Н.Цэрэнбат сайд ХБНГУ-д айлчилж байна

Түгээх    
2018-03-10 12:31:37 - Гадаад

boyamБОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Берлин хотод 3 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо. Энэ жил 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэн нь оролцогчдын тоо, нэр хүндээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог.

Үзэсгэлэнд 180 гаруй орны 10 мянга гаруй байгууллага оролцон, 160,000 хүн үзэж сонирхдог бөгөөд үзэсгэлэнгийн үеэр нийт 7 тэрбум еврогийн борлуулалт хийгддэг байна. Тус үзэсгэлэнд энэ жил БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ТӨХК, аялал жуулчлалын хувийн хэвшлийн компаниуд хамтран оролцож, Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын сайд нарын 8 дугаар хуралд мөн оролцсон юм. Энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нартай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Зураб Пололикашвилитай 3 дугаар сарын 6-ны өдөр хоёр талын уулзалт хийлээ. Гүрж Улсын иргэн Зураб Пололикашвили нь тус албыг 2018-2021 онд хаших юм.

Уулзалтын үеэр Олон улсын аялал жуулчлалын тандалт судалгааны төвийг Монгол Улсад байгуулах, Монгол Улсын аялал жуулчлалын статистик тоон мэдээллийг илүү дэлгэрэнгүй болгож, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргаж байгаа олон улсын аргачлал, стандартыг нэвтрүүлэх, Монгол Улсын аялал жуулчлалын маркетинг сурталчилгааг зорилтот зах зээлийн орнуудад хийж гүйцэтгэхэд дэмжлэг авах, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэнг дадлагажигчаар ажиллуулах зэрэг асуудлуудаар ярилцаж, тохиролцоонд хүрсэн юм.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын сайд нарын 8 дахь удаагийн хуралдаан 3 дугаар сарын 7-ны өдөр “Торгоны замын аялал жуулчлал 2025 он хөтөлбөр” сэдвийн дор зохион байгуулагдсан ба Торгоны замын аялал жуулчлалын урт хугацааны баримт бичгийг хэлэлцсэн. 

Энэхүү Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт эртний Торгоны зам дагуух 34 улс багтдаг бөгөөд Монгол Улс 2001 оноос гишүүнээр элссэн. 2016 оны 10 дугаар сард “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулснаар Монгол Улс Нүүдлийн аялал жуулчлалын төв болон хөгжихөө олон улсад илэрхийлсэн байдаг.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын “Монгол Улс Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилтыг хангах, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахад энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр онцолсон юм. Мөн тэрбээр 17 сая иргэнд хүрдэг Германы Travelcam.tv агентлагт ярилцлага өгч, Монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл хийн, Монгол Улсад аялахыг уриаллаа.

Н.БАЯРboyam

boyam

boyam



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.9.41.74)
2018-03-10 17:45:58
хэдэн уяачид европт очцон ангайгаад хэл ус ч гүй шившиг болж байгаа

Зочин (150.129.141.135)
2018-03-10 14:37:18
наад хулгайч нарынхаа оронд мэргэжилтнүүдээ явуулж байгаач. Юм үзээгүй шаарууд улсын мөнгөөр зугаалхаас өөрийг хийхгүй юм.Дэлбэрээсэй

пээ (66.181.166.154)
2018-03-10 13:40:54
манайхан дээл өмсөхгүй юун сонин тогоочийн халад шиг юм өмссөн юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 17:44:09 - Гадаад
Монгол, Орос, Францын эрдэмтэд Монголын говиос солир хайна
2018-09-19 17:03:11 - Шар
Мүн Жэ Ин, Трамп нар есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йоркт уулзана
2018-09-19 16:48:40 - Гадаад
АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй гэв
2018-09-19 16:48:19 - Улс төр
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдав
2018-09-19 16:35:52 - Нийслэл
ФОТО: Сүхбаатарын талбайд 70 байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдлаа
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 16:15:12 - Улс төр
УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
2018-09-19 16:13:55 - Нийслэл
Түгээлтийн машинууд цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно
2018-09-19 16:09:30 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
2018-09-19 16:01:44 - Орон нутаг
Хэрлэн, Улз голын ус бохирдолтой байгааг тогтоов
2018-09-19 15:50:43 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 14:29:42 - Байгаль Орчин
Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ
2018-09-19 14:10:34 - Хууль
Хоёр настай хүүхэд хулгайлсан О гэгчийг эрэн сурвалжилж байна
2018-09-19 14:03:36 - Эдийн засаг
1000 инженерийн зөвлөгөөн болно
2018-09-19 13:52:10 - Улс төр
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
2018-09-19 13:49:38 - Спорт
Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
2018-09-19 13:42:04 - Хууль
Цахим гэмт хэргийг хохирогч болчхоод цагдаагийн байгууллагад ханддаггүй гэв
2018-09-19 13:08:48 - Энтертайнмент
Өнөөдөр “Балдорж” шагнал гардуулах ёслол болно
2018-09-19 12:34:17 - Гадаад
ВИДЕО: Хоёр Солонгосын харилцаа сайжирч, улам дотно болж байна
2018-09-19 12:33:21 - Байгаль Орчин
Хэрлэн голын ус бохирдолтой байгааг тогтоожээ
2018-09-19 12:17:21 - Улс төр
Г.Баасан: Авлигачидтай тохиролцдог газар гэж АТГ-ыг нэрлэдэг болсон
2018-09-19 11:45:28 - Нийслэл
Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
2018-09-19 11:41:09 - Нийслэл
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-09-19 11:33:34 - Нийслэл
Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна
2018-09-19 11:32:10 - Нийслэл
“Автомашингүй өдөр” нийтийн тээвэрт дараах өөрчлөлт орж байна
2018-09-19 10:31:25 - Энтертайнмент
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
2018-09-19 10:20:04 - Улс төр
Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө
2018-09-19 10:18:13 - Орон нутаг
Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-09-19 10:09:43 - Нийслэл
Өнөөдөр “Намрын ногоон өдрүүд”-ийн нээлт болно
2018-09-19 10:07:11 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин
Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
2018-09-19 09:56:06 - Нийслэл
Ажлын байрны нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэлнэ
2018-09-19 09:53:27 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-19 07:52:04 - Улс төр
Нийслэлийн МАН-ын даргын сонгуулийг “тооноор орох 80 квот" нь шийдэх үү
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн