Хуурын домгоос үүдсэн “ГОВИЙН ДОМОГ”

Түгээх    
2018-04-14 10:55:53 - Энтертайнмент

-ОЛОН УЛСЫН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН КИНО НААДМУУДАД СОЙНО-

Говь өөрөө домгийн ертөнц. Түүнийг уран сайхны аргаар дэлгэцэнд мөнхөлсөн үйл явдал тохиолоо. Өөрөөр хэлбэл, UBS телевиз дэлгэцийн долоо дахь уран бүтээл болох “Говийн домог” киногоо өлгийдөн авч, үзэгч түмэндээ толилуулав.

Тус хамт олон өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа”, “Мартагдашгүй намар”, “Содура” зэрэг өөр өөр сэдэв, жанрын кинонууд бүтээсэн билээ. “Говийн домог” тэднээс эрс өөр. Тэд “Содура” буюу Хөвсгөлийн их хүнхэр тайга, хүн зоны өвөрмөц амьдралаас, галбын говийн гайхамшигт говь руу огцом үсэрч эрэл хайгуул хийхийг зорьжээ. Энэ утгаараа говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийн аялгуу сайхан эгшгийн тухай домгийг өгүүлэхийг хичээсэн аж.

Өмнө нь ямар ч кино групп очиж байгаагүй газарт, авч байгаагүй зургийг авах том зорилго өмнөө тавьсан уран бүтээлчид тэрхүү зорилгодоо хүрч, жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн цэнхэр говьд хийсэн байна. Тиймдээ ч Хэрмэн цав, Ёлын ам, Хонгорын элс, Гэгээтийн сэрүүн тунгалаг ус, оргилсон хавцлууд, Баянзаг, Мухар шивэрт зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтцуудыг дэлгэцэд мөнхөлжээ.

Тус уран бүтээлд 500 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд зураг авалт хоёр жилийн хугацаанд дөрвөн улирал дамнан үргэлжилсэн байна. Их хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр гурвыг хослуулсан бүтээлд хол харайх боломж боломцоо илүү ойртдог гэдэг. Энэ утгаараа кино багийнхан тус уран бүтээлээ дэлхийн түвшинд нийцэхүйц хэмжээнд бүтээж, олон улсын өндөр зэрэглэлийн кино наадмуудад сойхоор зэхэж байгаа ажээ.

-ГОВЬ НУТАГТ ЯРУУ ЭГШИГЛЭНТ ХУУР ХӨГЖИМ ҮҮСЧЭЭ-

Морин хуурын үүсэл домгийн тухай асуувал та бүхэн сайн мэдэх “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэтээр хариулах байх. Эдгээр домог нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээх гол санаатай. Тэгвэл говь нутагт аялгуут сайхан хуур хөгжим үүссэн домгийн ертөнцийг “Говийн домог” кино бидний өмнө дэлгэлээ.

Хан хуурчдын удам л хаан сэнтийд заларч, хамаг олноо мэдэн захирдаг байсан уламжлалт ёсыг зөрчиж, улсын эзэн болсон Иглэр хэмээх харгис догшин эр өөрийн удмыг эгнэгт хаан байлгахын тулд яруу эгшиглэнг устгана гэх ам тангаргаар орон дэлхийн бүх хуурчийг алж, хуур хөгжмийг шатааж, ард олныг дарангуйлан захирсаар хорин он үднэ.

Хатан Эсэргэнэ хааны хахир хатуу гарын шүүсээс болж үртэй болох заяагаа алджээ. Иглэр хааны баруун шадар мордож цуст хядлага үйлдэж, нэгэн омгийн эрх гүнж Эгээрлийг олзлон авчирснаар жинхэнэ үйл явдал ордонд өрнөж эхэлнэ. Ийнхүү хаан ширээний төлөөх хаад ноёдын цуст тэмцэл, олзлон булаасан бүсгүйгээ хатан болгох үзэгдэл хооронд киноны гол үйл явдал, зангилаа өрнөх аж.

Хаан Иглэр, гүнж Эгээрэл, том хатан Эсэргэнэ, Хан хуурчийн удмын хуурч хүү, Хааны баруун шадар гэсэн онцгой таван дүр “Хуур” хөгжмийн гайхамшигт домгоор “Говийн домог”-ийг хэрхэн бүтээж, басхүү дэлхийн тавцан руу алхаж  чадах эсэхийг харцгаах л үлдлээ. 

-ЭНЭ КИНОНД ТОГЛОЖ БАЙХДАА БИ “ГОВЬ” ГЭДЭГ ХҮҮТЭЙ БОЛСОН-

ЭГЭЭРЭЛ гүнжийн дүрийг СУИС-ийн гуравдугаар курсын оюутан Б.Замилан шалгарч бүтээжээ. Тэрээр энэхүү бүтээлээр кино урлагийн ертөнцөд анхлан хөл тавьж буй залуу жүжигчин юм.

Б.Замилан: -Энэхүү киноны шалгаруулалтад санаандгүй байдлаар тэнцсэн. Тэр үед би дөнгөж нэгдүгээр курсээ төгсөөд байсан юм. Тэнцэнэ гэсэн найдлага асар хол байсан. Анх зүгээр өөрийгөө сориод проб өгөх зорилгоор очсон. Тэнцсэнийхээ дараа бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглох болсноо мэдээд таван минут уйлсан.

Кино гэдэг чамгүй олон хүний хөлс хөдөлмөрөөр бүтдэг агуу том зүйл юм билээ. Анхны бүтээл минь болохоор хэцүү зүйл олон тохиолдсон. Хүнд зураг авалтууд ч их байсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн 40 хэмийн халуунд, шөнийн харанхуйд гээд янз бүрийн нөхцөлд ажилласан. Надад итгэж, энэхүү дүрийг даатган бүтээлгэсэн UBS телевизийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье:

ИГЛЭР хааны дүрд ОХУ-ын Тува улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавъяат жүжигчин Эдуард Ондар урилгаар ирж тогложээ. Түүнийг манай үзэгчид "Якутын Чингис" гэж ярьж заншсан "Чингис хааны нууц" киноны Чингис хааны дүрээр таних билээ.

Эдуард Ондар: -Хоёр жил хагас гаруй хугацааны турш хөдөлмөрлөж бүтээсэн. Хэцүү зүйл олон тулгарсан ч даван туулаад нээлтээ хийж байна. Энэхүү кинондоо урьж оролцуулсанд баярлалаа. Мөн миний амьдралд баярт үйл явдал тохиолдсоныг би энд дурдахгүй байх аргагүй. Учир нь тус киноны турш ажиллаж байхдаа би нуган үртэй болсон. 17 жилийн дараа охиноо дүүтэй болгосон юм. Би ихэд бэлгэшээгээд, хүүдээ Говь гэдэг нэр өгсөн. Кино дуусаад, хүн бүр тус тусынхаа амьдралд орж амьдраад явчихдаг онцлогтой. Цаашдаа Монголын кино урлаг улам илүү хөгжиж, илүү сайхан кинонууд олноор хийгээсэй хэмээн хүсч байна. 

ЭСЭРГЭНЭ хатны дүрийг жүжигчин Ч.Очгэрэл бүтээжээ. Тэрээр “Содура”,  “Мартагдашгүй намар-2” зэрэг кинонд дүр бүтээж чамгүй аюъяаслаг жүжигчин гэдгээ харуулаад авсан. Энэ удаад ширүүн догшин, хааны хатны дүрийг чадварлаг бүтээсэн гэсэн үнэлгээ аваад буй юм.

Ч.Очгэрэл: -Кино урлаг гэдэг зүйл тэр чигтээ багийн ажиллагаа байдаг. Бие биенээ ойлгож мэдэрч олон хэцүү зураг авалтуудын ард гарч чадсан. Мөн эсрэг дүр дээр ажиллана гэдэг чамгүй ур чадвар шаарддагийг ойлгосон. Эсрэг дүрд анх удаа тоглож үзлээ. Мөн хатны дүрд тоглосондоо хувь хүний зүгээс баяртай байгаа.

“Говийн домог” кино зохиолыг С.Сумъяа бичжээ. Энэ уран бүтээл түүний долоо дахь уран бүтээл бөгөөд UBS телевизийн бүх кинонд зохиолчоор ажиллажээ.

С.Сумъяа: -Хүний амьдралд аялгуу эгшиг, дуу хуур байхгүй бол хичнээн гунигтай. Яг л энэ зүйлийг бодож би харуулахыг зорьсон. Тэр дундаа морин хуур бол монголчууд бидний бахархалт хөгжим. Балхжав захиралд би “Захирал аа, энэ бол аялгуу эгшгийн тухай кино шүү. Хөгжмийн зохиолч хүний хувьд өмнө нь хэний ч сонсож байгаагүй, хэлж мэдэхгүй өвөрмөц сайхан аялгуу оруулмаар байна” гэх шаардлага тавьж байсан. Санаснаар ч болсон. Тиймээс киноныхоо хөгжимд би сэтгэл хангалуун байгаа. Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж чадах байх гэж итгэж байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

eku (103.9.88.147)
2018-04-14 14:27:52
би 6+ мин уйлсан. цагаа харж байгаад л уйлцгаая

Dornod (202.131.250.130)
2018-04-14 14:12:19
ene kinonii zurag avalt Dornod aimagt bas hiigdsen shu de. Yagaad ene tuhai durdagdahgui bn ve

Z (66.181.181.132)
2018-04-14 13:57:23
Uneheer saikhan kino bson bn le.

Зочин (43.242.243.235)
2018-04-14 12:19:11
Zaluuchuuddaa ulam ih amjilt husie

зочин (64.119.22.119)
2018-04-14 12:11:31
Эх бүрдийн домог гэж сайхан зохиолоор kино хийсэн дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-17 18:22:32 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна
2018-07-17 18:15:33 - Спорт
ОУХМ С.Ганбаяр Мадридын "Гран при" тэмцээнээс алтан медаль хүртэв
2018-07-17 17:40:35 - Нийслэл
Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-17 16:32:13 - Шар
Трамп: Путин дээд хэмжээний уулзалтын үеэр маш хүчтэй байсан
2018-07-17 16:12:43 - Хууль
Амиа алдсан алба хаагчдыг дурсах "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр тохиож байна
2018-07-17 16:10:34 - Гадаад
Үргэлжлэн орж буй аадрын улмаас Бээжин 650 орчим нислэгээ цуцалжээ
2018-07-17 15:51:15 - Орон нутаг
Хэнтий аймагт хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна
2018-07-17 15:46:51 - Улс төр
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээв
2018-07-17 15:31:34 - Шар
Нэрт хөлбөмбөгч Неймарын зурагтай тонн орчим кокаин хураан авчээ
2018-07-17 14:50:10 - Орон нутаг
Үерийн улмаас орон гэргүй болсон 163 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ
2018-07-17 14:37:40 - Орон нутаг
Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна
2018-07-17 14:37:03 - Нийслэл
“Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ
2018-07-17 14:22:26 - Нийслэл
Мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллаж байна
2018-07-17 14:18:49 - Хууль
Баяр наадмын үеэр 665 иргэнийг эрүүлжүүлжээ
2018-07-17 14:11:30 - Гадаад
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
2018-07-17 14:06:02 - Гадаад
Путин, Трамп нар уулзаж, харилцаагаа хэвийн болгох эхний алхмаа хийв
2018-07-17 13:41:42 - Энтертайнмент
Өвөрмонголд Олон улсын найрал дууны долоо хоног зохиогдож байна
2018-07-17 13:35:15 - Хууль
Хоригдлууд хохирогчдоо 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ
2018-07-17 13:19:51 - Боловсрол
Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль баригдана
2018-07-17 13:16:46 - Шар
ФОТО: “Алтан дагина“ цомын эзэн Францын шигшээ баг эх орондоо ирлээ
2018-07-17 12:59:16 - Эрүүл мэнд
Г.Батсуурьт "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол хүртээжээ
2018-07-17 12:42:39 - Боловсрол
Шатсан цэцэрлэг ирэх намар гэхэд шинэ байртай болно
2018-07-17 12:25:37 - Нийслэл
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “Press room” ажиллуулав
2018-07-17 12:06:47 - Гадаад
Bloomberg: Жэфф Безос энэ цаг үеийн хамгийн баян хүнээр тодров
2018-07-17 12:02:59 - Эрүүл мэнд
Энэ сарын 27-нд элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-17 11:53:21 - Орон нутаг
З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан азаргануудын төлийг аймгийнхаа уяачдад өгчээ
2018-07-17 11:49:19 - Энтертайнмент
Германы “Чингис” хаан хамтлаг Дадал суманд сүндэрлэх бүтээн байгуулалтыг сурталчилна
2018-07-17 11:44:39 - Улс төр
Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ
2018-07-17 11:33:03 - Орон нутаг
Орон нутагт гурван иргэнийг эрэн хайж байна
2018-07-17 11:23:06 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна
2018-07-17 11:20:53 - Хууль
Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 55 хүүхэд амиа алджээ
2018-07-17 11:08:55 - Орон нутаг
Эксковаторын шанаганд сууж, тэмцлээ илэрхийлжээ
2018-07-17 11:08:15 - Орон нутаг
Мотоцикльтой хоёр иргэнийг буудсан ноцтой хэргийг шалгаж байна
2018-07-17 11:07:03 - Нийслэл
Гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын мэндчилгээ иржээ
2018-07-17 11:03:58 - Энтертайнмент
Б.Дэлгэржаргал: Өдөрт дунджаар 2000 гаруй иргэн “ЛэндМн” аппликейшн ашиглан зээл авч байна
2018-07-17 10:33:28 - Улс төр
Засгийн газраас Япон улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2018-07-17 10:29:23 - Сонгууль
Өлгий суманд дахин үер буужээ
2018-07-17 08:22:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй