Б.Мөнхжаргал: Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад гагнуурчин багтсан

Түгээх    
2018-04-16 09:55:03 - Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой "Боловсролын супермаркет 2018" өдөрлөг болж өндөрлөлөө. Тус өдөрлөгийг 2018 оны дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр их, дээд сургууль, гадаадад оюутан зуучлах төвүүд, мэргэжлийн боловсролын коллеж, сургуулиуд оролцсон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар анги төгсөгчид их, дээд сургуулиудын мэдээллийг аваад зогсохгүй элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх журам, мэргэжлээ хэрхэн сонгох, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон зээлийн санд хэрхэн хамрах талаар зөвлөгөө мэдээлэл авсан аж. Энэ талаар МҮЭСТО-ны Соёл спортын албаны маркетинг мэдээллийн менежер Б.Мөнхжаргалаас дараах тодруулгыг авлаа.

-ЯМАР МЭРГЭЖИЛ СОНГОХОО МЭДЭХГҮЙ ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА СУРАГЧДЫГ
СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ УУЛЗУУЛСАН-

-“Боловсролын супермаркет 2018” өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Тус өдөрлөгийг МҮЭСТО-ноос гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаад бид улсын хэмжээнд нэр хүнд бүхий улсын болон хувийн их дээд сургууль, коллежууд болон олон улсын байгууллагуудыг урилгаар оролцууллаа. Мөн 9, 12-р анги төгсөж байгаа ЕБС-ийн сурагчдыг хамруулсан. Эдгээр сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ, гадаадын сургуулийн тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ зэрэг олон асуултад хариулт, үнэгүй зөвөлгөө өгч гурван хоног амжилттай зохион байгууллаа.

-Энэ жил хичнээн сурагч хамрагдаж зөвөлгөө авсан бэ. Мөн хичнээн их дээд сургууль оролцсон бэ?

-Анх 10 жилийн өмнө зохион байгуулагдаж байгаад завсарласан. Энэ жилээс дахин сэргээн явуулж эхэлсэн. Нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын хүрээнд хүүхдүүд рүү чиглэсэн ашгийн бус  үйл ажиллагааны нэг хэсэг юм. Энэ удаад АШУҮИС, “Урлах Эрдэм”, Монгол Германы хамтарсан их сургууль, Шинэ Монгол Анагаахын сургууль, Орос Монголын хамтарсан Плехановын сургууль зэрэг 20 гаруй их дээд сургууль, олон улсын байгууллага оролцлоо.  Нийслэлийн зургаан дүүргийн сурагчдыг гурван өдөр хувиарын дагуу хамруулан оролцууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэл сайн тарсны үндсэн дээр сурагчид идэвхитэй ирж оролцсон. Хүссэн мэдээллээ авч чадсан гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна.

Тавигдсан лекцүүд цагтаа багтахгүй байх тохиолдол гарсан. Үйл ажиллагааг хөгжилтэй болгох үүднээс сурагчдын дунд сугалаа татуулах, тоглоом тоглуулах, санал асуулга явууллаа. 

-Хүрэлцэн ирсэн сурагчид ихэвчлэн ямар асуудлыг илүү сонирхож асууж байна вэ?

-Хамгийн түрүүнд тэтгэлэгт хэрхэн яаж хамрагдаж вэ, боловсролын зээлийн санд яаж хамрагдах вэ? гэх асуултыг түгээмэл асууж байсан. Мөн ЭЕШ-аа өгчихөөд ямар үе шаттайгаар сургуулиа хэрхэн сонгох вэ гэдэг асуултыг асуусан. Энэ үеэр сэтгэл зүйчийг мөн урьж оролцуулсан юм. Ингэснээр ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй уулзуулж, ярилцуулсан. 15 минутын турш ярилцаад чамд энэ мэргэжил илүү тохиромтой гэдэг санал, зөвөлгөөг өгч тусалсан. Үүнд сурагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Сэтгэл зүйч нэлээдгүй оочер дараалалттай ажилласан л даа. Гэхдээ ихэнхи сурагчид мэргэжлээ сонгочихсон гэж ярьж байлаа.

-Монголд ямар мэргэжлүүд хамгийн эрэлттэй гэж нэрлэгдсэн бэ?

-Энэ талаар Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн зөвөлгөө өгч оролцсон. Монголд IT ᠋програмист, уул уурхайн инженер, мэс заслын эмч, хөдөө аж ахуйн инженер, гагнуурчин зэрэг таван мэргэжил хамгийн эрэлттэй байдаг юм билээ. Хамгийн сонирхолтой нь хүмүүс төдийлөн тоож анзаардаггүй гагнуурчин гэдэг мэргэжил эрэлттэй мэргэжилд багтсан байсан.

-Тус хөтөлбөрийн үр дүнг хэрхэн үнэлж дүгнэх вэ, ямар хүлээлттэй байна вэ. МҮЭСТО-ны зорилтот хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаануудыг явуулахаар зорьж байна?

-Хичнээн сурагчид хамрагдсан, үр дүнд нь хэдэн сургууль яаж мэргэжил сонголтод нөлөөлсөн зэрэг нэгдсэн судалгаа дүгнэлтийг дараа нь гаргах болно. Мөн бидний хөтөлбөр ямар дүнд хүрснийг сайтар нягталж жил жилийн үйл ажиллагаандаа тусгана. Мөн яг тус үйл ажиллагаа шиг “Эрүүл мэндийн супермаркет” өдөрлөг зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Цаашдаа нийгмийн бүх салбарт хэрэгцээтэй үнэгүй үйл ажиллагаагаа явуулна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (202.9.40.67)
2018-04-16 22:16:20
сити их сургуулийн ширээн дээр юу байнаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв