С.Бясман: Хохирогч Г.Номуундариас дахин мэдүүлэг авахаар дуудуулсан ч ирээгүй

Түгээх    
2018-02-22 14:53:51 - Хууль

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, олныг анхаарлыг татсан билээ. Үүний дараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан Д.Ганхуяг охиныхоо эрүүл мэнд, сэтгэл санаанд үүссэн хохирлыг барагдуулахын төлөө тууштай ажиллана гэдгээ мэдэгдэж байв.

Уг асуудлаар хууль, хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман “Иргэн Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар байрны ... тоотод 2015 оны зургадугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө миний охин Н нь Э, Т нарт хүчиндүүлсэн талаарх гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хууль хяналтын байгууллагад гаргасныг харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэг учрал болсон гэх газарт буюу 2015 оны зургадугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд залуу төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон. Дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан. Мөн өдөр тухайн байранд очсон гэх жолооч Ц болон хохирогч Н-ийн жолооч Б нараас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлснээр тухайн өдөр Н нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн ямар нэг зүйл болоогүй, мэдэгдээгүй талаар бүгд тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрх 19 хүүхдийн 5-аас нь гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. Тухайн таван хүүхэд Монгол Улсад байхгүй, 2017 оны найман сараас 11 сарын хооронд АНУ, БНХАУ, Япон, Тайланд гэх улс руу суралцахаар явсан болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон байгаа. Мөн хохирогч Н-ийн ярьсан “...Манай үеэл охин Н болон найз А нар нь бас хүчиндүүлсэн...” гэх асуудлыг Н болон А нараас тодруулж мэдүүлэг авахад тийм зүйл огт болоогүй талаар мэдүүлсэн.

Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон байгаа. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна” гэжээ.

Мөн тэрээр “Хохирогч Н-ийг хүчиндсэн гэх Э, Т нар нь энэ асуудал үүсэхээс өмнө, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг нээхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хэн нэгэнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах гэхчилэн аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгаа юм. Гэхдээ бид тэдний эцэг эхээс мэдүүлэг, тайлбар авсан байгаа.

Цаашид хохирогч Н-ийн эцэг, эх өмгөөлөгч нарын зүгээс Н-ээс үргэлжлүүлэн мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах нөхцөл боломжоор хангах шаардлага байгаа” гэсэн байна.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

зочин (150.129.141.203)
2018-02-23 13:11:16
Эхнээсээ хуулийнхан хурдтай ажилаагүйн алдаа байна. Тэр 5 хүүхэдийг хилийн хорионд оруулж шалгах байлаа. Одоо тохирчихсон доо. Мөнгөтэй хүмүүст хэрэг хойрого хандагдах юм даа.

Зочин (202.9.43.181)
2018-02-23 00:26:21
Bayn ailiin erh batsaanuud zgeer setgeliin huurluuur bult2 shaasnaa suuld ni uursduu hayj ntr hugshin zaluuguii shantaaj hiideg boljee. Yarisan yarianaas ni bolson protsesiig odooniihtoi sain dugneed uz. Hereg yavdal gardag ued heden batsaanuud tursun udruu temdeglehdee har tamhi heregleed hoorondoo sain duriin undsen deer husaltsaad ter ni uursdiinh ni hureelel geh bayn ailiin batsaanuudad tarjee. Batskaanuud negniigee muulsaar2 ene ohiniig bugd zavaarsan intreer ni shiver avir hiij. Tgeed hov jiv yarij bga nuhduudiig ailgah gej setgeliin huurluur umnii uchir medehgui mangar batsaan baahan um yariad suuld ni bantsandaa ter chigt ni gvriij bna. Etseg eh ni huuheddee itgej tsagdaa shuuhed ugluu gevch notloh barimt burduuleh geheer uuruu shinjilgeegee uguhgui meduuleg uguhgui bna. Heden lalruud ulsin mungu idej bhaar teneg batsaanuudiigaa humuujuuleech

Зочин (202.9.43.181)
2018-02-23 00:18:50
Huniig gutgeh huulitai bdag um. Hohirogch gej tolgoig ni ilj hamag helsend ni itgej bdag ta nariin buyangaar unuudur 76 hudalchiig songochixood baij bna. Hench hamaagui garj ireed huniig gutgehed ni niiteerei shuuraad negnee chichildeg hamuursan tolgoitoi orkuud. Hench hmaagui garj ireed eh oronch tsarailhad niiteerei itgej bgad songodog orkuud. Naad ohin chne 100hun holbootoi gej yariad bsan odoo 19hun bolchixloo uchnuun zaluuchuudiig hamruulaad ted nariig ni tsenher ustei tseren geh met mal avgai nar like tsugluulah gej uvchignuj bsan sanagdana. Odoo ter zaluuchuud ner turd haldsan hergeer tsenher usttei ni hamt ene ohiniig shuuhed uguh heregtei bayn ailiin said asanii ohinii huvidaa joloochtoi ohin yaajich avirlaj boldog boltsnu??? Uyeluud ni huchinduuleegui geed uuruu shinjilgee ughuuus tatgalzana ochixoos tatgalzana tegheer yaaj notloh barimt tsuglarah um.

Зочин (202.9.40.226)
2018-02-22 22:30:01
энэ хэргийг нарийвчлан эцэслэхгүй бол цаашдын уршиг нягуур их шүү залуу хүүхдүүд маш муухай харгис зэрлэг амьдралаар амьдарч эхлээд байгаа эдгээр 30 хүүхдийг толгой дараалан нэгбүрчлэн шалгаж зохих ял шийтгэлийг шударгаар оноохгүй бол хар тамхи гэх хар тахал монголын бүхэл бүтэн нэгэн үеийн хүүхэд залуусыг нэгмөсөн нөмрөхөд бэлэн болчсон байгаа шөөө

Зочин (119.192.179.93)
2018-02-22 17:15:00
Prokuror ajlaa l hiij .. Ugaasaa ter Ganhuyagin ohin gej medrel muutai yum haragdaad b san sh te ehneesee Ter yundaa aigaad irehgui b gaa yum, hudlaa hun gutgeegeegui l yum bol.. Tiim yumnuudig uugshuulj balairaad baisan umguulugchdud ni terigee chireed avchrahig shaardah heregtei

Ир (64.119.25.51)
2018-02-22 16:52:47
Монголын хууль шүүх бүтэхгүй .чадвар муутай цалин харж хоног өнгөрөөсөн нөхдүүд 80-90 xybi ni bii shvv.цагдаа шүүхээр явахаар хүний энерги сордог маш муу газар да.

Зочин (66.181.161.44)
2018-02-22 16:49:11
Хэн д ч юу ч тохиолдож болно.Хэдийгээр овоо босгоогүй бол...гэж ардын сайхан үг бий ч хүний энхрий охиныг элдэвээр хэлэх бид хэн бэ?Бидэнтэй бидэнгүй тэр айл хэвийн амьдралаар амьдрахаа болиод, удаж бгаа нь ойлгомжтой.Хуулийнха бол дөжирчихсөн л бдаг бх,цааш амьдрах хүнд бол өнгөрснийг сөхөөд яриад бх нь галзуурчих гээд хэцүү л бх бх.Бие биесээ бага ч болов хайрлая,чадахгүй бол ядаж өрөвдье л дөө хэдүүлээ!

Зочин (202.9.42.212)
2018-02-22 16:00:10
Хунийг хунд гэмт хэрэгт гутгэсэн хэрэг чинь ямар ял шийтгэлтэй байдаг юм

үнэний төлөө (59.153.113.117)
2018-02-22 15:50:24
Угаасаа тиим газар очно гэдэг янхандах нь ойлгомжтой

үнэний төлөө (59.153.113.117)
2018-02-22 15:48:20
Янхан

hi (5.172.255.79)
2018-02-22 15:07:19
yaana daa huurhii iimiig medeed ochoogyi bh daa 👎🏿

Зочин (202.179.26.71)
2018-02-22 15:06:51
oorsdoo ter ohinii orond bsan bol yah bsan bol

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол