Н.Сувдмаа: Энтеровирус, салхин цэцэг, бусад тууралтат халдвар нэмэгдэх хандлагатай байна

Түгээх    
2018-04-13 08:41:13 - Эрүүл мэнд

haldwart

Сүүлийн үед бага насны хүүхдүүд энтеровирусээр өвчлөх нь эрс ихэсчээ. Тус халдварт өвчин анх 1957 онд Шинэ Зеландад бүртгэгдэж байсан бөгөөд манай улсад 2008 онд эрчимтэй дэгдэж байв. Зургаагаас доош насны хүүхдүүдийн амийг авч оддог энэхүү тахал гэмээр энэхүү энтеровирус нь мэдрэлийн өвчин юм. Голдуу бага насны хүүхдүүдийн дунд агаар дуслын замаар тархах бөгөөд эхэндээ хөл, гар дээр тууралт гарах маягаар илэрдэг байна.

Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин. Хоёроос доош насны хүүхдүүдийн хувьд мэдээ алдалт үүсгэдэг бол 2-5 насныхны дунд менингит байдлаар илрэх нь түгээмэл байдаг ажээ.

Эхэндээ хөнгөхөн халуурахын сацуу ам, хөл, гар дээр салст, цэлцгэр үүснэ. Цөөн тохиолдолд хүүхэд өндөр халуурах, менингит, encephalitis (тархины халдвар), саажилт болж даамжирдаг байна. Ингээд энэхүү өвчний талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, “Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгж”-ийн дарга Н.Сувдмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Бага насны хүүхдүүд энтеровирусээр өвчлөх нь эрс ихэсч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд нэг тасаг нээгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Хаврын улиралд амьсгалын замын халдварт өвчин түлхүү бүртгэгддэг. Ялангуяа тууралтат халдвар. Энэхүү халдвар дотроо цэврүүтэй тууралтат хам шинжийн өвчлөл болон халууралт тууралттай хам шинжийн өвчлөл гэж хоёр хуваагддаг. Үүний нэг болох халууралт тууралттай хам шинжийн өвчлөл буюу энтеровирус, салхин цэцэг, улаан эсэргэнэ бусад тууралтат халдвар нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар энтеровирусээр өвчлөгсдийн тоо илүү их байгаа. Манай эмнэлэгт энтеровирусээс болж шинэ тасаг нээгээгүй. Харин хүн багатай бусад тасгуудад хэвтүүлж байгаа. Иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч сувилагчдын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна даа.

-Танай эмнэлэгт өдөрт дунджаар хэчнээн хүүхэд ирж байна вэ?

-Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар 100 гаруй өвчтөн ирж байна. Үүний 20 хувь нь эмнэлэгт хэвтдэг, үлдсэн хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байдаг учир эмчилгээ бичиж зөвлөгөө өгөх замаар өрхийн эмчийн хяналтад буцаадаг юм.

-Энтеровирус халдварын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энтеровирус нь маш олон төрөл байдаг. Манайхны сайн мэддэг нь гар хөл амны өвчин. Гэхдээ бусад төрлийн энтеровирус олноор бүртгэгдэх болсон. Энэ нь ахуйн болон амьсгалын замаар дамждаг вирусын халдвар юм. Гол шинж тэмдэг нь өндөр халуурдаг. Тухайн хүүхдийн дархлаа, бие физиологийн онцлогоос хамаараад хэд хоног халуурах нь янз бүр байдаг. Халуурсны дараа биеийн аль нэг хэсгээр юм уу бүх биеэр гүвдрүүтэй тууралт гардаг. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвддөг. Үлдсэн хувь нь өндөр халуурах, удаан хугацаанд халуурснаас хордлогод орох зэргээр хүндрэх талтай. Эдгээр хүмүүс эмнэлэгт зайлшгүй хэвтэх замаар эмчлүүлнэ. Гэхдээ энэхүү өвчин хүндрэлийн үлдэцгүй эдгэрдэг ч амьсгалын замаар олон хүнд халдварлах эрсдэлтэй.

-Ихэвчлэн хэдээс хэдэн насны хүүхэд энэхүү халдвараар өвчилж байна вэ?

-Энэ өвчнөөр дөрөв хүртэл, тэр дундаа хоёр хүртэлх насны хүүхдүүд өвчлөх нь их байна. Өвчлөөд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэрээр байдаг хүүхдүүд. Хөнгөн хэлбэрийнх байвал зөвлөгөө өгөх, хүнд хэлбэрийнх байвал эмнэлэгт хэвтэхийг эмч зөвлөдөг. Эмчийн зааврыг дагаж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай юм. Хэвтэх шаардлагагүй гэсэн бол өрхийн эмчийн шаардлагыг чанд сахих ёстой гэдгийг сануулмаар байна.

-Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Юун түрүүнд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал. Энэ үүднээс эцэг эхчүүдэд онцлон хэд хэдэн зөвлөгөө өгмөөр байна. Хүүхдийнхээ дархлааг дэмжих, гарыг нь сайн угаах нь нэгдүгээр алхам. Дараа нь өртөмхий насны буюу дээр дурдсан 2-4 насны хүүхдэдээ тавих анхаарлаа улам сайжруулах нь зүйтэй. Мөн олон нийтийн газраар авч явахгүй байх, хөрсний бохирдолтой газруудад тоглуулахгүй байх, гарыг нь тогтмол сайтар савандаж угаах хэрэгтэй. Дамжих зам нь агаар дуслын буюу амьсгалын зам учраас өвчтэй хүнтэй хамт байлгахгүй байх. Хувь хүн, гэр орон, нийтийн ариун цэврийг сахивал урьдчилан сэргийлэх бүрэн боломж бий. Эцэст нь хэлэхэд ямар нэгэн өвчний зовиур илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй шүү.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (103.26.195.58)
2018-04-15 02:00:27
ер нь паалантай жорлон хэрэглэдэг газрууд нэг удаагын суултуурын цаас тэндээ байрлуулах,эсвэл хүн тэр суултуурт нь хүрчихгүйгээр бие засчих боломжтой байлгахыг бодоод намхандуу хийж бмаар юм. ялангуяа хүүхдүүдээ дээр нь зогсоож бие засуулахад хэцүү бдаг. ямар өөр хүний шалдан бөгсөөрөө суусан газар суултай биш. олон нийтийн газрууд явган суудаг оо той болчихвол хүүхдүүдээ бие засуулахад ч амар бмаар. яахав хажууд нь суултууртайг ч бас байрлуулаад хэрэгцээтэй хүмүүс нь тэндээ орж бна биз. хүүхдийнн оо гэж тусдаа хөрөнгө зай талбай зарж олон ажил болохгүй юм да уг нь.

Зочин (103.26.195.58)
2018-04-15 01:47:07
жорлонгоо бөгсөө тавьж суудаг модон жорлон болгож өөрчилж л болохгүй шүү. нэг трусик ээлжилж сольж өмсөж бгаа юм шиг нэг суултуур дээр ээлжлэн суудаг модон жорлон бол өвчин тараагч аймшиг болно. тэгснээс хуучин явган суудаг нь хамаагүй цэвэрхэн,бөгсөө юунд ч хүргэхгүй бие засчихна. явган суудаг паалантай жорлонгууд бдагшдэ. гэхдээ арай гүнзгий савтайг олж тавихгүй бол зарим хүнд ойж гадуураа цацраад бдаг юм шиг бна лэ. тэр бохир суултуурт орж нянтай цуг эргээд эзэнрүүгээ цацраад бвал бас тэр паалангийн ч хэрэг алга болно. худлаа гяланцаг нян тараагч биш жинхэнэ ариун цэврийн шаардлага хангасан, орчин нөхцөлдөө тохирсон л юм хийгээсэй. хөл муутай гэдэс нь тулдаг гм хүнд суултуур хэрэгтэй ч тэрэн дээр нь тавих нэг удаагын суултуурын бүрээс цаасыг нь ч юмуу тэнд нь заавал худалддаг эсвэл үнэгүй байрлуулах ч юм у

admin (202.21.117.210)
2018-04-13 10:41:25
Энтеровирусээр өвдсөн үед ямар эмчилгээ гэрийн нөхцөлд хийх вэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв