Эрүү, иргэний хэрэг өсөж, захиргааны хэрэг буурчээ

Түгээх    
2018-04-13 11:12:49 - Хууль

shuuhМонгол Улсын шүүхийн 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс танилцууллаа.

Эрүүгийн хэрэг 79.3 хувиар өсчээ

Монгол Улсын шүүх 2018 оны нэгдүгээр улиралд эрүүгийн 2989 хэрэг, иргэний 11574 хэрэг, захиргааны 359 хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ. Үүнийг өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулбал эрүүгийн хэрэг 79.3 хувиар, иргэний хэрэг 12 хувиар өссөн бол захиргааны хэрэг 15.5 хувиар буурчээ.

Анхан шатны журмаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс зарим төрлийн гэмт хэргийг өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хулгайлах гэмт хэрэг 35.3 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 34.7 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 21.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 18.5 хувиар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 6.7 хувиар тус тус өсжээ. Харин хүнийг алах 11.7 хувиар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 90.3 хувиар тус тус буурсан байна.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсөв

Давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн 606 хэрэг, иргэний 1007 хэрэг, захиргааны 202 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 115 хэргээр буюу 23.4 хувиар өссөн бол иргэний хэрэг 79 хэргээр буюу 7.3 хувиар, захиргааны хэрэг 34 хэргээр буюу 14.4 хувиар тус тус буурсан байна. Хяналтын шатны шүүх эрүүгийн 128 хэрэг, иргэний 473 хэрэг, захиргааны 133 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 61 хэргээр буюу 91 хувиар, иргэний хэрэг 137 хэргээр буюу 40.8 хувиар, захиргааны хэрэг 24 хэргээр буюу 22.1 хувиар тус тус өссөн байна.

Шүүх хохирохоос өөр төрлийн ял түлхүү хэрэглэжээ

Монгол Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 3043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн нь өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 1129 хүнээр буюу 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Ял шийтгүүлсэн хүнээс 12.8 хувь буюу 390 нь эмэгтэй, 4.9 хувь буюу 148 нь өсвөр насны хүн байна.

Шүүхээс оногдуулсан ялын төрлөөр авч үзвэл хорих ялаар 931 хүн, торгох ялаар 1590 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүн тус тус ял шийтгүүлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 72 хүнд, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 хүнд тус тус хэрэглэжээ. 392 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 74 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс хорих ял оногдуулсан хүний тоо 38.1 хувиар буурсан бол торгох ял оногдуулсан хүний тоо 22.1 дахин, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүний тоо 2.1 дахин тус тус өссөн байна. Түүнчлэн шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүнийг шийтгэсэн бол өмнөх оны мөн үед албадан ажил хийлгэх ялыг 107 хүнд оногдуулж байсан байна.

Дээрх тоон үзүүлэлтүүд Улсын шүүх хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэх болсон эерэг хандлагыг харуулж байна. Цагдан хорьсон этгээдийн тоо 59.8 хувиар буурсан бол, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 10.1 хувиар буурсан байна.

Төрийн санд 4.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар 2 тэрбум 799 сая 153 мянга 302 төгрөг, торгох ялаар 1 тэрбум 823 сая 141 мянган төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Эвлэрүүлэн зуучлалын 68.4 хувь амжилттай болов

Монгол Улсын шүүх 2018 оны 1 дүгээр улиралд шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн нийт 4250 нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл хүлээн авчээ. Үүнээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 4112 өргөдөл, 283 нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн иргэний хэрэг аж. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 4112 өргөдлийн 180 буюу 4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 309 буюу 8 хувийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татжээ. Харин 2826 буюу 69 хувийг шийдвэрлэж, 797 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэсэн 2826 өргөдлийн 1934 буюу 68.4 хувьд нь эвлэрэл амжилттай болжээ. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 1.8 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.6 хувиар, хүлээн авахаас татгалзсан өргөдөл, нэхэмжлэл 10.9 хувиар тус тус буурчээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Энгийн иргэн цагдаа нарт завь бэлэглэжээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 17:05:28 - Хууль
С.Жавхлантбаатарт цагдаагийн хурандаа цол олгов
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
2018-07-19 10:37:47 - Орон нутаг
Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:39:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд
Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ