ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна

Түгээх    
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг

oyutolgoi

“Оюутолгой” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалсантай холбогдуулан нэмэлт тодруулга гаргаж, уг гэрээг бүрэн эхээр нь албан ёсны цахим хуудсандаа байршуулжээ.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан дөрвөн жилийн дотор цахилгаан эрчим хүчээ дотоодоос авах асуудлыг ажил хэрэг болгох үүднээс 2014.08.15-ны өдөр зурагдсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан гэдгээ мэдэгдсэн билээ.

Харин “Оюутолгой” ХХК уг асуудлаар гаргасан тодруулгадаа “Монгол Улсын Засгийн газар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” (ӨБЭХСХАГ)-г цуцалсан билээ. ӨБЭХСХАГ нь өмнийн говийн бүсэд эрчим хүчний хангамж хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулах зорилгоор Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны суурь баримт юм. Тус гэрээнд Засгийн газар Тавантолгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн бие даасан Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) шинээр барьж, Оюу толгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгыг тусгаж, “Оюу толгой” нь станцын эзэмшигч бус эрчим хүчний худалдан авагч байхаар заасан юм.

ӨБЭХСХАГ-г байгуулснаар “Оюу толгой” компани нь Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор тавьсан саналыг дэмжиж, уурхай дээрээ 2012 оноос барьж эхлэхээр ажиллаж байсан өөрийн эзэмшлийн цахилгаан станцын ажлыг зогсоосон бөгөөд ТТЦС-ыг байгуулах ажлыг бүрэн дэмжиж, ТТЦС-ын судалгааны ажил болон хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээрүүдэд оролцож ирсэн билээ. Мөн судалгааны ажлын явцад ТТЦС-ыг байгуулах ажил дөрвөн жилээс урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон тул 2017 онд багтаан дотоодоос эрчим хүч авах тухай 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийг түр зогсоосон юм.

Засгийн газрын төслийн нэгж, “Эм-Си-Эс” ХХК (ТТЦС-ын дотоодын хувь эзэмшигч), Рио Тинто, “Оюу толгой”-н хамтын хүчин чармайлтаар ТТЦС-ын ажил урагшилж байгаа боловч ТТЦС-ын төслийг сонирхох хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн тоо цөөхөн байгаагаас төслийн ахиц удаан байна. Одоогоор ТТЦС-ын төсөл дээр “Оюу толгой”-д шаардлага хангахуйц албан ёсны техникийн болон эдийн засгийн санал ирүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй байгаа бөгөөд ийм хөрөнгө оруулагчгүйгээр төслийн санхүүжилт татах боломжгүй юм. Эдгээр амин чухал асуудлуудыг шийдсэн ч дараа нь олон шатны хэлэлцээр, зээлийн судалгаа зэрэг багагүй ажил хийх шаардлагатай тул ТТЦС нь дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна.

“Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. Мөн зарим зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сард сэргээхээр хандсан боловч одоогоор шийдэгдээгүй байна.

Бид цаашдын ажилдаа Эрчим хүчний яамтай ярилцаж, харилцан байр сууриа ойлголцон ажиллана. “Оюу толгой”-н өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал нь 2016 оны 5 дугаар сард батлагдсан гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.3 тэрбум ам.долларын дүнд багтаагүй болно. ӨБЭХСХАГэрээний хувийг ЭНДЭЭС ҮЗЭХ боломжтой” гэжээ.

Ж.МЯДАГБАДАМ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Додриго (77.119.128.49)
2018-02-24 02:05:48
Та нар Оюу Толгон сайт дээр очиж үзсэн юм уу? Тэнд уг нь цахилгаан станц байдаг юм л даа. Гэвч тэр нь ашиглалтанд ороогүй. Гэхдээ ажиллуулахад бэлэн.

Зочин (182.160.34.142)
2018-02-23 23:07:38
Энэ Оюу толгойн гэрээ анх байгуулагдахдаа л хахуулийн хүчээр байгуулагдсан нь Монголчуул бидэнд тодорхой байгаа юм чинь одоо энэ гэрээг хүчингүй болгож Монголчууд бид өөрсдөө үргэлжлүүлье ээ

Зочин (103.229.122.149)
2018-02-23 21:42:09
Энэ Мядагбадам гэгч емхий амалсан гичий худлаа шаахаа болиорой

Зочин (103.9.90.2)
2018-02-23 15:32:46
Монголын засгийн газар өөрсдөө шийдэх эрх байдаггүй юм байх даа ээ чааваас гэж !!!

Зочин (103.9.90.2)
2018-02-23 15:29:33
Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй шүү

Зочин (103.9.90.2)
2018-02-23 15:29:32
Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй шүү

Зочин (103.9.90.2)
2018-02-23 15:29:32
Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй шүү

Зочин (103.9.90.2)
2018-02-23 15:29:32
Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй шүү

Зочин (103.9.90.2)
2018-02-23 15:29:32
Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл өгч болохгүй шүү

Зайл (66.181.160.10)
2018-02-23 14:25:30
Зайлаа наадах чинь наанаа байж л байг бидний хойч үе ашиглаг ээ

Рио тинто зайл (122.201.24.23)
2018-02-23 13:53:57
Харилцан ашигтай хамтарч чадахгүй бол зайл новшнуудаа

Зочин (103.10.23.89)
2018-02-23 13:52:08
Монголоос зайлж болно шүү. Оюутолгой шиг хэрэггүй компани Монголд хаана байна. Бизнес бол харилцан ашигтай байхыг хэлнэ. Рио Тинтоог Монголоос зайлуулах хэрэгтэй.

Mongol kolonchilogdoh eosgui (91.231.169.123)
2018-02-23 13:44:05
Hariltsan adhigtai ajillaj chadahgui bol Mongolchuud hazar doorhi buh baylgaa angilan tonn dutamd bish kg bureer ni ene kolonchilogchidod zarah ni zuv gej bodoj baina.Yasgaad Mongoliin alt etdenesiig unegui avdag ene deetem tonuuliig nen yaaraltai zogsooj olon ulsiin jishig uneer baylgaa zaraj ashigaa udur bur avah ni zuitei uunii tuluu buh niiteeree temtsej ajillah ni zuitei ugui bol iim davartsan garuudiig Mongoloos men dariu huuj uil ajillagaagii ni hugtsaaguigeer zogsooh eostoi gej ard tumen uzej baina.

okej (59.153.112.62)
2018-02-23 13:34:06
tanai kompaniad neg um heliee. Tanai kompanie mongoliin avilgalchin 76n g yaj avilgaladj huvildahuu , yaj mongoliin turshilagagui huuli togtoomjiin nuh suviig olj, hariutsalagaas bultahuu gej bodoj baihiin orond. Naanaa stantsaa barij, surguuli tsetserleg, neg saihan hot baiguullaad yvuul, kanaduudchuudiig mongolchuud nasan turshdaa yrih bolno. Jaahan kompani shig bai, jaahan gegeer. Bitgii zerleg kapitalimaar yvaad bai. Anhnaasaa barichihgui yasan um uchnuun jil bolloo, Balair honotsiin setgeltei hulgaichuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ