БНХАУ, ОХУ-тай олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Түгээх    
2018-04-12 16:20:37 - Улс төр

chuulgan

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.  Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан бөгөөд талууд дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлахаар заасан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа. Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нэгдсэн хуралдаанд танилцуулав. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

chuulgan

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр олон улсын автотээвэрлэлтийн AH3 чиглэлийг Казакстан, Киргиз улсыг дамжуулан цаашид өргөжүүлэхээр ажиллаж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хэлэлцээрээр тохирсон чиглэлийн замыг барих ажлыг хэзээнээс эхлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийн нөгөө талууд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмын ямар шатанд байгаа, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай улсын эдийн засагт ямар эерэг үр дүн гарах, дотоодын тээвэрлэгч нарт хэлэлцээрийг танилцуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийх талаар ямар ажил хийж байгаа талаар тус тус асууж, хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх АН3 авто замын чиглэл нь ОХУ-ын Улан-Үд-Хиагтаас манай улсын Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайшанд, БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Тяньжин боомт хүрэх юм. Энэ чиглэлд 2016 оны 09 дүгээр сард гурван улсын туршилтын тээвэр хийгдэж, манай улсын дугаартай манай улсын автомашин Тяньжин боомтод хүрч ачаа тээвэрлээд ирсэн.

Энэхүү тээвэрлэлтийн үр дүнгийн тайлангаар манай улсын тухайд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,  камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тавигдсан. Тиймээс Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

Энэ хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Ингэснээр ачааг анхны цэгээс эцсийн цэг хүртэл саадгүй, аливаа хяналт шалгалтгүй, шуурхай хүргэдэг болно  гэлээ.Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд дамжин өнгөрөх тээврийн татвар, тарифийн хөнгөлөлтийн асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьж байгаа. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Талууд хэлэлцээрийг соёрхон баталсны дараа тээвэрлэлтийг гүйцэтгэх хамтарсан хороо байгуулагдах юм.  Монгол, Орос, Хятад гурван улсын санаачилсан энэ хэлэлцээрт бусад улс орнууд ч нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байгаа. Зөвхөн хөрш хоёр улсын тодорхой боомтуудаас гадна Казахстан, Киргизстан улстай авто замын тээвэрлэлт хийх, бусад орны хил дамнасан чөлөөт бүстэй холбогдох боломжийг судалж байгаа.

Түүнчлэн Оросын нутгаар дамжиж Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа, одоогоор 7 улсаас 4-тэй нь хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохироод байна. Үүний зэрэгцээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч дотоодын аж ахуйн нэгж, жолооч нараа сургалтад хамруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэлэлцээр соёрхон батлагдаж хэрэгжсэнээр манай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэнэ, мөн 200 орчим жолооч байнгын ажлын байртай, олон улс дамнасан зам тээврийн дэд бүтцийг дагаад 3,000-4,000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо хийгдсэн. Түүнчлэн Алтанбулаг, Замын Үүдийн чөлөөт бүсүүд жинхэнэ утгаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн олон улсын авто замын АН4 чиглэлээр дотоодын бараа, түүхий эдийг тээвэрлэхэд Цагааннуурын чөлөөт бүс чухал үүрэгтэй гэж үзэж, бэлтгэл ажлыг хангахад анхаарч байгаа гэдгийг хэллээ.

Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх, авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна. Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Хүрэлсүх сайдаа (202.70.43.218)
2018-04-12 17:46:55
Энэ дэд сайдуудын орон тоог байхгүй болгоочээ энд тэнд бужигнуулаад л явах юм, төрийн нарийн бичгийн даргын ажил хийгээд л., нэг муу сэтгүүлч салбар унагаад дууслаа, яамны газрын дарга хэлтсийн дарга нар хэрэгт орооцолдоод авилгын том хэргүүд ЗТХЯаманд их бий, шалгаж хариуцлага тооцооч, авсан авилга нь орон сууц ланд200,, лексус570 болон зүсээн хувиргасан бөгөөд ихээхэн хэмжээний авилгаараа бүхэл бүтэн орон сууцны хотхон бариулж мөнгөө угааж зүсийг нь хувилж явнаа АНХААР!!!"

varane (103.229.120.66)
2018-04-12 17:38:57
Яамны дэд сайд алба,газрын дарга нар нь гишүүд тодорхой юм асуугаад байхад яг тодорхой хариулахгүй шал өөр зүйл яриад байх юм. Ийм тэнэг , эсвэл дүлий ,ажилаа мэддэггүй, боловсролгүй дүнхүй хүмүүс байдаг юмуу Сайдаа. Нэг л зангиа зүүсэн дарга нар. Ийм хүмүүс байхад монгол улс яаж хөгжих бэ. Өрөөндөө ороод суухаар харц ширүүн эхэмсэг,мөнгө харсан новшнууд. Харанхуй гудамжинд таарвал цохиод унгачихмаар лалрууд. Өөрийгөө хэн гэж бодсон юм бол.

зочин (66.181.186.185)
2018-04-12 17:37:50
БХЯ-ны сайд 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан 40 жил армид ажилласан. 36 сарын цалин авах эрхгүй. Адил албан тушаал цолтой надаас цөөхөн жил ажилласан хүмүүс илүү тэтгэвэр авдаг. Шудрага уу.

Ө-д (202.21.107.7)
2018-04-12 17:30:07
БХЯ-ны сайд авто зам ярьж байхаар тэтгэвэр чөлөөндээр байгаа бэлэг элэг офицер,ахлагс нарынхаа цолны цалинг тэтгэвэр дээр нэмээд өгчихвөл тун зүгээр юмсан. Генерал цолтонь цолны мөнгө өгдөг тиймээс доод албан тушаалтай офицер ахлагч нар ялгаагүй цэргийн хүн биз дээ эрхэм сайдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 18:31:01 - Эдийн засаг
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018-04-20 18:28:07 - Улс төр
Д.Эрдэнэбат: Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй
2018-04-20 18:18:27 - Нийслэл
Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно
2018-04-20 17:04:05 - Нийслэл
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
2018-04-20 16:52:10 - Улс төр
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил
2018-04-20 16:26:37 - Боловсрол
Д.Жамъян: Ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр
2018-04-20 15:45:30 - Нийслэл
Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар хоёр байршлыг дуудлагаар худалдлаа
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ