Барилга барих газруудыг яаралтай чөлөөлөх үүрэг өглөө

Түгээх    
2018-03-12 13:31:38 - Нийслэл

 gadaad

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. 

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгдсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээ явууллаа. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 183 офицер, 232 цагдаа үүрэг гүйцэтгэж, 3158 аж ахуйн нэгж, 1356 иргэнийг шалгаж, 92 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” гэж танилцуулав. “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авч 870 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 102 осол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 513 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 336 бүртгэгдсэн нь 34.5 хувиар буурсан дүн гарсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 07-09 хэм хүйтэн, өдөртөө тэгээс +02 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 78 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 70, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 2 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 184 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 07-ны өдрөөс эхлэн, нийслэлийн 8 байршилд буюу Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоодод дүүргийн мэргэжлийн албадын нийт 108 ажилтан, албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, товчоодоор нэвтэрч байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийн ажиллаж байна” гэж танилцуулав.

“Нийслэлийн хэмжээнд олон жил цэвэрлэгээ хийгээгүй хур хог үүссэн байдалд тандалт судалгаа хийхэд төвийн 3 дүүргийн 9 хороодын нутаг дэвсгэрт ил задгай, үүсмэл, хур хог үүссэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн 6 ШТС, 4 АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байсан. Уг зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэх, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост, товчоодын талаарх дүүргийн Засаг дарга нараас гаргасан саналыг нэгтгэн яаралтай арга хэмжээ авах тухай санал боловсруулан нэн даруй танилцуулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх ажлыг хийх, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Э.БҮҮВЭЙ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (66.181.189.88)
2018-03-12 18:33:19
Barilga barih bvteen baiguulaltad saad hiij bn gdg chin horlon svitgh vil ajillgaa l da

Зочин (66.181.189.227)
2018-03-12 14:22:47
100 айлаас хужаагийн үйлдвэрүүдийн хурдан хөөгөөд өгөх төр байна уу

дорж (202.5.196.42)
2018-03-12 13:47:07
нийслэлд тохижилт,аюлгүй нөхцөл хариуцсан хөдөлгөөнт хянан шалгагч нарыг дүүрэг бүрт тодорхой нутаг дэсгэр хариуцуулан ажиллуулах хэрэгтэй байна. Тэд тухайн дэвсгэр газарт буй хот тохижилт, аюулгүй орчинд хүмүүс амьдрах нөхцөл байдлыг ханган холбогдох хууль тогтоомж,нийслэлийн эрх зүйн мөрдлөгүүдийг сахиулан ажилладаг байх нь зөв. Үндсэндээ хот орон энэ талаар эзэнгүй, хороо,дүүрэг албан тасалгаанаас хэтрэхгүй,гадаа юу яаж буйг таах ч үгүй,хариуцах ч үгүй байгаа шүү дээ.Тэр хянан шалгагч нарын эрх үүрэг их тодорхой,торгодог,саа туулдаг,хэрэггүй байгууламжуудыг буулгах санал дэвшүүлдэг,ач холбогдолгүй хашаа,хаалтуудыг буулгуулдаг эрх өгөх хэрэгтэй

зочин (103.26.193.8)
2018-03-12 13:43:58
ШТС-ийн сав бугд шуурч херс бохирдуулж байгаад шалгалт хийж зогсоож чадах уу. Бас 9 саяаар торгоод енгерех уу.

Hujaa barilagchdiig oruulahgui (91.231.169.123)
2018-03-12 13:36:15
Barilga barih nereer hedii boltol hujaagiin horlon suitgeh tusgai albatuudiig oruulah gesen yum ve.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол