Элэгний “Эссенциале форте Н” эмийн капсул хоосон байсан гэв үү

Түгээх    
2018-03-13 08:12:13 - Эрүүл мэнд

ОХУ-ын “Sanofi” компанийн үйлдвэрлэдэг “Эссенциале форте Н” гэх элэгний эм хуурамч байж болзошгүй байна гэх мэдээллийг нэгэн бүсгүй нийгмийн сүлжээнд бичсэн юм. Тодруулбал, уг эм нь капсултай байсан бөгөөд капсулыг нь задлахад дотор нь юу ч байхгүй хоосон байгаа талаар бичжээ. Улмаар хэд хэдэн ширхэгийг задалж үзээд хоосон байсан тул зургийг нь дарж, ээжүүдийн “Mom” фэйж хуудсанд нийтэлсэн байлаа. Улмаар мөн л уг компанийн үйлдвэрлэдэг, өөрийнхөө хэрэглэдэг “Магне В6”-г хэр чанартай эм болохыг мэдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байв.

-“ЭССЕНЦИАЛЕ ФОРТЕ Н” ЭМ ӨНГӨРСӨН АРВАННЭГДҮГЭЭР
САРААС ХОЙШ ТАСАРЧЭЭ-

Бид “Эссенциале форте Н” эмийн талаар бодит мэдээллийг хүргэхээр хэд хэдэн эх сурвалжтай холбогдож тодрууллаа. Эл эмийг “МОНОС” эмийн сан ОХУ-аас импортолж оруулж ирж зардаг болоод нэлээд хэдэн жил болжээ. Тиймээс эмийн талаар мэдээлэл авахаар “Монос”-ийн нэг салбарт орлоо.

Тус эмийн сангийн эрхлэгч хэлэхдээ “Манайх энэ эмийг “Sanofi” компаниас албан ёсоор оруулж ирж, бүх салбараараа зарж борлуулдаг байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээс хойш энэ эм тасраад ирэхгүй байгаа. Тэгэхээр арваннэгдүгээр сараас хойш худалдаалагдаагүй гэсэн үг.

Капсултай эм мэдээж дотроо хоосон байна гэж байхгүй. Хуурай, эсвэл өтгөн байдалтай эм заавал байх ёстой. Бид эмийн санчдын ажил үүргийн хүрээнд үйлчлүүлэгчдэдээ эл эмийг хэрхэн хэрэглэх талаар заавар өгдөг. Харин дотроо хоосон байсан эсэх талаар “Sanofi” компанийн Монгол дахь төлөөлөгчдөөс асуусан нь дээр байх” гэсэн хариулт өглөө.

-КАПСУЛД НУНТАГ БИШ ӨТГӨН ТОСОРХОГ ЭМ БАЙДАГ ГЭВ-

“Sanofi” компанийн Монгол дахь эмч төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад тэрээр “Фэйсбүүкт байгаа мэдээллийг харсан. Тэр бол ташаа мэдээлэл юм. Иргэд “Эссенциале форте Н” эмийг бусад капсултай эмтэй адил дотор нь хуурай, цагаан нунтаг эм байдаг гэж боддог юм байна. Гэхдээ бүх эм тийм биш.

“Эссенциале форте Н” эм нь дотроо ханаагүй тосны хүчил агуулсан, гоё үнэртэй, өтгөн тосорхог эмтэй байдаг. Тэр эм нь капсулынхаа аль нэг талд нэлээд цаана байрладаг. Хальт харахад хоосон юм шиг харагддаг ч шахахад тосорхог эм гарч ирдэг. Тиймээс хоосон байна гэсэн мэдээлэл худлаа юм.

Иргэд капсулынхаа доод ёроолыг шахаж үзэх хэрэгтэй. ОХУ-д ч гэсэн өнгөрсөн жил энэ эмийн талаар яг адилхан мэдээлэл тархсан. Харин “Sanofi” компани эмийн талаар тайлбар хийж, наалдамхай бор эм байдаг тул шахаж үзээрэй гэсэн хариу мэдэгдэл хийснээр буруу мэдээллийг хязгаарлаж чадсан байдаг” гэлээ.

“Эссенциале форте Н” нь элэг хамгаалах бэлдмэл юм. Энэхүү бэлдмэл нь элэгний бодисын солилцооны идэвхи алдагдсан үед элгийг өндөр идэвхи бүхий шимэгдэхэд бэлэн эссенциалийн фосфолипидээр хангаж өгдөг байна. Эдгээр эссенциалийн фосфолипидууд нь химийнхээ бүтцийн хувьд дотоод фосфолипидүүдтэй яг тохирдог учраас элэгний эсийн мембранаар дамжин эсэд нэвтэрдэг ажээ.

Энэ эмийг хэрэглэснээр:

-элэгний эсийн ферментийн идэвхи хэвийн болж,

-элэгний энергийн зарцуулалтын түвшин багасган,

-элэгний эсийн нөхөн төлжилтийг хангаж,

-цөсний физик-химийн шинж чанарыг тогтвортой болгох ач холбогдолтой юм байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (59.153.115.205)
2018-03-13 14:53:24
Эмийн чанарын асуудал үнэхээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байгааг төр засгийн удирдлагууд анхаарах цаг болсон. Хэн дуртай нь хаанаас ч хамаагүй юу дуртайгаа импортолж зарж байна. Дотоодын үйлдвэрийн эмийн чанарт ч итгэхэд бэрх. Түүхий эдийн чанар бас л эргэлзээтэй, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон гээд олон асуудал байгаа.

Aptekuudiin 90 huvi ni hulih em (91.231.169.123)
2018-03-13 12:59:06
Mongolchuud minee Mongol em tan emchilgeegee hiilgsen ni mungu tsag zav,eruul mended chini hamgiin naidvartai gedegiig nugd anhasrmasr baina.Delhii niit himiin em mertei hornoos tatgalzfag bolson.Apetikiin emnuudiin 90 huvi ni hulih bolsoon.

иргэн (59.153.112.210)
2018-03-13 12:53:53
Бусад улс шиг эмнэлэг, эмч нар нь үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нийцсэн сайн эмчилгээгүй юмаа гэхэд ядаж, ядаж эм нь хуурамч бус байгаасай үүндээ онцгойлон анхаараач гээд л бичээд байгаа шүүдээ. Одоо манайд эм шиг их үнэтэй болоод хэрэгцээтэй юм алга. Амьсгалах агаараас болоод л өвдөөд өнөө эм хэрэгтэй гэтэл итгэл найдвартай юм алга байна. Тэгээд л антибиотекруугаа орно. Бараг байшингийн орц болгонд эмийн сан байнадаа. Үнэндээ эм үнэтэй байна, хуурамч байна.

иргэн (59.153.112.210)
2018-03-13 12:53:13
Бусад улс шиг эмнэлэг, эмч нар нь үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нийцсэн сайн эмчилгээгүй юмаа гэхэд ядаж, ядаж эм нь хуурамч бус байгаасай үүндээ онцгойлон анхаараач гээд л бичээд байгаа шүүдээ. Одоо манайд эм шиг их үнэтэй болоод хэрэгцээтэй юм алга. Амьсгалах агаараас болоод л өвдөөд өнөө эм хэрэгтэй гэтэл итгэл найдвартай юм алга байна. Тэгээд л антибиотекруугаа орно. Бараг байшингийн орц болгонд эмийн сан байнадаа. Үнэндээ эм үнэтэй байна, хуурамч байна.

Зочин (66.181.176.68)
2018-03-13 11:36:24
Хуурамч эмнүүд дэндүү олон болжээ. Эрүүл мэндийн сайд минь ээ

зочин (122.201.19.99)
2018-03-13 11:33:33
Мэргэжлийн хяналтын байцаагч нар бүгд авлигалчид шүү энэ эмийг нь энэ байцаагчидад уулага

Зочин (27.123.212.135)
2018-03-13 10:45:50
Barag reclam marketing yavad bgan bishuu

Шороотын Цэвээн (202.9.42.185)
2018-03-13 10:15:23
монголд болж байгаа салбар ер нь байгаам уу

Зочин (27.123.214.109)
2018-03-13 09:38:22
Эм бол хор. Бас бизнес, Торризм

irgen (202.9.42.193)
2018-03-13 08:22:13
Emiin chanart hynalt daanch bhgui ee.Gadaadaas avsan em.mgl s avsan em 2 shal eer uilchilgeetei.Ursipalik gedeg em bol germaniih iluu uilchilgeetei.Hengelelteer avah bolohoor Monosiih l bn gd mungeere avah bolhoor german bn gh uom.Monos bolimoor uoma

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй