- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14 - БААСАН
04.13
БНХАУ-ын эрх баригчид 2018 онд төлөвлөгдсөн Владимир Путины айлчлалд бэлтгэж байгаа ажээ. Энэ талаар өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдрийн даваа гаригт Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
Тэрээр “Путин энэ жил Орос, Хятад хоёр орны удирдагчдын жил бүр тогтмол харилцан айлчлах төлөвлөгөөний дагуу манай улсад зочлох болно. Бид энэ асуудлаар Оросын талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийх болно" гэж хэлжээ.
Хуа Чуньин Оросын удирдагч Хятадын дарга Си Зиньпиний адил хоёр орны хоорондын харилцаанд жинтэй хувь нэмэр оруулсныг дурдсан байна. Дипломатч хэлэхдээ "Хятад-Оросын стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно" гэж хэлжээ.
Хятадын тал ирэх зургадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийг Шаньдун мужийн Чиндао хотод зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад айлчилна гэж найдаж байгаа аж.
Д.ТУЯА