Нарантуулын “ҮР ЗУЛБУУЛАГЧ” эмээ нар ялаас мултарч, нялхас хорвоогоос буцсаар байна

Түгээх    
2018-03-21 07:40:41 - Хууль

Нарантуул зах дээр үр зулбуулах эм зардаг эмээ, эгч нар олон байдаг талаарх мэдээлэл олон нийтийн дунд байдаг л зүйл мэт болчихжээ. “Мизопростол” гэх уг эмийг хувь хүн худалдан борлуулах эрхгүй бөгөөд зөвхөн эмчийн жороор эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

Эмийн сангийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрлөөр олгодог бол эм ханган нийлүүлэх байгууллагын зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгодог байна.

Хаа нэг хууль журмаа дээдэлдэг иргэн хүн үүргээ ухамсарлаж эм зарж байгаа болон авч байгааг нь харж цагдаагийн байгууллагад мэдээлдэг, цагдаа нар нь мэдээллийн дагуу тухайн этгээдүүдийг барьж саатуулдаг, эмийг нь хураадаг. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, хууль зөрчигч этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага хатуудахгүй байгаагаас энэ төрлийн бизнес амь бөх байсаар байгааг тодорхой жишээн дээрээс харж болохоор байна. Тухайлбал, уржигдархан зулбуулах эм ууснаас цус алдсан эх ЭХЭМҮТ-д очиж хэвтэн эмчлүүлсэн байна. 27 настай С гэх эмэгтэй гурван сартай жирэмсэн байсан бөгөөд хүүхдээ тээхийг хүсээгүйн улмаас Нарантуул худалдааны төвд очиж зулбуулах эм зардаг хүнээс эм авч ууж, ийн эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

-ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ ЗАРСАН ЭТГЭЭДҮҮДЭД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ
ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ-

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн эм зарж борлуулсан гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, хэргийг нь прокурор, цааш нь шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Гэтэл шүүхээс эл этгээдүүдэд ял оноохыг чухалчилж үздэггүйг хоёр удаагийн шүүх хурлын жишээнээс харж болохоор байна.

1. Нарантуул зах дээр хууль бус зулбуулах эм зарж борлуулсан хэргээр 2015 онд 68 болон 72 настай хоёр эмээ шүүгдэж байсан байх юм.Улмаар шүүхээс шүүгдэгчдийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаас гэмшсэн, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдэнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байх юм. Улмаар тэдэнд хуулийн дагуу гурван жилийн ял оноосон ч түүнийг нь нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон бууруулж шийдвэрлэжээ.

2. Мөн өнгөрсөн 2017 оны тавдугаар сард 46-49 насны хоёр эмэгтэйг Нарантуул зах дээр үр зулбуулах эм хууль бусаар зарж борлуулсан хэргээр шүүжээ. Ингээд Эрүүгийн хуулийн 198.2-т зааснаар тус бүр 3,1 жил хорих ялаар шийтгэсэн ч тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байна. Тэнсэн харгалзах болсон шалтгаанаа тайлбарлахдаа мөн л үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн хэмээн тайлбарласан байх юм.

Сэтгүүлчид бид энэ тухай бичиж яриад байгаа ч мэргэжлийн байгууллага, цаашлаад хууль хяналтынхан асуудалд ингэж хандаж, “алуурчид”-ыг гэмээ ухаарсан хэмээн ялаас өршөөн хэлтрүүлээд байгаа нь энэ гэмт хэргийг улам өөгшүүлээд байгаа юм биш биз гэх хардлагыг яах аргагүй төрүүлж байна.

Сэтгүүлчид бид хэдий халаглаад ч хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтынхан цаашлаад Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам нь хуруугаа ч хөдөлгөхгүй аваас Монгол Улс хүн баялгаа мөнгөнд сохорсон захын наймаачдын гарт алдсаар байх нь. Энэ бол хяналтгүй улсын нүүр царай. 

-ЭМ УУСАН БҮСГҮЙЧҮҮД ГОМДОЛ ГАРГАХЫГ ОГТ ХҮСДЭГГҮЙ БАЙНА-

ЭХЭМҮТ болон төрөх эмнэлгүүдэд хувь хүний гар дээрээс, зах худалдааны төвөөс зулбуулах эм авч уугаад, их хэмжээний цус алдаад ирдэг эмэгтэйчүүдийн тоо олширсон байна. Үүнээс гадна хувийн тодотголтой эмнэлгүүдэд хэчнээн бүсгүй хандаж, тусламж авч байгааг таашгүй.

Хамгийн хачирхалтай нь эдгээр бүсгүйчүүд хуулийн байгууллага мэдүүлэг авахад “Би өөрөө хүсээд энэ эмийг авч уусан болохоор гомдол санал байхгүй. Шүүх цагдаад хандахгүй” гэх хариулт өгдөг байна. Магадгүй хохирогчгүй, гомдол гаргагчгүй учраас эл гэмт хэргийг үйлдэгчид хуулийн цоорхой ашиглан, ял зэмгүй үлдэж байж ч мэдэх юм.

Нэгэн бүсгүй цагдаагийн байгууллагад ийн мэдүүлсэн байна. Хохирогч О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…Манайх Говь-Алтай аймагт байдаг юм. Би нэг хүүхэдтэй. Ээж, аав, гурван дүүгийн хамт амьдардаг. Нөхрөөсөө салсан. Нөхөргүй байх үедээ нэг залуугаас жирэмсэн болсон. Жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ авхуулмаар санагдаад байсан. Нөхөргүй байж хүүхэдтэй болчихсондоо гутарч шаналж байлаа. Тэгээд Нарантуул зах дээр үр зулбуулдаг эм зардаг гэдгийг урд өмнө нь дам сонсож байсан.

Яг үнэн худлыг нь мэддэггүй байлаа. Аймгийнхаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж абортод орох гэхээр санаа зовоод байсан болохоор хотод ирсэн. Эмэгтэйчүүдийн эмнэлгээр явж асуухад үнэтэй, мөнгө муутай болохоор үйлчлүүлж чадаагүй. Тэгээд аргагүйдээд Нарантуул зах орсон. Нарантуул зах дээр очоод үр зулбуулдаг эм хаана зардаг юм бэ гэж хүмүүсээс асууж сураглаж заалгасаар байгаад очсон.

Тэгтэл хүрэн өнгийн биеийн тамирын хослол өмссөн, 50 орчим настай намхан махлагдуу шар эмгэн "Үр зулбуулдаг эм байна. Чи авах юм уу, хэдийг авах юм бэ" гээд надад нэг хайрцагтай, хайрцаг дотроо 3 том, 6 жижгээр савалсан 9 ширхэгтэй хятад бичигтэй эмийг 15000 төгрөгөөр зарсан.

Би тэр эмийг аваад "Дарь Эх"-д түрээслэж байсан нийтийн байрандаа очоод, эм зарсан эмээгийн зааснаар гурван цагийн зайтай 2-оор нь давхарлаж уусан. Тэгээд юм мэдэгдэхгүй байж байгаад орой бие эвгүйрхээд, доошоо цус алдаж, хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хувийн эмнэлгийн эмч нь түргэн дуудаж Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд очиж эмчлүүлж гарсан.

Тус төв дээр очиход үр зулбачихсан байна гэж байсан. Би надад эм зарсан хүнийг харвал таних үгүйгээ мэдэхгүй байна. Анх маск зүүсэн байсан. Надад эм зарж байхдаа маскаа авсан. Маскаа авахад нь харахад нилээн хөгшин, хацрынх нь арьс үрчийж унжсан, 50-60 орчим насны шар царайтай эмээ байсан.

Тухайн үед тэр эмээд итгэсэн. Би хөдөө сүлжээгүй газар байдаг. Ямар ч гомдол гаргаагүй. Би тэр эмийг өөрөө хүсэж очоод авсан болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна. Би хөдөөнөөс дахин ирж чадахгүй. Хүүхэд харах хүн байхгүй. Наашаа цаашаа явах унааны зардал мөнгө байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй...” гэжээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

БЯМБАА (49.0.212.6)
2018-03-21 21:33:29
АРАНТУУЛ ДЭЭР БҮХ Л ХОРИОТОЙ ЮМ ЗАРДАГ БУУ СУМ ХҮРТЭЛ ЗАРДАГ ШҮҮ ДЭЭ ЦАГДАА НАР НЬ Ч АНДАХГҮЙ ЭМ ЗЭРЭГ НЬ ЭНҮҮХЭНД ШҮҮ ДЭЭ ХУУЛИА ЧАНГАЛАЯ НАРАНТУУЛ 2 ЫН ҮҮДЭН ДЭЭР СУМ ЗАРАЯ СУМ ЗАРАЯ ГЭЭД НЭГ ХҮҮХЭН ӨВӨЛ ЗУНГҮЙ Л ЗОГСДОГ ЦАГДАА НАР ТООХГҮЙГ БОДОХОД АРД ТАЛД ТОМ НӨХӨР ЭСВЭЛ МЭНГӨТЭЙ Л ХҮН БАЙДАГ БЭЙХ ДАЭ

БЯМБАА (49.0.212.6)
2018-03-21 21:30:01
АРАНТУУЛ ДЭЭР БҮХ Л ХОРИОТОЙ ЮМ ЗАРДАГ БУУ СУМ ХҮРТЭЛ ЗАРДАГ ШҮҮ ДЭЭ ЦАГДАА НАР НЬ Ч АНДАХГҮЙ ЭМ ЗЭРЭГ НЬ ЭНҮҮХЭНД ШҮҮ ДЭЭ ХУУЛИА ЧАНГАЛАЯ НАРАНТУУЛ 2 ЫН ҮҮДЭН ДЭЭР СУМ ЗАРАЯ СУМ ЗАРАЯ ГЭЭД НЭГ ХҮҮХЭН ӨВӨЛ ЗУНГҮЙ Л ЗОГСДОГ ЦАГДАА НАР ТООХГҮЙГ БОДОХОД АРД ТАЛД ТОМ НӨХӨР ЭСВЭЛ МЭНГӨТЭЙ Л ХҮН БАЙДАГ БЭЙХ ДАЭ

Зочин (223.104.15.30)
2018-03-21 19:44:20
yanhandaaj baigaad olson ur bolhoroo ......

зочин (119.40.103.50)
2018-03-21 11:34:00
энэ чинь эмний суртчилгаа юм биш үү...

Зочин (202.9.43.12)
2018-03-21 11:17:16
Монголчууд хувь тавилантайгаа эвлэр

Зочин (202.179.27.47)
2018-03-21 11:17:01
сурталчилгаа юм уу

Зочин (202.9.40.219)
2018-03-21 11:04:45
Эмнийхээ зураг дээрх нэрийг хаагаачээ. Жоохон охидууд дураараа аваад уугаад хордоод үхчихвэл танайх хариуцах уу

ЗӨВЛӨГӨӨ (202.170.69.98)
2018-03-21 10:51:22
Ер нь жирэмслэх хугацаагаа мэдэх, сэргийлэх арга хэмжээ авах бол эмэгтэйчүүдийн өөрснөө хариуцаж, мэдэж, зохицуулах асуудал шүү. Тэнэг жендэрчид нь эрчүүд бас хамаарна гээд л орилоод ороод ирдэг. Гэхдээ эр хүн унтаж байгаа эмэгтэйнхээ сарын тэмдгийн мөчлөгийг мэдэх биш дээ. Гол нь эмэгтэйчүүд арчаатай баймаар байна. Ялангуяа энэ явдалтай оюутнууд, залуу охид их замбараагүй, мэдлэггүй. Ихэнх нь согтож тасарсан хойноо ашиглуулна, эсвэл хэнтэй ч хамаагүй унтаад жирэмслэнэ. Тэгээд тэнэг царайлаад ийм балиар эм авч ууна. Яая гэхэв, үйлийн үрээ эдэлнэ ш дээ. Хожим нэг өдөр хүнд хайртай болоод сууна, хүүхэд гарахгүй. Хүүхэд гаргахгүй сувай эмээр эр хүн яахав дээ. Хаяна. Бодоцгоо! Бэлгэвчээ хэрэглэж, боловсролоо дээшлүүл, юм унш, архиа багасга.

Зочин (202.179.31.67)
2018-03-21 10:12:13
эмнийхээ зургийг тавиад улам гаарууллаа.....

Зочин (66.181.161.91)
2018-03-21 09:37:05
Huslee zahirch chadahgui, huuhedtei bolhiig husehgui bga bol jiremsnees hamgaalah em hereglej sur zimbdaa naraa

Зочин (202.179.27.47)
2018-03-21 09:03:02
odgerel top-iin gants heregledeg em ni

Зочин (122.201.31.224)
2018-03-21 08:55:16
Тэр үрээ зулбуулах гэж оролдож буй боловсон янхан, дампуурсан эмэгтэйд тооцох хариуцлага байхгүй юу? Эцэг эх байх эрхийг нь хасч болохгүй юу? Эмээ нарт ч яахав тохирсон ялыг нь үүрүүлдэг байж. Хамгийн гол нь тэр янхнуудын асуудал шүү дээ. Нөхөр байхгүй, хүүхэд олчихно, өөрөө тэрийгээ зөвшөөрөхгүй. Энэ чинь юу гэсэн үг вэ? Бид нийтээрээ янхан сэтгэлгээг өөгшүүлээд байна уу даа?

mr.ms (45.55.61.155)
2018-03-21 08:34:18
teneg mal

Зочин (1.182.195.78)
2018-03-21 08:24:32
khul aldsan mongol ohidoo awrarai. har tamhii, yanhan, ajil uguidel ,belgin khuchurhilel , ene ter gel olon khelbereer mongol ohid busguichvvdiig shanalgaaj bn shuu .

Зочин (1.182.195.78)
2018-03-21 08:24:32
khul aldsan mongol ohidoo awrarai. har tamhii, yanhan, ajil uguidel ,belgin khuchurhilel , ene ter gel olon khelbereer mongol ohid busguichvvdiig shanalgaaj bn shuu .

Зочин (1.182.195.78)
2018-03-21 08:21:18
meng A669NL dvgartai jijig mashinaar ,23-25 orchim in xyjaa zaluu ,ereend ,mongol yanhan ohiidiig naash tsaash jvvburlen yawdag. mongoltsvvd ankhararai.edger ohid yamar nigen hetsuu shaltganaar myngynii khereg bolood biyee unelen bolson ereend.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ