Алтны экспорт нэмэгдэж, нүүрснийх буурчээ

Түгээх    
2018-04-13 08:41:17 - Эдийн засаг

nuurs

2018 оны эхний улиралд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 1.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 229.3 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 16.0 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.

Татварын нийт орлого 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 329.1 (25.5%) тэрбум төгрөгөөр өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.2 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Гадаад худалдааны тэнцэл оны эхний улиралд 351.9 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 182.5 сая ам.доллараар буюу 14 хувиар нэмэгджээ. Үүнд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 80.6 сая ам.доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 80.8 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэхдээ нүүрсний экспорт жилийн өмнөхтэй харьцуулахад тав орчим хувиар буурч, 514.5 сая ам.доллар болжээ. Энэ онд Засгийн газар А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн бол АИ-95 болон дизелийн түлшний импортын татварыг нэмсэн юм. Эхний улиралд дизелийн түлшний импортын дүн 54.2 сая ам.доллараар буюу 68 хувиар өссөнөөс татварын нөлөөг харж болохоор байна.

Оны эхний улиралд Япон руу 1.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ. Харин Европын Холбооны орнуудад хийсэн экспорт энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 2.1 дахин өсөж, 140.9 сая ам.доллар болсон нь анхаарал татаж байна. Ялангуяа ОХУ-д экспортолсон жоншны хүдэр, баяжмалын хэмжээ 43 хувиар өсөж, 12.7 сая ам.доллар болжээ.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн жилийн инфляцийн түвшин улсын хэмжээнд гуравдугаар сард 6.6 хувьд хүрч, хоёрдугаар сарын үзүүлэлтээс 0.3 нэгж хувиар доогуур тогтсон байна. Энэ удаад цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.4 хувиар өссөн нь инфляцийн жилийн өсөлтийг тодорхойлжээ.

Оны эхнээс хойш хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дунджаар 3.2 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ оны эхнээс 7.4 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 5.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд энэ онд инфляцийн түвшнийг найман хувьд барих зорилт тавиад байна. Мөн энэ онд инфляцийн өсөлт Төв банкны зорилтот түвшинд тогтворжих төлөвтэй байгааг инфляцийн төлөв байдлын тайланд онцолж байгаа юм.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 3 дугаар сарын эцэст 16.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 164.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны 3 дугаар сарын эцэст 840.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.0 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 52.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 3 дугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 3 дугаар сарын эцэст 935.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 57.0 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 59.2 тэрбум төгрөгөөр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 3 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 34.3 (2.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 196.3 (19.0%) тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

Гуравдугаар сарын байдлаар, төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2395.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 хувь, өмнөх сараас 0.3 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 379.08 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар суларч, өмнөх сараас 0.3 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 41.96 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 хувь, өмнөх сараас 0.8 хувиар чангарсан байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

би (112.72.14.214)
2018-04-13 23:21:12
энэ бол жирийн л явдал. хэн нэг тэнэг пяхлуугийн тоглолтгүйгээр. нэг саяхан т.н хэрэгцээтэй орны тухайд...

салдаггүй садан (202.179.27.64)
2018-04-13 10:59:00
засгийн газраас бензиний татварыг тэглээд байхад АИ-80.92 бензиний үнэ яагаад нэмэгдээд байдаг юм бэ бензин колонкуудын эзэдтэй засгийн газар ярьж болдоггүй юм уу,ярьж чадахгүй бол ард түмэн гэж байгаа шүү гэдгийг санаарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-20 08:49:38 - Улс төр
ТӨСӨВ: 2018 оны эхний хагас жилд тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбумын ашигтай гарчээ
2018-07-20 08:49:33 - Хууль
Сурагчдын дүрэмт хувцасны мөнгөнөөс завшсан боловсролын газрын дарга нарт торгох шийтгэл оноожээ
2018-07-20 08:49:22 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ