Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ

Түгээх    
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд

Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын эрхтэн шилжүүлэх мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 26-28-нд Улаанбаатар хотноо үзлэг хийх гэж байна.

Эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэгч Ази дахь хамгийн том байгууллагын нэг “Фортис” групп олон чадварлаг эмч, мэргэжилтэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй дэлхийн жишигт нийцсэн байгууллага юм. Тус групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, өндөр чадвартай 23 мянган ажиллах хүч, баг хамт олонтой, өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж. Тус эмнэлгийн эмч Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, бүгд амжилттай болсон. Түүний багийнхан 2500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 2015 онд АНУ-ын Чикаго хотноо байрлах Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгээс Хүндэт шагнал хүртсэн юм. Харин доктор Рахул Бхаргава насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгтээ дээд амжилт тогтоожээ.

Энэ удаад тус группын Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга, доктор Вивек Виж, Урологи, Бөөр шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, доктор Ражев Сод, Клиникийн Гематологийн буюу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга, доктор Рахул Бхаргава зэрэг шилдэг эмч нараар ахлуулсан багийнхан Улаанбаатар хотноо дахин ирэх гэж байна. Тэд энэ сарын 26-нд “Интермед” эмнэлэгт, 27-нд Улсын нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт, 28-нд Хавдар судлалын үндэсний төвд тус тус үзлэг хийхээр төлөвлөжээ.

Вивек Виж элэгний хавдар, элэгний цирроз, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөн, элэгний архаг эмгэг, Ражив Сод бөөр шилжүүлэн суулгах, Рахул Фаргава цусны эмгэгүүд (цусны хавдар, чөмөг, хэм шилжүүлэн суулгах) гэсэн чиглэлээр үзлэг хийх бөгөөд өвчтнүүд элэгний MRI эсвэл CT шинжилгээ, Элэгний үйл ажиллагааны шинжилгээ болон өмнө нь хийлгэж байсан шинжилгээний бичгүүдээ авч ирэхийг зөвлөж байна.

Дашрамд дурдахад, “Фортис” эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн бөгөөд тус эмнэлгийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах, зуучлах, бичиг баримт бүрдүүлэх, БНЭУ-ын виз хүсэх зэрэг цогц үйлчилгээг авах боломжтой болжээ.  

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

зочин (59.153.114.101)
2018-02-21 15:45:05
Фортис эмнэлэгийн албан ёсны газар хаана байрлаж бгаа юм бэ.утас байршил хэрэгтэй бна.

зочин (59.153.114.101)
2018-02-21 15:44:59
Фортис эмнэлэгийн албан ёсны газар хаана байрлаж бгаа юм бэ.утас байршил хэрэгтэй бна.

зочин (59.153.114.101)
2018-02-21 15:44:50
Фортис эмнэлэгийн албан ёсны газар хаана байрлаж бгаа юм бэ.утас байршил хэрэгтэй бна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол