Б.Батзориг: Монголын хөдөө аж ахуй нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд суурилан, экспортын чиг баримжаатай хөгжинө

Түгээх    
2018-04-13 11:08:57 - Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын зарим гишүүд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилж буй айлчлалын бүрэлдэхүүн Баяннуур хотод ажиллах үеэрээ хотын хурлын төлөөлөгчидтэй уулзаж, харилцан санал солилцсон юм. ӨМӨЗО-ны баруун хэсэгт байрладаг Баяннуур хот нь Монгол Улстай 396 км орчим хилийн шугамаар хиллэдэг, 1.7 сая хүн амтай, долоон хошуу, дүүрэгтэй аж. Хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлдэг, хотын голоор урсдаг Шар мөрний усыг түшиглэсэн Ази тивийн хамгийн том байгалийн урсацтай усжуулалтын бүс, амуу, хүнсний тос үйлдвэрлэх, байгалийн хүнсний түүхий эд, соргүй ноолуур самнах, наран цэцгийн үр, усгүйжүүлсэн хүнсний ногоо тариалах сууринтай юм байна.    

Органик ХАА-н бүтээгдэхүүнээ 80 гаруй улс, бүс нутагт экспортолдог байна. Экспортын өртөг нь ӨМӨЗО-нд 9 жил дараалан тэргүүлжээ. Баяннуур хот нь Монгол Улстай холбох чухал зам тээврийн уулзвар, БНХАУ-ын “Арван хөндлөн, Арван гулд” ерөнхийлсөн зам тээврийн сүлжээний уулзвар бөгөөд Бээжин-Түвдийн хурдны зам, Бээжин-Шинжаан хурдны зам, Бугат-Ланжөүны төмөр замаар зүүн барууныг холбож, Үндэсний 242 улсын авто зам нь Ганцмод боомтоор өмнө орны Фан Чэнган далайн гарамтай шууд холбогддог  “Бүс ба зам”-ын чухал цэг, хойд хилийг нээлттэй хөгжүүлэхэд чухал түлхэц хот юм байна.

Төлөөлөгчид Баяннуур хотын орчин үеийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн танхимаар зочиллоо. Тус үзэсгэлэнгийн танхим нийт 8000 м2 талбайтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн орчин үеийн хөгжлийг илтгэх зүйлсийг дэлгэн харуулсан. Мөн айлчлалын бүрэлдэхүүн “Цо Юань Хун Бо Хүнс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг компани нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадад худалдаалдаг, шинжлэх ухааны судалгаанд суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд суурилан экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд үр ашигтай шинэ технологийг нэвтрүүлэхэд хөрш орны туршлагаас судалж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэ үеэр онцолсон юм. 

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

зочин (202.179.25.94)
2018-04-13 17:39:42
батзоригоо эхлээд малаа таворлаг үүлдэрийг сайжруул мөн өвчинөө устга тэгэхэд үйлдвэрлэл хөгжинэ,авилагийн тусгай зөвшөөрөлөө үгүй болгов авилага - тусгай зөвшөөрөл гэж орчуул

Эр (66.181.161.101)
2018-04-13 12:24:07
Балайраад бай аль 1960 онд хийгдсэн зvйл яриад одоо фермерийн ендер vр ашиг руу шилжих vе нэг vхэр едерт 40 литр сvv мах 250 кг байдаг

Зочин (150.129.140.74)
2018-04-13 12:02:47
Энэ нүдээ татуулсан чавганцын хэлсэн 2 өгүүлбэр нь хүртэл тэнэг оылгожгүй байгааг хараа ч шившиг

зочин (66.181.166.196)
2018-04-13 11:16:33
бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуу, тэнэг малчдынхаа толгойг илсэн өнөөгийн бодлого өөрчлөгдөөгүй цагт манай ХАА-д ямар хөгжил дэвшил гарахгүй ээ, юу яасан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортын чиг баримжаа, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг л энэ байх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв