- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14 - БААСАН
04.13
“American idol” шоуны оролцогч Бенжамин Глейз анхны үнсэлтээ тус шоуны шүүгч Кэтти Перритэй телевизээр олны нүдний өмнө хийсэндээ итгэхийг хүсч байгаа талаар “Etalk” мэдээлжээ. Тэрбээр "Нью Йорк таймс"-т "Надад маш хэцүү байсан. Би анхныхаа үнсэлтийг хадгалахыг хүссэн. Би үүнийг онцгой байлгахыг хүссэн" хэмээн хэлсэн байна.
Эдүгээ 19 настай Глейз шүүгч Перри, Лук Брайан, Лайонель Ричи нарын өмнө гарч ирээд тэдэнд хөөрхөн охидтой ярилцахын тулд электрон барааны дэлгүүрт кассчинаар ажиллах дуртай тухайгаа ярьжээ. Шүүгч Брайаныг “Чи охин үнсэж үзсэн үү? Таалагдсан уу? хэмээн асуухад оролцогч “Огт үзээгүй. Би дотно харилцаа тогтоогоогүй үед үнсэж чадахгүй шүү дээ" хэмээн хариулсан байна.
Шоуны оролцогчийг үнссэний улмаас шүүгч дуучин Кэти Перриг “бэлгийн хүчирхийлэл” үзүүлсэн хэрэгт буруутган шүүмжилж байгаа аж. Бенжамин Глейз хэвлэлд ярилцлага өгөхдөө өмнө нь хүнтэй үнсэлцэж үзээгүй байсан бөгөөд Кэти Перрид үнсүүлээд эвгүй байсан” хэмээн ярьжээ.
Мөн тэрээр "Instagram"-даа “Миний яриаг сэтгүүлч буруу ойлгосон байна. Би үнсүүлсэндээ харамсахгүй байгаа. Кэти Перри надад дарамт, хүчирхийлэл үзүүлээгүй. Яагаад эвгүй байсан гэж хэлсэн бэ гэхээр тайзан дээр олны өмнө үнсэлцэх эвгүй байсан юм” гэжээ.
Д.ТУЯА