Нийт ажиллагчдын 35.2 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай байна

Түгээх    
2018-03-20 16:09:11 - Эдийн засаг

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар, ажиллагчид/даатгуулагчид 7.7 (1.3%) мянгаар тус тус нэмэгджээ.

Эдгээр ажиллагчдын 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай, 34.3 (5.6%) мянга нь 240 001-300 000 төгрөгийн цалинтай, 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай, 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай, 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай, 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 6.1 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.4 мянгаар, 1100 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.2 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 9.8 мянгаар нэмэгдсэн байна. Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.7 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.3 мянгаар буурсан байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өссөн байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр өсөхөд барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 (19.9%) мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 (18.7%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1 (17.9%) мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 (15.0%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1 (13.9%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 (13.9%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 613.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 753.7 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 оны 4 дүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.7 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 62.9 хувиар нэмэгджээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

зочин (64.119.19.85)
2018-03-25 19:10:23
Медиан цалин цалин гэдгийг монголоор юу гэж ойлгох бэ.

Зочин (202.21.124.28)
2018-03-21 10:22:19
монголд худлаа хуурамч групптэй хүмүүс олон шүү бидний мөнгийг эд нар л авч байгаа

Гүр (103.26.195.156)
2018-03-21 07:56:16
Энэ чинь харин дундаж цалин ойролцоо гарч Статистикиын газрын гаргасан 1сая гарсан дүн худлаа гэдэг нь батлагдлаа.Хүний амнаас тоо авч дундаж цалин гаргадаг батлагдлаа.НДГазарын шимтгэл төллөг цалин бодит тоо шүү.Стастистикийн газрынхан ичээсэй дарга нарыэ амаар хөдөлдөгөө болиосой.УНДГ ынхан сар бүр ингэж дундаж цалингаа мэдээлж байгаарай

zochin (167.99.15.139)
2018-03-21 00:10:10
Denduu hudlaa bichih uymaa.Mongolin ard tumen unendee tuildaj guitslee.Hudlaa l neg ih undur tsalin bicheed baidagaa bolioch.hotin zahin ger horoolloor,etses deer ni ajlin ch bai amraltim ch bai haagui udur yavj ochood hartsgaa.Gomdood pizda naraa gej helehees uur arga alga. nas duch garaad l ajil hiij chadah ch baisan tetgevert ni gargadag iim niigem, iim zadsglalaas salj chadajgui bol hoji ni ee hohi no.

zochin (167.99.15.139)
2018-03-21 00:10:07
Denduu hudlaa bichih uymaa.Mongolin ard tumen unendee tuildaj guitslee.Hudlaa l neg ih undur tsalin bicheed baidagaa bolioch.hotin zahin ger horoolloor,etses deer ni ajlin ch bai amraltim ch bai haagui udur yavj ochood hartsgaa.Gomdood pizda naraa gej helehees uur arga alga. nas duch garaad l ajil hiij chadah ch baisan tetgevert ni gargadag iim niigem, iim zadsglalaas salj chadajgui bol hoji ni ee hohi no.

Зочин (202.179.31.3)
2018-03-20 23:23:01
Битгий ингээд байж байгаад хүмүүсийн тархи угаах гэж байгаа юм шиг худлаа тоогоо нийтлээд бай! Үнэн тоо гарга л даа!

Зочин (59.153.113.113)
2018-03-20 23:21:11
niigmiin daatgaliin huuliin odoogiin huvilbaraar hen shimtgel tuluh yum be. Huuchnaaraa bol huviaraa tuldug l bailaa, odoo ch bolisoon. Malchid, tamirchid, olon huuhedtei ehchuuddee huvaagaad ugnu geed baigaa bizdee. Nadad lav ter humuusiin tuluu mungu tuluh shaardlaga baihgyu, bolomj ch alga.

Зочин (202.21.106.159)
2018-03-20 21:40:24
500-600 myangiiin hoorond 33% bn baisan sh dee ed hudlaa medee tavih yumaa

зочин (103.57.95.203)
2018-03-20 19:41:46
Улсын хэмжээгээр 613 мянгахан хүн Даатгалын шимэтгэл төлдөг гэж бгаа. Бусад хүмүүс яаасан байж таарах уу.

зочин (103.57.95.203)
2018-03-20 19:41:39
Улсын хэмжээгээр 613 мянгахан хүн Даатгалын шимэтгэл төлдөг гэж бгаа. Бусад хүмүүс яаасан байж таарах уу.

зочин (103.57.95.203)
2018-03-20 19:41:30
Улсын хэмжээгээр 613 мянгахан хүн Даатгалын шимэтгэл төлдөг гэж бгаа. Бусад хүмүүс яаасан байж таарах уу.

зочин (103.57.95.203)
2018-03-20 19:41:23
Улсын хэмжээгээр 613 мянгахан хүн Даатгалын шимэтгэл төлдөг гэж бгаа. Бусад хүмүүс яаасан байж таарах уу.

зочин (103.57.95.203)
2018-03-20 19:41:06
Улсын хэмжээгээр 613 мянгахан хүн Даатгалын шимэтгэл төлдөг гэж бгаа. Бусад хүмүүс яаасан байж таарах уу.

зочин (103.26.193.8)
2018-03-20 17:44:19
Ойлгомжтой бичсэн бна.

Зочин (202.21.127.226)
2018-03-20 17:00:29
ТҮ-гээр цалинждаг ажиллагсадынх шүү.ТЗ гэдгийг мэдэхгүй юм байна өндөр авдаг байхаа нийгмийн даатгалынхан хахуул их авдаг учир цалин нь өндөр байж магадгүй шүү.

Зочин (202.21.127.226)
2018-03-20 16:58:57
Ажиллагсадын цалин гэж бичих ёстой хөдөө орон нутагт доод талын үйлчлэгчийн цалин 371000 төгрөг байдаг шүү үнэн юм хэлж бичиж байгаач битгий дэндүүлээд бай сэтгүүлч нараа

Зочин (64.119.16.213)
2018-03-20 16:20:28
Ajillagsadiin gedegui yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 18:31:01 - Эдийн засаг
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018-04-20 18:28:07 - Улс төр
Д.Эрдэнэбат: Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй
2018-04-20 18:18:27 - Нийслэл
Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно
2018-04-20 17:04:05 - Нийслэл
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
2018-04-20 16:52:10 - Улс төр
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил
2018-04-20 16:26:37 - Боловсрол
Д.Жамъян: Ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр
2018-04-20 15:45:30 - Нийслэл
Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар хоёр байршлыг дуудлагаар худалдлаа
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ