Н.Цэрэнбат: Эко төлбөрийн тухай хууль батлуулж, хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ

Түгээх    
2018-03-16 16:34:15 - Байгаль Орчин

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Түүнийг дагалдан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгчид явсан юм.

Хог дахин боловсруулдаг жижиг оврын 16 үйлдвэр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлдвэрт тулгамдаж буй асуудал нь түүхий эдээ ангилан ялгах гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Тиймээс иргэдийг хогоо ялгаж хаядаг болгох дадал, зуршилд сургах нь төрөөс хог хаягдал дахин боловсруулагчдад үзүүлэх томоохон дэмжлэг болно гэдгийг ч энэ үеэр дуулгасан.

Иргэд хогоо ангилж хаядгүйгээс болж үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй

Бидний эхэнд орсон “Мог пластик” ХХК нь  хаягдал хуванцарыг ангилан ялгаж, хагас боловсруулсан  үрэл, сан техникийн хуванцар хоолой, жижиг оврын хогийн сав үйлдвэрлэдэг. Жилд 1200 тонн хуванцар хаягдлыг бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай ч хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашигладаг байна. Энэ нь түүхий эдээ ялгаж, ангилах асуудлаас үүддэг гэнэ. Мөн улсаас татварын хөнгөлөлтөд хамруулахаас эхлээд импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг зохистойгоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тус компанийн захирал Д.Ган-Эрдэнэ хэлж байсан юм.

Хаягдал картон цаас дахин боловсруулж, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг “Сайн цаас” ХХК-ийн хувьд  өдөрт 20-25 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн л түүхий эдээ ялгаж, ангилах нь асуудал болоод байгаа учир иргэдийг хогоо ангилж хаяхыг уриалж байсан. Тус компанийн хувьд өртэй гэдэг шалтгаанаар төрийн байгууллагууд дансыг нь хаах зэргээр бэрхшээл учруулдаг асуудалд анхаарлаа хандуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүслээ.

Вакум цонхны хаягдлаар хуванцар хоолой үйлдвэрлэдэг “Тэр их нуур” ХХК-ийн үйлдвэр барих газрыг Нийслэлээс шийдэж өгсөн бөгөөд энэ нь төрийн зүгээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж буйгийн нэг илрэл гэдгийг тус компанийн захирал Р.Чулуунхүү  хэлж байлаа. Хаягдал хуванцар, гялгар уут дахин боловсруулж тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сан-оргиу” ХХК,  автомашины хаягдал дугуй дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” ХХК-ийн захирлууд төрөөс худалдан авалтыг дэмжээд өгвөл бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.

 “Инахис” ХХК  нь байгуулагдаад 9 жил болохдоо 8 сая хаягдал дугуй буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр тайлбарлахдаа “Төрийн байгууллагууд тендер зарлахдаа хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулдгаас болж манай бүтээгдэхүүн хятадын бүтээгдэхүүнд шахагдаж байна. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж импортын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ. Хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг байна. Уг металлийг БНХАУ руу экспортолж, тодорхой орлого олдог байсан ч 5 жилийн өмнө хориг тавьснаас болж их хэмжээний хаягдал төмөр дугуй бутлах үед гарч байгаа аж.

Дараа нь “Хэв хашмал хуванцар” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани нь 2014 онд байгуулагдсан. Анхдагч түүхий эдээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эдээр барилга, зам, гүүрт өргөнөөр ашигладаг арматур, зай баригч зэргийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг аж.  Анхдагч хуванцар түүхий эдийг Солонгос улсаас импортолж ахуйн хэрэглээний аяга, сав, эвлүүлдэг гэр зэргийг үйлдвэрлэдэг  байна. Жилдээ 70 сая ширхэг хуванцар үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр аж. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.

Н.Цэрэнбат сайд хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй уулзна

Үйлдвэрлэгчдийн санал, бодлыг сонссоны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өнөөдөр хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, та бүхний санал, хүсэлтийг сонсож байгаа нь цаашид ямар хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх боломжтой байна, хэрхэн хамтарч ажиллах вэ зэргийг тодорхой болгох зорилготой юм. БОАЖЯ-наас 1 удаагийн гялгар уутыг хэрэглээнээс халах, дахин ашигладаг сав, баглаа боодлыг дотоодын компаниудаас авах, дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг гаалийн татвараар зохицуулах зэрэг асуудлыг шийдэхээр Эко төлбөрийн тухай хууль боловсруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд тухайн хуулиас олсон орлогын 50 хувийг дэмжлэг хэлбэрээр олгохоор хуульд зохицуулалт оруулна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй удахгүй уулзалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дотоодын ААН-үүдээ дэмжих бодлого баримталж байгаа” хэмээсэн юм.

Иргэдийг хогоо ангилж, ялгаж хаях боломжоор хангахыг үүрэг болголоо

Мөн Н.Цэрэнбат сайд Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөрт хог ялган ангилах дадал зуршлийг иргэдэд бий болгох тал дээр анхаарч ажиллахыг захив. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн хэлснээр Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж хаях туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан журмын дагуу  Сүхбаатар, Хан-Уул дүүргийн орон сууцны 10 хороонд хог хаягдлыг ялгах туршилтын үйл ажиллагааг явуулах юм байна. Орон нутгийн Засаг захиргаа, дүүргийн Засаг дарга нар, хот тохижилтын компаниудтай гэрээ байгуулан энэхүү төслийг туршилтаар эхлүүлэхэд бэлэн болжээ.

Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцсан юм. Нийслэлийн хэмжээнд 3 томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан нь тайлбарласан.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбайд ААН-үүд ангилан ялгалт хийж, түүхий эдээ худалдаж авч байгаа нь хүндрэл учруулдаг учир анхан шатандаа буюу иргэдээс гарч байгаа хогийг ангилан ялгуулах нь тулгамдсан асуудал болоод байгааг ч хэлэв. Нөгөөтэйгүүр, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэр нь онцгой бүс хэдий ч өнөөдөр ойр орчимд нь айлууд буучихсан, мал бэлчиж байгаа нь онцгой бүс гэх статусыг нь алдагдуулж байгааг анхааралдаа авахыг хүсч байв. Н.Цэрэнбат сайд уг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох газруудад нь хэлээд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа бүрэн ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь хог, хаягдлаа ангилж, ялгаж хаядаггүй иргэдийн буруу зуршлаас үүдэлтэй. Тиймээс иргэдээ хогоо ангилж хаядаг болгох, ангилсан хогийг авдаг цэгүүдийг олноор бий болгох асуудалд анхаарч ажиллахыг дагалдан явсан Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийнхэнд үүрэг болгосон юм.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ