“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”

Түгээх    
2018-02-22 07:39:20 - Орон нутаг

shulhii

“Сэтгүүлч та нар шүлхий өвчний талаар уг нь бичмээргүй байгаа юм. Битгий бичээд бай л даа. Ерөөсөө битгий бич” гэж албаны нэг хүн мэдээлэл авах хүсэлтийн хариуд хэлэв. Учрыг тодруулбал, энэ нь гадаад худалдаа, хамтын ажиллагаанд хор хохирол учруулж эхэлсэнтэй холбоотой гэлээ.

-ХОЁРДУГААР САРЫН 25-НЫ НЯМ ГАРИГТ ОХУ-ААС ВАКЦИНЫ
ЭХНИЙ ЭЭЛЖ ИРНЭ-

Үнэнийг нуух шаардлага бий билүү? Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаархи бодит мэдээллийг аваад үзье. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд энэ өвчин хурдацтай тархаж буй бөгөөд 2017 оны намраас эхэлсэн малын гоц халдварт өвчний голомт хаа сайгүй байгаа юм.

Малчид өвчтэй малаа нуусны улмаас нэг айл, сум төдийгүй аймгийн хэмжээнд шүлхий өвчин тархахад хүргэж, улмаар вакцинжуулалт хийж амжилгүй даамжруулсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, 2018 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар таван аймгийн 13 суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж буй аж.

Улс орны хил хазгаараас үл хамааран тархдаг энэхүү халдварт өвчний голомтод он гарснаас хойш ойролцоогоор 268 өрх бүртгэгдсэн, нийт 2500 орчим мал өвчилсөн гэсэн тоон мэдээ бий. Зарим аймаг, сумдад нүүдэллэн очиж буй цагаан зээрийн сүрэгт шинжилгээ хийхэд шүлхийн халдвар илэрсэн байна.

Мал эмнэлэг үржлийн газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой хэмжээний малыг вакцинжуулалтад хамруулдаг. 2017 онд нэлээд их хэмжээгээр вакцинд хамруулжээ. Шүлхийн вакцин нь зургаан сарын дархлаа тогтоодог. Тиймээс шүлхийн голомтод байгаа малыг зургаан сар тутамд вакцинд хамруулах шаардлагатай юм.

shulhii

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД ГОВИЙН АЙМГУУДАД ВАКЦИНЖУУЛАЛТ
ХИЙХ ШААРДЛАГА ТУЛГАРЧЭЭ-

Өнгөрсөн онд ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжаар 2017 онд 2,6 сая тун шүлхийн вакцин авсан. Оросын мэргэжилтнүүд ирээд вакцин хийсэн малд хэр зэрэг дархлаа тогтсоныг тогтоохоор мониторингийн судалгаа хийжээ. Таван аймгаас дээж цуглуулж, шинжилгээ хийхэд 75,6-96,9 хувьд нь дархлаа тогтсон гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл вакцин шүлхийн халдвараас хамгаалж байна гэдгийг тогтоосон байна.

Өнөөдрийнб айдлаар шүлхийн вакцины нөөц бараг дуусчээ. Мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон хэвлэлд мэдээлэхдээ “2017 оны есөн сард ОХУ-аас вакцин оруулж ирж, вакцинжуулалт хийсэн. Гэвч одоо зуншлагын нөхцөл байдалтай холбоотойгоор баруун болон төвийн бүсийн, вакцинд хамрагдаагүй айлууд зүүн болон говийн бүс нутгуудад нэлээн нүүдэллэж очсон. Хоёрдугаарт, малчид малаа нууж өвчлөлийг улам даамжруулж нэг биш хоёр, гурван сумын хэмжээнд тархах зэрэг байдлаас болоод энэ өвчний байдал даамжирч байна” гэжээ.

Одоогийн байдлаар Дундговь аймгийн долоон суманд, Өмнөговь болон Говьсүмбэрт нэг суманд, Дорноговь аймгийн хоёр суманд хорио цээр тогтоогоод байгаа юм. Гэхдээ бусад суманд сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсээр байгаа бөгөөд тэдгээрийг лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа аж. Тиймээс эхний ээлжинд говийн аймгуудад вакцинжуулалт хийх шаардлага тулгараад буй юм байна.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам харилцан тохиролцсоны дагуу 7.2 сая тун вакцин авах гэрээ байгуулсан нь гурав хуваагдан ирэх юм байна. Энэ сарын 25-ны бямба гариг ОХУ-аас авах вакцины эхний ээлж Монголд ирэх ажээ.

Түүнчлэн говийн аймгуудад зээрийн өвчлөл бүртгэгдэж байгаа аж. Зэрлэг амьтдын нүүдлийг хорих боломжгүй тул малчдад малаа вакцинжуулалтад хамруулахыг анхааруулж байна.

uwchin

-МАЛЧИД МАЛ НЬ ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛСӨН БАЙХАД СУМ ОРОН НУТГИЙНХАА
МАЛЫН ЭМЧИД МЭДЭЭЛДЭГГҮЙ-

Шүлхий өвчнийг эрт илрүүлэх нь хамгийн гол арга хэмжээ. Гэтэл эрт илрүүлж чадахгүй халдварыг нэлээд олон газар тархсаны дараа авч буй арга хэмжээнүүд үр дүнгүй байна.

Мал нь шүлхийгээр өвчилсөн байхад малчид сум орон нутгийнхаа малын эмчид мэдээлдэггүй нь маш их хугацаа алдахад хүргэсээр байгаа ажээ. Нөгөө талаасаа түвэгтэй байгаа зүйл нь отор нүүдэл, цагаан зээрийн шилжилт нүүдлээс гадна орон нутагт нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байгаа нь сөрөг үр дагавар авчирч буй юм байна.

Тиймээс өвчний эрсдэлтэй байгаа энэ үед орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд аль аль талаасаа олон нийтийг хамарсан арга хэмжээг тодорхой хугацаанд тэвчих нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа нэг арга болох нь.

Шүлхий өвчний үүсгэгч маш олон хүчин зүйлээр дамждаг. Нэгдүгээрт, өвчтэй мал амьтнаас, хоёрдугаарт байгаль цаг уурын хүчин зүйл, дээр нь шүлхий өвчний үүсгэгчээр бохирдсон өвс, хөрс, ус, тээврийн хэрэгсэл, хувцас гэх мэт бүх зүйлээр дамжин халдвар тархах боломжтой. Тиймээс шүлхий өвчний үед хорио цээрийн дэглэм хамгийн чухал байдаг. Зэрлэг амьтан ч гэсэн уг өвчний нэг үүсвэр байх боломжтой ажээ.

Малчид хэрвээ нутаг руугаа нүүдэллэх гэж буй бол мал эмнэлгийн байгууллагад хандаад “Манай малд үзлэг шинжилгээ, ариутгал хийгээд өгөөч ээ, Манайх нутаг руугаа нүүж болох уу” гэж хандах хэрэгтэйг албаны эх сурвалж хэлж байна.

Төгсгөлд өгүүлэхэд, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаархи мэдээллийг олонд түгээхийг хорихын оронд илүү “шилэн” байх хэрэгтэй. Малчид ч орон нутагтаа өвчний халдвар аваачиж нутгийнхнаа хоосруулахгүйн тулд өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй юм.

Д.ТУЯА

shulhii



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

Зочин (202.179.11.10)
2018-02-25 13:08:24
Өвөрхангайн Хужиртруу Эрдэнэтээс явах гэсэн. Зам хаана хаана хаасан хаагуур явах талаар мэдээлэл өнгө үү

Иргэн (59.153.114.131)
2018-02-22 18:17:40
Малчин,малын эмч,багийн дарга,сум аймгийн засаг дарга,хөдөө аж ахуйн яам ,мал эмнэлэг эрдэм шинжилгээний яг энэ өвчнийг хариуцсан ажилтан албан хаагч дарга цэрэг,эрдэмтэн мэргэдийг нь онцолж ажлын хариуцлага тооцооч .Зүгээр авто замаар явж байгаа жолооч нараас мөнгө хурааж дугуй луу ус шүршиж мөнгө авч байхаар. Тэр вакцины мэргэжилтэн гээ шалгаачээ. Газар авсан бизнес юм бишүү.

zochin (202.9.40.108)
2018-02-22 16:30:03
manaid vaktsini biznes huchee avsan, mongol vakysin, mongol erdemtdee toodoggui, malchid n mala vaktsind hamruulddaggui eh oronch bish har amia bodson setgehuitei uchir iim bgan sh de, tegeed medeelehgui hav daraad bugdere uvduj uhehe uu erguu malnuud orkooro l setgehiim da, tegj heldeg turiin alban haagch bval turiin esreg gemt hereg uildej bna gesen ug shuu orkuudaa

би (66.181.166.134)
2018-02-22 12:09:23
бичихгүй бол хүмүүс мэдэхгүй явж очоод хорио цээрээс болж эргэж буцаад бөөн зардал чирэгдэл болдог ш дээ. Хүнд хэрэгтэй гэдэг талаас нь бичж мэдээлх нь зөв ш дээ. Ямар гайхуулах гэж мэдээлж байгаа биш.

зочин (139.5.219.218)
2018-02-22 11:58:26
Хийх юмгүй хов зөөдөг сэтүүлч нэртэй хүмүүс ийм юмыг хийх юмдаа. Үүнээс хойш ийм хмүүсийг жинхэнэ сэтгүүлчдээс нь ялгаж СЭТҮҮЛЧ гэж байя. Шүлхийн вирус хүнд халдварлахгүй,айгаад байх юм байхгүй. Өвчин гарсан гээд олон малаа устгадаг аргаач өөрчлөх хэрэгтэй. Цааш нь бичих үү яах уу?

Зочин (64.119.27.92)
2018-02-22 11:53:54
Малын шилжилт хөдөлгөөн байна. Хавар болохоор малчид өөрсдөө тэндээс тийм ч хурдан удмын морь, эндээс ийм ч төл сайтай ашиг шимтэй хуц ухна гээд л зөөж өгнө. Эндээс халдварт өвчин тархах үндэс тавигддаг.

varane (103.57.95.241)
2018-02-22 11:44:45
Шүлхийг санаатай тараагаад энэ нь бизнес болчихсон юм биш үү.

varane (103.57.95.241)
2018-02-22 10:44:14
Шүлхийг санаатай тараагаад энэ нь бизнес болчихсон юм биш үү.

Зочин (119.40.100.253)
2018-02-22 10:08:45
HUMUUS YAGAAD UUNIIG TARAAJ BNA GJ IH YARIAD BNA... ENE UNEHEER UNEN BOL TAGNUUL HUDUU AJ AHUIN YAMIIG SHALGAH HEREGTEI! MANAI ULSAAS UUR JIL BOLGON IIM UVCHIN GARDAG ULS LAW BHGUI BH! ENE NOOTOI!

Zochin (202.9.41.89)
2018-02-22 10:05:21
Delxiin bux orond garch l baidag evchin tegeed tev TV eer zarlaad baigaggui l baixgui yu ever mongol xuntei yarij baixad manaid ch iim evchin garch l baigag bid shulxii gej yaridaggui B1 gej yaridag gej baisan manai shulxii gej yarisaar baiggad Mongol maliig neg ix evchnii uur uurxai meteer oilguulax ajliih Mongolchuud eersdee xiij baina. Ug ni xamgiin eruul amttai max yum baigaa yum .

11111111111111111 (202.179.26.78)
2018-02-22 09:58:47
Шүлхийгээр НАЙМАА хийдэг ХУЛГАЙЧИД л битгий бичээч гэж байхгүй юу даа. Хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн газарт үүрлэсэн бөгөөд тэдэнтэй сүлжээтэй гарууд л тийм захиалга өгнө...

bat (202.70.43.234)
2018-02-22 09:53:20
shulhii bol zugeer l malin haniad yum.mal baigaa tsagt haniad hur ch l taarna shuu dee.haniad hursen hunee alaad buldag bil uu.shulhii amarhan edgerdeg,hund yamar ch halgui ovchin.bi erh medeltei baisan bol malchidaar vaktsinii uniig ni garguulaad,uls dayar vaktsinjuulaad l shiidchih asuudal.ene ih duulian,hol horio uls orond yamar ih hohiroltoig oilgohgui bna gej baimaargui.setguulchidiin medleg bolovsrol doroi bna.heden jiliin omno zudand uhsen malin seg harchihaad boon ovchin delgereh ni bna,uls oron suirlee geed baahan bichsen,ulsaas olon terbum togrog gargaj holduu gazar baahan uhaj ustgal hiisen.uul ni bol ovol uhsen mal havar bolohod baigaliinhaa jamaar alga bolood l duusdag yum shuu dee...

Зочин (125.168.37.248)
2018-02-22 09:48:19
Ардчилал гэдэг чинь юу байгаагаа бvгдийг дэлхийд зарлаж байхыг хэлдэг гэсэн биздээ! Тэр тусмаа муу муухай юмыг юуч vлдээлгvй зарлах естой юм гэсээн. Комнист Хитад , Орос шиг нууж болохгvй ээ!! Нууц юм байвал тэрээд л емхийрч ялзарч эхэлдэг гэж Батvvл Баатар сургасан

fghj (139.5.216.110)
2018-02-22 09:45:50
1 рт.энэ нүүдлиин малалгаа одоо болиоо 2 рт энэ хуурамч вакцины бизнесээ зогсоо Дэлхии даяараа том хашаанд фермериин загвараар бэлчээгээд болоол бншдээ Хашаанд бэлчээдэг болхоос ха хамаагүй халдвар тээгээд нүүдэллээд байдгүймаа

Зочин (202.9.41.201)
2018-02-22 09:31:19
1964 онд гарсан шлдхийг яаж дарсан билээ. 1990-иэд оны дунд үед Сүхбаатар аймагт гарсан шүлхийн ул мөрийг өнөөг хүртэл бүрэн дарж чадахгүй байна шүү дээ. Одоо зүүн талаасаа төв рүү орж ирээд байна шүүдээ, Үүндээ дүн шинжилгээ хийгээч. Шүлхийн эсрэг авч буй арга хэмжээ чинь буруу байна шүү дээ. Шүлхийн талаар шийдвэр гэргэж байгаа хүмүүсээ үндсээр нь солиоч.....

Зочин (182.173.240.7)
2018-02-22 09:21:50
дулааны боловсруулали нэрээр хятадру их хэмжээгээр оорсдоо мах чанаж гаргаад бусад улс ру гаргахгуйгээр зориуд ингэж блоглож үнэ унагаж байгааг УИХ,ЗГ YАБЗ анхаараач, шулхийг зориуд хэсэг булэглэл тарааж байгаа шуу,?

Зочин (182.173.240.7)
2018-02-22 09:17:41
Энэ сэтгуулч пиздагууд шулхий нээс оор сэдэв алга уу, гадны нохдууд иранууд хуртэл бид авмаар байна, танайхан оорсдоо их бичих юм гэж байгааг анхаараач, эсвэл ингэж бичуулэх сонирхолтой булэглэл байна уу,

иргэн (203.91.115.41)
2018-02-22 09:00:20
Шүлхий боомоо кодоор кодолж оруулж бвал яасын заавал шүлхий гээд томоор бичих шаардлага бна уу зүгээрл ши тэй бгаа бм гарсан ч гэх юумуу эсвэл 7707 1103 гэх мэт ямар ч хамаагүй кодоор орлуулж заншвал зүгээр байх

zochin (202.79.203.43)
2018-02-22 08:45:21
Энэ өвчин чинь бизнес болцон байна лэ. Зориудаар халдвар тараана араас нь вакцинаа шахна. Ариутгалын бодис нь 25 кг нь гэдэд л 200 мянган төгрөг байдаг гээд бодхоор ямар их ашигтай бизнес гэдэг нт харагдаад байна да. Ямар ч зардал гарахгүй хөдөө гарч халдвар тараах машин тэрэг, нэг хүн хөлслөх зардал тэгээд л болоо.

Чука (66.181.161.122)
2018-02-22 08:45:07
Оюу толгой гэж монголын хууль үйлчилдэггүй газар юмаа. Шүлхий өвчиний хорио тогтоосон сумаар хүнд даацын машин явуулаад л

zochin (202.79.203.43)
2018-02-22 08:40:53
Манай махыг гадагш гаргахгүй байх өвөрмонголчуудын зориудаар зохион байгуулсан халдварт өвчин тарааж байгааг яагаад нуугаад байгаа вэ. Мах экспортлох маш их ашигын ардах өрсөлдөөнд манайх ямар ч арга хэмжээ авч чадахгүй хүч мөхсдөж байгаагаа нуугаад байна шүү дэ.

зочин (202.179.31.20)
2018-02-22 08:38:38
өвөрмонголд шүлхий гарч л байдаг эмчилж л байдаг тэгж их сүртэй юм болдоггүй юм манайд л дэвэн дэлхийгээр зарлаад л хэдэн малчид улс орноо бодохгүй нэг их юм олсон юм шиг л байх юм хятадууд харин ч манай монгол махийг авах сонирхолтой яагаад гэхээр танайх вакцин хийдэгүй уяраас мах нь цэвэр гэж ярьж байсан

яаг тм (27.123.214.109)
2018-02-22 08:14:56
Яаг тийм шүү дээ сэтгүүлч нэртэй хэдэн пиззздааагууд энэ улсыг сүйрүүлхэд мөн тус хүргэж бгаа дааа Урд хойд хөршид мал амьтаны өвчин гардаг боловч төрийн бодлого эх оронч сэтгүүлчид нь гаргаж тавьдаггүй юм .Гадны гомо лесби дуучин монгол хүнд ямар хамаа бна.?Лаалрын Сэтгүүлч нэртэй хоосон толгойтой пизздаагуудааа .?Хог ч хамаагүй нийтлэж бвал түүнийгээ сэтгүүл зүй гэж ойлгоод бна уу Муу лагаанууд

Зочин (66.181.180.22)
2018-02-22 08:13:18
Шүлхий өвчин ингэж энд тэндгүй гарч байхад нийслэлд орж ирж зарагдаж байгаа махыг нэгбүрчилэн шалгаачээ.Байдал маш эрсдэлтэй баына шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-26 12:17:11 - Нийслэл
Иргэн Д.Батмөнх ижил зовлонд унасан өрх толгойлсон аавд туслав
2018-09-26 12:06:17 - Спорт
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр дэлхийн дэвжээнд гарна
2018-09-26 11:56:21 - Нийслэл
Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ
2018-09-26 11:52:13 - Хууль
Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан
2018-09-26 11:36:57 - Орон нутаг
Хонгор суманд 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2018-09-26 11:21:46 - Хууль
Вакцинд хамрагдаагүй бол торгох нь зөв эсэхийг ЦЭЦ дэнсэлж байна
2018-09-26 11:15:11 - Улс төр
Ерөнхий сайдыг иртэл Засгийн газар хуралдахгүй
2018-09-26 10:55:05 - Нийслэл
“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2018-09-26 10:54:09 - Эрүүл мэнд
Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа
2018-09-26 10:50:48 - Нийслэл
Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ
2018-09-26 10:48:30 - Хууль
“ТЭЦ-4”-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн ял оноожээ
2018-09-26 10:47:35 - Спорт
ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
2018-09-26 10:42:01 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв
2018-09-26 10:39:30 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ
2018-09-26 10:30:57 - Байгаль Орчин
ДОХИО!!!: Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ
2018-09-26 08:37:10 - Хууль
П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
2018-09-26 07:55:51 - Эдийн засаг
Монголбанк ам.долларын өсөлтийг “АЖИГЛАЖ” байна
2018-09-26 07:49:24 - Технологи
Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй “Econ Empire” ачааны автомашин зохион бүтээсэн Б.Бадамдоржтой ярилцлаа
2018-09-26 07:44:35 - Боловсрол
БИДНИЙ ТУХАЙ: Эрдэмтэд “Хүйс толгой”-н гэрэлт хөшөөний бичээсийг тайлж уншчээ
2018-09-26 07:39:59 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо