Идэр есөөр ургаж таван ес дүүрэхэд хагдардаг “ӨВЛИЙН ЦЭЦЭГ”

Түгээх    
2018-03-17 09:49:29 - Энтертайнмент

Дэлхий дээр хамгийн эртний ургамал үүсээд 2-3 тэрбум жил болж байна. Харин 430 сая жилийн өмнө ургамал хуурай газар шилжсэн түүхтэй. Ногоон ургамлын хооллолтын үндсэн арга нь ус, нүүрсхүчлийн хийн оролцоотойгоор органик бодис үүсгэх фотосинтезийн процесс юм. Энэ нь зөвхөн ургамлын ногоон эдэд явагддаг ба ургамал нь тодорхой эрхтэн системтэй, үндэсний хэсгээрээ хөрсөнд бэхлэгдэн оршдог, дэлхийн энерги шим тэжээлийн бодисын эргэлтийн эхлэл суурийг нь бүрдүүлж байдаг амьд биес юм. Дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог.

Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ. Дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номд оруулдаг. Тиймээс уншигчдынхаа танин мэдэхүйд бага ч гэсэн нэмэр болж, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүднээс “Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилгоор нэн ховор ургамлыг танилцуулж байна.

-ДАРХАН БУЛГИЙН “ӨВЛИЙН ЦЭЦЭГ” БУЮУ “УСАНД ХӨВДӨГ ХӨРШ”-

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун хойд зүгт “Дархан булаг” хэмээх газар бий. Энэ булагт идэр ес эхлэхээр ургаж, таван ес дүүрэхэд хагдардаг “Усанд хөвдөг хөрш” нэртэй ургамал байдаг. Хоёр жилийн өмнөөс эхлэн ид ургаж байх үед нь үзэж судлах болжээ. Уг цэцэг нь маш жижиг үндэстэй, 10 орчим навчтай, хар ногоон өнгөтэй, усан дотроо урсгалын дагуу ургадаг аж. Дархан булгийн ойролцоо хилэнцэт хорхой байдаг ба янгир, аргал гэх мэт зэрлэг амьтад унаалдаг юм байна. Энэхүү газрын хаданд нар, нум сумаар байлдаж буй хүн, янгир зэрэг олон сүг зураг байдгийн дээр зуны улиралд Улаан тулам, Банзаддоо, Цахилдаг, Федын аргамжин цэцэг, Австри хавтгана, эмт гичгэнэ гэх мэт эмийн ургамал болон нэн ховор ургамал ургадаг байна.

2015 онд Дархан булгийн ойролцоо их ширүүн бороо орсны улмаас булгийн эх орчимд таван метр гүнзгий эрэг үүсч, хөрс идэгдсэн байна. Гэсэн ч “Усанд хөвдөг хөрш” жил бүрийн идэр ёс эхлэх үеэр ургасаар байгаа юм. Домог түүхээс улбаалан энэхүү булаг дээр эмэгтэй хүн очдоггүй, булгийн хөл дэх 140 см өндөр, 5.30 см диаметр бүхий тэгш хадан дээр чулуу өргөн хүндэтгэж байжээ. Энэхүү булгийн ойролцоо нарны сүг зураг байгаа бөгөөд энэ нь хамгийн их энерги бүхий газарт эртний хүмүүс тэмдэглэдэг байсан гэдэг. Мөн 1850 оны үед харуул занги суулган ан гөрөөг хамгаалж байсан ба тэнд ан гөрөө хийсэн хүнийг нэг мориор торгодог байсан гэдэг аман домог уламжлагдсаар одоо үед ирсэн байна. Энэ ургамлыг 2016 оноос эхлэн ид ургаж байгаа үед нь үзэж судалж байна.

-ДОРОГОСТАЙН БАНЗДОО БУЮУ ВАНСЭМБЭРҮҮ-

Дорогостайн банздоо буюу Вансэмбэрүү /saussurea dorogostaiskii palib/ нь өндөр уулын бүслүүрийн хад, асга, асгарга дагаж чийгтэй хөрсөнд маш сийрэг ургадаг олон наст өвс юм. Хөвсгөлд ургана. Ардын эмнэлэгт өргөн хэрэглэдэг байсан вансэмбэрүү нь бүрэн судлагдаж амжаагүй ховор ургамлын тоонд ордог. Манай оронд ургадаг вансэмбэрүү нь банздоогийн төрөлд хамаарна. Энэ төрлийн ургамлыг Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай гэж үздэг. Урт цагаан үслэгтэй боловч хожим нь нүцгэрдэг, навч олонтой нэг метр хүртэл өндөр 1,5-2 см бүдүүн иштэй. Гонзгойвтор өндгөрхүү навч нь шилбээ дагасан далавч үүсгэнэ. Зэвгэр хүрэндүү олон тооны том сагс баг цэцэгтэй. Өндөр уулын чулуулаг газарт ургана.

-С АМИНДЭМ ХАМГИЙН ИХ АГУУЛАГДДАГ АЛТАЙН СОНГИНО-

Алтайн сонгино /Allium Altaicum pall/ Монголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг, сүүлийн үед нэн ховордож байгаа олон наст ургамал. Түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В, С,  D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 миллиграмм, булцуунд нь 257 миллиграмм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр байдаг. Монгол Алтай, Хангайн уулархаг бүсээр хад асга, хажуу энгэр газраар нилээд түгээмэл ургадаг 40-60 см өндөр өвслөг ургамал. Сонгины цоор нь үзүүр хэсэг рүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахаас гадна сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай. Наймдугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж, үрээ өгдөг. Энэ үед үрийг цоортой нь хамт таслан аваад наранд сайн хатааж цайруулна. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг. Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн, сапонин гэдэг бодис нь бэлгийн чадавхыг дээшлүүлэх онцгой нөлөөтэй.

-ХУГАРСАН ЯСЫГ “ГАГНАХ” ШИДТЭЙ АЛТАН ГАГНУУР-

Алтан гагнуур буюу /Rhodiola rosae / ягаан мүгэнз нь зузаалайн овогт хамаардаг. Төвд нэр нь цансэр. Энэ нь мүгэнз, могойн идээ зэрэг шар цэцэгтэй зүйлүүдийг түвдээр нэрлэдэг ерөнхий нэр юм. Заримдаа булган эм гэж нэрлэх нь бий. Алтан гагнуур нь 20-40 см өндөр, олон наст өвслөг ургамал юм. Иш нь 20-40 см өндөр, 4-6 мм бүдүүн, алтан шаргал юм уу саарал бор өнгийн үндэслэг байдаг. Цөөхөн үндэстэй. Нэг үндэслэг ишнээс олон шулуун иш салаалж ургадаг. Навч нь гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй, бүтэн ирмэгтэй, эсвэл үзүүр нь хөрөө шиг шүдтэй. 0,7-3,5 см урт, 0,5-15 мм өргөн суумал, шүүслэг навчтай. Жижгэвтэр олон шар цэцгээс тогтсон бамбай хэлбэрийн цэцэгтэй. Баг цэцгийн мөчрөнцөр нь навчгүй.

Дэлбээ нь 3-4 мм урт агаад шар, ногоон өнгөтэй байдаг. Долоогоос есдүгээр сард цэцэглэж үрээ хаядаг энэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай /Завханы Идэр сум, Улиастай орох замд 117 км-д, Увсын Өвөрхангай сум, Хан-Хөхийн оройд/, Монгол Дагуур, Ховд /Хархираа/, Монгол-Алтай, Говь-Алтайн /баруун уртрагийн 88000-аас зүүн тийш 110000 хүртэл, хойд өргөргийн 45000-аас хойш/, Их богд, Бага богдын нуруу зэрэг уул нуруудын өндөр уулын тагийн бүслүүрт шинэсэн ой болон хад асгатай уулын энгэр, хад цохио, асга, горхины чулуу, мөлгөр хайргатай энгэр, голын чулуурхаг, элсэрхэг хөрсөнд ургана. Манай оронд маш бага хэмжээгээр ургадаг, нөөц багатай цэцэг юм. Ягаан мүгэзийг алтан гагнуур хэмээн нэрлэсэн нь хугарсан ясыг “гагнах” гайхамшигт чадлыг нь таньж үнэлснийх биз

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (103.229.120.77)
2018-03-18 09:40:29
👍

Зочин (43.228.128.22)
2018-03-18 09:33:43
хүнд хэрэгтэй сайхан мэдээлэл бна.баярлалаа

би (202.9.43.42)
2018-03-17 17:35:45
төрд гарсан луйварчидгүй бол уг нь сайхан нутаг шүү. миний монгол.

Зочин (202.179.31.48)
2018-03-17 14:25:58
Өчигдөр ууланд гарч алхахад ногоо гарчихсан байсан. Мэдээж цөөхөн. Гэвч ногоон өнгөтэй ургамал байсан. Цас ханзраад урсч байхад.

Zochin (66.181.187.220)
2018-03-17 13:14:15
TAALAGDLAA

Zochin (66.181.187.220)
2018-03-17 13:09:18
TAALAGDLAA

Зочин (66.181.161.118)
2018-03-17 10:46:06
Iim medee tavij bai

Зочин (202.179.30.194)
2018-03-17 10:39:53
вансэнбэрүү цэцгийг хэр баргийн хүн тэр бүр тастаад байдаггүй юм гэнэ лээ их догшин цэцэг. ном уншинж аргадаж гуйж залбирч авахгүй бол хараалгадаг гэсэн. ухаж зараад ашиг олно гэж санаад ч хэрэггүй.

Зочин (202.179.31.107)
2018-03-17 10:27:03
Хааяа ч болов мймэрхүү мэдээ тавьж байлдаа

Зочин (27.123.212.134)
2018-03-17 10:21:57
сайхан мэдээ байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 18:31:01 - Эдийн засаг
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018-04-20 18:28:07 - Улс төр
Д.Эрдэнэбат: Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй
2018-04-20 18:18:27 - Нийслэл
Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно
2018-04-20 17:04:05 - Нийслэл
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
2018-04-20 16:52:10 - Улс төр
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил
2018-04-20 16:26:37 - Боловсрол
Д.Жамъян: Ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр
2018-04-20 15:45:30 - Нийслэл
Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар хоёр байршлыг дуудлагаар худалдлаа
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ