Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна

Түгээх    
2018-02-23 08:05:09 - Улс төр

sumiyabazar

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-ТАВАНТОЛГОЙН ОРЛОГООС ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-“Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хэзээнээс эхлэх вэ?

-“Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгийн сан байгуулах гээд бүгд мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Өнөөдөр би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд, энэ салбарыг толгойлж байгаагийн хувьд энэ ажлыг эхлүүлнэ гээд явж байгаа. Би өнгөрөгч сарын 27, 28-ны хооронд гадагшаа явчихаад ирэхэд аяллаа, зугааллаа гэж ярьсан. Энэ бол аялал, зугаалга биш юм. Бид дэлхийн хөрөнгө оруулагч нартай уулзах уулзалтын бэлтгэл ажлыг хангах, тэдэнтэй санал бодлоо нэгтгэх, Хонконгийн хөрөнгийн бирж дээр аль чиглэлээр хувьцаа гаргаж санхүүжилт босгох вэ зэрэг асуудлыг хэлэлцэхээр явсан юм. БНХАУ өнөөдөр түүхий эд худалдан авч байгаа гол орон. Тиймээс улс оронтой хэрхэн хамтран ажиллах вэ. Мөн хөрш зэргэлдээ улс орнуудаас Казакстаныг бид жишээ болгон авч ярих ёстой. 1990-ээд онд хоёр улс зэрэг л бүхнийг эхэлсэн. Гэтэл өнөөдөр яагаад Казакстан улс эдийн засгаараа дэлхийд гайхагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн улс болов. Харин бид хаана нь байна вэ. Энэ байдлаас үүдээд бид Баялгийн сангийн тухай хуулийг ярихаас аргагүй юм. Өнгөрсөн алдаануудаа давтаад байвал бид урагшлахгүй. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийг санаачилж, “Эрдэнэс Монгол”-ыг шинэ зохион байгуулалтад оруулах ёстой. Төр өмчөө мэддэг байх ёстой юм.

-“Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”-ын хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх асуудлыг хэзээ шийдэгдэх вэ?

-Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг хэлмээр байна. Ер нь консепц нь бэлэн болчихсон. Одоо Засгийн газрын хуралдаан дээр танилцуулна. Гэхдээ манайхан мөнгөжүүлнэ гэж мушгаад байгаа юм л даа. Үнэндээ бол эхлээд бид хувьцаагаа зохих ёсоор нь ном журмаар нь бүртгэж авах ёстой. Дахиад хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлаа хангах ёстой. Үүнд хугацаа орно. Би энэ ондоо багтаах ёстой гэдэг чиглэл өгчихөөд, шахаад ажиллаж байгаа. Энэ ондоо амжихгүй бол 2019 он дамжаад цаашаа үйл ажиллагаа нь суларна. Тэгэхээр эхний 12 сардаа багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ямар л боломж байна тэр боломжоороо шахаж ажилла гэдэг шаардлага тавьж байгаа.

-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны эдийн засагт тустай юм?

-Тийм ээ. Тавантолгойгоос олж байгаа орлогыг шууд эдийн засаг руугаа цутгаж болохгүй. Энэ өвчнийг бид 2017 оны эдийн засгийн өсөлттэй байх үе дээрээ хангалттай авсан. Хуримтлал бий болгох хэрэгтэй. Норвегийн баялгийн сангийн жишээг бид татаж авчирч байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж оруулах асуудал аман байдлаар яригдаж байна. Норвегийн баялгийн сангаас мэргэжлийн 4-5 хүн явуулаач гэдэг санал тавьсан. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн чадавхийг дээшлүүлэх засаглалыг сайжруулах тал дээр нь бид мэдлэг чадвартай, туршлагатай, зовлонг нь үзчихсэн хүмүүсийг урьж авчирч, хамтарсан байдлаар шийдэлд хүрэх ёстой. АН-ын үед Баялгийн сангийн тухай хуулийг санаачилж оруулж ирээд, сүүлдээ халамж болоод дууссан. Үүнийгээ одоо болих ёстой. Ирээдүйдээ бид хурмтлал бий болгох хэрэгтэй. Ямар бүтээн байгуулалт, дэд бүтэц рүү оруулах вэ гэдгээ тодорхой болгох юм.

-Та ерөнхий байдлаар нь яриад байна. Яг хэрхэн хувьцаа болгож, иргэд яаж үр өгөөжийг нь хүртэх вэ гэдэг асуудалд тодорхой мэдээлэл өгөөч?

-Эхлээд ерөнхий утгаар нь л ярина. Ерөнхий дүр зургаа гаргаж байж дараа нь яах вэ гэдгээ детальчилж ярих ёстой. Мэргэжлийн байгууллагууд бэлтгэл ажлаа хэрхэн хангах вэ гээд нарийн ажил явагдана. Ялангуяа олон улсын дөрвөн стандарт бий. Түүнд нийцсэн шаардлага хангах ёстой. Юу юугүй эхлээд асуудлаа нарийвчлаад ярьж ярьчихаад, дараа нь араас нь тайлбар хийгээд байх зохимжгүй. Тиймээс ерөнхий дүр зургаа гаргаад явах хэрэгтэй гэж ойлгож байгаа.

-ХУВЬЦААГ ЗАРВАЛ ЯГААН ТАСАЛБАРЫН ТҮҮХ ДАВТАГДАНА-

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт 1072 ширхэг хувьцаанаас эхний ээлжинд 108-ыг нь иргэдэд эзэмшүүлэх чиглэл өгч байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Эхлээд хувьцаагаа бүртгэж, бэлтгэл ажлыг хангах ёстой. Хувьцаа бүртгэх үүрэг даалгаврыг Санхүүгийн зохицуулах хороонд өгөх ёстой. Түүний дараагаар эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах вэ гэдэг нөгөө деталь асуудал руугаа орох юм. Бид тодорхой хугацаа заагаад, хувьцааг нь арилжиж болохгүй. Монгол Улсын ядарсан иргэн хувьцаанаасаа ногдол ашиг хүртдэг тийм боломж бий болгох ёстой юм. Энэ хувьцааг зарах юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаад л авчихна. Яг ягаан тасалбарын түүх давтагдах учраас энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Өнгөрсөн парламентаар 1072 ширхэг хувьцааг худалдаж авах тухай асуудал яригдаад, зарим иргэд мөнгө болгочихсон. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Дотор нь ялгаж салгах ажлын хэсэг гарах байх л даа. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж мөнгөжсөн хэлбэр нь хэд байгаа вэ гэдгийг тогтооно. Өнөөдөр Тавантолгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. 15 хувь нь иргэд, аж ахуй нэгжийнх болсон. Тэгэхээр энэ хувийг хараад л нэмэлт хувьцаа хэдийг гаргах вэ гэдэг асуудлаа ярина. Иргэдэд давуу эрхийн хувьцааг яаж гаргах вэ гэдгийг нарийвчлалтай ярина л даа.

-Баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга юу вэ. Хичнээн хувь нь хуримтлалд байхаар заасан бэ?

-Энэ талаар ярилцана. Ерөөсөө л бүх орлогыг Баялгийн сандаа хуримтлуулаад, буцаагаад улсын төсөв болон Засгийн газартаа хуваарилдаг жишиг байдаг юм билээ. Тэгэхээр өнөөдөр энэ жишиг манайд тохирох уу, эрх зүйн орчин нь бүрдэж нийцэх үү, үгүй гэдгийг харах болно. Мэдээж аль болох яаралтай, дэвшилттэй амжилтад хүрчихсэн байгаа концепцийг хэрэгжүүлэх болно.

-“ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДАЛ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАГДАХГҮЙ БАЙХ-

-“Эрдэнэт”-ийн 51 хувь дээр Арбитрын шүүхийн шийдвэр Засгийн газар, яаманд ирсэн болов уу?

-Наад асуудал чинь багагүй маргаантай асуудал. Хэн нэгнийг буруутгаад байхаасаа илүү нухацтай хандах ёстой. Ерөнхий сайдын асуулга явсан шүү дээ. “Эрдэнэт”-ийн 51,49 хувь дээр баталгаа шаардсан ч юм уу, Гүйцэтгэх захирал нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн явдлыг шалгасан ч юм уу гээд энэ мэт зүйлийг нарийвчлан судалж байж асуудлаа тавих ёстой. Хариуцлагатай хандаж, УИХ дээр танилцуулах ёстой.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон асуудал яригдаж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэт”-ийг тойрсон маргаан өрнөөд байгаад аль аль талдаа ойлголцолд хүрэх шаардлага байна. Шийдвэр дээр эцэс төгсгөлгүй маргаан хийгээд яваад байгаад ямар хариуцлага ярих ёстой вэ гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гаргаад одоо шалгаад явж байгаа. Гэхдээ энэ тал дээр монголчууд яах ёстой вэ гэдэг асуудал чухал. 49 хувийг төр авах шийдвэр гарсан уу гарсан. 23-р тогтоолыг хангаж хэрэгжүүлж ажиллах тогтоол гарсан уу гарсан. Үүний дагуу л ажиллаж байгаа гэж харж байна. Нөгөө тал шүүхдээд явах эсэх нь өөрсдийнх нь л мэдлийн асуудал шүү дээ.

-Засгийн газар энэ асуудал дээр ялагдвал яах вэ?

-Ялагдахгүй байх гэж бодож байна.

-БИ ӨӨРӨӨ ҮНИЙН ЗӨВЛӨЛӨӨ АХАЛЖ ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Онцгой албан татварыг тэглэсэн ч шатахууны үнэ цашид ч өсөх хандлагатай байна шүү дээ?

-Аж ахуйН нэгжүүдтэй холбоотой энэ асуудал үнэхээр төвөгтэй нөхцөл байдалд байна. Үнийн зөвлөлийг би өөрөө ахалж явах нь зүйтэй юм байна гэж бодож байгаа. Өөрөө ахлах саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах гэж байна. Үнийн зөвлөл дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж ярилцсан. Үнэ барих нь хэр зохистой вэ, барихгүй байхаар нийгэмд хэцүү байдаг, бариад байхаар аж ахуйн нэгж алдагдалд орлоо гээд шахаад байдаг. Төр өөрөө стратегийн салбар дээр ямархуу байр суурьтай явах вэ гэдгээ тодорхой болгох нь зөв л дөө. Газрын тос үйлдвэрлэх чиглэлээр байгуулж байгаа төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг төр өөрийн мэдэлдээ аваад, эргээд ОХУ-тай энэ чиглэлээрээ очиж квотоо тохирдог байх. Ард иргэдийг татвараар нь дэмжиж чаддаггүй юм гэхэд шатахууны үнийн асуудал дээр нь төр зохистой хэмжээгээр зохицуулалт хийх ёстой гэж боддог. Өнөөдөр зохицуулалт хийх барьц нь бидэнд алга.

-Стратегийн бүтээгдэхүүний асуудал дээр төр хатуу бодлогоор зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Бүх төрийн өмчит компани нь хувьд шилжээд явчихсан байна. Төр хүчгүйдээд байгаа шалтгаан нь энд оршиж байгаа. Хувийн хэвшлүүд алдагдалд орж байна гэдэг. Ер нь олон шалтгаан бий. Төрийн зүгээс шатахууны үнэ нэмэгдэж байгаад хариуцлага тооцох арга хэмжээг эхнээс нь авна. Яагаад энэ хариуцаж байгаа дарга нар нь ийм байдал үүсчихээд байхад албан тушаал дээрээ хээвнэг яваад байгаа юм. Хариуцаж байгаа улсууд нь тухайн цаг үед нь шаардлагатай арга хэмжээнүүд аваагүйгээс үүдэж өнөөдөр алдагдалд хүрч байна шүү дээ. Тэр хэмжээнд нь бий болгосон асуудлуудад нь холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох болно. Мөн “Роснефть” компанитай үнийн асуудлаар давхар ярих ёстой гэж бодож байгаа. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан давхар явна. Одоогийн байдлаар хоёрдугаар сарын үнэ дээр 43 ам.долларын нэмэгдэл орж ирнэ. Шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай болчихоод байна. Гуравдугаар сард 10-15 ам.доллараар буух, дөрвөн сарын үед зуны шатахуун руу ороод ирэхээр 30-50 ам.доллараар буурна. Зургадугаар сард “Роснефть” компанитай гэрээгээ шинэчилнэ. Энэ үеэр 20-40 ам.доллараар үнэ буулгах ажлууд хийгдэнэ. Аж ахуйн нэгжүүдэд харин ямар шаардлага тавих ёстой вэ гэдэг асуудал мөн яригдана. Дэлхийн зах зээл дээр ч мөн нефтийн үнэ буурахад шатахууны үнэ буурч, өсөхөд дагаад өсдөг жишиг бий.

-Дэд сайд Д.Загджавыг огцруулах саналыг та Засгийн газрын хуралдаанд танилцуулах уу?

-Улс төрийн асуудлаа дараа нь болъё.

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 75

Зочин (182.160.2.154)
2018-02-26 18:46:53
Za yaan yaan gnee Sumya? Bas buudag une buurdag um uu kkkk. Said aa gj...

Зочин (122.201.31.47)
2018-02-26 11:29:24
Тэс хөлдүү толгойт

Зочин (185.112.167.76)
2018-02-26 00:15:13
сумьябазара энэ хуйца ад байгаа хулгайчуудыг шуудагдаж татаад хутгаж хоогоод алаад олооч. Чадам байгаа юманд арга байхгуй. Болохгуй бол дуугээрээ цупаридуулахгуй юу.

zochin (103.26.195.193)
2018-02-24 23:38:19
unen chadvahgyi uam daa uana daa ooriigoo oilgoj suudlaa tavij ogvol taarna

Зочин (27.123.214.102)
2018-02-24 19:37:19
Юу ч мэдэхгүй тэнэг бөх минь одоо боль.Ард түмнээс ичээчээ

zochin (202.21.113.210)
2018-02-24 19:02:37
daldiig haragch shig l yarij dee

Иргэд (66.181.161.85)
2018-02-24 17:26:02
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ зохицуулж бна гээд бүр зогсоочихсон 3000 гаруй жолооч ажилгүй сууж бна ХАР МАЛАА. Одоо бас бензинийг самрах нь дээ.

иргэн (112.72.11.67)
2018-02-24 12:55:14
худал хуцхаа боливол зүгээрсэн. нэмхээ мэдхээс хасахаа мэддэггүйг мэддэггүй л мангар байна даа

Зочин (139.5.217.133)
2018-02-24 06:00:14
Iim bolvsrolgui durak said xiixeer yaj Mongol xugjixuvdeee

Зочин (98.234.233.211)
2018-02-24 01:19:03
Рийл-соц нийгмийн veд арай ухаалаг, ичих нvvр гэж байсан учраас Долгоржав,Санжаа, Баяраа хэмээх заануудыг бехийг нь барилдуулаад жолоогий нь мушгиулаад рааманд нь яажигануулдаг байж, одоо ардчилал нэртэй анарх-соц нийгмийн veд бек заанууд нь сайд сенатач болоод боовон чихэндээ алтан раамтай болор шил тохож раамнаасаа гарж яажиганадаг болжээ гэж, ядаж энэ бекчvvд бичиг vcэг тайлагдсан юм уу, еронхийлогч гээчийг харахад нээг том хавтас хараад л vcэглэх шахах юм

Зочин (147.75.208.172)
2018-02-24 00:36:44
Өөриөөгөө ухаантай гэж андуурсан тэнэг хүн аюултай гэдэг

Зочин (147.75.208.233)
2018-02-24 00:35:07
Худлаа мэддэг юм шиг шаадаг болсон байна лээ энэ дурак

Зочин (103.229.122.128)
2018-02-24 00:27:13
Энэ бах нөхөр яаж уул уурхайн салбарыг удирдах юм бэ? Эрдэм ном ажил төрөл гэж 20 жил явж байхад бөх барилдаад явж байсан хүн!!!

Зочин (98.234.233.211)
2018-02-23 23:11:35
Тер емчее мэднэ гэж 28 жил ярилаа, АН нь ч тэр,МАН нь ч тэр, адилхан, харин терийн гэх нэртэй эзэн хяналтгvй,херенгенеес МАНАН мафи мен ч их идлээ, мен ч их тереес терсен тэрбумтангууд гарлаа. Соц vе шиг ядаж хяналт тавьж чаддаггvй херенгийг хэн дуртай нь гударч байдаг гэдгийн жишээ наад алдарт саалийн vнээ Эрдэнэт чинь байна. Нvдэнд харагдахыг нь ард тvмэндээ сааль нэрээр егеед нvдэнд харуулахгvй асар их менге гударсан даа энэ МАНАН мафи..... УИХ- ын нэр хvнд унах гол шалтгаан чинь энэ терийн гэх эзэнгvй емчийг терд гарсан хулгайч нар зоолж байгаа, идэж байгаа, тэр нь едер едреер ард тvмэнд ил болж буй явдал шvv.......Монгол улс энэ стратегийн ордуудаа хувьд егеж гадныхантай хамтарж хеделгесен цагт хегжине, эс тэгвээс удахгvй нэг дарангуйлагчийн гарт орж сенене

Зочин (91.236.154.254)
2018-02-23 21:53:45
Сайд таньд ажлын амжилт хусэе.

Зочин (91.236.154.254)
2018-02-23 21:51:18
Ер нь Манай Монголын ард тумэн ухаантай, ужуу тайванаар шийдэж чадна гэдэгт итгэдэг учир бух зуйлийг сайн сайхан болно оо!!!!!!

Хаха (107.167.112.234)
2018-02-23 21:23:16
Боовон чихэн дээр нүдний шил тогтоогоод байгаа нь л сонин байна.

Зочин (64.119.21.92)
2018-02-23 21:14:43
Hun Medes GUI Yuma erunhi Yaris n argagui shade.

ard (66.181.161.119)
2018-02-23 20:53:45
Dizel tulsh 2000 garchlaa.Neg ussun uniig buulgaj chadhuu chi bolon tanaihan.Hudlaa shaahaas uur yum hiij chadahuu tanai namiihan.Alt.zes. nuursnii une deed tsegtee hureed baihad ard tumnii tuluu yuch hiihgui tsalin tetgeveree nemehgui.ipotekiin zeelee uguhgui.huuhdiin mungu baihgui.benzin tulshnii unee nemeed AN saa dor ortson Ardiin nertei Avilgachdiin nam yumdaa.

Ж.Алтангэрэл (103.10.21.73)
2018-02-23 20:01:53
Хүн хуурах хэрэггүй, ажлаа сайн хийж чадахгүй хүн мэддэггүй зүйлээ чаддаг царайлж хүний доог болдог юм. Өөрийг чинь боссууд үнэнхүү маллаж байна даа. Ард түмэн худлаа ярих бус бодит үр дүнгээр ажлыг дүгнэдэг. Ажлаа хийж хийж төрийн сайд шиг зангарагтай байж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өг. Таны ажлын муугаас ШТМ үнэ хаданд гарлаа, одоо өөрөө уучлалт гуйгаад ажлаа өг, дараа нь төрийн бодлого хэрэгжүүлж чадахгүй ерөнхий сайд ажлаа өгөх болно шүү.

Зочин (103.26.194.209)
2018-02-23 19:50:19
OROS ULS 2-R SARYN 1-ND BAYALGYN SANGAA BUREN GUVSEN TUL TATAN BUULGASAN, YNENDEE 12 SARD DANS ULAISAN BSIIN BILEE. MANAIH MET SHUUD HARAAT ORNUUDAASAA SHAGYN UNEER BENZIN ZARAH ZAMAAR TOSOVTOO NEMER BOLGOJ BN SHUU DEE

Зочин (103.26.194.209)
2018-02-23 19:48:49
NEFTIIN UNE CHINI BAINGA HELBELZEJ BAIDAG BOLHOOS ODOO SHUUD TEDEN SARD TED BOLNOO TER BOLTOL SHAGYN UNEER SHULUULNAA GEJ SUUDAG CH ED BISH

Зочин (103.26.194.209)
2018-02-23 19:45:47
NEFTIIN UNE 75 HUREED ODOO BUTSAJ BUURAAD 65 DOLLAR BOLOOD BN HARIN OROS ULS TSAGAAN SARYN OMNO IMPORTYN UNEE NEMSEN TIIMEES MANAID UNETEI ORJ IRNE OROSOOS SHAARDAH HEREGTEI SHUU DEE BITGII SHAGYN UNEER ZAR GEJ

Зочин (202.9.43.109)
2018-02-23 19:18:54
Үнийг барина гэдэг юу гэсэн үг вэ? Ямар социалист улс байгаа биш. Үнэ эрэглт нийлүүлэлтээрээ явах ёстой ш дэ. Дэлхий зах дээр баррел нефть 100 доллар гарч байсан удаа бий тэр үед АИ92 -г 1600 р зарж чадахгүй шүү дэ. Дэлхийн зах дээр үнэ өсвөл өсгөөд бууруул буураад явдаг л байх хэрэгтэй.

Зочин (202.9.43.109)
2018-02-23 19:18:46
Үнийг барина гэдэг юу гэсэн үг вэ? Ямар социалист улс байгаа биш. Үнэ эрэглт нийлүүлэлтээрээ явах ёстой ш дэ. Дэлхий зах дээр баррел нефть 100 доллар гарч байсан удаа бий тэр үед АИ92 -г 1600 р зарж чадахгүй шүү дэ. Дэлхийн зах дээр үнэ өсвөл өсгөөд бууруул буураад явдаг л байх хэрэгтэй.

temuujin (202.9.40.159)
2018-02-23 18:52:08
Өсөх нь өсөх байх. Гэхдээ буурахгүй гэдгийг баттай хэлчихэе. Хахаха, энэ одоо хүмүүсийг бөхчүүд шигээ тэнэг гэж бодоод байгаа юм уу хаашаа юм.

Сонгогч (27.123.214.103)
2018-02-23 18:40:56
Роснефть үнэ мэддэг болхоос биш Сайд мэддэггүй юм. Ухаантай хүн шиг шил зүүгээд МАНгарыг нь бүгд мэднэ.Лондонд засгийн газар ялагдахгүй гэж шаахын,Гокоос мөнгөө авах гэж бхд ЗГ холд гэнэ биз дээ

Tov (59.1.238.233)
2018-02-23 17:15:26
muu lalar

Зочин (203.91.115.36)
2018-02-23 15:03:34
Boh hun hudlaa sht Ene teneg boh l hiichib gej uls oron chin chadvartai bolobsroltoi huneer udirduulj bj hogjdog bolhoos hel usgui bohiin surguul togsson huneer .....

Зочин (194.230.155.163)
2018-02-23 14:59:30
Xa xa orkuudaar duursen psdanii mongolchuudiin songolt

irgen (202.9.43.37)
2018-02-23 13:54:20
lagaa BATTUMURIIN TES kolonkuud 92-g 1740 bolgoson bna buh saidaa pizdaad arga hemjee abch chadahgui bol ajlaa chaddagt uguu hulgar chihtee

Зочин (64.119.26.48)
2018-02-23 13:44:20
Medeelliin ajiltan mayagtai pop medegdel khiij baisanaas ajilaa khiigeechee! Udur irekh tusam ard tumnii amidral khunderch baina! Yadakhdaa jaakhan medlegtei turshlagatai khuniig ene khunii zuvlukhuur tavij boloogui l youm baikhdaa!

Зочин (66.181.164.235)
2018-02-23 13:39:35
тэнэг толгой тэнэгтээд байх юм энийн мэддэг юм байдаг юм уу

Nam bus irgen (139.5.218.235)
2018-02-23 12:54:08
Mahan tolgoi said hiiheer yaj ch hugjih vee dee? Said hun taamagladaggui yum. Shiiddeg yum.

зочин (150.129.141.203)
2018-02-23 12:46:20
Судлах гэж байна гэсэн үг хэрэглэх юм. Их удаан цаг алдаж байна. өдөр бүр 75 сая төгрөг торгууль,хүүд урсаж байгаа гэж ойлгож байгаа юу, Цэц дээр 23 -р тогтоол унах магадлал өндөр байна. Ер нь улс төржилт ард олныг хохироодог жишээ. Хэрэв энэ асуудал буруугаар эргэвэл ЗГ огцорохоос өөр зам байхгүй.

Сайд гуай (119.40.98.10)
2018-02-23 11:52:07
Шатхууны үнэ нэмээд одоо такси 1 км-т 1000 төгрөгөөр явж байна даа. Энэ их Үнийн дарамтаас хэзээ гарах бол монголчууд хэлээд өгөөч сайд гуай...

Иргэн (66.181.168.131)
2018-02-23 11:32:35
Шатахууны үнэ нэмэхгүй гээд хуцаад байсан хаа байна аа МАНгаруудаа

Зочин (112.72.8.2)
2018-02-23 11:18:27
Хувьцааны талаар ямар ч ойлглот энэ хүнд алгаа. ТТ хувьцаа зохиомол 993 ч билүү үнийг тогтоосон. энийг засахын тулд эхлээд яаж хувьцаагаа амьлуулах арга замаа тодорхойлох хэрэгтэй шүүдэ. Эхлээд яаж бүртгэж мөнгөжүүлэх вэ гэдэг чухал шүү. Та өөрөө мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч ярьж байлдаа

5 tolgoi (202.21.106.125)
2018-02-23 10:57:06
oyu tolgoi l mongoliig tejeechih yum yarisaar bgaad hudulguu bizdee? odoo bolohoor buun urtei geed baihiin?

Зочин (202.9.44.66)
2018-02-23 10:47:08
MAHgaruud yostoi nugeltei huurah yum aa! ard irgedee malnaas door uzdeg novshnuud shuu!

Зочин (64.119.21.59)
2018-02-23 10:39:32
Benzinii une nemegdeheer daguu yumnui une usdug.ergeed une buusan ch urgun heregleeni une buudaggui yum daa erhem said aa.asuudal buhimdliin gol ni uund l bgaa yum.

Зочин (202.179.8.6)
2018-02-23 10:39:23
НАМД НЬ АВЛИГА ӨГЧИХСӨН. ОДОО АМАА ҮДҮҮЛЭЭ БИЗ

Зочин (202.131.250.130)
2018-02-23 10:31:51
ТЭНЭГДҮҮХЭН МАНгар уу даа

зөв шд (43.228.130.158)
2018-02-23 10:28:31
Угаасаа сайхан болно гэж худлаа бүлтрээд мухардалд орж байхаар ингээд нээлттэй үнэнийг хэлээд цаашид авах арга хэмжээгээ тодорхойлоод явсан нь зөв өө төр алийн болгон худалчуудаар дүүрэх вэ зоригтой ба

Зочин (103.57.95.128)
2018-02-23 10:27:52
тодорхой ажил алга хоосон яриа хэрэггүэ хэнч ярьж чадна

Зочин (66.181.186.93)
2018-02-23 10:26:53
ajilaa medehgui hudlaa yriad muu umandaa sain

Иргэн (202.21.116.66)
2018-02-23 09:57:36
цээжний пангаар ярина гэдэг энэ хохь чинь бидний сонголтын лай

300 (139.5.216.110)
2018-02-23 09:51:13
100 төг нжмээд 6 төг буулгадаг аргыг бас хуйвалдаад сурчиж мэх хурдан сурдаг бөх шүү кк

Сануулга (66.181.161.57)
2018-02-23 09:50:08
Монголын төр хэдэн банк, хэдэн шатахуунуудын компаний эздүүдэд дарамтлуулсан амьдрах юм аа.

Ганаа (150.129.141.178)
2018-02-23 09:49:17
Казакстаны хөгжсөн шалтгаан ердөө л Назарбаев шудрага ажиллсан. Гэтэл Манай улс П.Очирбатаас эхлээд эрх мэдэлтнүүд улс орноо биш, өөрийгөө хөрөнгөжүүлэх уралдаан "зарласан". Тэгээд баяжицгаасан. Улс орон нь ядуурсан. Үүнийг яагаад хөгжихгүй бна гэж маанагтаад байх шаардлага байхгүй бөх сайд аа.Магадгүй бөхөөс өөр боловсролгүй учраас чи мэдэхгүй ч байж болно. Нөгөө талаар яг чам шиг мэдлэг боловсролгүй юмнууд эрх мэдэлд дөрөөлж зүтгэсэндээ хүрдэг буруу төртэй учраас хөгжихгүй байгаа юм шүү.

lol (103.229.120.100)
2018-02-23 09:47:32
ene odoo benzinii uniin osoltiig heleed bj bdag medeelliin ajiltan yum bhdaa

зочин (66.181.166.196)
2018-02-23 09:41:43
Монголд нэг нэмэгдсэн үнэ эргээд бууж байхыг хаана харсан Сумтайбазар вэ

Зочин (103.57.95.29)
2018-02-23 09:37:19
Ах жаахан тэнэгдүү вм ярьчихаж, дүү АСА харин ухаанаараа илүү нь харагдаад л байгаам. ах дүү хоёрын үзэл бодолын зөрүүг яалтай билээ?

Ner (66.181.179.223)
2018-02-23 09:33:09
Enend hen ugiig n zaaj ogsiin boloo.

Сумьяабазар (64.119.20.107)
2018-02-23 09:21:55
хараагүй

ЗА БИТГИЙ ШАА (202.170.80.25)
2018-02-23 09:16:07
БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭД ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ БУУЖ БАЙГААГҮЙ,ЮУ ГЭЭД ХУДЛАА ХУЦААД ШААГААД БАЙГАА НОВШ ВЭ. ЛАЛРУУДАА ТА НАР БЕННЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭД БУЦААД БУУЖ БАЙХЫГ ХАРСАН УУ?

зочин (66.181.166.196)
2018-02-23 09:13:39
энэ нэг тэнэг бөх нэртэй махан толгойгоос юу горидохов дээ, багахан шиг идэж уугаасай гээд л залбирч байхаас

USA (66.162.247.10)
2018-02-23 09:07:04
Энэ Сумъяабазар Аса аварга эд нарыг тэнэг махан толгой гээд бичээд байдаг хүмүүсийг би гайхаад байдаг юм Сумъяа аваргын хэд хэдэн ярилцлагыг үзсэн уншсан яг зөв бодлого зарчмаар хандаад байгаа нь илт байсан Аса аварга энд муу хэлүүлээд байгаа хүмүүсээс хамаарахгүй дэлхийн хэмжээний Монголд амьд байгаа ганц од шдээ Хэн хэн нь гадаадад дотоодод үнэлэмжтэй хүмүүс Яг тодорхой юуг нь өөлөөд байгаа юм Энэ ярилцлаганд нь буруу юм яг юу байнаа жишээ нь Тэнэг мангар гээд байгаа Та өөрийгөө хэн бэ хаана байна вэ юу хийж чаддаг вэ ямар үнэлэмжтэй вэ гэдгээ нэг бод доо

Зочин (124.158.124.237)
2018-02-23 09:03:24
zailaa hulduu tsaraitai ajlaa hiij chadahgui benzin tosnii une taliilaa

zochin (202.179.25.248)
2018-02-23 09:02:58
Ingeed baival ene zasgiin gazar ogtsorson ni deer shdee. Olon mal idej bsanaas 1ts hun idej bsan ni deer. Eruusuu # Erunhiilugchiin zasaglaltai boltsgooe #

zochin (202.179.25.248)
2018-02-23 09:01:59
Chi medeed zohitsuulchihdag bsan bol ene huviin kompaniud ingej davarahu. Ih oroitoj uhaarahiin sdanuud. Erthen neftiin uildveree bariad benzinee uildverleh bsan yum shde. Bayan ornii guilgachid mini.

Zochinzochin (64.119.24.86)
2018-02-23 08:59:46
Ard niit olon tumnii ashigtai miitsen baival erx zuin or hnig ni UIX uurchlux xeregtei biz dee

Зочин (64.119.20.16)
2018-02-23 08:53:47
Энэ үхсэн ацныхаа шатахууны үнийг мэддэг юм.

Irgen (103.57.94.135)
2018-02-23 08:40:17
Ed nar shaaj bndao

zochin (202.21.118.2)
2018-02-23 08:37:48
ene muu dolgorsurengiin mahan tolgoinuud yuch medehgui hutsdag sda be bohiinhoo nairaag hiigeed baij baibal taarna

Зочин (66.181.170.231)
2018-02-23 08:37:29
teneg bohoor said hiilgeheer neg iimerhuu yum yarina shvv dee ene togtoltsoo neg bishee solih l shaardlagatai

Зочин (66.181.170.231)
2018-02-23 08:37:01
teneg bohoor said hiilgeheer neg iimerhuu yum yarina shvv dee ene togtoltsoo neg bishee solih l shaardlagatai

Зочин (103.57.92.226)
2018-02-23 08:36:09
Tuluvtei bna ch geh shig.... yuch medehgui nuhir yum aa!

Зочин (202.9.43.181)
2018-02-23 08:29:43
Shatahuunii vne usuh uchirgui. Uchir ni delhiin zax zeeld shatahuunii une ussunch Mongold dollariin hansh buuraad bna deerees ni mongol uls orosoos shatahuun avdag uchir tohiroltsoj bolno. Sumiyabazar shatahuun importlogch nariin karmand orchixoj ajilaa hiij chadahgui bol ogtsroosoi sda

Zochin (59.153.113.13)
2018-02-23 08:25:01
Дэлхийн зах зээл дээр үнэ өөрчлөгдөхийг хянаж чадахгүй гэдгээ шууд хэлмээр юм. Бид хянана л гээд байх юм. Бид дотор хэн байнаа

Зочин (202.179.31.33)
2018-02-23 08:21:18
Юу ч мэддэггүй хүн гуай бн

утаа (202.70.33.242)
2018-02-23 08:18:26
Сумьяабазар сайдын ажил хийх мэдлэг чадвар Загджаваас л лав дор байнааааа

Zochin (66.181.189.204)
2018-02-23 08:12:49
Heev neg unee nemne gej baigaan balai buh

ИРГЭН ХУРЦ (202.70.34.115)
2018-02-23 08:11:18
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ЗАХИРАЛЫН ТУХАЙ BARIMT.MN САЙТ ДЭЭР БИЧЭЭД БГАА НЬ ҮНЭН БОЛ ХУРДАН СОЛИОЧ ЭЭ.................. БАЛЛАЖ САМАРЧ ДУУСЛАААААААААА ШТЭЭЭЭЭЭЭ 60 ТЭРБУМЫНХАН ЧИНЬ........

Зочин (122.201.23.122)
2018-02-23 08:10:38
HUTSAAAAL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-25 13:47:18 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 13:32:00 - Хууль
ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержан тэргүүтэй дарга нарын хүүхдүүд ИНЕГ-ын зардлаар гадаадад сурчээ
2018-09-25 13:13:17 - Хууль
“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ
2018-09-25 13:01:59 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 12:34:59 - Спорт
Хакухо М.Даваажаргал Төрийн ордонд зочилж байна
2018-09-25 12:14:28 - Шар
Монгол бүсгүй “Apple” компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
2018-09-25 12:05:57 - Боловсрол
Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолттой 41 хүүхэд ирсэн гэв
2018-09-25 11:41:39 - Байгаль Орчин
Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, замын нөхцөл байдал муудах хандлагатай байна гэв
2018-09-25 11:00:20 - Орон нутаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
2018-09-25 10:59:24 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
2018-09-25 10:43:21 - Улс төр
МАХН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэжээ
2018-09-25 10:40:47 - Гадаад
Италийн Флоренц хотод 21 настай монгол оюутан хүчирхийлэлд өртжээ
2018-09-25 10:39:29 - Улс төр
З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав
2018-09-25 10:28:57 - Хууль
ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ
2018-09-25 10:24:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад айлчилж байна
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг
Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар
2018-09-25 10:18:34 - Нийслэл
“Бидэнд шийдэл байна”
2018-09-25 09:41:40 - Хууль
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо