Турк Улс Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байна

Түгээх    
2018-03-12 17:25:56 - Улс төр

uihДаваа гаригт Японы Сангийн яамнаас Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо Турк Улс илэрхийлж байна. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа. 

Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар оролцож, банкны үйл ажиллагаа, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар танилцуулга хийлээ. 

Туркийн төрийн мэдлийн ЭКСИМ банк нь гадаадын улс орон, дотоодын бизнес эрхлэгчдэд төслийн зээл болон зээлийн эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг томоохон банк юм. 2017 онд гэхэд 40 тэрбум ам.долларын зээл олгожээ.

Тус банкны онцлог нь Туркийн хөрөнгө оруулагчид гадаад улс оронд төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж зээл олгодог бөгөөд тухайн улсын Засгийн газрынх нь болон банкуудын баталгааг шаарддаг, хүүгийн хувьд нэлээд өндөр буюу 7 орчим хувьтай байдаг ажээ. Монголын ХААН, Голомт, Хөгжлийн банкинд зээлийн шугам нээж, хамтран ажиллаж байгаа аж.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзах үеэрээ Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцан, тохиролцсон. ЭКСИМ банкнаас 300 сая ам.долларын зээл авах асуудал олон жил яригдлаа. Зээлийн шугам нээгдсэн боловч бүрэн тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүргэснийг нэг мөр шийдэж, дээр дурдсан болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх нь ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд та бидний барих бэлэг болно. Зээлийн хүү өндөр, баталгаа шаарддаг гэсэн хоёр асуудал бий. Ах дүү улсын хувьд асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийднэ гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээр сард Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Монголд айлчлуулах асуудлыг ярьж байгаа. Мөн удахгүй Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатарт болно. Эдгээр арга хэмжээний үеэр асуудлыг эцэслэн шийдэх нь чухал хэмээн онцоллоо.

ЭКСИМ банкны дэд захирал Корай Эрдэн “Бид зөвхөн Монгол Улсад зориулсан тусгай гарц олохыг хичээж байна. Монголын талын санал санаачилгыг хүлээж авахад бэлэн. Тухайлбал, зээлийн төлбөрийг бүтээгдэхүүнээр хийж болно. Зээлийн хэмжээг 350 сая ам.долларт хүргэх боломжтой гэж бид шийдсэн” гэв. 

Эдгээр шийдэл өмнөх өдөр нь М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын ганцаарчилсан уулзалтын үеэр ярьж тохирсон зүйлүүд юм. Монгол орон, монголчуудыг элгэн саднаа гэж тооцдог туркчуудийн хүндлэл, М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын хувь хүмүүсийн нөхөрлөл, дотночлол энэ нааштай алхамд нөлөө үзүүлсэн байна.

Мөн өдөр УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл (DIEK)-ийн удирдлагуудтай уулзалт хийв. Энэхүү уулзалтыг өндөр түвшинд, тусгайлан бэлтгэж хийх талаар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан үүрэг өгсөн гэж Зөвлөлийн тэргүүн Нэйл Олпак, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Чэнгиз Гул нар онцоллоо. 

Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг хамтын ажиллагааны улс орон хариуцсан хороо 144 байдаг аж. Уулзалтад Туркийн нэр хүнд, туршлага, чадавхиараа Туркт төдийгүй дэлхийд үнэлэгддэг томоохон аж ахуйн нэгжийн 20 шахам удирдлага ирсэн байв. Тэдгээр нь уул уурхай, өнгөт болон хар төмөрлөг, мах, махан бүтээгдэхүүн, газар тариалан, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, авто зам, тээвэр, хот байгуулалт, орон сууц, эрчим хүч, төмөр зам, зочид буудал, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний талаар танилцуулж, Монголтой хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хооронд амьд хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх сайхан эхлэл тавигдаж байна хэмээн онцлоод, “Энд яригдсан асуудлууд, тодорхой саналуудыг ажил хэрэг болгоход бид онцгой анхаарна. Монгол Улс Европын холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан. 7200 нэрийн бүтээгдэхүүнийг Европын холбооны 28 оронд татваргүй гаргах боломжтой. Орос, Хятад хэмээх дэлхийн хоёр том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог. Ази-Европыг холбох хамгийн дөт замын зангилаан дээр байрлалтай. Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн бага татвартай улс бол манайх. Энэ мэт давуу талууд бизнест сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Та бүхнийг Монголд урьж байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар (Консул Э.Мөнх-Очир) зохион байгуулсан юм.

Иргэд УИХ-ын даргын айлчлалын үеэр иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн чухал гэрээ байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд гадаадад ажиллах хүч гаргах бодлогод өөрчлөлт оруулах, турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг болгох, гадаадад байгаа иргэдийнхээ соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарал хандуулах, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, албан ёсоор оршин суух зөвшөөрөл авах нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг саналыг хэлж байлаа.

Иргэдийн асуултад УИХ-ын дарга М.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

uih

uih

uih



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

на (103.9.90.2)
2018-03-15 18:23:49
наад үг өгүүлбэрээ зөв найруулж бичээчээ

Зочин (202.179.24.116)
2018-03-13 08:59:02
Турк улс зээл олгоход японы сангийн яам ямар хамаатай юм вэ

Зочин (103.57.93.217)
2018-03-13 08:48:34
Турк дайн хийж байна. Сирийн газар нутаг дээр цэрэг оруулсан хэнтэй дайн хийж байгаа хэрэг вэ. Монгол дайны мөнгө угааж өгдөг газар байж болох уу Монголчуудаа. Манай эдийн засаг ийм заваан мөнгө зээлж авахаар яаж сэргэх вэ дээ. Харин зэвсэг техник худалдаж авах бол арай өөр хэрэг.

Зочин (103.57.93.217)
2018-03-13 08:41:08
Турк дайн хийж байна. Сирийн газар нутаг дээр цэрэг оруулсан хэнтэй дайн хийж байгаа хэрэг вэ. Монгол дайны мөнгө угааж өгдөг газар байж болох уу Монголчуудаа.

Зочин (103.57.93.217)
2018-03-13 08:41:04
Турк дайн хийж байна. Сирийн газар нутаг дээр цэрэг оруулсан хэнтэй дайн хийж байгаа хэрэг вэ. Монгол дайны мөнгө угааж өгдөг газар байж болох уу Монголчуудаа.

Зочин (103.57.93.217)
2018-03-13 08:40:41
Турк дайн хийж байна. Сирийн газар нутаг дээр цэрэг оруулсан хэнтэй дайн хийж байгаа хэрэг вэ. Монгол дайны мөнгө угааж өгдөг газар байж болох уу Монголчуудаа.

Monhoo (66.181.183.98)
2018-03-12 23:28:21
Huuli zui said nymdorjoo chi ajil hiildee hudlaa yriad bhiin altjingiin ard nymdorjvbna hoeulaa uvs aimag humuus

Monhoo (66.181.183.98)
2018-03-12 23:22:06
Bidend zeel avaad shuud zaluuchuud ogoh heregtei negent enhbold gua ajil hiilgeed heregtei heruul hiiseer btal uls ard tumen hohirood uldenee ajiliin hiilgee

Zochin (220.179.124.183)
2018-03-12 22:07:53
Zeel Zeel sda bur idej uuj hanahgui yumaa heden avligchdiin halaasand orno tegeedch tengrees hezee ch ungui gamber buuj iredeggui l bhgui yu

Иргэн (103.26.193.27)
2018-03-12 21:50:21
Япон Улсын Сангийн яам яасан гэнэ ээ.

Turk (139.5.218.211)
2018-03-12 21:25:27
20 jil yarij baigaa yum yarisaar l bn uur sedev bhgui oldohgui bgam blgui

Naad zeel nertei guilgaa bolioch (91.231.169.123)
2018-03-12 21:24:12
M.Enhbold gej neg guilagchin Mongoliin neriig barij mun ch ih mungiig huvidaa zavshih yumdaa.Ard tumend ene olon zeelees 1 tugrugch erdeggui shdee.

Зочин (27.123.214.107)
2018-03-12 21:03:04
Хнн... Бас лалуудаас гуйлгачилнаа... Ёстой заяа нь үхсийн...

Gh (139.5.219.66)
2018-03-12 20:56:39
Муусайн туркуудээр яанаа европ туркуудээс салж чадахгүй зовж байхад.зээл авахгүй болно до уг нь

Зочин (66.181.160.96)
2018-03-12 20:42:26
Зээл авахгүй гээд байсан МАН хан яасан бэ. Зээл аваад дарга нар нь хувааж авчихаад татвар төлөгчдийнхөө мөнгөөр төлүүлээд байх хэрэг байна уу. Жаст хувийн компани 170 саяыг зээлчихээд одоо улс төлөх болоод байх шиг байна.

MGL (202.179.24.225)
2018-03-12 20:17:09
Darga nar mungu zeelj awchiraad ard tumend taraana ard tumen n ereen luu ochij xog bolgono.Manaid xeregjij baigaa bux zuil tusul urd xurshiin ediin zasgiig demjeed baina.Olj irsen munguu uursduu idexgui tetgemj maygaar taraaxgui ergeed uguujuu uguxuur yumand zaraach eeeeeeeeeeeeeeeeeee

Зочин (101.235.87.63)
2018-03-12 20:14:27
Bi 1 ymiig buur oilgohoo boliloo ! AH Chingis bond , samurai bond gesen 2 bond gargaj zeel avaad niit 2.1 terbumiin zeel avaad ugn ovool ym hiih shig bolsondoo ! Getel Mongoluin oriin taaz heterlee . Ornoos bolj tusgaar togtnolch hund baidald orloo geed orilj charlaad suid maidbolood baisan MAH-garuud oorsdoo odoogoor 4 terbumiin zeel avaad deereesn dahin 5.5 terbumiin zeel avahaar yrij bn . Getel onooh oriin taaz za tegeed ornoos bolj tusgaar togtnoliin asuudal bur suraggui alga bolloo . Ene ymar uchirtai ym be !?

Зочин (66.181.191.115)
2018-03-12 19:42:29
Буцалтгүй тусламж өгвөл сайн хэрэг.Одоо зээл гуйхаа зогсоо Авилгачдаа.

Zochin (27.193.30.215)
2018-03-12 18:41:01
Eronnlaliin shashintai ulsuudaas hol bsnan deer shuu.

тт (202.9.43.81)
2018-03-12 18:28:43
ЗЭЭЛ ОЛГОХ СОНИРХОЛТОЙ ГЭЖ ХЭЛДЭГ ЮМ ГЭНЭЭ ха ха ха жоохон хүүхэд ч тэгэж хэлэхгүй дэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 15:00:51 - Спорт
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно
2018-06-19 14:47:46 - Улс төр
“60 тэрбумын” гэх хэрэг гэмт хэрэг биш болохыг тогтоосон баримтуудыг Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ
2018-06-19 14:45:39 - Улс төр
ОРЧИН ЦАГИЙН ДЭНЗЭН засгийн газарт дахин мэндэлжээ
2018-06-19 14:29:40 - Гадаад
Тайландад арван жилийн дараа анхны цаазын ялыг гүйцэтгэжээ
2018-06-19 14:25:15 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад хоёр жил зогссон бэ
2018-06-19 14:21:21 - Энтертайнмент
Мэргэжлийн йогчид анх удаа аваргаа шалгаруулна
2018-06-19 14:06:01 - Хууль
Биеэ үнэлэхийг зохион байгуулбал 2-8 жилийн хорих ял онооно
2018-06-19 13:57:02 - Спорт
Дрифтийн шинэ зам ирэх сард ашиглалтад орно гэв
2018-06-19 13:40:56 - Улс төр
Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн
2018-06-19 13:40:10 - Спорт
Олимпийн медальтнуудын хөрөгтэй зоос, марк худалдаанд гаргана
2018-06-19 13:18:38 - Энтертайнмент
С.Дулам: Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй
2018-06-19 12:58:18 - Шар
АНУ-д рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ
2018-06-19 12:32:43 - Нийслэл
Өнөөдөр хотын дарга нар 2020 онд Сөүл, Чанчунд чуулах эсэхээ шийднэ
2018-06-19 12:16:22 - Гадаад
Ким Чен Ун БНХАУ-д айлчилна
2018-06-19 12:04:00 - Спорт
Н.Эрхэмбаяр Залуучуудын дэлхийн аварга болов
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-19 12:00:55 - Эдийн засаг
ТАНИЛЦ: Дэлхийн орнуудын онгоцны тийзийн үнэд нөлөөлөх шатахууны хувийн жагсаалт
2018-06-19 11:44:39 - Нийслэл
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2018-06-19 11:32:20 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн хяналт шалгалт зохион байгуулж байна
2018-06-19 11:29:21 - Хууль
Хууль бусаар хадгалж байсан 1410 тарваганы арьсыг хурааж авлаа
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Шар
Прагийн амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно