Н.Энхболд: Үр дүн нь богино хугацаанд тодорхой харагдах айлчлал боллоо

Түгээх    
2018-03-11 10:49:47 - Нийслэл

enhboldУлсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын төвийн "Энэтхэгийн хаалга"-нд орших Дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөхөд төрийн хүндэт харуул жагсаж Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авсан.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал,  Армийн Штабын дарга генерал Бипин Рават нартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо.

Мөн Агра хот дахь Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчиллаа.

Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган  хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд байгуулахаар хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргах хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцлоо.

Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог. Энэтхэгийн зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтрын ажиллах талаар хоёр тал харилцан тохиролцов.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Манайхаас тавьсан саналуудыг анхааралтай хүлээн авч халуун дотноор хандлаа. Бидний тавьсан асуудал бүрийг хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн үр дүн нь тодорхой гарах айлчлал боллоо. Энэтхэг цэргийн албан хаагч, дээд түвшиний офицерүүдийг сургахад шинэ ахиц дэвшил гарах болж байна. Баруун өмнөд ази төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохонд тооцогдох Энэтхэгийн Үндэсний Батлан хамгаалах коллеж Монголын Батлан хамгаалахын их сургуультай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Жил бүр америк, австрали, канад, франци зэрэг улс орноос  1000 орчим өдөр дээд тушаалын офицер генералууд энд ирж суралцдаг гэхээр нэр хүнд, сургалтын чанарыг харж болно.

Мөн хоёр орны парламентын хамтын хамтын ажиллагаа чухал. Энэтхэг Монголын парламентын бүлэг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Энэ бүлгийн гишүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр уулзалт хийлээ. Харилцааны асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо” гэж айлчлалын үр дүнгээ дүгнэсэн юм.

Н.БАЯРenhbold



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

луухаан. (202.21.106.126)
2018-03-12 10:52:43
цэцэг гэж янхан юу мэддэг болоод ийм зүйл хуцаж бн уу.биеэ үнэлээд янхны ажлаа хийгээд луухаанд үйлчлээд явж бай.

Цэцэг (202.9.41.21)
2018-03-11 22:51:32
Өөр хийх ажил олдохгүй байгаа юм байхдаа Энэтхэгтэй ямар ч салбараар хамтарах нь манайханд үнэхээр тохирохгүй .Монголын төрийг хэн самараад байдагыг мэдэх үү?оюун толгой ,дубайн гэрээний ард хэн байдаг гэж бодно ? SRI SRI Rave Shankar ,14-Рлам нар байдын шдээ энэ хоёр этгээд өөрсдийн шашины бүх зардалын 90% ийг Монголоос олдог .Оюун толгойг рио тинтод ашиглуулах боломж гаргаж өгсөний хөлсөнд маш их татвар рио тинтогоос авдаг .Дубайн гэрээгээр sri sri rave shankar мөн л маш их ашиг орлого олсон . Ард нь ийм шашины хүмүүс байгаа учираас Монголчуудын бодол санаагаар а оюун толгой гэрээ хийгдэхгүй байгаа .оувсанг мөн л дээрх хоёр этгээд удирддаг

Цэцэг (202.9.41.21)
2018-03-11 22:34:24
Энэтхэгтэй цэрэг батлан хамгаалахын талаар харилцаа холбоо тогтоох ямар ч шаардлага байхгүй түүний оронд орос хятад хоёртойгоо харилцаа тогтоож хөгжил дэвшилд хүрэх тухай л бодох нь арай ойр бас үнэн .Энэтхэгчүүд шашинд иддэгдсэн орон батлан хамгаалах салбар нь шашиныхаа хяналтаар ажилаа явуулдаг .Манай төрийг хэрхэн яаж самарч боломоор байна, хэрхэн яаж хүчний байгуулагад нь нөлөөгөө оруулаж болохоор байна гэсэн онцгой асуудалаар л хандсан .Манайхан юугаа ч мэдэхгүй юм ,ёстой чааваас

Bayar (103.10.23.243)
2018-03-11 18:35:18
Enhboldoo salbar bguullagiinhaa udirdlaguudiig hurdan soliochee, chamaig muulaad l arhidaj bh yum, chi ch medehgui l dee chaavaas, chamaig harahaaraa neeh esolj moslood l dolignood bdag kkk,

Зочин (125.168.37.248)
2018-03-11 16:14:30
Энэтхэгтэй хавсайдаад Хитадыг нам авах телевлегее зохиогоод бн уу?! Яаж бн?!

Зочин (125.168.37.248)
2018-03-11 16:14:29
Энэтхэгтэй хавсайдаад Хитадыг нам авах телевлегее зохиогоод бн уу?! Яаж бн?!

Зочин (125.168.37.248)
2018-03-11 16:14:28
Энэтхэгтэй хавсайдаад Хитадыг нам авах телевлегее зохиогоод бн уу?! Яаж бн?!

Зочин (202.9.41.222)
2018-03-11 11:14:07
ene bid 2 bas said biluu mieegiin gar hul chadvargui unhiagui byalduuch doldoi zailaachee mongoliin uls turuus

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 15:12:53 - Нийслэл
Т.Баясгалан: МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцруулах шаардлага хүргүүллээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа