Б.Бямбасайхан: Татварын ойлгомжгүй орчноос болж хайгуулын салбарын хѳрѳнгѳ оруулалт хойшилж байна

Түгээх    
2018-03-19 08:46:45 - Эдийн засаг

byambasaihan

“НоваТерра” компанийн захирал, Монголын бизнесийн зѳвлѳлийн Удирдах зѳвлѳлийн дарга Б.Бямбасайхантай гадаадын хөрөнгө оруулалт, татварын орчны асуудлаар ярилцлаа. Тэрээр саяхан Канадын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулга уулзалтад оролцоод ирсэн билээ.

-МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ЭРСДЭЛ ИХТЭЙ БАЙСААР БАЙНА-

-Таныг бизнес эрхлэгчийн хувиар асуудлыг голч ярих болов уу гэж бодож байна. Саяхан Торонтод зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулга уулзалтын үеэр гадны хөрөнгө оруулагчид манай улсыг ямар нүдээр харсан бэ?

-Торонтод уул уурхайн салбарт хайгуул хийж байгаа компаниуд жил бүрийн хавар цуглардаг. Энэ удаа нийтдээ 27 мянган хүн цугларч, 7000 орчим хайгуулын төслийг хѳрѳнгѳ оруулагч нарт үзэсгэлэнгийн талбай дээр танилцуулж байна лээ. “Монголын ѳдѳр” арга хэмжээг эс тооцвол Монголд хэрэгжиж буй хайгуулын хоёр л тѳсѳл үзэсгэлэн дээр байсан. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр ерөөсөө л бидний өрсөлдөөний талбар. Манай улсын эдийн засаг 11 гаруйхан тэрбум ам.доллар буюу маш бага гэсэн мѳртлѳѳ улс тѳрийн эрс тэс уур амьсгалтай. Бид дотооддоо “Зөвхөн Монголд л уул уурхай байна” гэж бодоод байдаг. Гэтэл яг олон улсын тавцан дээр Австрали, Америк, Канад, Перу, Эквадор, Чилид байгаа олон мянган тѳсөлтэй ѳрсѳлдѳх жишээтэй. Хайгуулын зах зээл дээр байгаа боломж, мөнгийг авахын тулд энэ олон орны уул уурхайн тѳслүүд өрсөлдөж байна. Эх үүсвэрүүд байна. Энэ эх үүсвэрүүдийг татах гэж л манай бизнесүүд хүчээ үзэж байна даа.

-Уул уурхайн хайгуулын салбараас илүүтэй сүүлийн үед технологийн салбар ихээхэн хөрөнгө оруулалтыг өөртөө татах болжээ?

-Блокчейн, криптовалют, Америкт мариухуан ургуулах зэрэг шинэ салбарууд геологи, хайгуулын салбартай хѳрѳнгѳ оруулалтын тѳлѳѳ ид өрсөлдөж байна. Гадны зах зээл дээрээс мөнгө босгох улам л нарийн, ѳрсѳлдѳѳнтэй, тийм ч амархан биш гэдгийг бидэнд алхам тутамд харуулж байна. Тэгэхээр монголчууд бид өөрсдийгөө бусдад зөв ойлгуулах хэрэг их байна. Сая Торонтод салбарын сайд нь очлоо. Хувийн хэвшлийнхэн ч очиж, бүгд л хѳрѳнгѳ оруулагчдыг Монголдоо дуу нэгтэйгээр урьсан. Миний хувьд уул уурхай, банк, сэргээгдэх эрчим хүчний салбарууд дээр хөрөнгө оруулалт татах асуудлаар сүүлийн хориод жил ажиллаж байна. Яг энэ ажлаа хийж яваад л ирлээ. Аль ч салбар дэлхийн хэмжээнд өрсөлдөж байж, хөрөнгө мөнгө татаж байгаа. Тиймээс ч манай хувийн хэвшлийнхэн бас энэ чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ манай ѳрсѳлдѳѳний талбар хүндхэн л байна.

byambasaihan-Олон улсын 7000 гаруй компаниас Монголд хамаарах ердөө хоёр компаний танилцуулга хийгдсэн гэхээр асар чамлалттай санагдаж байна?

-Яах вэ, олон учир шалтгаан байгаа. Уул уурхай сайн байвал, бид дэд бүтэц, хүнд үйлдвэр гэх бусад салбарт хѳрѳнгѳ оруулалт хийх боломж бүрдэнэ. Геологи, хайгуулын салбар манай улсад олон жилээр хоцорсон байдалтай, олон нийтийн мэдэх цөөн хэдхэн төслүүд л явж байна. Бид өнөөдөр хайгуулын салбараа эргээд нээсэн шиг нээх ёстой юм байна. Хөрөнгө оруулагчдаа урих ёстой юм байна гэдгийг л харууллаа. Ингэж байж уул уурхайн салбараасаа бид ахиу орлого олох боломж бүрдэнэ. Ерөнхий тоон дүнгээрээ ДНБ-ий 30 орчим хувь, нийт эскпортын 90 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа. Бид үүнийгээ нэг л их айхтар уул уурхайн орон гэж хардаг. Яах вэ, төсвийн орлогын бүрдүүлэлтээ харахад ч уул уурхайн салбар жинтэй л байгаа. Гэхдээ цөөн хэдхэн төслөөс салбарын голлох орлого төвлөрч байна. Тэгэхээр эдгээр төслүүдийн ашиглалтын явцад шинэ хайгуулуудыг эхлүүлэх замаар дахин том төсөл хөдөлгөх бэлтгэлээ хийх шаардлага бий. Энэ магадлал улам л багасаад байна.

-Магадлал багасаад байна гэхээр?

-Үүн дээр амны уншлага болсон хэдхэн шалтгаан, нөхцөл бий. Нөгөө л хууль, эрх зүй, татварын орчин нь байнга ѳѳрчлѳгддѳг, засаг, бодлого нь тогтворгүй, нийгмийн сэтгэлгээ нь бизнесийн эсрэг зэргээс ихээхэн хамаардаг. Бид уул уурхайн бүтээгдэхүүний ганцхан худалдан авагчтайгаас өгсүүлээд тэртээ тэргүй асуудал мундахгүй. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгө оруулалт хийхэд зах зээл нь эрсдэл ихтэй. Энэ зах зээлийг удирдахад нэлээд их цаг хугацаа, хөдөлмөр шаардагдана. Сая Торонтогийн чуулга уулзалтын үеэр Монголд 10 жилийн ѳмнѳ ажиллаж байсан гадны олон геологичтой таарч байгаа юм. Нэгэн үес манай хайгуулын салбар харьцангуй өргөн, нээлттэй байж. Тэр үед нь гадныхан нэлээд ирж ажилласан юм байна. Ѳѳрѳѳр хэлбэл Монгол тэр дээр дурдсан улсуудтай шууд ѳрсѳлдѳж чадаж байж. Хайгуулынхаа зах зээлийг хумиад ирэхээр тэд гараад явчихсан. Бид яг энэ хэвээрээ яваад байвал хөрөнгө оруулагчид бүр явах эрсдэл ч байна. Илүү их өөрчлөлт, уян хатан байдлыг маш түргэн бий болгох ёстой гэсэн санаа.

byambasaihan

-ЗАСГИЙН ГАЗАР ААН-ҮҮДЭЭ СОНСОХ ГЭЖ БАЙГАА БОЛ
СОНССОН ШИГ СОНС, БИТГИЙ ДҮР ЭСГЭ-

-Уг нь хайгуулын салбарт геологийн үзүүлэлтүүд нь манайд харьцангуй сайн гардаг давуу талтай?

-Мэдээж геологийн үзүүлэлтүүд сайн гардаг нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татах нэг томоохон үзүүлэлт. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулагч дан ганц газар доорхи эрдсийн хэмжээнд болоод ороод ирэхгүй. Хайгуул хийх эрх зүй, татварын боломж нөхцөл, тухайн улсын зээлжих зэрэглэл, дотоодын банкуудын санхүүгийн чадамж, компаниуд нь олон улсын стандартаар ажилладаг эсэх гэхчилэн маш олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Дээрээс нь шүүх нь хэр чадавхитай, хэр шударга вэ гэх мэт.

-Сүүлийн үед Засгийн газар татварын шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хувийн хэвшлийнхэн юу гэж харж байгаа вэ?

-Эдийн засаг 2017 онд ѳссѳн. Макро эдийн засгийн орчин тогтворжсоны зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй сайн байгаа. Энэ үүднээсээ манайд гадны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх учиртай юм. Гэтэл 2018 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа ашигт малтмалын тусгай зѳвшѳѳрѳл, газрын харилцаатай холбоотой олон чиглэлийн хуулинд ѳѳр хоорондоо зѳрчилтэй, тодорхойгүй өөрчлөлтүүд оруулсан. Хуулиудад өөрчлөлт оруулахдаа Засгийн газар хувийн хэвшилтэй огт зөвлөөгүй. Засгийн газрын гишүүд ч хоорондоо сайн ярилцсан эсэх нь тодорхойгүй. Ийм байж өөрчлөлт оруулчихсан. Энэ нь эргээд татварын ойлгомжгүй орчинг бий болгож, хөрөнгө оруулалт хийхэд саад болчихож байгаа юм. Тодорхойгүй байдал бий болох тусам эрсдэл ихэсдэг. Тиймээс ч хөрөнгө оруулагчид манай төслүүдтэй танилцаад байгаа хэрнээ “Монголын бизнесийн орчин” гэдэг асуулт дээр бид уначихаад байна. 2018 онд хайгуулын компаниуд 100 сая орчим ам.долларын ѳрѳмдлѳг, хайгуулын ажил хийхээр тѳлѳвлѳж байсан. Гэтэл энэ татварын ойлгомжгүй байдлаас болоод хѳрѳнгѳ, мѳнгѳѳ босгож дийлэхгүй л байна. Овоо хэдэн ажлын байр, орлого, татвар хойшилж байна гэсэн үг.

-Хувийн хэвшлүүдийн зүгээс энэ байдлаас гарах гарцыг хэрхэн харж байгаа бол?

-Бид өнгөрсөн хугацаанд дээш, доошоо хангалттай савлаж үзлээ. Зовлон үзэхийн хэрээр их зүйл сурсан. Одоо гол нь бид алдаагаа давтахгүй байя л гэж байгаа юм. Нөгөө талд, Засгийн газар аливаа бодлогын шийдвэр гаргахдаа бизнесүүдээ сонсдог, санал бодлыг нь тусгах замаар бодлогоо тодорхойлдог болох зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, одоо ААН-үүдээс саналыг нь авч буй Татварын багц хуулийн төсөл. Татвар хураадаг, зарцуулдаг тал нь төслийнхөө ерөнхий санаа, агуулгыг бүрэн тодорхойлчихоод, компаниудаас “Ийм зүйл болсон шүү, зүгээр биз дээ” гэж асууж байгаа ч юм шиг. Тиймээс үнэхээр бидний санал, бодлыг тусгах уу гэдэгт эргэлзээ төрж эхэлж байна. Нэгэнт үзэл баримтлалаа тодорхойлоод, татвар хураадаг талынхаа эрхийг нь нэмсэн хуулийн төсөл тул. Уг нь үзэл баримтлалаа гаргахаасаа өмнө татвар тѳлѳгчидтэйгээ уулзаж, зовлон жаргалыг нь сонсоод, саналыг тусгавал дээрсэн. Засгийн газар ААН-үүдийг сонсох гэж байгаа бол сонссон шиг сонс. Битгий дүр эсгэ гэж гуйж байгаа юм. Зөвхөн татвар хураадаг хэсгийн санал тусгагдсан байдлаар хуулиа батлуулаад байхаар эргээд гажуудал үүсдэг. Ийм ойлгомжгүй байдлаас тань үүдэж, хөрөнгө оруулалтын орчин улам эмзэг болж байгаа гэдгийг хэлье.

byambasaihan

-ЕРӨНХИЙ САЙДЫН МАНЛАЙЛАЛ БАЯЛГИЙН САН БИЙ БОЛГОХОД ЧУХАЛ-

-“Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сан болгох замаар Норвегийн туршлагыг Монголд хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Ерөнхий төсөөллөөрөө энэ нь танд хэр бууж байна вэ?

-Гол нь суурь хѳрѳнгѳ буюу одоогийн компаниуд нь ашигтай ажиллаж байж л хуримтлал бий болж, шинэ хѳрѳнгѳ оруулалт хийгдэх учиртай. Хѳрѳнгийн зѳв зохистой буюу бизнесийн зарчмаар менежмент хийх, олон улсын стандарт, шинэ технологи нэвтрүүлэх нь чухал. Бизнесээ зөв удирдаж чадвал бүрэн боломж байгаа. Байгаа хөрөнгөө үр ашигтай, зүй зохистой удирдах ёстой. Өмнө нь энэ жишгийг ажил хэрэг болгох оролдлогууд нэлээд хийгдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ѳсч байгаа тул олон улсын зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгоход илүү дөхөм байдал үүсч байна гэж харж байна.

-Ерөнхий сайд Баялгийн сангаа удирдах нь зарчмын хувьд хэр зөв юм бол?

-Засгийн газар иргэдийн ѳмнѳѳс нийтийн ѳмч буюу бидний хэлдгээр төрийн ѳмчийг удирдах мандаттай. Тэгэхээр Засгийн газрын тэргүүний хувиар Ерөнхий сайд баялгийн сангаа ахлах тухай ярьж байгаа гэж ойлгож байна. Ерѳнхий сайдын манлайлал мэдээж чухал. Гол нь компани удирдаж байгаа хүмүүс нь улс төрөөс ангид байх учиртай. Гадна, дотны шилдэг экспертүүдийг авч ажиллуулж байж урагшаа явна л гэж хэлмээр байна. Нэг жишээ хэлэхэд, Сингапурын “Темасек” гээд компани бий. Тэд 40 жил ажиллахдаа 300 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг том компани болж чадсан. Танай энэ нууц юунд байна гэж асуухаар “Манай компанид ажиллаж байгаа хүмүүсийн 70 хувь гадных. Олон улсын зах зээл дээр хамгийн сайн ажиллаж байгаа хүмүүсийг олж авч ажиллуулдаг. Тэд л хамгийн сайн хөрөнгийн менежмент хийдэг” гэж хэлдэг билээ. Тэр компанид Япон, Монгол, Солонгос улсын иргэн байх нь чухал биш. Гол нь ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Энэ бол маш ойлгомжтой, ажил хэрэг болгох боломжтой гарц. Яг энэ жишгийг Монгол хийх бүрэн боломжтой. Одоо төрийн өмч гэж нэг шал өөр “амьтан” байдаг гэж хардгаа болих хэрэгтэй. Үүнээс болоод, төрийн өмчийг буруу ашиглаж болно, сэтгэлгүй хандаж болно гэсэн гажуудлууд үүсдэг. Нөгөө талаасаа сайн боловсон хүчиндээ хангалттай цалин хѳлс өгөх асуудал байна. Хийж буй ажилдаа тохирсон, зах зээлийн жишигт хүрсэн цалин хангамж өгч байж л ажил урагшаа явна. Энэ бүхэн хэцүү шинжлэх ухаан огтоос биш. Хүсвэл хийж болох ажил.

byambasaihan

-Засгийн газраас Оюутолгой төслийн хэрэгжилтэд онцгой анхаарах боллоо. Та Оюутолгойн ТУЗ-д байсан хүнийхээ хувиар татварын акт тавьсан, Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээг цуцалсан шийдлүүдийг хэрхэн харж байна вэ?

-Оюутолгой маань хүн бүрийн ярьдаг сэдэв болсон. Арга ч үгүй биз дээ. Монголчууд бидний 90 оноос хойш бие дааж гаргасан хамгийн том эдийн засгийн шийдвэр юм чинь. Би сайн мэдээлэлтэй байж л яримаар байна. Таны адил хэвлэлээс л мэдээ авч байгаа. Тэнд Монголын хамгийн том хөрөнгө оруулалт, олон хүний ажлын байр байгаа. Гол нь Оюутолгойг бизнесийнх нь зарчмаар явуулах ёстой биз дээ. Ингэж байж бидэнд ирэх үр өгөөж нь нэмэгдэнэ. Оюутолгой татвар төлөлтөөрөө манлайлж, Монголын 1000 гаруй компанийг эдийн засгийн хувьд дэмнэж авч яваа. Нэг их болохгүй, бүтэхгүй байгаа юм байхгүй болов уу. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр бид нэг зүйлийг ойлгосон. Том төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг богино хугацаад босоод ирэх боломжтой. Төсөл нь удаашрахаар эдийн засаг нь дагаад уначихдаг. Тиймээс Монгол Улс олон том төсөлтэй байх нь чухал юм. Уул уурхайн салбараас гадна эрчим хүчний экспортын тѳслүүдээ зайлшгүй хөгжүүлэх ёстой байна. Тэнд дараагийн маш том боломж байна.

-Та сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний чиглэлд ямар шинэ төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд үндсэн хоёр ажил хийж байна. Нэгдүгээрт, Зүүн хойд Азийн эрчим хүчний зах зээлийг бий болгох асуудал дээр манай Эрчим хүчний яам судалгаа хийж байгаа. Энэ судалгааны ажилд оролцож байна. Судалгааны урьдчилсан үр дүнгээр энэ бүс нутагт сэргээгдэх эрчим хүч хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр болох нь тогтоогдож байгаа. Тиймээс бид зөв хөрөнгө оруулалт хийх замаар бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг өөрчлөх боломжоо ашиглах хэрэгтэй байна. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Зүүн хойд Азийн орнууд харилцан тохиролцох, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа юм. Энэ чиглэлд нэлээд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр хөрөнгө оруулалт босгох чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ ажил маань нэлээд хүндрэлтэй байна. Яагаад гэхээр, манай дотоодын эрчим хүчний хэрэглээ, хүрээ жижиг. Тийм учраас олон жижиг төсөл зэрэг явах боломжгүй. Олуулаа зэрэгцээд ирэхээрээ нэгнээ татаж унагадаг зовлонтой. Нөгөө талаас Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байсан хатуу бодлого суларчихаад байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 71

Зочин (93.219.186.27)
2018-03-22 08:05:54
... end bichij baigaa humuusiin 99% uchir medehgui, setgeliin hoorloor yaridag humuus baina.' Ergui mongolchuudaa! Ene hun chin bodit baidaliig l yarij bainshuudee!

Зочин (202.179.26.2)
2018-03-21 15:26:02
гадны гар хөл тэднийхээ өмнөөс ярьж байна уу

Zochin (139.5.219.191)
2018-03-21 09:07:55
Saihanbilegtei hamt barigdanaa chi.mongol ulsiin baylgiig gadniihantai niilj tsulmusun hulgaich buudaj albal taarna muu novshnuudiig

Зочин (66.181.176.182)
2018-03-20 20:56:24
Бээжин хав минь, чи удахгүй үйлээ үзэж, үсээ зулгаах цаг ирнэ ээ. Үмхий амаа тат, чиний хийсэн нүгэлийг чи болон чиний үр хүүхэд үеийн үед, үрийн үрд үүрэх болно оо...

Зочин (103.212.119.136)
2018-03-20 20:34:22
Даяар Монгол хөх монгол гэсэн юмнууд одоо боль зүгээр юуч хийж чадахгүй байж авгай нар шиг Хэн нэгний үг биш Энэ салбарт ажиллаж улс орноо төлөөлөн ажиллахын оронд хуцахаас өөр шидгүй нийгэм болголоо

Зочин (27.123.214.115)
2018-03-20 17:15:28
Сайханбилэгтэй, Да. Ганболдтой хамт шалгагдах ёстой хун бол энэ нохор мон. Юун дахиад хайгуулын лицензуудийг огох хэрэгтэй гээд юм яриад сууж бдаг бн?

Амгалан (202.179.25.225)
2018-03-20 15:31:01
Н.Алтанхуягын нөгөө 100 хоногт Монголыг хөгжүүлдэг нөхөр байна Одоо наад хулгайч чинь Рио Тинтогийн луйварчидтай нийлчихсэн луйвар зохион байгуулаад явна лээБолгоомжтой бай Монголчуудаа дараагын С.Баярцогт энэ байна

zochin (122.201.24.127)
2018-03-20 15:28:14
Ene nehkriig zailuulaazhee , Dubain gereeg jinkhene zursan nekher bas ajil hkiij bna ,

худалч новш (202.131.236.250)
2018-03-20 15:27:52
энэ нэг мэргэжлийн бус гахай юу ч мэдэхгүй байж хуцаад. Алтанхуягын үед 100 хоног гээд тэнэгтээд бсн нөхөр шүү дээ. Ямарч уул уурхайн мэргэжилгүй гахай зайл

зочин (66.181.186.175)
2018-03-20 15:25:05
Чи хайгуулаар яахын,,,, ХАЙГААД бүгдийн тогтоочихсон юмаа....Хулгайч бацаан зайл.....Чамгүйгээр монгол орон хөгжинө.....чИНИЙ татварын ойлгомжтой орчин гэж юу байв....Хаана хэзээ...

зочин (66.181.186.175)
2018-03-20 15:23:16
Чи хайгуулаар яахын,,,, ХАЙГААД бүгдийн тогтоочихсон юмаа....Хулгайч бацаан зайл.....Чамгүйгээр монгол орон хөгжинө.....

Зочин (64.119.22.96)
2018-03-20 13:42:51
Цагаан Сайханбалаг гэсэн хулгайч новшнуудын бөгсийг долоож амьдарсаар яваа нэгэн гөлөг Бас том том хуцнаа

saran (59.153.115.47)
2018-03-20 10:37:59
ene nohriig shanbilegtei ni hamt shorond horih heregtei.Mongol ulsiig orond oruulsan bas neg nohor ene shuu.yundaa ene yariltslaga ogdii.

Зочин (92.249.218.170)
2018-03-20 10:00:42
Хачин хачин төрхтэй элдэв зургаа тавьж олон юм ярьж байхаар Дубайн гэрээ гэгч хорлон сүйтгэсэн юмныхаа хариуцлагыг хүлээ

Зочин (202.179.25.69)
2018-03-20 09:41:37
ЛАТИН ТӨСӨӨЛӨХГҮЙ БОЛ ЧАМИРХАХ ХЭРЭГГҮЙ.TERRA NOVA ГЭЖ БИЧИХ ЁСТОЙ

LaLariig narivchilaach (91.231.169.123)
2018-03-20 05:28:19
Mongold hurungu oruulagch nertei hurungu huulegchid odoo hereggui.

Иб (103.57.95.211)
2018-03-20 00:13:52
ОЮУТОЛГОЙГООР ОРОЛДСОН ХҮМҮҮС НОЙРГҮЙ ХОНООД ЭХЭЛЦЭЭН. ЦУС ҮЗНЭЭ ЗА ЮУ

Зочин (66.181.187.71)
2018-03-20 00:06:49
Уул уурхайгаас танай ах, эгч, дүү, хамаатан бүгд л идэж, ууж, хожиж байгаа. Та ч бас. Битгий тэнэгт. Монголд хэрэгтэйг хүн болгон мэдэж л байгаа. Та өрөө сонгуульд ороогүй бол битгий бухимд. Та улс төрч бишээ биш! Энэ хүн бодит байдлыг хэлж байна. Татвар төлж, олон хүн тэжээгээд үзээрэй. Татварын байцаагчид л хэцүү шүү. 2 минут зараад бүрэн уншдаа. Битгий хаврын синдромоор эмоор.

зочин (103.212.116.72)
2018-03-19 23:24:40
Монголчууд асуудлыг бодитоор ойлгож хулээн авч эрэгцуулж боддог нь байхгуй болж байна .дандаа босоо хөх монголын нөхдүүд болсон байна.Боловсролтой боддог сэтгэдэг нэгнийгээ үзэн яддаг болж.Хонио хариулаад нэхийгээр дээлээ хийж өмсөөд 100 жилийн өмнөх шигээ амьдархийг хүсдэг болж......

Зочин (27.123.212.135)
2018-03-19 22:27:23
Хуулийн хариуцлагыг нь хулээлгэж улсад учруулсан хохиролыг нь толуулэхгуй болохоор дахиад л ингээд уул уурхай хайгуул хийлгэх юм яриад монголыг хорлох ажлаа ургэлжлуулээд яваад байгаа юм. Бас урд зугийн цустай гэж яригдаад байгаа юм.

Зочин (27.123.212.135)
2018-03-19 22:23:13
Дубайн гэрээг хийлцсэн Да.Ганболдын цунх баригч энэ новш яагаад шалгагдахгуй гадуур чолоотэй яваад байна? Нэг л сайхан дур узуулээд байгаагаас биш хоосон толгойтон. Дубайн гэрээг байгуулчихаад зашралгуй дахиад гадаадуудад олон хайгуулын гэрээ хийлгэх хэрэгтэй гэж хуцсан бн.

иргэн (122.201.31.128)
2018-03-19 21:57:08
Үнэндээ энэ нөхөр шиг ухаантай царайлж уул уулхай ярьсан хүмүүс олонч улс орон уруудаадл байна гэдэг үнэндээ.Энэ мэт нөхдүүд үзэгний үзүүр хөдөлгөх төдий ажилтай баян гэж тамтаггүй л байгаа.МАНАН дотрохи нэг савны олигэрхууд.Ийм нөхдүүд хуулийг гууль болгож улсаа сорсон шимэгчтд . Эд нараас салах нэгэн цаг ирж, шудрага ёс тогтох нь зайлшгүй. Энэ мэт нөхдөөс юуч асуусан дуржгинатал хариулна. Хийж юуч эс чадна.Улсаа шулж баяжмж чадна.Ийм нэгэн цаг үед амьдарч бн.

Зочин (202.9.43.152)
2018-03-19 21:34:09
Цүнх барьж бөгс долоогч.

Зочин (66.181.183.209)
2018-03-19 21:13:52
Xogiin bazaan

Zochin (14.155.156.80)
2018-03-19 18:43:46
Iim zaluuchuud olon bolokh tsag irne ee.Medeej aldaj onoj l uavaa .Gehdee uych hiideggui net-n commet bichigsed bol zuvuur huleej avakhgui ee.Oilgokhch ch ugui baikh daa.

зочин (203.91.116.222)
2018-03-19 16:48:07
Энэ муу новш бол адгийн гуйлгачин амьтан шүү, заваан хог

Зочин (182.160.36.191)
2018-03-19 16:08:23
Дубайн гэрээ гэгчийг хийж Монголоо хохироосон энэ новш яагаад шоронд ороогүй явж байгаа юм бэ

Зочин (103.26.195.90)
2018-03-19 15:00:38
Бээжин хав минь, ОТ-г Рио Тинто-д өгөх үйл ажиллагаанд оролцсон гэмт хэрэг чинь нэг их удахгүй тодорхой болж, насаараа шоронд сууна аа. Үмхий амаа тат...

Зочин (202.9.40.66)
2018-03-19 14:50:05
Нээгдсэн хэдэн том ордоо ашиглаж чадахгүй байж нэмж хайгуул хийж яах гээд бгаа юм болоо

Үнэн (103.57.95.211)
2018-03-19 13:56:53
ЭНЭ БОЛОН ЭНҮҮНИЙ ҮР ХҮҮХЭД МОНГОЛД БАГТАХ ШИНГЭХГҮЙ ЦАГ ТУН УДАХГҮЙ ИРЭХ БИЗ. ЧУЛУУГААР ЦОХИЖ АЛАХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙН НЭГ МӨНӨӨСӨӨ МӨН

Зочин (27.123.214.104)
2018-03-19 13:33:48
Энэ хүн та нар шиг гадны хүн хараад сүүлээ хавчаад таг болдоггүй. Ямар ч хүнтэй, хаана ч харц өөдөө тулж ажилдаг жинхэнэ мэргэшсэн менежер. Битгий сайн яваа нэгнээ араас нь нулимж бай.

Зочин (66.181.160.81)
2018-03-19 13:31:21
Оюутолгойн ачаар монгол хүний дундаж цалин дээшилсэн. Сарын дундаж цалин бараг 400 доллар гэдэг монгол шиг үйлдвэргүй орны хувьд гайхамшиг

zochin (122.201.22.245)
2018-03-19 13:01:31
sh.hsh.shhariinhany.gar.hul.bolson.Mongo l.bish.hariin.novsh

zochin (122.201.22.245)
2018-03-19 12:55:25
ene.zaluu.gadnyhany.erh.ashgiin.tuluu.aj illsadagaa.boliochee.Oyutolgoin.tuluulun .udirdah.zuvluld.undur.tsalin.avch.l.bsa n.Mongolyn.tuluu.yu.hiisen.yam.be

zochin (122.201.22.245)
2018-03-19 12:55:25
ene.zaluu.gadnyhany.erh.ashgiin.tuluu.aj illsadagaa.boliochee.Oyutolgoin.tuluulun .udirdah.zuvluld.undur.tsalin.avch.l.bsa n.Mongolyn.tuluu.yu.hiisen.yam.be

Ганаа (150.129.143.200)
2018-03-19 12:23:12
Энэ Бямбасайхан гэгч Ч.Сайханбилэгийн хүүхэлдэй зүгээр л нэг хулгайч. Шинэ юм юу ч ярьж чадахгүй данддаа бусадын ярьсан зүйлийг тоть шиг давтаж яриад мундаг хүн болох гэж оролддог. Дубайн гэрээ/Монголыг ядууруулах төлөвлөгөө/-ний гол эзэн гүйцэтгэгч нь энэ хулгайч. Хийсэн нүгэл нь нүдээрээ гарч үр дүн нь Монголчуудыг зовоож байхад энэ хулгайч ичдэггүй арьс юм даа. Одоо тэгээд бизнесийн зөвлөлийн дарга гэнүү арайч дээ. Хэрвээ тэр ннь хугацаатай алба юм бол хугацаанаас нь өмнө зайлуулах л хэрэгтэй дээ.

Зочин (27.123.212.133)
2018-03-19 11:56:58
Dandaa busdiin yarsniig toti shig davtaj yavsag teneg gar

Зочин (27.123.212.133)
2018-03-19 11:56:58
Dandaa busdiin yarsniig toti shig davtaj yavsag teneg gar

shinjeech (202.131.246.158)
2018-03-19 11:09:39
ODOO MONGOLCHUUD MIN HOORONDOO HERELDEHEE BOLIHGUI BOL MGLIIG JINHENE HOOROND N HAGARALDUULAH BODLOGO HEREGJIH GEED BAINA. HEREV ODOO OYU TOLGOI DEEREE HERELDEED GATSAACHIVAL DAHIJ HENCH MANAID MUNGUU HIIHGUI, BID OORSDOO TER 1300 METR DOOR BGAA YUMIIG HEZEECH UHAJ GARGAJ CHADAHGUI. ENE TURIIN ERH BARIGCHID L HUMUUSEE TALTSUULAHAA BOLIMOOR YUM. HUVIIN HEVSHLIIHENIIG AJLIIG N HIILGUULEED GADNIIHANTAI EVTEIHEN SHIG BAIHGUI BOL BID CHN UNEHEER JIJIG SHUU DEE.

Зочин (202.131.246.158)
2018-03-19 10:53:26
huviin hevshliiheniig tuluulj jinhene zorigtoi shuluuhan dugarch chadaj baigaa hun shuu!!! Dubain geree baiguulsnaas hoish 10aad myangan hun shineer ajiltai bolj baina, mongold anhnii salhin stantsiig baiguulsnaas hoish onoodor 3,4 shine baigald orchind eeltei nar, salhin tsahilgaan stantsuu bii bolloo - Zasgiin gazar mine - ene hunii ugiig l sain sonsoosoi bilee

zochin (43.228.129.150)
2018-03-19 10:52:13
Odoo uul uurhai uhaj ashig olno gedeg hudlaa gedgiig Mongoliin ard tumen bid boditoor uzlee, odoo hereggui, baigali orchin hohirooj bid uursdiiguu sunuuh l tiishee yavj bna, nutag nutagtaa ochij, malaa mallaj amidarsan deer bolj bna, uul uurhai uurhai uhaad, irgend ni bugd niisleld buugnurch baih hoorond huduu nutgaar chini hyataduud ezen suuj duuslaa

zochin (43.228.129.150)
2018-03-19 10:49:31
Tatvar busad orniig bodvol haritsangui oilgomjtoi, ene Byambasaihan gej nuhur Mongol ulsiig suiruuleh, zugeer yum avch bh sonirholtoi sonin nuhur bna

Ардууд (103.212.117.83)
2018-03-19 10:45:15
ОДОО БОЛЖ VЗ ХАНАЖ ЦАДДАГVЙ яацан хvн бэ?

Ардууд (103.212.117.83)
2018-03-19 10:45:14
ОДОО БОЛЖ VЗ ХАНАЖ ЦАДДАГVЙ яацан хvн бэ?

Ардууд (103.212.117.83)
2018-03-19 10:45:14
ОДОО БОЛЖ VЗ ХАНАЖ ЦАДДАГVЙ яацан хvн бэ?

Ардууд (103.212.117.83)
2018-03-19 10:45:14
ОДОО БОЛЖ VЗ ХАНАЖ ЦАДДАГVЙ яацан хvн бэ?

Зочин (112.72.8.90)
2018-03-19 10:44:40
Татварын хуулинд яг юу нь болохгүй байгаа юм бэ? Гадныханд таатай нөхцөл л гэх юм. Оюутолгой шиг сайн нөхцөлтэй компани дэлхийд байгаа юм уу? Бид чинь өөрсдөдөө маш хатуу Моноглын ААНэгж 35 тэрбумын татварын зөрчилтэй байсан бол өдийд бараг гэр бүлээрээ үмх талхгүй өлбөрөх ч юм уу шоронд хатна биз. Ер юу хүсээд байгаагаа бичээч Бямбасайхаан. Монголчууд бид чинь бүх зүйлээ татваргүй өгч байж л зах зээлийн орон капиталист орон болж иргэд нь коммунист үзлээс салсан хүмүүс болж гадагш визгүйгээр гуйлгачлах нь үү дээ

Зочин (64.119.24.190)
2018-03-19 10:42:13
Odoo haiguul, olborlolt hiih hereggui. Hairan gazar shoroo mini! Belcheeriin mal aj ahuigaa hogjuuleh ni zov.

Zochin (103.26.193.208)
2018-03-19 10:31:59
Ene hun ajilaa l hiisen shiidver gargah hun bish.etsiin dhiidveriig ernhii said l tushaal igno yu gene teriig n hiine

Baatkaa (203.91.115.45)
2018-03-19 10:21:35
ДУБАЙД ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧ АВИЛАГЧ ЭНЭ ХУЛГАЙЧ МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХ ЁС ЗҮЙГҮЙ БАЙМААР!!!...ТАТВАР УРВАГЧ АВИЛАГЧ НАРЫН САНАА ЗОВОХ ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ!!!...ЭНЭ ХОЁР НҮҮРТЭЙ ХУЛГАЙЧЫГ ЯААРАЛТАЙ БАРИВЧИЛЖ ШОРОНД НЬ ХИЙЖ ШОНД НЬ ӨЛГӨ!!!...

Lalr byamvsaihang duujil (174.116.119.228)
2018-03-19 10:20:09
Ene muu lalar mongol opnoig tarvagdorj, saihanbalagtai zarsan eh opnoosoo urvagch. Ene pizdaag udahgui shuuh udur irnee

Зочин (66.181.186.20)
2018-03-19 10:11:31
Монголын том дээрэмчдийн нэг Бямбасайхан гэж энэ нөхөр идэж ханаагүй юу? Сайханбалагийнхаа дутууг гүйцээж хэдий болтол Монголд гай тарих гээ вэ? Та 2 шиг шунахай баячуулын дутууг дүүргэх гэсээр бид ядуурч дууслаа. Дундаж орлоготой иргэд ч бараг үгүй болсон,өдрийн хоолоо арай чүү аргалж бна. Монгол цус гүйдэг бол цаашаа бүү шуна ,ард түмэн эх орноо бага ч гэсэн бод! Та нар долларын тэрбумтан баячууд болчлоо, одоо болсоон.Эсвэл Монголоос минь гарч хайрла,гуйя.

Зочин (202.131.246.158)
2018-03-19 10:08:36
Бодит зүйл, тодорхой ярьсан байна. Таварын дарамт бүгдэд нүүрлээд байна. Амжилт хүсье танд.

мть (43.228.129.85)
2018-03-19 10:08:05
Татварын ойлгомжгүй орчин гэнүү Сү.Батболд бас дандаа "Ойлгомжгүй" гэж яринаа Өөрсдөө ойлгомжгүй юм хиичээд хэнрүү чихэхгээд бнаа Өөрсддөө л ашигтай хууль.хииж хамаг баялаг хуу хамаа биздээ сдакуд

Зочин (103.212.117.150)
2018-03-19 09:50:58
ОДОО ХАЙЖ НЭМЖ ОЛОХ ХЭРЭГГҮЙ. ОЛСНЫГОО ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. ХОЙЧ ҮЕДЭЭ ЮМ ҮЛДЭЭ Л ДЭЭ.ЭНЭ МЭТИЙН ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЮМНУУДЫГ ТЭНГЭР НИРГЭГ.

Irgen (103.229.121.6)
2018-03-19 09:46:52
Ene golog mongol ulsiig dampuuruulahad l gol uureg guitsetgesen shdee. Idej uuj hulgailj l chadna. Enenii bolovsrol gej yu baidagiin. Yamar ch surguuli togsooguishdee.

Зочин (1.26.139.196)
2018-03-19 09:45:27
unen ugend hun oshootei yag l bodit uneniig bodit baidliig helj bnaa

Зочин (1.26.139.196)
2018-03-19 09:45:26
unen ugend hun oshootei yag l bodit uneniig bodit baidliig helj bnaa

Монгол (122.201.31.54)
2018-03-19 09:42:38
Ухсэн хатсаны хоронго оруулалт гадныхантай нийлээд Монголыг хурдан хоослох толовлогоо гэдэг юм ! Чамайг ч удахгуй дуужлэнэ

Зочин (64.119.27.143)
2018-03-19 09:29:59
С Баяр С Баярцогт Ч Сайханбилэгийн гар хөл энэ нахөр шоронд орохоо мэдэж байгаа болов уу

Зочин (202.179.24.163)
2018-03-19 09:21:40
энэ одоо ухаантай бизнесмэн царайлах хүн биш биз дээ Гадны гар хөл

Зочин (64.119.19.54)
2018-03-19 09:18:11
Газар дороо байж байг хойч үедээ үлдээх хэрэгтэй бид ямар юм хүртэх биш хайран газар нутагтаа төнхөөд яахав.

Зочин (103.26.195.113)
2018-03-19 09:17:41
saihanbilegtei niilj dubai geree gchiig hiij samarsan nuhurduu bas tavantolgoig oligtoi ajiluulj chadaagui bj neg l ih hurungu oruulalt ene ter yrihaa bolio

Зочин (27.123.214.102)
2018-03-19 09:17:32
Ene shinok chin yu bilee. 3 sariin dotor mongoliig hyamarlaas gargachih um yariad bl uu lalar chin.

Tenegt (92.240.180.52)
2018-03-19 09:06:50
Chi mongold haiguul hiilgeh sanaagaa tur orhison deer bhaa

Зочин (203.169.49.93)
2018-03-19 09:03:02
Хуулиа эцэс төгсгөлгүй өөрчилсөөр байгаад хөрөнгө оруулагчдыг үргээгээд хаячихаад, одоо юу гуншигнаад байгаа юм бэ?

Zochin (202.179.30.194)
2018-03-19 09:00:33
Umnu n' ovoo gaigyi medlegtei, chadvartai yum bna gej bodoj bsan. Erdenes Mongoliin zakhirlaar tomilgdsonoosoo khoish yarisan, khiisen yumiig n' kharaad khooson khudlaa yarikhaas uur chadvargyi nukhur yum bna gej kharsan. Guij bna. Khurungu oruulalt gej yu ve gedgee ch medekhgyi baij bitgii khurungu oruulalt moruulalt gej khudlaa yarij khyn amitnii tolgoi ergyylj bai tegekh yy !!!!!!

Зочин (27.123.214.103)
2018-03-19 09:00:02
Дубайн гэрээнийхаа шангаа хүртнээ

Зочин (66.181.161.57)
2018-03-19 08:59:54
САЙХАНБАЛАГИЙН БУУНЫ НОХОЙ МОН УУ ЭНЭ?

ахр (64.119.18.81)
2018-03-19 08:54:42
Ухаантай царайлаад уул уурхай яриааал байдаг.улс орон нь уруудаал.бдг

Зочин (66.181.161.57)
2018-03-19 08:52:37
САЙХАНБАЛАГИЙН БУУНЫ НОХОЙ МОН УУ ЭНЭ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
2018-07-19 10:37:47 - Орон нутаг
Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:39:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд
Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ