Улаанбаатарт 1 граудас хүйтэн байна

Түгээх    
2018-03-13 08:25:28 - Байгаль Орчин

tsag agaar

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 12-ны 20 цагаас 03-р дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд  6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  цас орно. Салхи 14-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23  градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан  байна.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн