Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна

Түгээх    
2018-02-23 07:39:01 - Хууль

gal

Сэтгэл сэрдхийлгэм нэгэн таагүй мэдээг та бүхэнд хүргэх гэж буйдаа хүлцэл өчье. Гал, усны аюул хэлж биш хийсч ирдэг гэх үг байдаг ч иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гал гарах, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд олонтаа гарсаар байна. Хэн нэгэн буруу санаатай этгээдийн хорлолоос ч үүдэлтэй ийм хэргүүд гарч буйг үгүйсгэх аргагүй юм.

Ингэж хэлж буйн учир нь өнгөрсөн мягмар гариг буюу энэ сарын 21-нд нэг гэр бүлийн дөрвөн хүн гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эл хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 17 цагийн орчимд гарсан байна.

Онцгой байдлынхан болон цагдаагийн байгууллага, түргэн тусламжийнхан яаралтай очсон ч гэрт байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёр хүүхэдтэйгээ аль хэдийнэ амиа алдсан байжээ. Тодруулбал, 49 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй А, долоон настай эмэгтэй О, зургаахан сартай эрэгтэй У нар байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Гэхдээ энэ галыг ахуйн хүрээний гал гэж үзэхгүй байх үндэслэл байгаа юм байна. Учир нь гэр үүдний амбаар хэсгээсээ шатаж эхэлсэн гэж ойр хавьд нь харж байсан хүн мэдүүлжээ. Мөн 17 цагийн үед хүмүүс унтах болоогүй, эрт байсан учраас гэр дотор гал гарсан бол хүмүүс нь зугтаж гарах, ямар нэг байдлаар бүгдээрээ амиа алдах ёсгүй байсан гэх таамаг байгаа аж. Тиймээс эл харамсалтай хэрэг гадны нөлөөтэй гарсан эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, үргэлжлүүлэн шалгаж байна.

Үүнээс гадна энэ сарын 21-ний орой 20:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд мөн л нэгэн айлын гэр шатжээ. Галын дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид есөн минутын дотор очиход тэр хавийн иргэд галыг унтраасан байсан аж.

Шатсан гэрийн гадна талд 40 орчим настай эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан байсныг Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохицуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (202.179.24.230)
2018-02-26 11:32:24
сэжигтэй юм б сайн шалгах хэрэгтэй. цаазгүй болсоноос алуурчид давраад байгаа юм бишүү элбэгдоржоо

Зочин (202.131.225.197)
2018-02-24 13:51:28
aimar yum be

Ebroo (95.15.215.52)
2018-02-24 04:35:16
17 gej Mongold udurin 5 tsag baix shvv

Зочин (202.179.31.46)
2018-02-23 20:30:49
tsagdaa mundag tsagdaa olohdoo l olno.

Зочин (202.179.31.46)
2018-02-23 20:30:17
za yamar ch bsan tor togtvortoi bh heregtei shu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (202.9.43.42)
2018-02-23 19:23:04
сайн шалгахгүй бол зоригийн алуурчид мөрөө арилгах гэж бас дөрвөн хүнийг шатааж алсныг галын байцаагч нь цахилгааны гэмтлээс үүссэн гэж домоглодогтой адил хэрэг болох вий.

Зочин (66.181.161.39)
2018-02-23 14:31:49
Um mani badmi xum.

Зочин (103.57.93.99)
2018-02-23 14:23:42
Яасан ч хэцүү цаг вэ дээ цөөхүүлээ байж амь хорлоод эсвэл алуулаад зам тээвэр гал түймэр эсвэл зүгээр явж байгаад барилгын төмөр энэ тэр гээд дайн дажинтай улс шиг л байх юм даа гэр бүлээр шатаалаа гээд байх юм хэцүү юмдаа

Зочин (124.158.110.82)
2018-02-23 13:26:27
зарим тэнэг юмнууд хэрэг болгоныг улстөржүүлж тэнэгтэх гээд байж ядах юм. хүний мууд дуртай хогийн юмнууд заавал гаднын нөлөөтэй гэж хараад сэтгэлээ баясгаж байгаа даа. цахилгааны асуудал үнэхээр замбараагүй юмаа. цэгцлэх хэрэгтэй.

Зочин (150.129.141.129)
2018-02-23 13:03:32
гариг биш гараг гэж бичдэг болсон гээ биз дээ

ZOCHIN (119.40.103.50)
2018-02-23 13:02:32
17 ҮЕД ЯМАР ХҮН УНАХ ВЭ ДЭЭ ГАДНЫ НӨЛӨӨ БАЙНА ДАА ЯАЖ БОДСОН Ч

Зочин (150.129.141.129)
2018-02-23 13:00:32
айшгийн хар мэдээллийг нийтлэх хэрэггүй

irgen (202.179.26.61)
2018-02-23 09:04:05
Um ma mi bad me hum.Um ma ni bad me hum. Um ma ni bad me hum aimshigtai ymaa

irgen (202.179.26.61)
2018-02-23 09:04:01
Um ma mi bad me hum.Um ma ni bad me hum. Um ma ni bad me hum aimshigtai ymaa

irgen (202.179.26.61)
2018-02-23 09:04:01
Um ma mi bad me hum.Um ma ni bad me hum. Um ma ni bad me hum aimshigtai ymaa

Зочин (103.229.123.131)
2018-02-23 07:53:34
ер нь ийм гэмт хэргийн мэдээ нийтэлж байх нь зөв юмуу даа? 1-т нийгэм стресстэй дээрээ стрессдэнэ, 2-т далд ухамсрын түвшинд дараагийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлнө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-18 16:10:46 - Улс төр
Ц.Батбаяр захидалдаа “Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ