Монгол Улсын гадаад өр өмнөх улирлаас 5 хувиар өсч, 27.4 тэрбум ам.долларт хүрчээ

Түгээх    
2018-02-22 13:53:39 - Эдийн засаг

Өнөөдөр Монголбанкны газар, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Статистикийн тойм мэдээллээр, мөнгөний нийлүүлэлт 15.8 их наяд төгрөг байгаагаас М2-т эзлэх хувиар банкнаас гадуурхи мөнгө 3%, валютын харилцах 13%, төгрөгийн харилцах 13%, валютын хадгаламж 15%, төгрөгийн хадгаламж 55% тус тус байна.

Нийт зээл 13.5 их наяд төгрөг байгаа бөгөөд чанаргүй зээл 8.8%-тай, хугацаа хэтэрсэн зээл 6.9% байна. Төгрөгийн зээлийн хүү 19.4%, долларынх 10.8 хувьтай байгаа ажээ.

Орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байна. Нийт 93147 зээлдэгчид 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард 497 зээлдэгчид 34.9 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Хугацаа хэтэрсэн зээл 2.2%, чанаргүй зээл 1.8%-тай байгаа аж.

Нэг зээлдэгчид дунджаар 70.3 сая төгрөг олгосон бөгөөд Улаанбаатар хотод 80.4 сая төгрөг, орон нутагт  44.2 сая төгрөг байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 60.3% буюу 2.6 их наяд төгрөгөөр 32011-2015 онд ашиглалтад орсон орон сууц худалдан авчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.8% буюу 3856.9 тэрбум төгрөг 80м2 хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагдсан байна.

Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 38.6 хувь нь 40-60 ам.метр, 28.2 хувь нь 60-80 ам.метр, 24 хувь нь 40-өөс доош ам.метр талбайтай орон сууц авчээ. Нийт зээлдэгчдийн тоо 93191 байгаагийн 64.1% нь 2 сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой, 73% нь Улаанбаатар хотод байршилтай орон сууц худалдан авчээ.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өсчээ. Ийнхүү нэмэгдсэн шалтгааныг тус банкны удирдлагууд ОУВС-гийн хөтөлбөрүүдийн хүрээнд орж ирсэн санхүүжилтийг дагаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбон тайлбарлав. Тус банкны хувьд Засгийн газрын гадаад өрийн мэдээллийг Сангийн яамнаас авч мэдээлдэг хэмээн хэллээ.

Н.БАТСАЙХАН: БҮХ БАНК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Банкны активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй, PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компани амжилттай хийж дуусгасан. Үнэлгээний ажилд нийт 230 гаруй үнэлгээний мэргэжилтэн, шинжээч, ажилтан  оролцож ажиллажээ.

Активын чанарын үнэлгээ Олон Улсын банк санхүүгийн байгууллагад мөрдөгддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлж, батлагдсан ажлын даалгаврын дагуу хийгдсэн  байна.

Үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийсний зэрэгцээ уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон нь бусад улс орнуудад хийгддэг активын чанарын үнэлгээнээс онцгой ач холбогдолтой болжээ.

Активын чанарын үнэлгээний талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан хэлэхдээ “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа.

Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийнэ. Энэ хүрээнд бүх банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанкинд ирүүлнэ. Эцсийн тоог гуравдугаар сард тогтоож банкуудад мэдэгдэнэ" гэв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

dalai lam (66.181.182.65)
2018-02-23 17:22:49
Mongol ulas 60 say maltai deerenei 2 huluuru yavdag 3 say maltai ter 27 terbum ig chin dorno mah suu noos hooluraar tulchih bailgyu dei tei 3 say malnuudad zoruulav mongol tulagtnii 100 hulgaich

Х (182.160.4.159)
2018-02-22 20:18:54
Тэр 27 тэрбум чинь оффшорт л гарсан байгаа хихихи

заяагүй юм (202.9.43.42)
2018-02-22 20:16:07
яаж төлнө дөө. ардын нуруун дээр үүрүүлэх гэж зээлийг нь идсэн луйварчийн бүлэглэлүүд тооцож байгаа бол дааж чадахгүй л ачаа байна даа.

ГАЖ ТОГТОЛЦОО (202.9.41.155)
2018-02-22 18:47:56
Эдийн засаг, оюун санааны алуурчдын хийж өгсөн парламентын засаглал гэгч гаж тогтолцооны чинь эцсийн бодит үр дүн чинь энэ 27 тербум доллорын чинь өр. Ухаарцгаа!!!! Геополитикийн бодлого гэгч энэ. Том барьцаа !!! Худалдана даа!!!! Хэний боол болохоо мэдэж байна уу!!!!!!!!!!!!!!!!

зочин (43.228.129.227)
2018-02-22 17:07:18
Ард түмэн өр тавиаггүй МАНАН-ын нөхдүүд өөрсдийн компани зээл авч өр тавьсан өрийг тэд нараар төлүүлэх хэрэгтэй ард түмнээс татвар нэмж биш

Зочин (202.21.106.130)
2018-02-22 16:08:18
Цаашаа ч нэмэгдэнэ

Зочин (202.179.27.217)
2018-02-22 15:34:11
Нэг хүнд ноогдох өр хэд болов МАН-аа? Өнгөрсөн хугацаанд өрөөр сайн шоудсан биз дээ. Одоо яагаад дуугарахгүй байна?

GORBACHEV (182.160.32.94)
2018-02-22 15:28:41
MONGOL ULS XOGJIH BISH XARIN ORONDOO BARIGDAJ SONOJ MOXOJ BNA DAA,ARD TUMNEND XANDAJ XELEXED ENE IH XURLIIG BUSHHUHAN GAZRIIN XORSNOOS ARCHIJ XAYAXGUI BOL MONGOLIIN ARD TUMEND GAI GAMSHIG LAI8 LAMSHIG AVCHIRNA SHU

МОНГОЛ (59.153.87.8)
2018-02-22 14:37:23
НӨГӨӨ ҮЙМЭЭН САМУУНТАЙ УКРАЙНЫ ӨР ГЭХЭД Л 30 ТЭРБУМ ГЭХЭД ЯМАР Ч ДАЙНГҮЙ,ИЙМ ЦӨӨХӨН ХҮНТЭЙ МОНГОЛ УЛС ЭНЭ ИХ МӨНГИЙГ ХААШАА ХИЙЧИХЭВ ЭЭ?

зочин (103.26.193.156)
2018-02-22 14:18:00
Гадаад өр 27 тэрбум гээд санаа амар юм болох нээ.16 тэрбумын өр зээлийн хувийн аж ахуй kомпаниуд авсан гэж бгаа түүнийн төлүүлээч малуудаа. ЗГ 8-7 тэрбумын өр зээл тависан юм билээ.хувийн хулгайчууд энэ их өр зээлээ хурдан төлж дуусга.ард түмэнл хэрэнтэй юу ч бүтээсэн юмгүй болчихоод өрөнд баригдсан хужаа шиг харагдаж бна.

зочин (103.26.193.156)
2018-02-22 14:17:51
Гадаад өр 27 тэрбум гээд санаа амар юм болох нээ.16 тэрбумын өр зээлийн хувийн аж ахуй kомпаниуд авсан гэж бгаа түүнийн төлүүлээч малуудаа. ЗГ 8-7 тэрбумын өр зээл тависан юм билээ.хувийн хулгайчууд энэ их өр зээлээ хурдан төлж дуусга.ард түмэнл хэрэнтэй юу ч бүтээсэн юмгүй болчихоод өрөнд баригдсан хужаа шиг харагдаж бна.

зочин (103.26.193.156)
2018-02-22 14:17:39
Гадаад өр 27 тэрбум гээд санаа амар юм болох нээ.16 тэрбумын өр зээлийн хувийн аж ахуй kомпаниуд авсан гэж бгаа түүнийн төлүүлээч малуудаа. ЗГ 8-7 тэрбумын өр зээл тависан юм билээ.хувийн хулгайчууд энэ их өр зээлээ хурдан төлж дуусга.ард түмэнл хэрэнтэй юу ч бүтээсэн юмгүй болчихоод өрөнд баригдсан хужаа шиг харагдаж бна.

зочин (103.26.193.156)
2018-02-22 14:16:43
Гадаад өр 27 тэрбум гээд санаа амар юм болох нээ.16 тэрбумын өр зээлийн хувийн аж ахуй kомпаниуд авсан гэж бгаа түүнийн төлүүлээч малуудаа. ЗГ 8-7 тэрбумын өр зээл тависан юм билээ.хувийн хулгайчууд энэ их өр зээлээ хурдан төлж дуусга.ард түмэнл хэрэнтэй юу ч бүтээсэн юмгүй болчихоод өрөнд баригдсан хужаа шиг харагдаж бна.

Зочин (182.160.33.104)
2018-02-22 14:13:27
хаха өргүй улс гэж байхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно