Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой

Түгээх    
2018-02-23 17:55:17 - Орон нутаг

erunhiilugchМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзав. Мандал сумын төв нь Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумдаас хүн амын тоогоор нэгдүгээрт ордог дэд бүтэц, төмөр замын сүлжээнд холбогдсон томоохон сум юм.

Мөн энэ сум газар тариалангийн бүс нутагт тооцогдож, үүний хажуугаар уул уурхайн томоохон орд газрууд байдаг нь нутгийн иргэд болоод олборлох салбарынхны хооронд зөрчилдөөн үүсэх үндэслэл болдог талаар нутгийн иргэд уулзалтын үеэр түлхүү ярьж байв. Үүний нэг жишээ нь, Ноён уулын асуудал бөгөөд нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул ууланд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад олноор хэлж байлаа. Ноён ууланд олборлолт явуулахтай холбоотой асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм байна.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан: -Сайн байцгаана уу? Би зөвхөн Ерөнхийлөгчид ч биш нийт ард түмэн, тархан суугаа монголчууддаа хандаж нэг зүйл гуймаар байна. Өмнөх Ерөнхийлөгч “Та нар доороос нь сайн тэмц, би дээрээс нь дэмжээд өгье” гэж Ноён уулын талаар ярьж, хэлж байсан. Бид амиа гартал тэмцсэн, жагссан, өлссөн. Өнөөдрийг хүртэл Ноён уулын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд зарга үүссэн явж байгаа. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх дээр торгоогоод явж байгаа ч гэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бид Ноён уулаа хамгаалах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч та санаачилж, өргөн барих хэрэгтэй. Цаашлаад Ноён уулыг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх боломж бий. Байгалийн цогцолборт газар гэдгээс гадна археологийн асар их олдвортой. Дэлхийд ганцхан байгаа Хүннү гүрний баталгаа болох 374 булш, бунхан байгаа энэ сайхан хайрханыг гадны луйварчдад алдах гээд байна. Монголыг тойрсон зах замбараагүй лицензүүд бий. Уул уурхайн асуудал замаа алдсан байгаа шүү. Бэлчээргүй болсон, гол ус нь хордсон гамшгийн байдалд орлоо. Бид Канадын дагавар, колони улс биш шүү дээ. Өчигдөр /энэ сарын 21-ний өдөр/ захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, “Сентерра гоулд”-тай холбоотой шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа шүүх хурал хойшилж рекорд тогтоолоо. Өнөөдрийг хүртэл бид гаднын компаниас уул ус, өвөг дээдсийнхээ булшийг хамгаалан тэмцэж байна. Ахуйн чанартай олон асуудал байгаа ч Ноён уулын асуудал илүү чухал юм шүү. Бид ардын хүүхдэд хатуу, авлигачдад зөөлөн хуулиас айхгүй. Шударга үнэний дуу хоолой болж явахдаа юунаас ч айж, ухрахгүй гэдгээ хэлмээр байна.

Мандал сумын 4-р багийн иргэн Д.Чимэдрэгзэн: -Эх орон гэж ард түмэн, газар нутаг, тусгаар тогтнол гэсэн гурван зүйл дээр тогтдог байх гэж би хувьдаа боддог юм. Гэтэл өнөөдөр лиценз нэрээр газрыг маань хулгайлж, гаднынханд зарж байна. Газар шорооноосоо урвасан явдал юм. Үндсэн хуульд “…байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг. Гэтэл өнөөдөр биднийг хуураад, биднээс хулгайлж газар зарж байна. Эх орон гэх гурван тулганы хоёрыг нь устгаж, хулгайлсан хүмүүсийг бид юу гэж нэрлэх вэ. Оффшорчид гэх үү, луйварчид гэх үү. Тэд бол эх орноосоо урвасан урвагчид. Тиймээс лицензийн асуудлыг цэгцэлж, гаднын компанид лиценз өгөх асуудлыг төрийн, тагнуулын байгууллага оролцдог болгож чангалмаар байна.

Мандал сумын 7-р багийн иргэн С.Лхагвасүрэн: -Мандал суманд 1250 гаруй өрхийн тариаланч байдаг. Бидний хадгалсан ногоо зоориндоо өнөөдрийг хүртэл байж байна. Тарьж ургуулаад, хадгалаад хамгаалж байгаа ч зарагдахгүй, Улаанбаатарт хятад ногоо дүүрэн байна. Өрхийн тариаланчид бид хятад хүнсний ногоотой өрсөлдөх аргагүй байна. Тэд олон янзын бордоо, техник тоног төхөөрөмжөөрөө давамгайлж тарьж ургуулдаг. Харин бид үхрийн баасаар л борддог. Цэвэр бүтээгдэхүүн нь борлогдохгүй, хятад ногоо зарагдаад байдаг энэ байдлыг тусгай ярьж, хэлдэг газар нь хэлмээр байна. Бид өөрсдийн ногоог Улаанбаатарын иргэдэд өндөр үнээр зарах юм уу шахах гээгүй. Хэдхэн ченжийн гарт байгаа хятад ногооны худалдааг болиулмаар байна. Бид өөдөө гарч, өсөж дэвжиж чадахгүй арай гэж л амьдарч байна. Урдаас орж ирж байгаа ногоог зохицуулалттай болгомоор байна шүү.

Иргэн Б.Батсайхан: -Би Мандал сумын хүндэт иргэн шахуу хүн байна. Ноён уулаар холбогдож, энэ уулыг хамгаалахын төлөө тэмцэж яваад Мандал сумынхантай холбогдсон юм. Монгол Улсын баяр наадам “Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны…” гээд эхэлдэг болсон. Монгол Улс төрт ёсны түүхээ урагш нь “шидсэн”. Харин энэ төрт ёсны үүслийг баталж, нотолдог ганцхан газар нь Ноён уул юм шүү. Ийм ариун, чухал учраас бид хамгаалдаг. Ерөнхийлөгчийг бид сонгосон, ямар байх, ямар байлгах түүхийг бид хамтдаа бичилцэх ёстой. Одоо бид маш тодорхой зүйл хиймээр байна. Өнгөрсөн жилүүдэд бид үргэлж ахуйн чанартай зүйл ярьж, хийж ирсэн байдаг. Энэ бүхний цаана бул хар чулуу байгаа зүйлийг бид тодорхойлсон, Ерөнхийлөгч бидэнд хэлсэн. Удирдах ёстой төр нь мангас болчихоод байгаа. Бид тэднээс зайлшгүй, цаг алдалгүй салах хэрэгтэй. Би ганц, хоёрхон хоногийн өмнө АНУ-аас ирсэн. Тэнд Монгол Улсаасаа амьдрал хөөгөөд дүрвээд, дайжаад очсон хэдэн зуун залуу байна. Тэд сэтгэл зовинож байгаа ч тэндээ сайхан амьдарч, үр хүүхдүүд нь англиар хэлд орж байна. Бид, бидний үеийнхэн өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол ямар ч шаанс алга.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид: -“Бид эе эвийг хичээж нам, намчирхал гэсэн зүйлийг болих хэрэгтэй. Бид ташуураа бариад далайхад хаа ч хүрч чадна. Харин нэг өглөө босоход газаргүй болчихсон байх вий дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улс үндэсний аюулгүй байдлын хувьд доройтож байна гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд алга болж байна. Эмс охид замбараагаа алдсан. Монгол хүний ген, үүх түүх, өв соёл байхгүй болж байна. Тийм учраас Ноён уулыг монголчуудын язгуурыг устгахын тулд үндэстэн дамнасан, олигарх “Сентерра гоулд” зэрэг компани санаархаж байна. Гэхдээ тэд чадахгүй. Үүний төлөө алтан амиа өргөнө гээд 375 залуу Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. Дээрээс нь Мандалын 10 мянга гаруй хүн Ноён уулыг ухахыг эсэргүүцнэ гэж гарын үсгээ зурсан. Зөвхөн Мандалын иргэд ч биш дэлхийн 24 орны хуульч, сэтгүүлчид Ноён уулыг хамгаалж байгаа” зэргээр Мандал сумын төв Зүүнхараагийн иргэд уул уурхай, газар тариалантай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж санал, бодлоо хэлэв.

Төрийн тэргүүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд хандаж хамгийн их асуудал хөндөгдсөн Ноён уулын асуудлаар: “Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Ноён уултай холбоотой маш их санал гарч байна. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгч байгаа. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажиллаж байгаа. Гэхдээ удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.

Мөн Төрийн тэргүүн тэтгэврийн нас, зөрүү, зээл, ажилгүйдэл, оффшорын асуудлаар иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын баримталж буй бодлого, шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд танилцуулснаар уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

shinjeeravdan

uulzaltz

uulzaltz

uulzaltz

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 35

Jarantai (202.55.191.130)
2018-02-26 11:57:21
Бороо гоолдод ухуулбал ядаж улсад татвар ирнэ. Энэ том том иргэний төлөөлөгч нар ухвал өөрсдөө л баяжихаас улсад гапий ч өгөхгүй. Ард түмний өмч биш энэ бүрх малгайтны л өмч болно. Бороо гоолдод өгөх нь зүйтэй.

Зочин (59.153.115.146)
2018-02-25 01:17:55
Элбэгдоржийн өрөөсөн дугуй. Хуцаад байлгүй тэр идсэн уусан төмөр замаа гаргаад ир. Муу хулгайч

Зарлиг (142.234.162.5)
2018-02-24 21:34:17
Ярилцаад байх юмгүй. Ноён уул ухаж болохгүй.

Зочин (202.9.40.124)
2018-02-24 17:33:44
Элбэгдорж яг энэ суманд яг энэ иргэдтэй уулзаад Ноён уулыг хамгаална гэж хэлээд явсан. Тэгээд ОГТ ХАМГААЛААГҮЙ.

ZOCNIN (66.181.160.84)
2018-02-24 17:07:03
ailiin aav manai urd gudamjnii xumuus ix mongotoi yum manai xorgogcnoos maxiig mini av cnixaj magadgui l yum ogoxguig xicneeneee gedegtei adil sonsogdoj bn manaixaas gar geed l xaalgaa xaalaa yu ni xestuu bn

Mongold parlamentin zadaglal zuv (91.231.169.123)
2018-02-24 14:16:25
Dorligjav gej elbegdorjiin buldeg bolovsrol bagtai Battulgiin tolgoig erguulj erunhiilugchiin zasaglal geh Mongoliig avtonimit statustai bolgoh horlontoi ajiliig medejgui tednii am,tolgoigoor erguuteed yavaad baih yum naadah chini hezee ch butehgui.Mongol uls parlametiin zasaglalaas uur yamar ch zasaglal tohirohgui hairan tsag munguu ingej demii yumand bitgii ur tsaana chini hiih uur ajil mash ih baina.Eh oronchoor setgej bodood yum hiildee.

мандалчууд (66.181.187.235)
2018-02-24 13:06:55
монгол улсын засаглалын хямрал хүчээ авч байгаагийн том илрэл энэ ерөнийлөгчийн үг хэл, ажил үйл болж бна. их хурал засгийн газрыг ард түмэнтэй нь хагаралдуулж дундаас нь од шүүрч ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэдгээ ил цагаан турхирдаг болсон байна. энэ бол хувиа бодсон асар их луйвараа далдлах гэсэн чонон санаа АЮУЛ?????????????????

ОРОС ЛУЙВАРЧИН (202.179.25.149)
2018-02-24 12:55:05
ОРОСЫН ГАР ХӨЛ МОНГОЛЫГ ХАГАЛЖ БАЙНА

зочин (66.181.184.185)
2018-02-24 06:34:11
Энэ хумуус чинь яачихаад бнаа. Манайх параламентийн засаглалтай орон шдээ. Ингэж явдаг еренхийлегчийн царайг.

Зочин (98.220.227.63)
2018-02-24 01:24:25
Daraagiin songuul tarhi ugaalt hiij tug dalbaa bolood baihaas uur zuilgui erinhiilugch gesen hamgaaltand baihaar ulaich ba

Tumur taraa hej songoogui (91.231.169.123)
2018-02-23 22:11:43
Ali kommunizmiin ueiin heden tumur taraah gej erunhiilugch boldog yum bol tiim ih munguur songuuli hiij urelgen zarlga hargah heteg alga...Chingis haan shigee Mongoloo udirdaj chadahgui bol uursfiiguu shalnii alchuurnuud gej oilogtsgoo.

Зочин (49.0.212.120)
2018-02-23 21:42:51
Ерөнхийлөгч маань сайн шийдвэр гарахын төлөө бидэнтэй уулзаж байгаа хүлээ

Зочин (182.160.33.104)
2018-02-23 19:16:11
Босоо хөхыг нинжа нар гэдэг биздээ

Зочин (139.5.219.85)
2018-02-23 18:58:45
Нэг юмыг ойлгож авах хэргтэй монгол улс тоглоомын улс гадны дэлхийг удирдаж бгаа том гэр булийн колони улс тэдний гар хол богс долоодог улс торчидтэй гэдгэж 2002 онд нотолсон шуу дээ. Эруугийн хуулиа гадныхны захиалгаар сольсон гаднаас монго орж ирсэн. Нолооний улс торчид дор нь солсон шоронжсон болсон. Энуугээрээ шудраг эрчуулийнхээ сур хучийг дарсан монгонд дуртай шуналтай залтай улсууд дарга улс торчид болсон. Нямдорж эруугийнхэн гэж яариад бдаг боловч монголд зохион байгуулттай гэмт хэргийн булэг бхгуй хэдэн танхай ноход жоохон онгирч сагссурч яваад яваандаа номондоо ороод л явдаг бсан харин нямдорж гадны гар холуу эс бол гадны гар хол болсон улсуудын гар хол уу

зочин (64.119.24.71)
2018-02-23 18:58:42
Нөгөө талд маш их мөнгөтэй хуулийн том баг ажиллаж бна гэнэ.эднийг дийлэх үү.төр төмөр нүүрээ харуулж чадах уу.хэцүү л юм бна.улс орны эдийн засаг бусад бүх салбар эдний гарт бгаа юм бол женko чи ард түмэнд үнэнийн хэл.дийлэх үү дийлдэх үү.үнэнээ хэл.

зочин (64.119.24.71)
2018-02-23 18:58:35

2018-02-23 18:58:29

2018-02-23 18:58:24

2018-02-23 18:57:55

2018-02-23 18:57:48

2018-02-23 18:57:42

2018-02-23 18:57:35

2018-02-23 18:55:59

2018-02-23 18:55:50

2018-02-23 18:55:43

2018-02-23 18:55:37

2018-02-23 18:55:31

2018-02-23 18:55:24

2018-02-23 18:55:17

2018-02-23 18:55:10

2018-02-23 18:55:03

2018-02-23 18:54:54

Зочин (202.179.27.159)
2018-02-23 18:50:43
Ямар их итгэж найдаж сонговоо. Гэтэл энэ хүн бас л юу ч хийхгүй бололтой. Зоригтой байгаад шууд дайраад баривчлахыг нь баривчлаад, үхэх ёстойг нь үхүүлээд өгчиж болдоггүй л юм байх даа. Монголчууд ард түмэн ийм л байгаасай гэж сонгосон. Яасан ч аймхай юм. Хэрэг алга.

Бүгдээрээ адилхан цөөвөрүүд (27.123.214.109)
2018-02-23 18:21:57
ҮҮНИЙГ Магадлан шалгья . Тайван амгалан байцгаа ГЭЭД БОЛЦОН УУ

Elbegdorjiin uuruusun dugui (91.231.169.123)
2018-02-23 18:05:25
Ene Bttulga chini Elbegdorj,Erdeniin uruusun dugui bololtoi neg ch dorivtoi ajil hiisengui neg ch ard tumnii zahiasiig bieluulj avilgalchidtsi tootsoo hiisengui ingej 30 ger buliig davaraah ch gej dee.Itgel sularch ehellee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ