Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв

Түгээх    
2018-02-22 07:55:22 - Хууль

buh

Монгол Улс Олон улсын олимпийн хорооны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг тэмцэлд нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн байдаг. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах  ажлыг 2003 он хүртэл Монголын үндэсний олимпийн хороо бие даан хариуцаж байсан.

Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон юм. Тодруулбал, 2003 оноос хойш жил бүрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, Монголын үндэсний бөхийн холбоо хариуцан ажиллаж, бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэн, шийдвэрлэж иржээ.

Д.ДАНЗАН: “Б” СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Допингийн шинжилгээнд таван бөх бүдэрлээ” гэх мэдээлэл цацагдсан. Бид энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулсан юм. Тэрбээр “Допингийн эсрэг төв Улсын баяр наадмаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад таван бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Гэхдээ “Б” сорьцын шинжилгээний хариу иртэл бөхчүүдийн нэрийг зарлахгүй.

Хэрэв бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдвол журмынхаа дагуу барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах болно. Бөхчүүдийн улсын баяр наадмаар авсан цолыг нь хураах тухай ярихад эрт байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг Цагаан сарын барилдаанд зодоглуулаагүй” гэв.

Энэ жилийн сар шинийн барилдаанд өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй идэр залуу аварга, арслан, гарьд, заан цолтой олон хүчтэн зодоглосон. Гэхдээ арслан Э.Оюунболд, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, начин Э.Даш, Б.Серик гэх шилдэг бөхчүүд энэ барилдаанд зодоглоогүй. Эдгээр бөхчүүдийн дотор бэртэл гэмтлийн улмаас сар шинийн барилдаанд оролцож чадаагүй нэгэн байгаа гэдгийг бөх сонирхогчид хэлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-“Б” СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГААР БӨХЧҮҮДЭЭС ДОПИНГ ИЛЭРСЭН БОЛ
14 ХОНОГИЙН ДОТОР НЭРИЙГ НЬ ЗАРЛАХ ЁСТОЙ-

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд “А” сорьцыг шинжлүүлдэг.

Лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг.

Тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, зардлаар /зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг.

Допингийн эсрэг төв нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын тав хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг бөгөөд дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог юм. Энэ мэтчилэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах, түүнийг олон нийтэд мэдээлэх, бөхчүүдийн нэрийг зарлах явц өрнөдөг ажээ.

-ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА-

Хамгийн их асуудал дагуулж буй, дагуулсаар ирсэн сэдэв бол “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай” юм.

Үндэсний их баяр наадмын хуулинд....,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлээс ногдуулна:

16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

16.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:

16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.

М.АМАРЖАРГАЛ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

Зочин (202.9.43.42)
2018-02-22 20:21:49
золиг гэж. далд ор цаашаа.өмхий бүдүүн бөгснүүд.

Зочин (103.212.118.178)
2018-02-22 19:20:56
Зарим нь аргалдаг юм биш үү. 2 бөх цолоо хураалгаж байсан. Бусад нь яагаачгүй. Цолыг нь хураах хэрэгтэй.

irgen (66.181.161.82)
2018-02-22 19:04:19
Нямдоржоо наад Данзан,Цогтбаатар гэх мэт бууний нохойнуудаа аваад зайлаач хүүгээс чинь илэрсэн юм биш үү.

zochin (66.181.161.82)
2018-02-22 18:59:26
Nymdorjiin hvv Ganbaatar garidaas ilersen tegeed zarlahgvi bga gej bna

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-02-22 18:45:21
Найраа хийгээд тариа тариулаад байр ланд цагдаагийн цол аваад явдаг даварцан пзда наршүү

Иргэн (66.181.161.96)
2018-02-22 12:35:42
Малнууд юу хулээдэг байнв а Олимпод яаж байна Шууд зарлаад ли дараа нь В шинжилгээгээр нотлоод дараа нь эрх бухий газар нь шийдвыэрээ гаргадаг Манайд сар жилээр нуугвад хаагаад Авилга найраагаа хулээдэг юм уу

Зочин (27.123.214.115)
2018-02-22 11:58:04
Ямар удаан гардаг хариу вэ.Нямдорж Данзан нараа наад хариуд чинь хэн итгэх юм бэ.Одоо та нар наад өргаөгөө өгөх цаг чинь болоогүй юу хар шуналын туламнууд цадаж ханахаа больсон хувхай бэрдүүд.Шударга явсан Даваасамбуугаа та нар яалаа.Та нарт хариу нь чангахан ирнээ.

Зочин (27.123.214.115)
2018-02-22 11:58:03
Ямар удаан гардаг хариу вэ.Нямдорж Данзан нараа наад хариуд чинь хэн итгэх юм бэ.Одоо та нар наад өргаөгөө өгөх цаг чинь болоогүй юу хар шуналын туламнууд цадаж ханахаа больсон хувхай бэрдүүд.Шударга явсан Даваасамбуугаа та нар яалаа.Та нарт хариу нь чангахан ирнээ.

Зочин (27.123.214.115)
2018-02-22 11:58:02
Ямар удаан гардаг хариу вэ.Нямдорж Данзан нараа наад хариуд чинь хэн итгэх юм бэ.Одоо та нар наад өргаөгөө өгөх цаг чинь болоогүй юу хар шуналын туламнууд цадаж ханахаа больсон хувхай бэрдүүд.Шударга явсан Даваасамбуугаа та нар яалаа.Та нарт хариу нь чангахан ирнээ.

Зочин (27.123.214.115)
2018-02-22 11:58:02
Ямар удаан гардаг хариу вэ.Нямдорж Данзан нараа наад хариуд чинь хэн итгэх юм бэ.Одоо та нар наад өргаөгөө өгөх цаг чинь болоогүй юу хар шуналын туламнууд цадаж ханахаа больсон хувхай бэрдүүд.Шударга явсан Даваасамбуугаа та нар яалаа.Та нарт хариу нь чангахан ирнээ.

Зочин (64.119.27.92)
2018-02-22 11:56:17
Удахгүй зарлана гэдэг чинь яг л тавын давааны найрааны өмнөх агшин шиг сэтгэгдэл төрүүлж байна.

Зочин (202.179.30.194)
2018-02-22 11:23:29
2018 он гараад, наадам болох гэж байхан үхсэн ацны чинь 5 бөхийн нэр вэ?!бөхийн холбооны лалруудаа!!!!! факсаар хариу н 2 дээжийг нь явган хүн авч очсон юму. хариуг нь хэвлээд явганаар авчирхад ч ийм удаан хариу нь гарахгүй шүү хөгийн шантаажчин пиздаануудаа! ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавь лалруудааа! пизда

зочин (27.123.212.133)
2018-02-22 10:45:14
Авилгаас авах,, өгөө аваагаа тохирох гээд зарлахгүй байгаа юм уу, гадуур тэгээд л яриад байна!?

Зочин (203.91.112.198)
2018-02-22 10:20:56
наадмаар нэг мөр заралсан нь дээр юм уу

иргэн (202.9.40.161)
2018-02-22 10:18:16
Шинжилгээ нь 24 цагийн дотор гарна Бөхийн холбоо энэ завхарлаа боль.Суманчулуун,Адья абат хоёрын цолыг буцааж өгөөч.Алагчилж үздэгээ боль Нямдоржоо яасан муухай жудаггүй болж байнаа нөхөр минь дэмий дээ дэмий өөрөө сайхан барилддаг хүү ач зээ нар чинь байна.Улаан цайм сэргээш хэрэглэсэн бөхчүүд харагдаад байна.Жижигхэн тагжгар мөртлөө танк шиг бяртай болчихсон,Их спортод ямарч амжилт гаргахгүй зугатаадаг бөхчүүд зөндөө тэд нараас шинжилгээ сайн аваач сорьц авах ажил чинь хуудуутай явагддаг гэж ард иргэд ярих юм.Ийм байдалтай яваад байвал цаад тал нь 10 жил болоход үндэсний бөх үзэгчгүй болно шүү.

Дорж (202.9.41.166)
2018-02-22 09:40:48
Овоо шуурхай юм аа.7 сараас хойш 7 сар боллоо. Үндэсний бөхийн холбоо мандтугай. Наадам чинь тэгээд тэмцээн юм уу шоу юм уу?

Зочин (66.181.188.241)
2018-02-22 09:39:18
Нямдорж, Данзан нар энэ хэдэн залуусаар тоглож гүйцэхнээ. Бараг жилийн дараа жил бүр ийм балай юм ярьж үймүүлж байдгаа боливол таарна. Наадах чинь ердөө та нарын өш хонзон авах, дургүй нэгнээ зайлуулах арга хэрэгсэл болсон ш дээ. Бөхчүүд нийлж тэмцээд энэ 2 бугыг зайлуулаачээ. хөрш монгол туургатнаа ч барилдуулдаггүй довны наадам нэртэй юманд допингын шинжилгээ ч ер нь ямар хэрэгтэйн.

Зочин (202.170.80.25)
2018-02-22 09:37:21
Эртхэн гаргачихаж болдоггүй юм уу наад хариугаа. Яасан удаан гардаг юм. Хамаг юмаа өгөөд дууссан хойно наад допинг хэрэглэсэн гэдэг ойлголт чинь ямар ч утгагүй болчоод байна л даа.

Зочин (43.250.126.90)
2018-02-22 09:07:17
Тэрбум зараас Тэрбумыг ол.terbum.mn

Зочин (202.9.42.159)
2018-02-22 09:04:25
Өвлийн олимпийг хардаа. Медалийг нь шинжилгээний хариу гарсаны дараа өгч бна. Илэрвэл олимпын тосгоноос хөөж бна

Бух (64.119.16.254)
2018-02-22 08:50:36
Бухчууд ноцолдвол эр хун шиг байдаа ! Ямар та нар бугд Сухбат шиг допингдож чадах бишдээ

Зочин (202.131.249.10)
2018-02-22 08:46:47
Цолыг хураах хэрэгтэй шүү дээ

Батсайхан (103.57.94.106)
2018-02-22 08:34:53
Ард үмэн бөхдөө хайртай. Надад ч бас хайртай гээд ббодчисон пижиданууд. Юу бүтээж юу гийгүүлээд байгаам. Батэрдэнэ .Өсөхбаяр нар шиг аварга болчихоод казино тоглоод, улсын хөрөнгөөр авгай нараа эрхлүүлээд явцгаа

Зочин (27.123.212.132)
2018-02-22 08:24:44
Цол хасдаг биздээ.Адьяабат.Суман чулуун нарын цолыг хассан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ