Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ

Түгээх    
2018-02-22 07:46:37 - Хууль

Сүүлийн гурван жилийн турш идэвхтэй яригдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын ашигт малтмал олборлох эрхийн лицензийг авахаар санаархаж буй “Сентерра Гоулд” ХХК, тус хайрханыг аврах хөдөлгөөн, ард иргэдийн хооронд үүссэн тэмцэл Монгол Улсын шүүх засаглалын түүхэнд анх удаа 34 дэх удаагаа хойшилж, дээд “амжилт” тогтоолоо.

Тодруулбал, 34 дэх шүүх хурал өчигдөр Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэл дахин хойшиллоо. Шүүх хурал юуны учир ингэж олон удаа хойшлоод байгаа талаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий Улаанбаатар дахь төлөөлөгч Ж.Ганбаатартай ярилцлаа.

Эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.

shuuh

-“СЕНТЕРРА ГОУЛД”-ЫН ЗАХИАЛГААР ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ШҮҮХ ХУРАЛД ИРЭХГҮЙ ХОЙШЛУУЛСААР БАЙНА-

-Шүүх хурал 34 удаа хойшилчихлоо. Шалтгаан нь юунд байна вэ?

-Өчигдрийн шүүх хурал “Сентерра гоулд” компани бие төлөөлөгч болон өмгөөлөгчөөсөө татгалзаж шинэ төлөөлөл, өмгөөлөгчтэй болсон гэсэн шалтгаанаар хойшиллоо.

-Өмнөх 33 хурал мөн л “Сентерра гоулд”-ээс шалтгаалж хойшилсон уу? Иргэний хөдөлгөөнийхний зүгээс шүүх хурал хойшлуулж байсан удаа бий юу?

-Биднээс шалтгаалж шүүх хурал хойшилсон нэг ч тохиолдол байхгүй. Бид тэмцлийнхээ төлөө тууштай явж байгаа. Гацууртын ордыг ухахын тулд “Сентерра гоулд” нийт 34 удаа лобби хийлээ.

-“Сентерра гоулд” албаар шүүх хурлыг хойшлуулах шалтаг гаргаад байгаа гэж ойлгож болох уу?

-“Сентерра гоулд” ХХК Засгийн газраар дамжуулж шүүх хуралд нөлөөлөх үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэвэл өнөөдрийг хүртэл түдгэлзүүлээд байгаа лиценз бүхий орд газар дээр “Сентерра гоулд”-ынхан бүх тоног төхөөрөмжөө бэлэн болгоод ухахад бэлэн болчихсон байгаа. Тэд ажлаа эхлэхэд бэлэн болгож байгаад шүүх хурлаар ороод, лицензийг цуцлах зүйл заалтыг хэрэгсэхгүй болгуулаад, түүнийхээ дараа орд руугаа шууд дайраад орчих бодолтой байгаа юм. Биднийг давж заалдаад явах хооронд эд нар үйл ажиллагаагаа эхэлж, нэгэнт хөрөнгө оруулалт хийгдээд эхэлсэн тохиолдолд Засгийн газар эргэлзээтэй байдалд орчих юм.

noyon

-Та бүхэн Ноён уулыг ухуулахгүй гэж бараг гурван жил тэмцэж байгаа байх аа?

-Тийм ээ. Гурав дахь жилдээ тэмцэж байна. 2014 оны нэгдүгээр сарын 13-нд иргэний хөдөлгөөнийхөн бид хэвлэлийн хурал зарлаж, Ноён уулаа аврах хөдөлгөөн байгуулж тэмцэж эхэлсэн. Үүний дагуу гадны компани Монголын үнэт өв соёл болсон Ноён уулыг эзэмшиж, үгүй болгох гэж байгаа энэ асуудлыг нийгэмд ил болгож, ард иргэдийн сонорт хүргэсэн.

-Шүүх хурал ингэж олон удаа хойшлоод байгааг таслан зогсоож, тухайн компанид шүүхээс шаардлага тавьж болохгүй байгаа юм болов уу?

-Шүүхийн зүгээс энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг зорьж байгаа боловч “Сентерра гоулд”-ын захиалгаар төр захиргааны байгууллагын төлөөллүүд шүүх хуралд ирэхгүй байгаа юм. Тухайлбал, Хууль зүйн яам, Байгаль орчны яамны төлөөлөл, эсвэл Уул уурхайн яамны кадастрын хэлтсийн төлөөлөл ирэхгүй бүрэлдэхүүн дутуугаас хойшлоод байна. Бүрэлдэхүүн дутуу шүүх хурлаар шийдвэр гаргасан тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгоод явчих магадлал байгаад байна. “Сентерра гоулд” ийм л тоглолт хийгээд байна.

noyon

-“СЕНТЕРРА ГОУЛД” КИРГИЗ УЛСАД АЛТ ОЛБОРЛОЖ, БАЙГАЛЬ ОРЧИН,
АРД ИРГЭДЭД НЬ ХОРТ ХӨНӨӨЛ УЧРУУЛСАН-

-“Сентерра гоулд” компанийн төлөөллүүд 30 дахь удаагийн шүүх хурал дээр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдтэй зөрчилдсөн талаарх бичлэг сошиал орчинд тарсан. Яг юу болсон юм бэ?

-30 дахь шүүх хурал дээр “Сентерра гоулд”-ын хууль ёсны өмгөөлөгч Мэндсайхан шүүх хуралд оролцож байсан иргэний нийгмийн төлөөлөл, ажиглагч нар луу дайрсан. Хэл амаар доромжилж, “Цохичих, зодчих“ гэж өдөөн хатгаж, хөөрөгдөх үйл ажиллагаа явуулсан. Үүнээс болж жаахан зөрчил гарсан. Өөр зүйл байхгүй.

-Одоо тэгээд Р.Мэндсайхан өмгөөлөгч солигдсон гэсэн үг үү?

-Тийм байна. “Сентерра гоулд” компаниас өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ өмгөөлөгч Р.Мэндсайхан болон бие төлөөлөгч Хатанбат нараасаа татгалзаж, бие төлөөлөгчөөр Алтансүх, өмгөөлөгчөөр Баярсайхан гэж хүнийг хөлсөж авсан байна. Энэ нь шүүх хурал хойшлуулах зорилготой.  

-“Сентерра гоулд” гэх энэ компани Киргизэд бас алт олборлоод байгаль орчин сүйтгэж байсан түүх байдаг гэж сонслоо. Үнэн үү?

-“Сентерра Гоулд” компани нь Киргизэд алт олборлохдоо мөнх цаст уулыг нь нурааж, усны ундаргыг нь уурхайн химийн бодисоор хордуулж, түүний улмаас ард иргэд нь цианит болон бусад химийн бодист хордож, үхэж үрэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн тухай Германы "Эрх чөлөөний цэцэгс" баримтат кино хүртэл байдаг юм билээ. Түүнээс хойш энэ компани хөгжиж буй орнуудад ашигт малтмал ашиглахын тулд улс төрчдийг хахуульддагаараа зартай болсон. Ялангуяа Ноён уулын лицензийг эзэмшихдээ Монголын улс төрчдийг ашигласан. 2014 оны нэгдүгээр сарын 26-нд Ноён уулыг стратегийн ордод оруулах гэж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Үүний тодорхой жишээ нь 2010 онд “Сентерра гоулд”-ын гүйцэтгэх захирал Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж Ноён уулыг ашиглахын тулд улс төрчдийг лоббидож байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байсан. Ингэж лоббидсоноороо стратегийн ордын жагсаалтын 99-д бичигдсэн байсан ордыг 98-ыг нь алгасаж, 99 дэхийг нь шууд оруулж ирээд баталчихсан.

-“Ноён уул ямар уул болоод та нар ингэж тэмцээд байгаа юм бэ” гэж асуух хүмүүс олон байна?

-Нэгдүгээрт, бидний түүхийг устгаснаараа Монгол орон эзэнгүйднэ. Түүхтэй байж байж тусгаар тогтнол баталгааждаг юм. Тусгаар тогтнол баталгаажиж байж дэлхий нийттэй эн тэнцүү харилцах эрх зүйн орчин бүрддэг юм. Дэлхийн түүхэн дэх төрт ёсыг бий болгосон газрын эх үндэс нь Ноён уул байхгүй юу. Төрт ёсыг анх бий болгосон Хүннүгийн түүх үгүй болох юм. Энгийн үгээр хэлбэл хамгийн сүүлчийн өвгөдийн булшийг тонож дуусгахад бид хэн гэдгээ мартах болно. Харин хүмүүс бидний түүхийг бичиж хэн гэдгийг минь зааж өгөх болно. Бид өөрсдөө соёлгүй, түүхгүй, уламжлалгүй болж, уул уурхайн компаниуд бидний түүхийг бичиж өгөх нь л дээ.

Хоёрдугаарт, геополитикийн хувьд Ноён уулын орчим Сибирийн мөнх цэвдгийн торгон үзүүр дээр байдаг. Цөлжилт, хуурайшилт явагдаж, ой мод устаад байгаа, ургамал хомсдоод байгааг багасгаж, тэднийг тэтгэж байдаг хамгаалалтын бүс юм. Цэвдэггүй болчихвол Монгол орны төвийн эко систем алдагдана. Мөн алт дагасан хүнцэл гэдэг маш хүчтэй хор байдаг. Нэг куб метрээс 4,8 грамм алт олборлодог бол 40 грамм хүнцэл ашигладаг. Тэр нь агаарт гараад задраад ууршихаараа Хараа голоороо дамжиж Сэлэнгэ, Орхон, Байгаль нуур үгүй болно. Үүнийг дагаад Эко систем үгүй болно. Сэлэнгийн Зүүнхараа, Борнуур, Жаргалантын агаар мандалд хүнцлийн хор цацагдсанаар тэнд байгаа ургамал, амьд амьтдын бүтцэд генийн өөрчлөлт өгөх магадлалтай. Бид Борнуур, Жаргалант, Зүүнхараагаас хүнсний ногоогоо авдаг. Ялангуяа Монголын газар тариаланд эрсдэл учруулах өндөр магадлалтай.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 48

Irgen (202.131.225.197)
2018-02-27 01:43:20
NOYON UULIIG NINJANUUD UHAAD OLON JIL BOLJ BGAA SHDEE. TER NINJANUUD UURSDUU NUHUN SERGEELT HIIH NI BAITUGAI HUN AMINII HEREG, DEEREM, REKETEER DUURCH BGAA. BOSOO HUH ZEREG REKETUUD UURSDUU TEND ENFORCER MAYAGIIN UIL AJILLAGAA YAVUULDAG REKETUUD SHDEE!!!

Зочин (202.179.2.147)
2018-02-26 16:41:29
Bid nart uldeesen yum shuu naad bayalgiig chini. bidnii ued yaagaad ashiglaj bolohgui bgaa yum be

Эрхэм эх оронч (66.181.182.218)
2018-02-25 11:35:33
Ноён уулд байтугай бүх монголд ч энэ хүний бичсэн шиг алтны нөөц байхгүй, Худлаа шаахад бас хэмжээ байдгийм шүү,2000 мянган жилийн өмнө үхсэн боолын эзний хүүр хэнд хэрэгтэй юм бэ? Хүмүүсээ энэ хүн ноён

зочин (66.181.184.137)
2018-02-24 17:06:58
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ХЭН ХЭН ИРЭХГҮЙ УДААГААД БАЙГААГ ИЛ ТОД ЗАРЛАЧИХ АА АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ УДАХГҮЙ ЦУВАХ БОЛНО ГАЗАР НУТГИЙГ ГАДНЫХАНТАЙ ХАМЖИЖ ҮГҮЙ ХИЙГЭЭД БАЙГАА НӨХӨД МУУГАА ҮЗЭЖ ҮХНЭ ЭЭ.

Зочин (139.5.219.85)
2018-02-23 00:21:56
Гадны улсууд ухаад торд жоохон хувь татвар огоод явна. Олборлох гэж байгаа нь энэ гэж хими нэгдэл ашиглаад яваад огно энэ газар нутаг дээр бидний цоохон монголчууд улдээд дараа нь хордсон баахан малын махаа идээд ур удам маань овчин зовлонтой улсууд гарч ирнэ. Ухаад эхлэх юм тор засгын дарга нарт огдог юмаа огоод оорсдийгоо хамгаалуулаад явна. Гэхдээ эдний гар хол болоод хайрлажамгаалаад яваад бгаа улс ойлгохгуй ба гэж баймааргуй л юм Дараа нь зондоо овчинтэй мал бохирдсон нутаг усны асуудал босхоор энэ омгоолж хамгаалж бгаа улсууд бид мэдэхгуй бид хуулийн уйлчилгээ явуулсан гээд ам таглана Эд хамгаалагч нар монгол улс адилхан баахан овчин зовлонтой монголчуудын хамт монгол газар нутаг дээр ур удмаараа амьдран сууна монго улаан нуд сохор гэдэг энэ дээ

зочин (66.181.160.2)
2018-02-22 21:30:53
Одоо байгаа жаахан мод,усаа үгүй болгох гээгүй юм бол лиценз нэрээр гадны луйварчингуудад хувааж өгөхийг таслан зогсоох хэрэгтэй.тэдний төлөө үхэн хатан зүтгэж улс орноо худалдаж яваа нэр ус нь бичэгдээд байгаа хүмүүсийг давхар шалгах,оюу толгойг хурдан хаах эсвэл гэрээг түргэн өөрчилөх хэрэгтэй.

монгол хүн (202.9.43.42)
2018-02-22 20:33:02
жаахан мод ус руугаа мөн ч их дайрах юм даа. ер нь байгалийн баялагаа гадна дотрын луйварчдад ашиглуулаад ард түмэнд юу наалдав. баахан л онгорхой нүх булингартсан болон ширгэсэн гол ус заваан байгал л үлддэг шүү дээ.

Зочин (66.181.177.28)
2018-02-22 19:14:23
Энэ зураг нь дээр байгаа хүн бол их но-той этгээд билээ. Зөвхөн мөнгө, бас дахин мөнгө бодно

Зочин (66.181.177.28)
2018-02-22 19:14:23
Энэ зураг нь дээр байгаа хүн бол их но-той этгээд билээ. Зөвхөн мөнгө, бас дахин мөнгө бодно

Зочин (64.119.18.118)
2018-02-22 15:56:32
Нинжа, ченжүүд нь эх орончид болж жүжиглэхээ больмоор юм.

Зочин (202.9.42.250)
2018-02-22 15:24:13
NOEYN UUL AVRAGDAASAI ... ALT DAGAJ GAMSHIG L IRNE. KIRGIIZIIN ARAAS OROOLAH GEED YZEJ TARJIINDUU ENE TOMJUUD TONOOLCHIDIIN GAR HULUUD

Батсайхан (202.179.2.147)
2018-02-22 13:33:20
Дээрх зураг дээр улаанаар тэмдэглэсэн талбайнууд нь өөр компани, хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн ухаж байгаа талбайн зурагнууд байна. Мэдээлэлийг худлаа баримтаар баяжуулаж нийтэд түгээж байгаа нь ямар зорилготой байлаг юм бол. Энэний өмнөх шүүх хурал нэхэмжлэгч талын төлөөл О.Цэрэннадмид гэдэг хүн ирээгүйгээс болж хойшилсон гэж яригдаж байсан. Ер нь аль аль тал нь мэдээ мэдээллээ худал тараадаг юм болов уу. эсвэл сэтгүүчид нь ингэж самраад байдаг юм болов уу.

Зочин (66.181.160.114)
2018-02-22 13:30:54
Alt uhaad ta nart yuu ch onogdohgui gej deer bichsen hun gej medegdehgui nuhdud sanuulaya...Harangadaj l uhene...

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:45
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:45
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:44
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:44
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:44
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:42
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:41
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:41
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:41
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:40
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zочин (27.123.212.138)
2018-02-22 13:28:39
энэ дотор эх оронч хүмүүс зөндөөбий. хүннүгийн хаадын булш бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэгт ихэс мөнх нойрсох ёстой дагшин газар нь догшроно гэдгийг санаарай.

zochin (182.251.255.44)
2018-02-22 13:24:24
ene huuliinhan lobby hiideg nehduud.g zailuulah alban tushaal.s zaaval holduulah htei...

Temtsel (67.163.50.153)
2018-02-22 13:15:37
yaj ch yadarsan Hoyon uulaa uhuulahgui shuu

s (202.131.232.18)
2018-02-22 12:53:28
МЭРГЭЖЛИЙН ШАНТААЖЧИН.

Зочин (202.131.231.50)
2018-02-22 12:16:35
Сайн тэмцах хэрэгтэй. Наадуул чинь авилгаа өгчихсөн болохоор ухахгээд үхэх гээд байгаа. Бороо гоулд улсад юу өгсөн юм бол. Оюутолгой ямар хэл амтай байгаа билээ. Ноён уулаа хэрхэвч ухуулж болохгүй

Б.зочин (124.158.95.187)
2018-02-22 11:41:48
Энд бичэгдээд байгаа компани чинь өмнө нь 43 тн алтыг нэг ч төгрөгний татвар төлөлгүйгээр гадагш нь зөөсөн гар хөл бологч эрх мэдэлтэн Сү.Батболдоос өгсүүлээд олон хүн иөрд бадйг бололтой.Өчнөөн алт эрдэнэсээ гадныханд өгч өөрсдөө бид гуйлагчин хэвээрээ Монголчуудад наалдаж буй өчүүхэн мөнгө ч алга улс орон урагшлахад нэмэрлэж байгаа ард олонд тус болж байгаа юм нь ч мэдэгдэх юм алга.Ингээд л халуун амь бүлээн цусаараа хамгаалж бидэнд үлдээсэн газар шороогоо ухуулж өөрсдөө арчаагүй царайлаад хоорондоо хэрэлдээд сууж байх уу?Орд ашиглаж улсаа хөгжүүлэх нэрээр ард түмнээ хуурахаа боливол таарна.

Зочин (110.70.14.34)
2018-02-22 11:25:03
Saindach bish um salgachihgal chicherch bga blguide

Зочин (202.179.31.40)
2018-02-22 11:11:02
Ашиглах нь зөв

Зочин (202.9.41.211)
2018-02-22 11:00:59
энэ нөгөө с.баяр н.энхбаяр нартай нийлж гацууртын алтыг тогтвортой байдлын гэрээ гэдгээр 1 төгрөгийн ч татвар төлөлгүйгээр гадагшаа зөөсөн компани мөн үү ус ашигласны татвар ч төлөөгүй гэдэг юу ч хийж мэднэ алтаа гадныхаар ухаалаад байхдаа яадаг бна ёстой хөөгөөд явуул хангайгаа ухаад байвал мод усгүй болно яасан ч зөвшөөрч болохгүй тэмц хөөж явуул

Зочин (202.9.41.211)
2018-02-22 10:59:06
энэ нөгөө с.баяр н.энхбаяр нартай нийлж гацууртын алтыг тогтвортой байдлын гэрээ гэдгээр 1 төгрөгийн ч татвар төлөлгүйгээр гадагшаа зөөсөн компани мөн үү ус ашигласны татвар ч төлөөгүй гэдэг юу ч хийж мэднэ алтаа гадныхаар ухаалаад байхдаа яадаг бна ёстой хөөгөөд явуул хангайгаа ухаад байвал мод усгүй болно яасан ч зөвшөөрч болохгүй тэмц хөөж явуул

Зүгээр л зайлцгаа (119.40.99.2)
2018-02-22 10:57:58
Одоо үлгэр ярьж боллоо, бид байгалийн баялгаа ашиглаад хөгжихгүй, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, байгаль орчноо сүйтгэж, эрүүл амьдрах орчингүй болохоос өөр үр дүнгүй гэдгийг бие махбодоороо хүртэл мэдэрлээ.

Ворон (103.212.117.241)
2018-02-22 10:26:09
66,181,164,171,Чи ч ёстой гадны хулгайч дээрэмчиндын гар хөл болсон жинхэнэ хөлсны этгээд бишүү Та нар төсвөөс санхүүжин.нөгөө гадны хулгайчуудаасаа санхүүжин.Иргэны хөдөлгөөнийхөнд санхүүгийн эх үүсвэр байх биш гадны дээрэмчидээс эх орныхоо эд баялгийн өчүүхэн хэлтэрхий хүртхэд яадаг юм Та нар шиг далдуур хуйвалдаж эх орноо худалдаж идэж байгаа биш чи бол жинхэнэ хулгайчуудын гар хөл болсон улсаа хулгайлагч юмдаа

МОНГОЛ (103.20.152.50)
2018-02-22 10:19:27
УУХ УСГҮЙ БОЛ АЛТААР ЯАХ ВЭ,,, УЛС ОРОНГҮЙ /МОНГОЛ ҮГҮЙ/ БОЛ АМЬД ЯВААД ЯАХ ВЭ...

ч (119.40.103.66)
2018-02-22 10:11:32
урдуур байгаа говь цөлөө ухаж байхгүй хангай газар руу дайраад байхдаа яадаг юм бэ.монгол орон нэлдээ элсэн цөл болно гэдгийг ойлгохгүй нөхдүүд мөнгө л олж байвал эх орон хамаагүй болдог юм бна.

Баянаа (202.9.44.85)
2018-02-22 10:06:57
Эх орон газар шороогоо хамгаалах хэрэгтэй тэгж доромжилох хэрэггүй гол газар шороогоо бүү ухуул

Баянаа (202.9.44.88)
2018-02-22 10:05:43
Эх орон газар шороогоо хамгаалах хэрэгтэй тэгж доромжилох хэрэггүй гол газар шороогоо бүү ухуул

Зочин (203.169.49.93)
2018-02-22 10:02:42
Яагаад байгаль сүйтгээд байгаа Нинжа нартайгаа тэмцдэггүй юм бэ? Нинжа нар харин та нарыг лоббидоод байгаа юу?

Зочин (202.131.225.197)
2018-02-22 10:00:13
битгий өг, эхлээд ОТ ТТ 2ын учрыг олож байж дараа нь болъё.. бид турж үхэхгүй

Sanal (27.123.214.113)
2018-02-22 09:55:24
Orosuudaas baigali nuurt ayultai nohtsol uusej bn geed tuslamj avmaar yum bish uu

Зочин (182.160.35.15)
2018-02-22 09:29:28
Нинжаа нар ухаад байгаа юм биш уу

Зочин (66.181.160.120)
2018-02-22 09:27:41
gerlvvgee ordog orts gartsiig heden km iin tsaana bna sh dee geed haagaad haysantai ijil zurag bna

ГЭМТ ХЭРЭГТЭН (202.9.43.159)
2018-02-22 09:19:39
Энэ шантаажны хулгайч шүү. Цөмийн энергийн Манлайжавын эсрэг босно тэмцэнэ гэж байгаад 15 сая төгрөг авсан. Энэ чинь гэмт хэрэг биз дээ. Худлаа эх оронч царайлж гадныхнаас мөнгө авахыг мөрөөдөгч

зочин (66.181.164.171)
2018-02-22 08:48:08
Дандаа мөнгөний сонирхолтой нөхдүүд ард түмнийг төлөөлнө гээд яваад байгаа инээдтэй тухайн үеийн их хурлаар хэлэлцэхэд дэмжээд стратегийн орд газарт хамруулахад гар бие оролцсон Уянга гишүүн зөвхөн мөнгөний төлөө явдөг худалч Батбаяр өмгөөлөгч тэгээд нөгөө нуль алт зүүсэн Цэрэннадмид авгай тэгээд тэр дээрэмчин ямар бүлгэм билээ зүгээл мөнгө авах тохиролцоо хийх гэж л шүүхдэж яваа тэрнээс сэлэнгийн нэгч иргэн байхгүй байгаа худлаа ард түмэнд эх орончид болж таалагдаж цаагуур нь асар их мөнгө хувааж авах гэж л яваа битгий жирийн иргэдийн толгойг эргүүлж ядарсан ардуудаар тоглоод байгаарай та нар нэг л өдөр шангаа хүртнээ

Зочин (103.212.117.51)
2018-02-22 08:21:56
deerhi sumuudiinirgedees ehlen ard tumen huchtei eserguutseh

т (202.131.238.98)
2018-02-22 08:20:55
Ноён уулаас хаа байсан хол байгаа биз дээ шантаажчидаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол