П.Тэмүүжин хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар нэрлэгдлээ

Түгээх    
2018-03-19 10:57:27 - Спорт

Монголын Үндэсний Олимпын Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ. Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/ нар тус тус хүртэж байсан билээ.

2018 оны хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт гуравдугаар сарын 9-16-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Өнгөрөгч сард Индонезийн Жакарта хотноо явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн таэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрээр Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан билээ.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын тамирчин Б.Мишээлт, Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, жүдогийн тамирчин Ц.Цогтбаатар нар үзүүлж, удаах байруудыг эзлэв. Энэ сард Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, боксын шигшээ багийн тамирчид болох О.Жаргалан, Х.Энх-Амар болон Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн, МУГТ М.Уранцэцэг нар мөн нэр дэвшлээ. “Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг билээ. Хоёрдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад түүхэн дэх хамгийн их буюу 5800 гаруй хөгжөөн дэмжигч, 30 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

зочин (66.181.166.196)
2018-03-19 11:55:25
үгүй яахав дээ, бөхөөс бусад нь хүн биш болчихсон үед овоо ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-25 13:47:18 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 13:32:00 - Хууль
ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержан тэргүүтэй дарга нарын хүүхдүүд ИНЕГ-ын зардлаар гадаадад сурчээ
2018-09-25 13:13:17 - Хууль
“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ
2018-09-25 13:01:59 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 12:34:59 - Спорт
Хакухо М.Даваажаргал Төрийн ордонд зочилж байна
2018-09-25 12:14:28 - Шар
Монгол бүсгүй “Apple” компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
2018-09-25 12:05:57 - Боловсрол
Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолттой 41 хүүхэд ирсэн гэв
2018-09-25 11:41:39 - Байгаль Орчин
Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, замын нөхцөл байдал муудах хандлагатай байна гэв
2018-09-25 11:00:20 - Орон нутаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
2018-09-25 10:59:24 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
2018-09-25 10:43:21 - Улс төр
МАХН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэжээ
2018-09-25 10:40:47 - Гадаад
Италийн Флоренц хотод 21 настай монгол оюутан хүчирхийлэлд өртжээ
2018-09-25 10:39:29 - Улс төр
З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав
2018-09-25 10:28:57 - Хууль
ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ
2018-09-25 10:24:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад айлчилж байна
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг
Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар
2018-09-25 10:18:34 - Нийслэл
“Бидэнд шийдэл байна”
2018-09-25 09:41:40 - Хууль
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо