И.Мөнхжаргал: Ардчилсан намын лидерүүдийн 28 жилийн улс төрийн карьерыг бид дүгнээгүй

Түгээх    
2018-03-21 07:43:07 - Улс төр

munhjargal

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.

-АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ДОТООД СОНГУУЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦДОГГҮЙ-

-Ардчилсан намын эргэлтийн буюу Ротацийн сонгуультай холбоотой асуудал багагүй яригдлаа. Ямар учраас намын лидерүүдээ ротацид оруулсан юм бэ?

-Ротацийн сонгууль бол улс төрийн намын удирдлагад байгаа гишүүдийн тодорхой хувь нь жил бүр эргэлтийн буюу ротацийн сонгуульд оролцож байдаг. Энэ бол нэг талдаа тухайн нам шинээр сэлбэгдэж байгаа л нэг үйл явц юм. Ардчилсан намын 2017 онд шинэчлэн батласан үндсэн дүрмийн хүрээнд жил бүр нийт Үндэсний бодлогын хороо болон бусад нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн гуравны нэг дээр ротацийн сонгууль явагддаг. Сонгуульд орох гишүүнээ сонгоход хэл ам гарах тохиолдол байдаг л даа. 410 гишүүний гуравны нэгийг сонгоход маргаан гардаг. Ротаци зарлахын өмнө ротацид орж буй хүмүүсийнхээ ажлыг дүгнэдэг. Ингэж дүгнэхдээ 2017 оноос 2018 оны нэг жилийн ажлыг дүгнэдэг. Энэ ажлын бүтээмж, идэвхи оролцоог дүгнэхэд намын лидерүүд өртөж байгаа юм л даа. Ардчилсан намын лидерүүдийн 28 жилийн улс төрийн карьерийг бид дүгнээгүй шүү дээ. Зөвхөн нэг жилийн хугацаанд намын үйл ажиллагаанд хэрхэн оролцсон бэ гэдгийг л дүгнэж буй дүгнэлт юм. Ийм хоёр тусдаа асуудлыг хольж хутгаж, ойлголтын зөрүү гарсан байсан. Түүнээс биш намын лидерүүдээ шахсан ойлголт байхгүй.

munhjargal-Ардчилсан намын нэр бүхий гишүүд өөрсдөө намын үйл ажиллагаандаа идэвхигүй оролцсон учраас л ротацид оржээ. Харин үүнийг тэдгээр лидерүүд мэдэж байгаа юм бол яагаад Ардчилсан намын дотоод хагарал мэтээр яриад байгаа юм бэ?

-Үүнийг улс төржүүлж, дэвэргэх ямар ч шаардлагагүй. Би энгийн жишээ хэлье л дээ. Энэ жил тойрог дээр байгаа гурван гишүүнээсээ аль нь сул ажилласан байна, түүн дээр Ротацийн сонгууль явуулдаг. Дүгнэхдээ, орон нутгийн нам, харъяалагдаж байгаа бодлогын зөвлөл, төв намаас гээд гурван дөрвөн хэлбэрээр нийт 100 онооны хамгийн бага оноо авсныг л ротацид оруулж байгаа юм. Ийм үйл явцыг гуйвуулах шаардлага байхгүй. Ротацийн сонгууль нь намын гишүүнийг намаас хөөж буй тухай ойлголт огт биш шүү дээ. Энэ бол Ардчилсан намын шинэчлэлтийн үйл явцыг харлуулж буй л нэг хэлбэр.

-Ротацид орсон намын лидерүүд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өөрийн хүмүүсээ Ротацийн сонгуулиар оруулж ирэх гэлээ хэмээн шүүмжлээд амжсан шүү дээ?

-Үндэсний бодлогын хорооны гишүүн тухайн жилдээ намын хэрэг эрхлэх газартаа, бодлогын зөвлөлдөө өөрөө үйл ажиллагаагаа тайлагнаад оноогоо авах ёстой. Оноог нь нэгтгэж авдаг тэр байгууллага нь С.Эрдэнэ гэдэг хүн биш шүү дээ. Ардчилсан нам үндсэн дүрмээрээ шинэчлэлт хийгдээд гурван салаа мөчиртэй удирдлагын функцийг хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, намын гүйцэтгэх засаглал улс төрийн бүхий л үйл ажиллагааг явуулах байгууллага нь С.Эрдэнэ даргаар удирдуулж байгаа. Хоёрдугаарт, Намын үндсэн дүрмийг сахиулан хэрэгжүүлж байгаа нь Үндсэн дүрмийн хороо гээд Намын их хурлаас байгуулагддаг. Гуравдугаарт, намын дотоод сонгуулийг байгуулах эрх бүхий намын их хурлаас байгуулагдсан байгууллага нь Намын дотоод сонгуулийн хороо буюу манай байгууллага юм. Энэ нь С.Эрдэнэ даргаар ямар нэг гарын үсэгтэй бичиг авахгүйгээр дүрмэнд заагдсан дотоод сонгуулиа зохион байгуулж, оноо нэгтгэх ажлыг Дотоод сонгуулийн хороо хийдэг. Тэгэхээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрт ногдож байгаа буюу намын хэрэг эрхлэх газраас өгч байгаа онооны санал ирүүлэх боломж л байгаа. Түүнээс дотоод сонгуулийн ямар нэг ажиллагаанд оролцох боломжгүй. Дүрмээрээ ийм хаалттай байдаг.

-Ротацид орсон намын гишүүдийн хувьд дахин дэвших боломжтой юу?

-Эргэлтийн ротацид орж байгаа хүмүүс буцаад дэвшиж байгаа шүү дээ.Ротацид орсон 116 хүний 80 гаруй хувь нь буцаад нэр дэвшчихсэн л байгаа. Нийтдээ 76 тойргийн 123 мандатын төлөө 143 хүн өрсөлдөж байгаа. Тэгэхээр буцаад сонгогдох магадлал өндөр байна гэж харж болно. Ротацийн сонгуулийн дүн энэ сарын 25-ны өдөр санал хураалт явагдана. Гэхдээ хоёр аймаг хойшлохоор болчихоод байна. Шүлхий гарсантай холбоотойгоор Булган, Өвөрхангай аймгийн санал хураалт хойшлохоор байгаа. Нөгөөтэйгүүр, ротацид орсон хүмүүс дахин сонгогдоод ч намынхаа үйл ажиллагаанд идэвхигүй оролцож байвал ирэх жил нь дахиад ротацид орно л гэсэн үг. Сонгогдсон хүмүүс дахин дахин ротацид ороод байхгүйн тулд намын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцоно л гэж бодож байна.

munhjargal

-АРДЧИЛСАН НАМ МАШ ИХ ЗОРИГ ГАРГАЖ, ЭРСДЭЛ ҮҮРЧ
ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙГАА-

-Ардчилсан нам 2016 оноос хойш шат шатандаа шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Та Ардчилсан намын залуу гишүүний хувьд тухайлбал намынхаа шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?

-Намын шинэчлэлийн бодлогын тал дээр би залуу боловсон хүчний хувиар л хариулна. Ардчилсан намын бодлогын нам болж байгаа. Үндэсний бодлогын хороод Бодлогын зөвлөл гэж байгуулж байгаа. Бодлогын зөвлөл нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг дагаж байгуулагдаж байгаа. Яамдын чиг үүргийн дагуу тухайн салбар бүр дээр байгуулагдсан бөгөөд 2020 онд Ардчилсан нам Засийн газраа аваад бодлого хэрэгжүүлэхээр бол ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо л боловсруулж байгаа юм. Өнөөдрийн Улс төрийн намын тухай хуулийг харахад л Ардчилсан нам маш их зориг гаргаж, эрсдэл үүрч шинэчлэл хийж байгаа. Бусад улс төрийн нам болохоор Их хурлаасаа хэдэн хүн гарч ирээд нэр уншаад, хэнийгээ ч мэдэхгүй Бага чуулган ч юм уу хийгээд сонгодог. Харин Ардчилсан нам бол шат шатны удирдлагаа төрийн сонгуультай адилхан үйл ажиллагаа явуулж сонгодог. Энэ нь өөрөө улс төрийн намуудын дунд зөв соёл, жишиг тогтоохын эхлэл болно гэж үзэж байгаа. Мэдээж үүний тулд адармаатай олон замыг туулж, бэрхшээлтэй ч тулгарна шүү дээ. Гэхдээ нэгэнт өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд аль нэг улс төрийн нам манайлайлахгүй л бол хэзээ ч хийгдэхгүй. Тиймээс Ардчилсан нам өөрөөсөө эхэлсэн. Үүнд цаг хугацаа орно.

-Ардчилсан намын энэ зорилго дор намын бүх гишүүд нэгдэж чадахгүй байгаа учраас Ротацийн сонгууль заримд нь хүнд тусаад байгаа юм биш үү?

-Ардчилсан нам бол өөрөө ардчилалтай нам. Олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нам хэн нэгнийхээ дуу хоолойг хорьдоггүй. Тиймээс намын гишүүд ч дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг нь Ардчилсан нам эрүүл байгааг харуулдаг. Шинэчлэлийн үйл явцад өөрсдөө идэвхигүй байж байгаад өртөх зэрэг ийм үйл явц байж л байдаг. Үүнийг заавал томоор харах шаардлагагүй л дээ.

-Бодлогын зөвлөлд Ардчилсан намын залуусын төлөөлөл багтсан харагдаж байсан. Тэгэхээр Ардчилсан нам залуусаа бодлогоор хэр дэмжиж ажиллаж байна вэ?

-Бодлогын зөвлөлд Үндэсний бодлогын зөвлөлийн 410 гишүүн хуваагдаж байгаа. Энд бүхий л насны төлөөлөл байгаа. Бодлогын зөвлөлөө толгойлуулж байгаа хүмүүсийн цөөнгүй хувь нь залуучуудаас бүрддэг. Энэ нь нам бодлогоор залуучуудаа  урдаа гаргаж байгаа гэж харж болно. Ротацид намын лидерүүд орсон ганц л шалтгаан байгааг би ярилцлагын эхэнд дурьдсан шүү дээ. Үүн дээр нэмээд хэлэхэд тойрог дээр байгаа гурван хүний хоёр нь залуу хүн, нэг нь намын лидер байлаа гэж бодъё. Тэгэхээр 410 хүнийг жагсаагаад доод талаас нь авахгүйгээр нэг тойрог дээр байгаа гурван хүний нэг нь ордог болчихоор хоёр залуу нь идэвхитэй ажилласан байдаг ч юм уу. Гэтэл лидерүүд маань намынхаа хуралд суухгүй, үйл ажиллагаанд төдийлөн идэвхигүй явсаар бага оноо авчихаар яалт ч үгүй ротацид орчихоод байгаа юм. Улс төрийн нам лидерүүдээ ротацид орж байгааг нь зарлахгүй байж болохгүй шүү дээ. Бид өнөөдөр Ардчилсан намын лидерүүдийн 28 жилийн улс төрийн карьер, үйл ажиллагаагаар нь дүгнэвэл залуучууд тэдэнтэй яаж өрсөлдөх юм бэ. Шударга биш болчих нь шүү дээ. Залуучуудад боломж олдохгүй. Э.Бат-Үүл даргын 28 жилийн улс төрийн карьерыг улс төрд ороод удаагүй нэг залуутай жишээд, харьцуулна гэвэл шударга биш харьцуулалт болно. Тиймээс ердөө л жилийн хугацаанд намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхитэй оролцсон бэ гэдгээр нь л дүгнэдэг нь өөрөө шударга, ардчилсан тогтолцоо юм.

Ц.ТАМИР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (202.131.227.82)
2018-03-23 18:36:08
Зинко удирдлагатай машин даа

зочин (66.181.169.106)
2018-03-23 13:44:36
Сонгуулийн хорооны дарга Ариунболдыг хэзээ халаад энэ хүнийг тавьчихав. Энэ хүн ямар түүхтэй юм бол доо

зочин (202.9.47.177)
2018-03-22 18:32:02
Ардчилсан нам гээч нь түрүүний бөөснүүдийн оромж,,Дашбалбарэх орончийн хэлсэнчлэн,, Гэмт хэрэгтнүүдийн, хогийн шааруудын цуглуулга.ОК.

чонос (59.153.87.193)
2018-03-22 10:40:32
Ардчилсан нам хоорондоо хөлөө жийлцдэгээс биш бүтээдэг нам гэдгийг өнгөрсөн 2012-2016 онуудад харуулсан даа...МАН одоо эрх барих дөрвөн жилийнх нь тал нь явчихаад байна нөхдүүд ээ...Юу бүтээв эээ....Тэгэхэд АН 2014 онд УБ ын бөөн ннөхөөс цоорхой болчихсон 33 уулзвар гарцын 20 гарангын янзалчихсан,Богд уулын арын зам,Ярмагын замыг бариад дуусчихсан,Сүхбаатар, Дундговь,Өмнөговь,Бая нхонгор,Хөвсгөлийн замыг холбочихсон,Завханы Тосонцэнгэл холвогдож байсан үе ээ хөө.Хятадаас 90 хувь зөөдөг цементыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болчихсон байсан цаг аа найзуудааа.........

bor (27.123.212.132)
2018-03-22 00:31:30
Энэ АНам хойшдоо еедлехгуй дээ АНыг сонгуульд гарч ирэхэд эруугийнхэн толгойгоо ендийлгэеж эхэлдэг шуу дээ

Зочинг (202.179.24.42)
2018-03-21 18:02:19
Хөөрхий,энэ ардчилсан намд Монголоо гэсэн шудрага хүмүүс л хэрэгтэй.Даан ч үгүй юм.Аргаггүй дээ.Арай гайгүй гий нь МАН аль эрт удам судраар нь элсүүлчихсэн.Намд орох байргүй хулигаан элдэвчүүд бас Гончигдорж мэт горьдогчид л энэ намын гол хүч болсон.Шудрага нам байя гэвэл ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТ л хийх болж дээ.

Зочин (202.9.41.88)
2018-03-21 17:26:52
АН-шударга нийгмийг үнэхээр байгуулж чадах уу?Уг нь чадах хүмүүс нь АН-ыг тараачихаад шинэ намаар л үзэх хэрэгтэй дээ.

Зочин (103.9.90.98)
2018-03-21 17:00:44
Ард түмний ганц саалийн үнээ Эрдэнэтийн 49 хувийг ард тмүний мөнгөөр хувьдаа завшсан тарвага хошгируулагчийг яагаад шалгахгүй байна.

Зочин (103.9.90.98)
2018-03-21 17:00:44
Ард түмний ганц саалийн үнээ Эрдэнэтийн 49 хувийг ард тмүний мөнгөөр хувьдаа завшсан тарвага хошгируулагчийг яагаад шалгахгүй байна.

Зочин (112.72.11.109)
2018-03-21 15:54:21
Боож үхлээ гарууд! Энэ гард дээрэлхүүлээд хохь нь

Зочин (202.9.43.42)
2018-03-21 14:39:14
ардчилсан гэдэг үгийг ч дуртай юмандаа хэрэглэх болжээ. хулгайч луйварчдын нам. хуулиар хориглох ёстой.

Зочин (103.206.195.166)
2018-03-21 14:13:15
Эрдэнэ, Эрдэнэбат 2 энэ намыг толгойлж байгаа цагт хулгай, луувир, дарангуйлал улам хөгжиж, шудрага үнэн гэдэг үгүй болно. Баярцогт АН-ын жүжгийн нэг үзэгдлийн өчүүхэн зайд үзэгдээд өнгөрдөг туслах дүрийн нэг болох золиосны гөлөг.

Зочин (202.179.26.16)
2018-03-21 14:01:07
Зөв л дөө.

ЛУЙВАРЧДЫГ ЗАЙЛУУЛЪЯ (103.10.23.205)
2018-03-21 11:34:18
АН НЭГ ИХ ШУДАРГА БОЛОХ ГЭЖ ДҮР ЭСГЭЖ БАЙНА ЗҮЙ НЬ НАМАА ТАТАН БУУЛГАСАН НЬ ДЭЭР ДЭЭ БҮХ ТҮВШИНД НЬ ЛУЙВАРЧИД ҮҮРЛЭСЭН ШҮҮ ДЭЭ ЭНЭ АН МАН МАХН НАРТ

аро (27.123.214.113)
2018-03-21 11:13:50
Мөнхжаргалаа дарга болохгүй бол.үхлээ юу

Зочин (64.119.17.244)
2018-03-21 10:50:31
Ардчилсан нам одоо л шударга замдаа орж байгаа юм байна. Ингээд байвал дэмжихээс яахав. Баярцогт гэж новшоо хөөчлөө. Маш зөв

Зочин (64.119.23.194)
2018-03-21 08:38:34
MAN-d HEZEE CH IIM ROTATSY YAVAGDAHGUI. BUZINESS ULS TURIIN ASAR TOM BULEGLEL BOLSON TEDNIIG SUNUUN DARTAL MONGOL ULS HUGJIL YARIAD HEREGGUI

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ