Болгарын нийслэл Софи хотод “Странджа-2018” боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 69 дэх удаагийн тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор Монголын хоёр ширэн бээлийтэн тулалдсанаас "Рио-2016" олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрээр өчигдөр мөнгөн медалийн төлөө рингний эзэн орны боксчныг (0:5) илт давуу буулган авсан байна. Э.Цэндбаатар өнөөдөр алтан медалийн төлөө АНУ-ын боксчинтой хүч үзэх юм. Харин түүнтэй хамт Софигийн рингэнд эх орноо төлөөлөн тулалдсан Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх даваанд Унгарын боксчинд ялагдсан байна. 

Г.ИТГЭЛ