Д.Ариунаа: Нэг удаагийн чанаргүй зээлийн түүхтэй 41 мянга гаруй иргэний зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэсэн

Түгээх    
2018-03-21 07:40:46 - Эдийн засаг

ariunaa

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаатай ярилцлаа.

-Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ? Эхлээд энэ талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө зээлийн мэдээлэл гэж юу болохыг тайлбарлах нь зүйтэй болов уу. Зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг зээлийн мэдээлэл гэж үздэг. Энэ мэдээлэл нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг. Зээлийн мэдээллийн сангийн үүрэг ач холбогдлын хувьд, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын зээлийн эрсдэл буюу хуримтлагдсан чанаргүй зээл, өр, авлагын хэмжээг бууруулах мөн зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой юм. Зээлийн мэдээллийн санд одоогийн байдлаар холбогдох 540 гаруй байгууллага мэдээлэл нийлүүлэх эрхээ авсан байдаг. Тухайлбал, арилжааны банкууд, Хөгжлийн банк, хадгаламж зээлийн хоршоод, лизинг, гар утасны оператор компаниуд мөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг яам агентлагийн дэргэдэх сангууд, ТОССК, МИК, Зээлийн батлан даалтын сан гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд бий. Тиймээс, Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээлэл багтдаг гэсэн үг.

-Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” гэж бий. Энэ журмын дагуу зээл, бусад төлбөрийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч зээл болон өр төлбөрийг ангилдаг. Тодруулбал, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног дотор байвал “хэвийн” гэж үзэх бол 90 хүртэл хоног хэтэрвэл “анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоногийг хэвийн бус, 181-360 хоногтойг  эргэлзээтэй, 361-ээс дээш хоногтой бол “муу” гэж үздэг.

-Хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн, зээлийн сөрөг түүхтэй иргэд аж ахуйн нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байдаг уу?

-Байхгүй. Харин тухайн зээл олгогч санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг дотоод журмаараа зохицуулан гаргадаг. Банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес учраас эрсдэлээс сэргийлэхийн тулд зээлийн түүхийг ашигладаг.

-Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээлэл хэдий хугацаанд хадгалагддаг вэ?

-Зээлийн мэдээллийн сан дахь эерэг сөрөг мэдээлэл 6 жил хадгалагддаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн зуучлагч байгууллагууд тухайн иргэний мэдээллийг энэ хугацаанд ашиглах боломжтой. Энэ хугацаанд зээл болон төлбөрийн үлдэгдэлтэй байна уу, эсвэл хугацаа хэтэрсэн ч бүрэн төлж барагдуулсан бай хамаагүй мэдээлэл нь ашиглагдана гэсэн үг. Заасан хугацаанаас хойш харин мэдээллийг ашиглах боломжгүй болдог.

-Мягмар гаригт Төв банкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэдийн зээлийн муу түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ удаагийн “өршөөл” ямар хүмүүст хамааралтай вэ?

-Ер нь энэ шийдвэр нэг удаагийн арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд иргэний зарим мэдээллийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх нөхцөлийг  тодорхойлсон. Энэ хүрээнд ямар шалгуур тавьсан бэ гэхээр, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, мөн үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулагдсан. Нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаж байгаа юм.

-Энэ арга хэмжээний гол ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой. Мөн нөгөө талдаа санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд авагдаж байгаа арга хэмжээ. Мөн удаа дараа зээл авч хугацаанд нь төлж байсан олон сайн түүхтэй зарим иргэд ажил олгогч, зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч чанаргүй зээлийн нэг удаагийн түүхтэй болсноос санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй болсон талаар МБ-д өргөдөл хүсэлт байнга ирүүлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд мөн чухал ач холбогдолтой болох юм.    

-Өнгөрсөн онд нийт 20 гаруй мянган иргэн “чанаргүй зээлдэгч” нэрээс ангижирсан.  Энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-Монголбанк өнгөрсөн жил буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, мөн олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан. Тухайн онд эдийн засгийн хүндрэл үүсч, чанаргүй зээлийн хэмжээ зохих түвшнөөс нэмэгдсэн байсан. Дээрх арга хэмжээ нь иргэдэд дахин санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бий болгох, санхүүгийн зах зээлийн идэвхжлийг бий болгох ач холбогдолтой байсан.

 

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Zocin (64.119.18.64)
2018-03-27 17:12:00
Ene mash zuvuu. 1 udaa bish tuluud duussan humuusiig hamruulah hrgtei shuu dee. Bidnees shaltgaalahgui zuil mash ih bna shuu dee. Ediin zasgiin togtvorgui baidal hyamralaas shaltgaalj hiisen ajliinhaa hulsiig avch chadahgui ulmaas hugatsaa hotsruulah yavdal ungursun jiluuded olon bsn shuu dee.

Зочин (182.160.0.129)
2018-03-23 12:30:08
Чанаргүй зээлийн түүх усгагддаг дүрэмтэй баймаар юм. 5 жил болоод шиэнчилэх боломжтой болдог ч юм уу.

Зочин (107.167.98.16)
2018-03-21 21:56:41
өр зээл тавих юун дуртай юм. гарцаагүй чухал зүйлд л биш бол өр тавьж өтөнд идэгдэх хэрэг юув. зээлгүй бол ядуу тэнэг гэдэг банкны уриаг болимоор юм. өмнө нь зээлэхгүй болоод бсан.

ганбат (202.21.106.101)
2018-03-21 19:26:32
Хас банк 2007 оноос хойш иргэдэд валютаар зээл өгөөд эргэн төлөх мөнгөө болхоор сар бүр төгрөг авхаар хийчээд,өгсөн төгрөгийг маань өөрийн банкны $худалдаж авах ханшаар тооцож,$валют аваад очихоор өөрийн банкны зарж байгаа ханшаар тооцож авдаг.энэ бол луйвар.орон сууцны олон жилийн хугацаатай валютын зээлтэй иргэдийн зээлийг чөлөөлхийг шаардаж бн!

sanhuu (202.179.24.62)
2018-03-21 18:04:56
zeeliin ergen toloh h uvaariig zov bololtsootoigoor hiih heregteishuu.

Зочин (178.142.123.245)
2018-03-21 15:27:09
oorinhuuu medelliig ustsan uguig yaj shalgah we yaj medeh we. hewiin bus ch bilude neg tiim turuld 2015ond hamragdaj bsaan. Tgd 1 sar garui tugrugni uldegdeltei bsan shud hayasan.

энхболд (202.21.106.101)
2018-03-21 15:05:08
Иргэдийн валютын орон сууцны зээлийг зогсоохыг шаардаж бн.7-8 жил өндөр ханшаар төлж ирлээ.Өрийн дарамтнаас гаргаж өгөхийг ард түмэн чинь хүсэж бн.Авсан мөнгөө хангалттай төллөө иргэд.Цаашид иргэдээ орон сууцны зээлийг валютаар шахдаг банкнуудад арга хэмжээ авч өг!!!!

Зочин (66.181.168.8)
2018-03-21 13:40:18
Zov shd Ard irgeded chiglesen neg udaagiin muu tuuhiig tusgahgui bgaa ni saishaaltai TER medeelliin san ni 1 honog hotsorson ch burtgeed bdag bizdee shalihgui yumnaas bolood zeelee avahad asuudal uuseed bdgiin ashgui de Iim jijig sajig yumiig bol haaya ingeed zohitsuulj bai Uls orond yamar hohirol uchrah bish

Зочин (202.55.191.130)
2018-03-21 12:20:53
хүмүүний түүх бол зээлийнх нь түүх ....credit history

Зочин (103.57.92.160)
2018-03-21 12:02:10
Орон нутагт ажиллаж байгаад хагас бүтэн сайн таараад ip tv гийнхээ сарын суурь хураамжыг төлж чадалгүй хоёр хоночихсон чинь найдваргүй зээлдэгч болчихдгийм даа.

Spy (66.181.165.103)
2018-03-21 10:02:50
Muu yanhnuud shuu

Зочин (202.170.80.25)
2018-03-21 09:34:51
Зээл төлөх бол ихэнхи хувь нь тухайн хүний ёс зүй, хариуцлагаас л шалтгаалсан зүйл байдаг. Олон жилийн жишгээс харахад нэг муу зээлтэй байсан хүн ер нь дахин зээлээ төлөхгүй байх магадлал маш өндөр. Ингээд байх юм бол хууль байх хэрэг юу байна. Мэдээж банкуудын барих гол зүйл нь Зээлийн Мэдээллийн Сан. ЗМС-с авсан лавлагаагаар тухайн хүний хир хариуцлагатай гэдгийг тодорхойлно. Одоо утасны төлбөр, телевизийн төлбөр ч ЗМС-д ордог болсон. Ийм юмнуудаа төлөхгүй байгаа хүмүүс зээл төлөх үү. Энэ чинь л ёс зүй хариуцлага байгаа юм.

Зочин (202.21.127.226)
2018-03-21 09:32:50
Ховдын ХАА-н банк 2-3 хоногоор зээл хэтрүүлсэн байна гээд зээл гаргаж өгдөггүй дээрээс нь дансанд байгаа мөнгийг автоматаар дансруу татчихдаг үүнийг болих хэрэгтэйг ард түмэн чинь анхааруулж байна гээд холбогдох газарт нь мэдэгдэж өгөөч

Зочин (139.59.125.166)
2018-03-21 09:01:54
Mongold bolson hoino ene oligarhuudiin yuug ni nuusan bodlogiin arga hemjee boldoo. Bain bain ingeed baih bolloo.

Зочин (202.131.238.10)
2018-03-21 08:01:36
Энэ бол маш буруу. Ингэх байсын бол тэнд ангилалд оруулж бүртгэх ямар хэрэгтэй юм. Ямар ч хариуцлага үүрүүлэхгүй юм. Тэгэс гээл өршөөгдөөд түүхийг нь устгаал . . .

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Энгийн иргэн цагдаа нарт завь бэлэглэжээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 17:05:28 - Хууль
С.Жавхлантбаатарт цагдаагийн хурандаа цол олгов
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
2018-07-19 10:37:47 - Орон нутаг
Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:39:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд
Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ