"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ

Түгээх    
2018-02-23 14:17:15 - Нийслэл

Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөн дутагдал нийгмийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэлтэй мэдрэлийн гаралтай өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүний зэрэгцээ хүн амын дунд ихээхэн тохиолддог өвчлөлөөр тархины цус харвалт нэрлэгдэж байна. Иймд иргэдийг өвдөж эхэлсэн даруйд нь уламжлалт анагаах ухаанаар эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд өчигдөр (2018.02.22) “Мэдрэл уламжлалт сэргээн засах тасаг” шинээр байгуулагдаж үүд хаалгаа нээлээ.

Ингэснээр иргэдийг зүү төөнүүр цэгэн бариа тан гэх зэрэг бүхий л эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан эмчлэх юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Цэнджав, Багануур дүүргийн засаг дарга Сандаг-Очир тэргүүтэй хүмүүс оролцов. Энэ үеэр НИТХ-н төлөөлөгч Д.Мөнхжаргал шинээр байгуулагдсан уламжлалт анагаах ухааны тасагт нэг бүр нь 400 мянган төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг цахилгаан зүүний аппаратыг бэлэг болгохын зэрэгцээ цахилгаан төөнүүр авахад нь 1,6 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Уг тасгийн хамт олон цаашид НЭМТөвтэй хамтран иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг байх тал дээр анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байв. 26 ортой тус тасагт өнөөдрийн байдлаар 21 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Уламжлалт эмчилгээ нь хувь хүн бүрт галбир төрхийг тодорхойлон тогтоосон оношийн дагуу монгол эм, бариа заслууд, зүү эмчилгээ зэргийг хийж өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх боломжтой гэдгээрээ онцлогтой ажээ.

НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал:  "Багануур дүүрэгт хэвтэн эмчлүүлдэг монгол анагаах ухааны тасаг шинээр нээгдэж байгаад баяртай байна. Монгол уламжлалт анагаах ухаан гэдэг бол монгол үндэстний маань маш том баялаг өв сан юм. Хүмүүсийг сэргээн засах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү эмчилгээ маань явагддаг. Уламжлалт анагаах ухаан сүүлийн үед европын орнуудад эрчимтэйгээр дэлгэрч байгаа. Үүний тод жишээ бол европын 15 оронд монголын уламжлалт анагаах ухаан дэлгэрэн хөгжиж байгаа явдал юм. Польш улсад л гэхэд манай улсаас уламжлалт анагаах ухааны чиглэлээр 100 гаруй эмч нар ажиллаж байх жишээтэй. Тиймээс бид уламжлалт анагаах ухааны эмчилгээний тасгийг цаашдаа дүүрэг болгоныхоо эрүүл мэндийн төвүүд дээр хэвтэн эмчлүүлэх тасаг хэлбэрээр нээж ажиллалуухыг бодлогоор дэмжин ажиллана" гэлээ.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Mash zuv (91.231.169.123)
2018-02-23 17:58:07
Delhii dayaraa himiin em tarianaas tatgalzaj ulamjilal ruugaa hoshuurch baina.Yaduuchuud ni em taria hereglej baina daa.Mungutei baychuud ni bugd ulamjilalt emchilgee hool huns,huvttsas umsuh bolloo.

зочин (202.9.44.66)
2018-02-23 16:30:10
Ашгүйдээ.хүнээ өвдөхөөс нь өмнө эмчлээд өвдсөний дараа бас эдгээхийн төлөө ажиллах хэрэгтэйдээ. Гудмаар таягтай,тэргэнцэртэй хүмүүс их явдаг болжээ. Эдгээр хүмүүсийг өвдсөний дараа нь ядаж эдгэртэл нь уйгагүй эмчилбэл улс орны нүүр царайд ч гэсэн,хувь хүндээ ч гэсэн ажил төрөлөө хийгээд гэр бүлдээ нэмэр болоод явбал аятай юу даа. Эмнэлгээр заримдаа группийн хурал гээд зайгүй хүмүүс бгаа харагдахийн. хуучин цөөхөн байсан одоо өвчлөл их болжээ. Дүүргийн эмч нар ч гэсэн мэргэжлийн хээ хүрээнд эдгээрийн төлөө ажиллах хэрэгтэй. 5-7 хоног хэвтүүлээд хэвтсэн нэр зүүлгээд гаргаад баймааргүй л санагддагийн даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-25 13:47:18 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 13:32:00 - Хууль
ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержан тэргүүтэй дарга нарын хүүхдүүд ИНЕГ-ын зардлаар гадаадад сурчээ
2018-09-25 13:13:17 - Хууль
“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ
2018-09-25 13:01:59 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 12:34:59 - Спорт
Хакухо М.Даваажаргал Төрийн ордонд зочилж байна
2018-09-25 12:14:28 - Шар
Монгол бүсгүй “Apple” компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
2018-09-25 12:05:57 - Боловсрол
Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолттой 41 хүүхэд ирсэн гэв
2018-09-25 11:41:39 - Байгаль Орчин
Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, замын нөхцөл байдал муудах хандлагатай байна гэв
2018-09-25 11:00:20 - Орон нутаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
2018-09-25 10:59:24 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
2018-09-25 10:43:21 - Улс төр
МАХН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэжээ
2018-09-25 10:40:47 - Гадаад
Италийн Флоренц хотод 21 настай монгол оюутан хүчирхийлэлд өртжээ
2018-09-25 10:39:29 - Улс төр
З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав
2018-09-25 10:28:57 - Хууль
ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ
2018-09-25 10:24:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад айлчилж байна
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг
Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар
2018-09-25 10:18:34 - Нийслэл
“Бидэнд шийдэл байна”
2018-09-25 09:41:40 - Хууль
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ