Д.Мандах: 2016-2017 онуудад хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өссөн

Түгээх    
2018-03-20 16:54:29 - Хууль

Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож байгаа болон хөрөнгө оруулагч гадаадын иргэдэд зориулан Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Д.Мандахтай товч ярилцлага хийснээ хүргэж байна.

Монгол Улсад хөрөнгө оруулагч гадаадын иргэн гэж хэнийг хэлэх вэ?

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухайн хуулинд хөрөнгө оруулагч гадаадын иргэн гэж Монгол Улсад хөрөнгө оруулж буй гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын иргэний харьяалалтай хүн гэж тодорхойлсон байдаг. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуулинд хөрөнгө оруулагчийн тодорхойлолт, түүний эрх үүргийг тодорхой заасан.

Монгол Улсад хөрөнгө оруулагч гадаадын иргэнд ямар ангиллын виз, ямар журмаар олгодог вэ?

Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд 11 ангиллын виз олгодог. Тухайлбал, албан хэргээр, хөрөнгө оруулагч, суралцах ,аялал жуулчлал, хувийн гэх мэт. Хөрөнгө оруулагчийн тухайд бол  “T” ангиллын визээр Монгол Улсад ирнэ.  Энэхүү “Т” ангиллыг визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд Засгийн газраас баталсан 338 дугаар тогтоол “Монгол Улсын виз олгох журам”, 340 дүгээр тогтоол  “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам” –ын дагуу олгодог.

Гадаадын хөрөнгө оруулагчдад танай байгууллагын зүгээс ямар шаардлага тавьдаг вэ? Хөрөнгө оруулалтын виз болон оршин суух зөвшөөрөл хүсэхдээ юуг анхаарах вэ?

Ер нь аль ч улс хөрөнгө оруулагч нарт ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт бодитой байх, татвар төлсөн байдал гэсэн үндсэн шаардлагуудыг тавьдаг. Уг жишгийн дагуу манай байгууллагын үндсэн шаардлага Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт нь бодитой, ажлын байр бий болгосон, татвар төлсөн байдал зэрэг дээр төвлөрдөг. Энэ бүхнийг Засгийн газраас баталсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам” –аар зохицуулдаг. Гадаадын иргэн хөрөнгө оруулагчийн виз, оршин суух зөвшөөрөл хүсэхдээ  нэн тэргүүнд бичиг баримтын бүрдлийг сайтар хангасан байх ёстой. Мөн эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг уригч этгээд засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Та бүхэн бүрдүүлэх материалын жагсаалтыг манай байгууллагын албан ёсны цахим хуудас www.immigration.gov.mn болон 1800-1882 дугаарын утсаар лавлаж болно.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг  татах чиглэлд анхаарч дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдад визийн хөнгөлөлт байдаг уу?

Хөрөнгө оруулагч нь бусад ангиллын визийг бодвол арай урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл авдаг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 2016 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, татвар төлсөн байдал, түрээсийн ажлын байрны гэрээ, ажлын байрны тоо зэргийг үндэслэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар олгож, сунгаж байгаа.Мөн манай байгууллага 2017 оноос олон улсын жишигт нийцсэн “ Цаг товлох үйлчилгээ”-г хөрөнгө оруулагч нарт зориулж шинээр нэвтрүүлсэн. Ингэснээр бид төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн буюу гадны иргэдийн цаг завыг хэмнэх, аливаа чирэгдлийг багасгасан. Дэлхий нийт ч цахим хурд, технологийн дэвшлийг ийнхүү ашиглаж байна шүү дээ.

Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд унаж байсан ч эргээд сэргэх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн үеийн статистик, тоон мэдээллээс дурьдвал?

2016-2017 онуудад хөрөнгө оруулалтаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өссөн. Тухайлбал, Хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн 2016 онд 967 байсан бол 2017 онд 1121 болсон байна. Оршин суух зөвшөөрлийн сунгалт 2016 онд 2178 бол 2017 онд 2565 болж тус тус өссөн үзүүлэлт харагдаж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх, үүрэгтэй холбоотой нэмж анхааруулж хэлэх зүйл байна уу?

Оршин суух зөвшөөрөл хүсэхтэй холбоотой хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлье гэж бодож байна. Хөрөнгө оруулагч гадаадын иргэн нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахдаа Т буюу хөрөнгө оруулагчийн визийн зөвшөөрлөөр орж ирэх ба Монгол Улсад хил нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногт  бүртгүүлж, хуанлийн 21 хоног дотроо оршин суух зөвшөөрлөө авдаг. Оршин суух зөвшөөрлөө сунгуулахдаа хөрөнгө оруулагч өөрийн биеэр ирэх эсвэл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж болно. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад тухайн гадаадын иргэний татвар төлсөн байдал, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянаж үзээд, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаа явуулах албаны байр, хөрөнгө оруулалт нь тус улсад бодитойгоор орсон эсэхийг харгалзан оршин суух зөвшөөрлийн хугацааг тодорхой шийдвэрлэх тохиолдол байдаг.Мөн хөрөнгө оруулагч нь тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй, татвар төлөхөөс зайлсхийсэн болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн бол оршин суух зөвшөөрлийн хугацааг хүчингүй болгох үндэслэл болдгийг анхаарах хэрэгтэй .

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (202.9.41.14)
2018-03-21 11:08:23
хөрөнгө оруулагчид гэдэг чинь Хятадууд шүү дээ

Зочин (64.119.23.226)
2018-03-20 23:10:27
W

Зочин (92.249.218.170)
2018-03-20 23:06:06
Хятадуудаа чангалж чадахгүй байж овоо хэдэн ногоон чирээд ирж байгаа хөрөнгө оруулагч нарыг их дарамталдаг.

Зочин (108.59.8.222)
2018-03-20 19:05:22
ХЭДИЙ ХЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ ЮМ БОЛ ДОО. САЯ ТӨГРӨГ ОРУУЛДАГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ДАНДАА ДУТУУ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЮМ.

Зочин (202.179.27.59)
2018-03-20 18:47:15
монголчуудыг хөөж явуулчихаад дараа нь гадныхан ирдэг ман туу нарын бодлого

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ