Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

Түгээх    
2018-02-23 12:16:25 - Улс төр

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т.Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“2017 онд бид СЭМҮТ-тэй хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. 30 удаагийн цуврал сургалт, нөлөөллийн ажлыг  хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн удирдлага болон сургагч багш, хамт олонд талархал илэрхийлье.

Жилийн эцсийн байдлаар бид тус үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3019 сурагч, оюутан, залуучуудыг хамрууллаа” хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярилаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байнаТухайлбал 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн  байдаг. Судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна.

Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг  зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ жил нийслэлийн дүүрэг тус бүрт багадаа гурван удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөн СЭМҮТ-тэй хамтын ажиллахаар боллоо.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

зочин (66.181.183.158)
2018-02-24 02:13:35
Архи тамхины хорны тухай ухуулага сургалт явуулаад яаж үр дүнд хүрхэв дээ. Зүгээр л бар цэнгээний газраа ажиллуулахаа л больчих. Манайд юу л байна бар жижиг зочид буудлууд гээд муу муухайн үүрнүүд байна. Үүнийг л өдөржин шөнөжин ажиллуулахаа больвол жинхэнэмажил арга хэмжээ нь тэр болно

k2 (66.181.182.65)
2018-02-23 20:28:33
za naa arih tamih duurchie hergelsen hun uruul hordono ene utaa bol bugdinei horduulna daraa jil yaadag bol

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-26 12:59:11 - Хууль
Ах, дүү хоёр сураггүй алга болжээ
2018-09-26 12:59:09 - Улс төр
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
2018-09-26 12:17:11 - Нийслэл
Иргэн Д.Батмөнх ижил зовлонд унасан өрх толгойлсон аавд туслав
2018-09-26 12:06:17 - Спорт
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр дэлхийн дэвжээнд гарна
2018-09-26 11:56:21 - Нийслэл
Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ
2018-09-26 11:52:13 - Хууль
Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан
2018-09-26 11:36:57 - Орон нутаг
Хонгор суманд 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2018-09-26 11:21:46 - Хууль
Вакцинд хамрагдаагүй бол торгох нь зөв эсэхийг ЦЭЦ дэнсэлж байна
2018-09-26 11:15:11 - Улс төр
Ерөнхий сайдыг иртэл Засгийн газар хуралдахгүй
2018-09-26 10:55:05 - Нийслэл
“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2018-09-26 10:54:09 - Эрүүл мэнд
Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа
2018-09-26 10:50:48 - Нийслэл
Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ
2018-09-26 10:48:30 - Хууль
“ТЭЦ-4”-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн ял оноожээ
2018-09-26 10:47:35 - Спорт
ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
2018-09-26 10:42:01 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв
2018-09-26 10:39:30 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ
2018-09-26 10:30:57 - Байгаль Орчин
ДОХИО!!!: Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ
2018-09-26 08:37:10 - Хууль
П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
2018-09-26 07:55:51 - Эдийн засаг
Монголбанк ам.долларын өсөлтийг “АЖИГЛАЖ” байна
2018-09-26 07:49:24 - Технологи
Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй “Econ Empire” ачааны автомашин зохион бүтээсэн Б.Бадамдоржтой ярилцлаа
2018-09-26 07:44:35 - Боловсрол
БИДНИЙ ТУХАЙ: Эрдэмтэд “Хүйс толгой”-н гэрэлт хөшөөний бичээсийг тайлж уншчээ
2018-09-26 07:39:59 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо