Хотын дарга цахилгаан автомашины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох саналыг Засгийн газарт хүргүүллээ

Түгээх    
2018-03-20 13:03:37 - Нийслэл

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий.

Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны А/613 дугаар захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж эхэлсэн. Мөн хотын даргын 2017 оны А/614 дүгээр захирамжийн дагуу цахилгаан тэжээлт автомашиныг авто зам ашигласны төлбөрөөс 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн билээ.

Цахилгаан авто машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх замаар нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж буй авто машинаас ялгарах хорт утаатай тэмцэхэд татварын бодитой хөнгөлөлт, чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай байгаа талаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэг” /0/-лэх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Хотын дарга  “Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй цахилгаан тэжээлт автомашин онцгой албан татвараас чөлөөлөгдөн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, газрын тосноос хараат бус хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа дурдаад нийслэлийн зүгээс цаашид цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станц суурилуулах, аюулгүй ажиллагааны дүрэм стандарт боловсруулж батлуулах, цахилгаан тэжээлт автомашины улсын дугаарыг ялгах тэмдэгтэй болгох зэрэг ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно гэдгээ хэлж байсан юм. 

Нийслэлийн зүгээс цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд “Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрөл”-д тухайн зогсоолын багтаамжаас хамааран нэгээс доошгүй зогсоолыг бүрэн цахилгаан автомашинд зориулан тохижуулж, үнэ төлбөргүй ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Хотын дарга цахилгаан авто машины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох саналыг Засгийн газарт хүргүүллээ undefined

Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг уг хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2017 оны 164 дүгээр тогтоолоор цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг 50 хувиар тогтоосон байдаг. Энэ нь цахилгаан тэжээлт авто машины хэрэглээг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаа талаар Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци, авто машин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ оны эхээр Нийслэлийн Байгаль орчны газрын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9% нь нийслэл хотод бүртгэлтэй бөгөөд 2016 онд 432,661 автомашин техникийн оношилгоонд орсноос 6367 автомашин утааны үзүүлэлтээр тэнцээгүй байна. Техникийн хяналтын улсын үзлэгийн дүнг үндэслэн тооцоход сүүлийн 3 жилд нийслэлийн автомашины жилийн дундаж өсөлт 13.1 хувьтай байгаа нь хорт утааны ялгарал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих шаардлага бий болоод байгааг харуулж байна. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 74 бүрэн цахилгаан (цэнэглэдэг) авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Үүнээс 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна.

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид бүгд цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90%-ийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.21.106.159)
2018-03-20 21:41:57
ochij ochij iimyum hotiin dargaar songoj baidag unen mal atsuud yumaa UB hotiinhon nuli orkuud yum daa

canchir (202.21.106.132)
2018-03-20 20:01:18
er ni tsahilgaan mashin gej tuilshrah hereggui terenees gazan mashin iluu deer dee yadaj daraa ni uran ylgaruuldag baterainuudiig ni haana ustgah gej baigaa ym odoo ene olon prussnii bateraig haach hamaagyi hayj nutag ornoo bohirduulj baigaagaa oilgohgyi baigaa hmuus ch baigaa shuu dee dandaa hugtsaa ni duussan huuchin bateraitai mashinuud baigaad sanaa zoboh yum

Зочин (66.181.185.212)
2018-03-20 19:19:19
Бас буруу талдаа жолоотой машина түм түмээрээ орж ирнэ.Түүнийг нь дагаад аккумлятор гэдэг цул хор маасар их орж ирэ манайд булшилагдахад хүрнэ.Ер нь хотод машина нь байтугай хүн явахад хэцүү болсон Одоо ганц ч машина нэмж бүү оруул

зочин ...^ (66.181.160.23)
2018-03-20 15:55:58
цахилгаан машин манайд байна уумэдэхгүй юм нэгийг авах юм сан

зочин (103.26.193.8)
2018-03-20 15:54:29
Хотод 100км явхаар цэнэглэхэд хэдэн тег болох бол.

irgen (66.181.185.127)
2018-03-20 14:45:51
ireeduigee bodood nisdeg mashin avbal tatvargui uramshuulal olgohoor bolloo geech

Зочин (202.21.124.130)
2018-03-20 14:07:48
Цахилгаанаар ажилладаг машиныг цэнэглэх гэж маш их нүүрс түлнэ. Монголд үр дүн гарахгүй. Энэ ОРК ийм л юм ярина. Танд 2 жил үлдлээ. Хийсэн ажил алга. Сумдаа очих бэлтгэлээ хангадаа.

Sss (202.21.106.168)
2018-03-20 14:05:48
Ниссан мицубишигийн цахилгаан машинууд монголд олон бий. Nissan leaf. Mitsubishi evo

зочин (119.40.103.140)
2018-03-20 13:44:17
Манай улсад цахилгаан автомашин байна уу? Тролейбус л байгаа байх. Бусад нь холимог шүү дээ. Тэгэхээр ямар машинуудыг чөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл өгөөч, сэтгүүлчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-20 08:49:38 - Улс төр
ТӨСӨВ: 2018 оны эхний хагас жилд тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбумын ашигтай гарчээ
2018-07-20 08:49:33 - Хууль
Сурагчдын дүрэмт хувцасны мөнгөнөөс завшсан боловсролын газрын дарга нарт торгох шийтгэл оноожээ
2018-07-20 08:49:22 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ