Олимпийн гудамжны автозамыг 1.6 жилээр хааж, гүүр барих ажлыг эхлүүлнэ

Түгээх    
2018-03-17 14:32:50 - Нийслэл

zam

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаахаар болж байна.

Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 мянган автомашин зорчдог. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. Уг ажлын хүрээнд манай мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүдийг барих ажлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно.Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл энэ юм. Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарц хийж байна. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа. Энэ жилдээ 3 гүүрний ажил хийгдэнэ. Харин 2019-2020 онд 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ" хэмээлээ. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой.

Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн, Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орно. Орсон өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж иргэдэд мэдээлэл хүргэнэ. Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд зам хаагдахгүй" гэлээ. Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэжээ.

Э.БҮҮВЭЙ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

Зочин (202.55.191.130)
2018-03-19 11:28:21
ТӨМӨР ЗАМАА ТӨВ АЙМГААР ТОЙРУУЛААД, ОДООГИЙН ТӨМӨР ЗАМЫН МАРШРУТААР АВТО ЗАМ БАРЬВАЛ ИЛҮҮ САЙН, ХЯМДЫН ДЭЭР ИЛҮҮ ҮР АШИГТАЙ БАЙМААР... ОДОО НИЙСЛЭЛ ДУНДУУРАА ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОЛОН ХОРТ БОДИС ЗӨӨВӨРЛӨСӨӨР Л, ПОЕЗДНЫ НҮЖИГНЭЭН ДУНД ХҮМ АМ НЬ ХАГАС НОЙРТОЙ БАЙГААД Л БАЙХ

Зочин (202.131.245.125)
2018-03-19 09:55:04
HOME PLAZA-г буулгавал таарна, яагаад орон сууцны ийм ойрхон явуулдаг юм бээ.

с (202.131.238.98)
2018-03-19 08:47:08
ганц гүүр бахрихад жил 6 сар хаана гэж юу байсийн. Наад чинь дандаа газар өрөмдөж бетонон багана цутгаж барих гүүр ш дэ. хаахгүйгээр шийдэж болдоггүй юм уу

Зочин (202.21.106.145)
2018-03-19 03:22:35
sain sain Bat-uul buten 2 jil huutsulduj baij money tusliig ni bosgoson yum sain sain hurdan bariasaa

зочин (66.181.160.67)
2018-03-18 20:11:39
HOME PLAZA г буулга

Зочин (202.70.34.238)
2018-03-18 13:10:09
home plaza-ааг буулгавал таарна. тэр хэсэг тойруу байхгүйгээр шулуун, огтолцохгүй уулзвар хийвэл түгжрэл үгүй болно доо.

Tab (202.179.26.237)
2018-03-18 11:34:36
He!!! 3,4n jil jaal zavaarah baih da..

Зочин (66.181.161.120)
2018-03-18 10:42:56
Iimerhuu uulzvaruig unendee hed dahin bogino hugatsaand baridag yum bilee. Yahaaraa jil damnan udaan bgaa yum boloo.

orki (182.160.35.210)
2018-03-18 09:04:12
Газар доогур биш газраас 10 орчим метрийн ондорт явдаг ил метрог баруун зуун урд хойт 4 чиглэлд барьмаар юм. Газар ухахгуй. Ердоо шонгууд босгоод л амархан шдэээ

Зочин (50.24.94.62)
2018-03-18 07:07:34
Нэгдүгээрт хятадаас зээл авахаа зогсоомоор юм хоёрдугаарт сэтгүүлчид боловсормоор бнаа. Жил 6 сарыг 1.6 жил гээд байх юмаа.

Зочин (27.123.212.136)
2018-03-17 22:55:54
Luivarchin Suunguin barilgiig nuraagaachee

Зочин (64.119.20.115)
2018-03-17 22:47:37
Хом плазаг буулгааа нэг муу авилгалчийн ( Сундуй) эрх ашиг нийт нийслэлчуудээс илуу бна гэдэг дэлхийн гутамшиг шуу. Яг зам дээр авилгалын ордонгоо барьчихсан зэвуун авилгалч шуу

Зочин (66.181.183.209)
2018-03-17 22:22:54
Нухен гарц баихад болно дооо

Зочин (66.181.183.209)
2018-03-17 22:20:31
Ymar unetei ym be

Зочин (66.181.185.69)
2018-03-17 20:47:22
Home plazag zailuulya.Tegehdee buulgah zardliig ni Sanduigaar garguul.

Зочин (202.21.106.128)
2018-03-17 20:34:15
Нийслэлийн дарга нараа ." Эмээлт - Налайх " гэсэн МЕТРОНЫ -ганц шугам барьчихвал газар дээрх бүтээн байгуулалт саадгүй явагдана шүү дээ.Яагаад МЕТРО барихгүй байгаа юм бэ? Хоёр том хөрш маань буцалтгүй тусламжаар л бариад өгнө шүү дээ.Яасан сэтгэдэггүй хүмүүс вэ? Авто замын түгжрэл ч арилах том шийдэл шүү дээ? Даруй л "МЕТРО" барих шаардлагатай байна даа Нийслэлийн дарга нараа,хүмүүсээ

Sundui (202.9.43.77)
2018-03-17 19:55:43
Sundui dargin bar Ni dampuurchih bii Dee burhan min

Зочин (27.123.214.113)
2018-03-17 19:33:55
HUSEH YUM IH L URGUNIIG HIIGEEREI DEE !!!!

Зочин (27.123.214.113)
2018-03-17 19:33:55
HUSEH YUM IH L URGUNIIG HIIGEEREI DEE !!!!

Sandruu (103.229.120.9)
2018-03-17 19:12:04
Haana hashina l geh em tugjirch ybah shag ulam l ihseh em bn l daa ...tanaid honie... geed l ybahaasdaa 25...tv

даш (64.119.23.173)
2018-03-17 18:38:13
Барих нь зөв хамгиин гол хүндрэлгүигээр барих арга бии шүү

Зочин (103.26.194.195)
2018-03-17 18:32:24
хятадууд хааж байгаад л хийнэ

Зочин (27.123.214.106)
2018-03-17 18:25:42
Төмөр замын доогуур машины зам бариад, офшорчин Сандуйгийн Home plaza-г нураахад л асуудал шийдэгдэнэ шүү дээ

миь (27.123.212.141)
2018-03-17 17:37:33
Сундуйгиин Home Plazа Mint bar ны балаг дуусахгүй харин ч бүр гүүрэн замаар өргөжвөө гэж

Zochin (64.119.27.168)
2018-03-17 16:23:42
Ene oiriin 5 jildee urgeljlekh baikhdaa khyatad mungiig khyataduudn butsaaj uguud bariulakh kheregtei tegvel 1.5 jild barina. Mungunch bas khund homeplazaag nuraaval bur sain

Зочин (202.9.40.114)
2018-03-17 16:21:00
заа хааж л байг тэгж байж л гоё бүтээн байгуулалт болно шдэ аль хотхон аль албан байгууллагын ажил бизнес нь зогсчих гээд бгаан энэ гүүрэн гарцыг барихлээр

Зочин (66.181.160.25)
2018-03-17 16:13:37
За 2 жил балрах юм байна даа одоо түгжрэл нь дээд цэгтээ хүрэх байх даа яанаа

Зочин (66.181.189.88)
2018-03-17 16:11:59
Hongilon gartsuudiig buglurdg uulzbar deer der baribal ch hudulguunii erchim saijran da

Зоч (27.123.212.142)
2018-03-17 15:47:54
Япончуудын барьж өгсөн улаан гүүрийг зам хаахгүйгээр Ашиглалтад өгсөн. Удаан хугацаагаар зам хаасан тохиолдолд тэнд амьдардаг хүмүүст , бизнес эрхлэгчид их хүндрэл гарах болно. Зам хаалгүйгээр барих дэвшилтэт технологийг хэрэглэх боломж байна шүү дээ.

Зочин (27.123.212.137)
2018-03-17 15:45:00
17-19 hoorond barih yumu odoo 18ony negdugeer uliral duusla

Unen (66.181.182.144)
2018-03-17 15:01:47
Nere humuus eniig n baychuud oorsoddoo zoriulj nga zam gd bsn yostoi unen yum bn. Uhernuudee saihan zam gd hoorood bh yum bhgu. Ta nariin mongoor oorsoddo zam tavij bn. Ta nar ene zamaar n yavaad ajillaj amidraad bhbshaardlaga neg ih garahgui dee. Naaduul chn haana hend zoriulj yu heleh, yu hiihee sain medne. Hoorood sain bn ajil hj bn gd hoorood bh yum bhgu

Зочин (59.153.115.89)
2018-03-17 14:59:22
Гүүрэн гарцуудаа түргэн шийдээч ээ? 4-р сарын 1 боллоо.

Зочин (122.201.24.225)
2018-03-17 14:59:02
goe l haragdaj bna

Зочин (64.119.23.163)
2018-03-17 14:57:23
Зам хаалгүйгээр барьчих шиидэл алгуу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Энгийн иргэн цагдаа нарт завь бэлэглэжээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 17:05:28 - Хууль
С.Жавхлантбаатарт цагдаагийн хурандаа цол олгов
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
2018-07-19 10:37:47 - Орон нутаг
Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:39:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд
Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ