Х.Баттулга: Мянга мянган дайчдаараа бахархаж байна

Түгээх    
2018-03-16 12:09:29 - Улс төр

shagnal

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөн Казак түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж барилга, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор Сайнхүүгийн Цэрэндашийг шагналаа.

Гавьяат багш цолоор

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Алтангэрэлийн Дашзэвэг,

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зөвлөх профессор Арилдын Гэлэгжамц,

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Кызырын Иманмагзам,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Оюунчимэг,

Нийслэлийн  Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн ахмад багш Гончигийн Хандармаа нарт Монгол Улсын Гавьяат багш цол олгов.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, хөгжмийн зохиолч Дэмбэрэлийн Дорлиг,

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга Гүржавын Батнасан нарыг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор

Монголын Самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайханыг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Цагаанхүүгийн Багмид,

Монгол базальт ХХК-ийн зөвлөх, эрчим хүчний зөвлөх инженер Чанагийн Пүрэвбанзрагч,

Гавьяат хуульч цолоор

Цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Нацагийн Гаравсүрэнг шагналаа.

Гавьяат барилгачин цолоор

“Дархан нэгдэл” ХХК-ийн захирал Майдарын Төмөрбаатарыг шагнав.

Мөн Гавьяат эдийн засагч цолоор

Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Балжинням,

Гавьяат мал зүйч цолоор

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор Дашнямын Буянхишиг,

Гавьяат холбоочин цолоор

Зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржхорлоогийн Рэнцэнханд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч Чойдогийн Дашдэлэг,

Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн Дамбын Хишигбаатар нарыг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор

Шаргалжуут рашаан дахь Ганод монгол уламжлалт сувиллын дотрын ерөнхий эмч Дагвын Бүрнээ,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор

П.Н.Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалаг нарыг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.

Мөн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Батлан Хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Тавхайн Соронзонболдыг шагнав.

Алтан гадас одонгоор

“Магби” группын ерөнхий захирал Бат-Оршихийн Батмагнайг,

Цэргийн гавьяаны одонгоор

Батлан Хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүүг,

Цэргийн хүндэт медалиар

ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ядамжавын Наранбаасан, Цэргийн төв эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Балын Батнасан нарыг тус, тус шагналаа.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, НАУРЫЗЫН БАЯРЫГ УГТАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ҮГ ХЭЛЛЭЭ-

Төрийн тэргүүн “Өнөөдөр хоёр чухал баярыг угтуулан ажил үйлстээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. НҮБ 2010 оноос олон мянган жилийн түүхтэй наурыз баярыг “Олон улсын Наурызын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, ЮНЕСКО “Хүн төрөлхтний халдашгүй соёлын өв”-д бүртгэжээ.

Наурыз бол өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох баяр, мөн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог ажээ.

Наурыз баярыг улс үндэстний их бэлгэдлийн өдөр, хаврын баяр, нарны баяр гэх мэтээр бэлгэдэн нэрлэж өргөнөөр тэмдэглэдэг. Уламжлал, ёс заншлаа хадгалж, хөгжүүлж яваа нийт казах түмэндээ баярын халуун мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол Улс хөгжин бадраг. Мөнх тэнгэр биднийг ивээг. Баярлалаа” гэв.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (86.187.160.27)
2018-03-16 15:08:34
Зайлаа

zub mongol (27.123.212.139)
2018-03-16 15:05:27
AJILDAA HAINGA,MEDLEG BOLOBSROL MUUTAI N BICHSEN MEDEELLEES N SHUUD HARAGDDAG SHUU DEE.MONGOLD HURANDAA GENERAL GEJ TSOL BSAN,YAG ODOO BGAA YU?ENE SORONZONBOLD GEDEG N GENERAL UU,HURANDAA YU?TSEREGIINHEN,BATLAN HAMGAALAH YAM L HARIU HELEH BAIH DAA

zub mongol (27.123.212.139)
2018-03-16 15:05:27
AJILDAA HAINGA,MEDLEG BOLOBSROL MUUTAI N BICHSEN MEDEELLEES N SHUUD HARAGDDAG SHUU DEE.MONGOLD HURANDAA GENERAL GEJ TSOL BSAN,YAG ODOO BGAA YU?ENE SORONZONBOLD GEDEG N GENERAL UU,HURANDAA YU?TSEREGIINHEN,BATLAN HAMGAALAH YAM L HARIU HELEH BAIH DAA

zub mongol (27.123.212.139)
2018-03-16 15:05:26
AJILDAA HAINGA,MEDLEG BOLOBSROL MUUTAI N BICHSEN MEDEELLEES N SHUUD HARAGDDAG SHUU DEE.MONGOLD HURANDAA GENERAL GEJ TSOL BSAN,YAG ODOO BGAA YU?ENE SORONZONBOLD GEDEG N GENERAL UU,HURANDAA YU?TSEREGIINHEN,BATLAN HAMGAALAH YAM L HARIU HELEH BAIH DAA

zub mongol (27.123.212.139)
2018-03-16 15:05:26
AJILDAA HAINGA,MEDLEG BOLOBSROL MUUTAI N BICHSEN MEDEELLEES N SHUUD HARAGDDAG SHUU DEE.MONGOLD HURANDAA GENERAL GEJ TSOL BSAN,YAG ODOO BGAA YU?ENE SORONZONBOLD GEDEG N GENERAL UU,HURANDAA YU?TSEREGIINHEN,BATLAN HAMGAALAH YAM L HARIU HELEH BAIH DAA

Zochin (133.28.201.200)
2018-03-16 15:01:09
Ene erenxiilegch odoo iim ajilaa eer xvneer xiilgeed ulsiin xegjil ediin zasgiin asuudlaa gollon anxaarj ajilmaar yum.

Зочин (1.25.118.184)
2018-03-16 14:22:15
xan yyl duurgin 4 duger horoold hort beldemel har tamhii hereglej baigaa sejiten bn.horooni ajiltan

Зочин (59.153.87.29)
2018-03-16 14:00:05
ha ha teneg terbishdagva 2018/03/15 nd zevsegt huchnii 013-r angid Songino hairhan duurgiin hugshchuuliig horoo horoonoos ny 45 hunii suudaltai gurav guravan avtobusaar zuuj avaachaad neg hund altan gadas, busadad ny barilgiin terguunii ajiltan tsoloor shagnasan baina.gehdee gerchilgee ny baihgui geed hujaagiin gyalgar hog zuuj ugsun baigaa

Зочин (122.201.24.96)
2018-03-16 13:49:09
Tseregt yavah gsen chin ganzgand yvaad zavgui blaa.Gehdee eh ornoo hamgaalna aa hamgaalna. Geech

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ