Элчин сайд Л.Баттулга: Казахстан улс Монголд алт цэвэршүүлэх үйлдвэрийнхээ “ноу хау”-г үнэгүй нэвтрүүлнэ

Түгээх    
2018-04-04 08:59:48 - Улс төр

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын хуралдаан тус улсын Астана хотноо өнгөрсөн сарын сүүлээр амжилттай зохион байгуулагдсан билээ. Уг хуралдааны үеэр Казахстан Улсад суугаа Элчин сайд Л.Баттулгатай ярилцлаа.

-УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСЭН УЧРААС
ХӨГЖЛИЙН ХУРД НЬ ТҮРГЭССЭН-

-Элчин сайдын хувиар өнөөдрийн Казахстан орны хөгжил дэвшлийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Казахстан улсад нийгэм, эдийн засгийн хөгжлийг сүүлийн 25 жилээр тоймлож яривал илүү зохимжтой. Яагаад гэхээр, манай улс чөлөөт зах зээл рүү шилжсэн, Казахстан тусгаар тогтнолоо зарласан цаг хугацаа нь ижил шахам. Үндсэндээ манай хоёр улс нэг гараанаас гарсан. Өнөөдөр эргээд харахад Казахстан улс манайхаас хэд дахин хурдацтай хөгжчихөөд байна. Энэ оны тухайд, Казахстаны эдийн засаг таван хувийн өсөлттэй яваа. Манай улс ч гэсэн иймэрхүү тоон үзүүлэлттэй байгаа. Төв Ази дотроо хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ерөнхийлөгч Назарбаев 2050 он гэхэд дэлхийн хөгжсөн 30-аад орны тоонд орно гэж том амбицтай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байна. Гол нь Казахстан улс эдийн засгаа хэрхэн хөгжүүлж буй туршлагаас манай улс суралцах хэрэгтэй. ЗГХК-ын хуралдааны үеэр энэ асуудлыг нэлээд их хөндөж ярилаа. Тухайлбал, Казахстан манайхтай адилхан уул уурхайн баялаг ихтэй. Уул уурхайн салбарт эднийх зөв бодлого хэрэгжүүлсэн учраас хөгжлийн хурд нь түргэн байгаа юм.

-Уул уурхайн салбарт зөв бодлого хэрэгжүүлсэн гэдгийг жаахан тодотгохгүй юу?

-Эднийх хөгжлийн чиглэлд 7-8 сан ажиллуулдаг. Тэдгээрээс хамгийн том сангууд болох Үндэсний хөгжлийн сан, “Самрук-Казына” санг онцлон нэрлэж болно. Үндэсний хөгжлийн сандаа ирээдүйд зарцуулагдаж болох мөнгөө хадгалдаг. Эх үүсвэр нь, газрын тос болон хийн орлогоос бүрддэг актив. Энэ сандаа бараг л гар хүрдэггүй. Ирээдүйд хүүхдүүд нь хэрэглэнэ гэж тооцоод, онцгой тохиолдолд хөрөнгө гаргасан ч эргүүлээд хийчихдэг юм байна. Нөгөө “Самрук-Казына” буюу баялгийн сандаа хуримтлагдсан активыг эргэлтэд оруулдаг. Манайхаар бол Төрийн өмчийн хороо шиг газар. Төрийн өмчийн үйлдвэрүүдийнхээ 51-100 хувийг эзэмшиж, холбогдох санхүүжилтүүдийг нь хийж явдаг сан юм. Ер нь төрийн өмчит байгууллага яаж үйл ажиллагаа явуулдаг, хэрхэн үр ашигтай ажилладаг жишгийг эндээс судалбал их зохимжтой хэлбэр юм гэж харагддаг. Энэ сангийн үйл ажиллагааг Д.Сумъяабазар сайд тухайлан судалж, биечлэн танилцсан байгаа.

-Стратегийн чухал салбарууддаа “Самрук-Казына”-аас хөрөнгө оруулалтыг нь хийдэг гэж ойлгож болох уу?

-Ер нь тэгж ойлгож болно. Тухайлбал, Казахстаны төмөр зам, агаарын зам, цахилгаан холбоо гээд төрийн өмчийн олон байгууллага байна. Хөгжиж буй орнуудын жишгээс харахад төрийн өмчит байгууллагуудын зохистой харьцааг их зөв түвшинд барьсан  байдаг. Манай улс 1990 оноос хойш эдийн засгийн болоод улс төрийн ардчиллаа зэрэг явуулсан орон юм билээ. Гэтэл Казахстан яг БНХАУ-ын жишгийг дагасан. Эхлээд эдийн засгийн ардчиллаа түлхүү хөгжүүлээд, араас нь улс төрийн ардчиллаа явуулсан туршлагатай юм байна. Манайх шиг жижиг орны хувьд эдийн засаг, улс төрийн ардчиллыг зэрэг явуулахад алдаа, оноо их гардаг юм шиг санагддаг. Казахстан улсын хөгжиж ирсэн түүхийг харахад шүү дээ.

-Улс орныг тодорхойлдог тухайлсан салбарууд байдаг. Яг Казахстаны хувьд тэр нь юу байна вэ?

-Казахстан улс яг манайхтай адилхан. Уул уурхайн салбар нь тэргүүлэгч чиглэл болж, сайн хөгжсөөр ирсэн. Үүн дотроо газрын тос, хийгээрээ сайн хөгжиж буй орны тоонд ордог. Мөн ураны олборлолт, боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Ураны олборлолтыг байгальд ямар ч хор хөнөөлгүй байх техник хэрэглэж байна. Уг нь яг манайхтай зэрэгцээд ураны салбараа хөгжүүлэх чиглэл барьсан юм билээ. Бас зэс, хар төмөрлөг, нүүрсний салбар нь нэлээд сайн хөгжиж байгаа оронд багтаж байгаа. Уул уурхайн салбартаа орчин үеийн техник технологи хэрэглэж байгаа нь анхаарал татдаг.

-Сая ЗГХК-ын хуралдаанаар Казахстан “Таукен” алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монголд барих асуудал яригдлаа. Та энэ ажлын яг бодит байдлаар биеллээ олох боломжийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сая алт, мөнгө цэвэршүүлдэг “Таукен” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголд уг үйлдвэрийг байгуулах асуудлаар ЗГХК-ын хуралдааны тогтоолд албан ёсоор тусгуулж өгсөн байгаа. “Таукен” үйлдвэр нь жилдээ 20 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх хүчин чадал бүхий технологи ашигладаг юм байна. Манай улс өнөөг хүртэл алтаа гадагшаа гаргаж цэвэршүүлдэг тул эдийн засгийн хувьд алдагдалтай байгаа юм. Алт нь өөрөө аливаа орны валютын нөөцийг тогтвортой байлгах эх үндэс учраас дотооддоо цэвэршүүлэх, төв банкин дахь алтны нөөцийг нэмэгдүүлэх нь ихээхэн чухал байдаг. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих асуудлаар манай улс хэд хэдэн орноос үнэ авсан ч Казахстан улс тэднээс хоёр дахин хямд үнэ санал болгож, ноу-хау нэвтрүүлэлтээ үнэгүй хийх нөхцөл тавьсан юм билээ. Тэгэхээр ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

-Манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арева” Казахстан улстай амжилттай хамтарч, байгаль орчинд хор хөнөөлгүй ажилладаг гэж танилцуулагдаж байна. Гэтэл манайд “Арева” маш их шүүмжлэл хүлээдэг. Казахстан яг ямар байдлаар эднийхтэй хамтарсан байна вэ?

-Казахстан улсын ураны нөөц урагшаа Алматы чиглэлд байдаг. Арева эднийхээс шар нунтаг гаргаж авч байгаа. Энэ технологийг манайхаас ирж үздэг. Гол нь туршлагыг нь сайн судлах ёстой юм билээ. Гол нь орчин үеийн маш сайн технологийг Арева оруулж ирсэн байна лээ.

-ИРГЭДЭД ХЯЛБАРШУУЛСАН АРГААР ИРГЭНШИЛ ОЛГОХ АСУУДЛЫГ
ЗАСГИЙН ГАЗАР НЬ ЯРЬЖ БАЙНА-

-Нэгэн үе Баян-Өлгий аймгийн казак иргэд олноороо энэ улсад ирж суурьшиж байсан. Энэ нүүдэл одоо нэлээд саармагжаа юу даа?

-Сүүлийн жилүүдэд нэлээд зогсонги байдалд орсон. 1990 оны үед Монголын 90 мянга орчим иргэн нүүж ирсэн тоон судалгаа байдаг. Зарим нь нутаг буцсан ч байдаг. Хоёр орны хооронд иргэдийг хялбаршуулсан аргаар иргэншил олгох асуудлаар Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийгдэж байгаа. Ойрын үед холбогдох шийдвэр гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Элчин сайдын яаманд иргэд голдуу ямар асуудлаар хандаж байна вэ?

-Иргэншлийн асуудлаар хандах нь түгээмэл гэж болно. Сүүлийн үед нэлээд багассан. Сардаа 4-5 иргэний хүсэлт ирдэг.

-Казахстаны иргэд Баян-Өлгий аймагт жуулчлах тохиолдол хэр их байдаг вэ?

-Одоохондоо манай хоёр оронд зам тээврийн харилцаа бараг байхгүйтэй адилхан, жуулчлахад ихээхэн хүндрэлтэй. Энэ асуудлыг ЗГХК-ын хуралдаанаар ч сөхөж ярилцлаа. Агаарын тээврийн асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ер нь агаарын болон зам тээврийн асуудлаа хоёр орон шийдчихвэл эдийн засгийн хувьд ч ихээхэн өгөөжтэй. Манай хоёр улсын хил ердөө 58 км-ын зайтай мөртлөө Астана хотод ирэхийн тулд Бээжин, Москвагаар дамжин ирж байгаа. Тиймээс шууд нислэг нээх зайлшгүй шаардлагатай байна. Казахстанаас авиа компаниудаа санал болгож байгаа. Манай талаас ч мөн тодорхой чиглэлд агаарын шугам нээх саналууд яригдаж байгаа юм билээ. Зам харилцаагаа нээснээр Европын орнуудын дамжин нислэг ч хөгжих боломжтой.

-Сая ЗГХК-ын хуралдааны үеэр “Евроази”-ийн эдийн засгийн гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар Казахстанаас дэмжлэг хүссэн. Хариугаа хэрхэн илэрхийлсэн бэ?

-ЗГХК-ын хуралдааны үеэр манай улс Казахстан улсад сая “Евроази”-ийн эдийн засгийн гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг албан ёсоор тавилаа. Гишүүн орнууд тухайлсан байдлаар дэмжээд яваа юм. Нийтдээ таван орон байдаг. Үүн дээр Казахстан улсыг бас дэмжээч ээ гэсэн саналаа тавьсан. Энэ чиглэлд ажлын хэсэг гарч ажиллахаар яригдлаа. Үндсэндээ сая дэмжинэ гэдгээ илэрхийлсэн, маш чухал асуудал шийдэгдлээ гэсэн үг. Одоо ажлын хэсгийн хүрээнд илүү нарийн яригдана гэсэн хүлээлттэй байна. Манай хоёр улсын хооронд одоо гадаад худалдаа бараг байхгүй. Баян-Өлгий аймгаас жижиг тэргээр бараа зөөдгийг эс тооцвол шүү дээ. Тиймээс хоёр орон бодлогын хүрээнд энэ асуудлаа авч хэлэлцэж, шийдэлд хүрэх шаардлагатай байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 43

uu (202.179.31.81)
2018-04-05 18:50:42
uugal hAsaguud yah ab dee MUU HUJAAG YAH BE)

Зочин (66.181.182.101)
2018-04-05 00:39:34
Zugeeer l youtube ees huulchaachee ingej mongoor avch bhaar

Чингисиин Монгол (85.117.125.72)
2018-04-05 00:31:13
муу саин хасгуудыг дараач дээ дараад баина уу

Зочин (66.181.181.72)
2018-04-04 19:55:02
gun uhaan

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-04-04 17:16:22
Манангын хулгайч нарын сувилалд элчин нэртэй элийрч бгаа энэ өвгөн олигтойхон ажил хийсэнгүй . Астанад амьдарч бгаа монголоос зугтаж очсон пзда нарыг шилжүүлэн авах талаар хөөцөлдөж ажиллах чадахгүй бол ядаж казак нутагт бгаа эртний язгуурын монгол овгийнхонтой уулз хэрэйд найман барлас бэсүд боржигон бат цагадай татар алтан орд гэх монголчуудад наад хүмүүсээ зааж өг. Монголоос зугтаж эртний монголууд дээр очдог пзданууд

Hjkk (103.229.120.55)
2018-04-04 15:07:49
Vhjlmvv

Hjkk (103.229.120.55)
2018-04-04 15:00:26
Vhklmhf

fhj (43.228.129.85)
2018-04-04 13:26:12
Муу ч сайн ч тогтвориой нэг удирдагчтай байх нь.л,хөгжлиин энгиин нууц шүү дээ Мэдээж дараа нь.Хөгжлиин сан Дундаж давхаргын өсөлт гээд орно

fhj (43.228.129.85)
2018-04-04 13:25:58
Муу ч сайн ч тогтвориой нэг удирдагчтай байх нь.л,хөгжлиин энгиин нууц шүү дээ Мэдээж дараа нь.Хөгжлиин сан Дундаж давхаргын өсөлт гээд орно

Зочин (112.72.14.208)
2018-04-04 13:25:00
Kazakuud ta nar mongol ulsiin irgen mun biz de. Yahaaraa iim sonin ym bicheed bga ym. Eniig buur oilgohgui bna. Mongol uls olon yastanii ulgii oton, busad yadtanguud ni tegej yrihgui baihad. Bi kazak humuustei ih naizaldag. Ta nar bugd mongol ulsiin gazar shoroon deer turj usuu biz de. Ta nar Kazahstand tursun bol uur hereg. Zahaasaa ehleed Mongol ulsiin turiin tom alba hashij bsan general h7n hurtel eh ornoosoo urvaj bna sh de. Tiim bodoltoi baij bolohgui biz de. Uneheer Kazak ulsaa shuteed bga bol ter kazakstan uruugaa tursun nutgaa orhiod yvldaa. Hund usuj tursun nutag oron shig unetei ym gej baih uchirgui. Ene talaar mongoliin kazak undedten ta nar maani jaahan uhaantai handah estoi shu. Kazakstan ulsad ochood mongoldoo baisan shig amidrana gedeg bas sonin shu de

зочин (202.179.31.9)
2018-04-04 12:49:04
Ижил гараанаас гарсан энэ улс ямар арга замаар хөгжсөнийг судлах л хэрэгтэй.Хамгийн мэдэгдэж байгаа зүйл нь нийгэм нь манайх шиг"Анархи" байдлыг бий болгоогүй,шилжилтийг аажмаар хийсэн.Уул уурхайн талаар судлах асуудал тун чухал юм шиг яригдаад байгаа юм.

зочин (202.179.31.9)
2018-04-04 12:49:04
Ижил гараанаас гарсан энэ улс ямар арга замаар хөгжсөнийг судлах л хэрэгтэй.Хамгийн мэдэгдэж байгаа зүйл нь нийгэм нь манайх шиг"Анархи" байдлыг бий болгоогүй,шилжилтийг аажмаар хийсэн.Уул уурхайн талаар судлах асуудал тун чухал юм шиг яригдаад байгаа юм.

зочин (202.179.31.9)
2018-04-04 12:49:04
Ижил гараанаас гарсан энэ улс ямар арга замаар хөгжсөнийг судлах л хэрэгтэй.Хамгийн мэдэгдэж байгаа зүйл нь нийгэм нь манайх шиг"Анархи" байдлыг бий болгоогүй,шилжилтийг аажмаар хийсэн.Уул уурхайн талаар судлах асуудал тун чухал юм шиг яригдаад байгаа юм.

жинхэнэ элит (66.181.189.129)
2018-04-04 12:38:00
Сайд нарын Зөвлөлийн дарга асан Лувсан гүайн отгон хүү, Гадаад Хэргийн сайд асан, мэргэжлийн дипломатч Л. Эрдэнэчулуун гуайн дүү гээд үе дамжсан язгууртан, элит гаралтай ийм хүмүүс бол 1990-д оноос хойш "ардчилал" нэртэй "анархизм" замбараагүй үеэр гарч ирсэн "люмпен пролетариатууд" өнөөгийн төр, засгийн толгойд суучихаад гадныхантай нийлж улс орноо цөлмөж байхад ИЙМ ХҮМҮҮС эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ, шудрага ажиллаж зүтгэж байгаад сэхээтэн хүний хувьд талархалтай байна.

ЗОЧИН (43.242.242.189)
2018-04-04 12:19:07
Монголоос явсан Казак иргэдийг буцааж Монголд битгий оруул.

Зочин (203.91.118.180)
2018-04-04 11:58:51
Удам дагасан нэртэй төртэй дипломатч шүү дээ. Очсон газраа ингээд л ажиллах хэрэгтэй шүү дээ.

Санжмятав (202.179.25.44)
2018-04-04 11:55:45
Монголчууд хаа газар нэр муутай. Солонгост казахстан визгүй зорчиж байхад Монголыг визтэй л байлгаад байгаа юм даа. Энэ юуг хэлж байгаа нь ойлгомжтой. Улсаа ерөнхийлөгчийн засаглалтай болгохгүй бол хөгжихгүй ээ. 76-г тараахгүй бол төрийн хулгайч тасрахгүй зогсохгүй. Энэ улс ч хөгжихгүй. Улам сүйрнэ. Том орнуудын өгөөш болно. Тэгээ л дуусаа. Монгол улс гэж байхгүй.

шак (202.179.24.87)
2018-04-04 11:41:43
уул нь манай 2 1 гараанаас гарсан даа

Иргэн (27.123.214.107)
2018-04-04 11:39:40
Унэгуй юм хавханд л байдаг.

Зочин (122.201.31.73)
2018-04-04 11:21:36
тамын тогооны үлгэрээр амьдраар бвал монгол хөгжихгүй юм болвол муулдаг зангаа больцигоо дэлхий нийт даяаршиж баыхад авах гээхийн ухаанаар хандаачаа дотроо алалцаад байвал монгол улс удахгүй хараат улс болно шүү

Зочин (64.119.27.215)
2018-04-04 11:17:50
ТЭР 58 КМ-ЭЭР ЗААГЛАГДААГҮЙ БОЛ ХОВДЫН ЗАРИМ СУМ ,БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ КАЗАХСТАНТАЙ НЭГДЭНЭ ГЭЭД КРЫМ ШИГ ЮМ БОЛНО ШҮҮ ДЭЭ.НАЗАРБАЕВ ОРОСООС МОНГОЛТОЙ ХИЛЛЭЖ БАЙГАА ХЭСГИЙГ ГУЙСАН ГЭСЭН. ЯМАР ЗОРИЛГОТОЙГ НЬ ОЙЛГОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:47:14
mongolchvvd mongolchvvd mongol gajar shoroogoo hvdaldaad amidradag khasakvvd gajar shoroo ejleed tomordog.khasagvvd uur henii chv alj deerelhilj chadaxgui mongoloos bvsad.

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:38:52
ton vdaxgui mongol nertei gajar shoroo gej baidag gui. bugd khasak nertei xun khasak nertei gajar shoroo uul hangai ene ter nvvd bolno. ter uyid teneg chi chv khasak shig 3saraar korea orj bolno. chini nar garmaar bn. ene chini elchinsaid chamd damd damaar medeelj bn

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:38:51
ton vdaxgui mongol nertei gajar shoroo gej baidag gui. bugd khasak nertei xun khasak nertei gajar shoroo uul hangai ene ter nvvd bolno. ter uyid teneg chi chv khasak shig 3saraar korea orj bolno. chini nar garmaar bn. ene chini elchinsaid chamd damd damaar medeelj bn

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:36:26
teneg mini ee. mongolchvvdiig korearuu 3saraar orolaxin tuluu.mongoliig khasakstaanii 1kheseg boloox gej khasakvvd jutgej baigaaiig elchin said chamd damaar dald ugeer damjuul baigaaig medeegui ni ene bn aa

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:35:09
teneg mini ee. mongolchvvdiig korearuu 3saraar orolaxin tuluu.mongoliig khasakstaanii 1kheseg boloox gej khasakvvd jutgej baigaaiig elchin said chamd damaar dald ugeer damjuul baigaaig medeegui ni ene bn aa

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:30:54
khasakastanchvvd mongoliig gajar sendleed amidrahaas uur yuu chv medehui teneg bolhoor deer ni gajar sendeleed ex oroniixoo mongol gajar nytagiig mongoloor ni dvvsgax sanaatai doromjilj bn. myy hogoo mongold oroolaad bas deer sain ner tur bair svvr gajar shoroo shuteen buh yumiig chini deeremdej shaltgaanaa beltgeej bn.

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:30:53
khasakastanchvvd mongoliig gajar sendleed amidrahaas uur yuu chv medehui teneg bolhoor deer ni gajar sendeleed ex oroniixoo mongol gajar nytagiig mongoloor ni dvvsgax sanaatai doromjilj bn. myy hogoo mongold oroolaad bas deer sain ner tur bair svvr gajar shoroo shuteen buh yumiig chini deeremdej shaltgaanaa beltgeej bn.

Зочин (27.123.214.108)
2018-04-04 10:29:19
umhii kimchi nar hurtel Kazakd mashinii uildver kia, hundyia, deawoo bus uildveree Kazakhd baiguuljee... mun Samsung gar utsniixa uildveree ene jil Astana-d baiguulax gj bn...Kazakhuud 90 honog free visa korea ruu ybj bn...getel bid visa awax gj alaltsaj bdg...ysn zayagui amidraltai uls ve

Зочин (49.181.238.7)
2018-04-04 10:25:14
Oros ah gedeg sda nar chin mongol kazakstaniig hil zalguulahgui jijghen gazraar tsumruud mongoliig hyatad oros gesen 2hon ulstai hilluulj bga. Kazakstanuud ch ter ued tusgaar togtnol geed toogoogui bh. Orosuud mongolchuudiig uudnu gargah sonirholgui lalaruud bdg yum. Gazriin zurag hardaa neg. oros ah gj daldagnadag sda naraa

Зочин (49.181.238.7)
2018-04-04 10:24:17
Oros ah gedeg sda nar chin mongol kazakstaniig hil zalguulahgui jijghen gazraar tsumruud mongoliig hyatad oros gesen 2hon ulstai hilluulj bga. Kazakstanuud ch ter ued tusgaar togtnol geed toogoogui bh. Orosuud mongolchuudiig uudnu gargah sonirholgui lalaruud bdg yum.

irgen (103.26.195.161)
2018-04-04 10:24:02
ene tenguud altaas oor yum medhee baitsimu? uildver buteen baiguulalt sergeen bosgolt jinhen ulsin hugjild heregtei zuil baihad. uhaj hulgai hiihiig yarsaar baih yum

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:21:02
mongol uls khazakchvvdin gart muhne.shinjian bayanulgii khasakstanaas ton vdalgui dawhiaad irnee. mongol ulsaa khasak uls gemen uurchilwel korea 3 saraar orj bolno ton vdaxgui

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:21:00
mongol uls khazakchvvdin gart muhne.shinjian bayanulgii khasakstanaas ton vdalgui dawhiaad irnee. mongol ulsaa khasak uls gemen uurchilwel korea 3 saraar orj bolno ton vdaxgui

Зочин (61.134.101.76)
2018-04-04 10:19:38
mongol uls khazakchvvdin gart muhne.shinjian bayanulgii khasakstanaas ton vdalgui dawhiaad irnee

Зочин (64.119.18.128)
2018-04-04 10:17:38
АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ НО-ХАУ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛООД УДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ГЭРТЭЭ Ч 99.99% ХҮРТЭЛ ЦЭВЭРШҮҮЛЖ БОЛНО. ХИМИЙН ЦАГААН ТОЛГОЙНЫ А-Б ҮСГЭЭС ХЭТРЭХГҮЙ ЭД.

Зочин (64.119.27.215)
2018-04-04 10:16:27
ХОРВОО ДЭЭР ҮНЭГҮЙ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ. ХАСАГУУД БАЯН-ӨЛГИЙН ГАЗРЫГ АВНА ГЭЖ БОДОЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ ЮУ?

Б (66.181.185.107)
2018-04-04 10:13:54
Улаанбаатар Астана Стамбул гэж нисвэл их зүгээр бна даа

zochin (188.166.0.65)
2018-04-04 10:09:43
ӨӨР УЛС ОРОНТОЙ БАРЬЦАХ ЯАХ ВЭ ХҮМҮҮЖИЛ МУУТАЙ ГЭЭД СОЛОНГОСУУД МАНАЙД ВИЗЭЭ ӨГӨХГҮЙ БАЙГАА ЮМ ДАА ХҮН МУУТАЙ БАЙВАЛ ХЭН Ч БИДЭНД ИТГЭХГҮЙ ОЧСОН ГАЗРАА ХУЛГАЙ ХИЙЖ, ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДООД ,ХҮҮХЭНҮҮД НЬ БИЕЭ ҮНЭЛЭЭД ,ЗАЛИЛААД ЯВАХ ЮМ БОЛ ХЭН Ч ХИЛЭЭРЭЭ НЭВТРҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БИД ӨӨРДӨӨ ТӨЛӨВШӨӨД ХҮН ШИГ БАЙХ НЬ ЧУХАЛ

Иргэн (112.72.14.52)
2018-04-04 10:00:42
ИРГЭНШЛИИН АСУУДЛЫГ ХЯТДУУДАД Л ӨГЧ БОЛОХГҮЙ

Зочин (112.72.14.119)
2018-04-04 09:57:09
Ulsaa huldaad uzeerei! Irgenshil hyalbar hend uguh geed bn aa? Davhar irgenshil ene eter nairaad avtahgui shuu. Kazahstan uruu manai urvagch kazahuud uchneen medeelel damjuulsan bgaa shuu! Bayan-Ulgiin gol us, uul hairhanii neruudiig kazah deer bolood bn uu? Olon ulsiin huuli zurchij bn uu? Uuniig sain anhaarna shuu manai eh oronch uls turchid, yer ni mongolchuudaa! Bid tsoohuulee shuu mongolchuudaa!

Зочин (27.123.214.108)
2018-04-04 09:52:19
kazakhuud korea ulsad 90 honog visa no bhad bidend visa uguxgui bn lalar korea nar

Зочин (202.179.24.1)
2018-04-04 09:35:32
Оронд нь юу өгөх бэ.Иргэншилээ хялбар аргаар өгөх гээд бна уу. Аан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Шар
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ