр луйварчид бүр гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авах ёстой шүү Оюутолгайгоос алт ачаад нисдэг онгоцыг шалгаж байгаач Риотинто Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа учир монголын хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой

Зочин (182.160.4.51)
2018-02-21 10:43:33
СОНГОЁ Л

Зочин (182.160.4.51)
2018-02-21 10:42:46
НЭГЭНТЭЙ ГЭРЭЭ ХИЙСЭН БОЛ МӨРДӨЖ СУРАА МОНГОЛЧУУДАА.ИХ ХУРАЛД 76 ХҮН БҮГД ТЭНЭГ ЛУЙВАРЧИД ЮМ УУ?САЙН НЯГТАЛЖ БУЦАХААРГҮЙ ГЭРЭЭ ХИЙЛ ДЭЭ.ҮНЭНДЭЭ ИХ ХУРАЛД БУЙ ДУУЧИН БӨХ ЯРУУГААР ДОНГОДОГЧ СЭТГҮҮЛЧ ГАНЗГАЧИН ЖАГСАГЧ МЭТИЙН ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭЖ БАЛДУУШИГ БАЙХАВ ДЭЭ.ОЛИГТОЙ ХҮН СОНГЁ Л ДОО.

zochin (150.129.141.103)
2018-02-21 10:38:51
Рио Тинто 8 жилийн баталгаа гаргаж өгнө гэдэг чинь 8 жилийн дотор ухаж зөөж дуусгана гэсэн үг биш үү ?????

Зочин (59.153.113.189)
2018-02-21 10:31:53
Марубени дангаараа Тавантолгойн цахилгаан станцын тендерт ялсан түүнд MCS оролцоогүй бүүр сүүлд Марубентэй хамтараад . одоо Марубкни салсан юм билээ ингэхээр энэ тендер нэг бол хүчингүй болох эсвэл Марубений дангаараа эзэмших эрхтэй гэсэн үг MCS д энэ тендер ямарч хамаагүй шүү

мит (103.229.120.9)
2018-02-21 10:06:33
Одоо энэ Баяр Сайханбилэг нарыг барьж хориод нэг тииш нь болгоочээ Арай л даварцан юмаа

Зочин (103.57.93.113)
2018-02-21 09:57:57
Сайханбилэг гэдэг хүнтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!!!

Зочин (103.57.93.113)
2018-02-21 09:57:49
Сайханбилэг гэдэг хүнтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!!!

Зочин (103.57.93.113)
2018-02-21 09:57:43
Сайханбилэг гэдэг хүнтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!!!

Зочин (202.9.41.34)
2018-02-21 09:51:27
Neg zasgiin gazar neg l Tom tusuluu heregjyylsen bol odoo bid hel amgui saihan ueyeg amidrah baisan yum biscuits.

Зочин (202.9.40.46)
2018-02-21 09:41:14
ashig sonirhliin zurchiltei yum bolgonoos ashig harsan Davaasuren gedeg yum baihad tusul heregjihgui baih

Зочин (202.179.30.194)
2018-02-21 09:33:23
ОТ байгуулсан гэрээгээ цуцалсан ч болохгүй юмгүй. хөөгөөд гаргасан ч яадаг юм. Ер нь УИХ ыг тараагаад энэ луйврын гэрээнүүдийг бүгдийг цуцлах хэрэгтэй. тэгээд МУ ын эрх барих байгууллага өөрчлөгдсөн энэ тэр гэж өөр гарц хайх хэрэгтэй. ингэж хжаа руу зөөж байгаа түүхий нефт от гэх мэт асуудлаа нэг мөр шийдэх боломж бүрдэх ч юм билүү.

Зочин (66.181.190.38)
2018-02-21 09:22:06
Рио тинтотой байгуулсан гэрээгээ эрхэмлэж бай Монголчуудаа тэд бидний шинэ түнш шүү. Харин Эрдэнэт дээр хуйвалдаан хийж идэх гэсэн аливаа ямарч хэргийн шууд шалгаж, үнэн эсэх тухай ил тод мэдээлэлж улс төрчдийн эрх мэдлийг хязгаарлаж явах ёстой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй