Цалин нэмүүлэх тэмцэл нь “ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЬЕ” болж хувирав уу багш нар аа

Түгээх    
2018-04-16 09:59:03 - Боловсрол

bagsh

Өнгөрсөн оны наймдугаар сард “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос цалингаа нэмүүлэхээр гурва шаардлага тавьж жагсаал зохион байгуулсан.

Уг шаардлагад “Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг 1,600,000 төгрөгт хүргэж нэмэх.

Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бодит байлгах. Багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд оруулж, нийгмийн болон эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх. Багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгон мөрдөх.

Боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор багшийн цалинг доод тал нь 3500 ам долларт дүйцэх хэмжээнд 2020 он хүртэл нэмэх. Багшийн цалингийн хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулан хэрэгжүүлэх” хэмээх шаардлагуудыг тавьж ажил хаялт зарласан. Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байдаг.

Улмаар удаа дараагийн ажил хаялт тууштай тэмцлийн дүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж уулзалтаас Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна гэх амлалтыг авч чадсан. Иймээс ч орон даяар эхлүүлсэн ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн юм. Өөрсдийнхөө төлөө дуугарч чаддаг гэдгээ харуулсан багш нарын энэ үйлдэл бусаддаа ч жишээ болж, салбар салбарынхнаас ч дэмжлэг авч чадсан юм. Ингээд УИХ-аас 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-оос эсэргүүцэж “Багш нар 300 мянган төгрөгөөр амаа хамхиулахгүй” хэмээн хэлж байсан удаатай.  Шахалт, хавчилга дундаас энэ хүртэл тэмцсэн багш нарын хувьд 300 мянган төгрөгөөр нэг удаад цалингаа нэмүүлнэ гэдэг тун хангалтгүй байсан нь  мэдээж. Гэтэл багш нар хоёр хуваагдаж санал зөрөлдөж эхэлсэн. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц. Мөнхтуяа хэлэхдээ “Засгийн газрын зүгээс 2017 онд цалин нэмэх боломжгүй бөгөөд валютын сантай хатуу гэрээ хийсэн. Тийм учраас үндсэн цалин нэмэхгүй бол урамшуулал, нэмэлт хөлсний зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн. Бодит үр дүнд хүрч чадлаа” хэмээж байв. Мөн хэлэлцээрийн шатанд явж байгаа учраас багш нар ажил хаялтанд оролцохгүй. Анх хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж ажил хаялтыг эхлүүлсэн. Үүний үр дүнд гурван яамтай хэлэлцээрийн ширээнд сууж эрх зүйн баримт бичгийн гарын үсэг зураад явж байгаа учир бид ажил хаялтад оролцохгүй. ҮЭ-ийн зүгээс үл ойлголцол үүсэж биднийг хууль бус гэж нэрлэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.4 дэх хэсэг дээр хууль бус ажил хаялт гэдгийг зөвхөн шүүх л тогтоодог. Тэрнээс хэн нэг этгээд өөрт таалагдаагүй үйл явдлыг хууль бус хэмээн өөрийн үнэлэлт дүгнэлтийг нийгэмд тараах нь зохимжгүй гэж үзэж байгаа гэдэг байр суурийг хэлсэн юм.

Багш нар хоёр хуваагдаж эхлэв. Дээрх тайлбарын араас “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны зохицуулагч Б.Бат-Эрдэнэ “Энэ дээр түр хорооныхон дотроо зөрчилдөөн үүсгэсэн. Үүн дээр монголын мянга мянган багш нар ч зөрж байгаа. Яагаад гэвэл бид үндсэн цалингаа нэмүүлэе гэж тэмцлээ эхлүүлсэн. Үндсэн цалинг нэмж үнэхээр болохгүй байлаа гэхэд байнгын авдаг урамшуулалтай болъё, нэмэгдэл хөлсийг авая гэсэн санал хүсэлтийг явуулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл зөрчилдөөн гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр энэхүү шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна гэсэн зүйл ярьсан байх. Гэвч энэ нь албан ёсны эцэслэсэн зүйл биш. Бид бүхэл бүтэн гурван сарын турш тэмцэл хийчээд 500 мянган төгрөгөөр амаа таглуулах сэхээтнүүд биш. Бид бодит орлогыг цалин хөлсөн дээрээ байнга авахыг хүсч байгаа. Нэг удаагийн мөнгөн урамшуулал хүсээгүй. Цаашдаа энэ асуудлаар дахин хэлэлцэнэ. Өнөөдөр шийдвэр гараагүй байхад мэдээлж байгаад харамсаж байна” хэмээсэн нь багш нар хоёр талд гарах шалтгаан болов. Түүнчлэн дотроо маргалдаж, зарим нэг багш нарыг мөнгө авч үзэл бодлоо өөрчиллөө гэх хэрүүл хүртэл гараад амжсан.

Баяр угтуулж Засгийн газраас олгосон 300 мянган төгрөг ч мартагдаж, багш нар ч дахин цалингаа нэмүүлэх асуудал ярьж эхлэв. Нэгэнт хэлэлцээрийн ширээний ард суусан атал өнөөдөр дахин ирэх сарын нэгнээс ажил хаяна гэж ярьж байгаа нь нийгмийн бухимдлыг хүргэхээс аргагүй. Эхэндээ дэмжиж, багш нарын найдвартай ар тал болж байсан эцэг эхчүүд багш нарын энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авах бол гэдэг сонирхолтой. Оны өмнөхөн хэлэлцээрийн ширээний ард суулаа хэмээн 300 мянган төгрөг авахын оронд тэдэнд үндсэн цалингаа нэмүүлэх хүртлээ тэмцэх боломж байсан. Нэг талаар салбарын сайдтайгаа хүртэл маргаад амжсан багш нарын ээлжит ажил хаялтыг нийтээрээ “Засгийн газрыг шантаажилж байна” гэж хараад эхэллээ шүү дээ. “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” л гэнэ, “Багш багшдаа тусалъя” ТББ л гэнэ. Нэгдсэн нэг толгой байгууллага нь ойлгомжгүй. Түүнчлэн багш нарын цалингийн зээлийг тэглэх, хүүг бууруулах асуудлыг хөндөж салбарын сайдтай уулзсан байдаг. Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд төрийн албан хаагч өөрийнхөө цалингийн зээлийг төрөөр буюу татвар төлөгчдөөр төлүүлдэг жишээ байхгүй. Цалингаа нэмүүлье хэмээн тэмцсэн тэмцэл нь эцэстээ зээлээ төлүүлье болж хувирав уу. Зээлийг нь төлөх боломжгүй гэмэгц дахин ажил хаялт хийнэ гэж Засийн газраа шантаажлаад байгаа ч юм шиг.

Ирээдүй болсон үр хүүхдүүдэд минь үлгэр дууриал үзүүлэх багш нарын үйлдэл бүхэн ухаалаг байгаасай.

Э.БҮҮВЭЙ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

зочин (64.119.22.82)
2018-04-18 11:52:02
Цогзолмаа сайхан шоудаад худлаа яриад цаг хожих юм хийх гээд л заль нь мэдэгдээд нүд нь гялтагнаад байна. 2 жил ажиллахад зан характер нь хэн бэ гэж мэдэгдэнэ. Жоохон доор тушаалд байсан бол дороо танигдана. Ми-дээ ч танигдсан их удаж танигдаж байна.

zzzz (202.70.36.182)
2018-04-17 09:45:47
үйлдлийнхээ зөв бурууг ялгахаа байсан багш нар нэртэй хүнэнцэрүүд гудамжаа нэг, буудлаар нэг, хаана буруу балай завхай үйлдэл байна тэнд багш байна

бид (112.72.14.22)
2018-04-16 19:56:28
тэгээд төрөөс юу ч авдаггүй бид яах юм бэ. ядахдаа татвар төлдөггүй болохсон. бүгд л миний татварын мөнгөөр санхүүжинэ.биз дээ. батулга хүрэлсүх миеэ нарын идсэн уусан тэрбум тэр бум хөрөнгөөр өрөө даруулахгүй нь мэдээж. ёстой салаавч өгөх байлгүй.

no name (202.179.26.193)
2018-04-16 18:13:39
энэ зураг яагаад ийм сонин байдалтай авдаг билээ хууль эрх зүйн аагтгүй юм хийхээ болиоч

Zochin (64.119.26.11)
2018-04-16 17:19:11
Yahaaraa ta nariin durtaidaa absan zeeliig zobj olson mungunuus hucheer absan tatbariin munguur tuluh gej bitgii huts

zaza (103.26.194.178)
2018-04-16 17:14:24
ISH ZORILGOTOIHON SHIG JAGSAJ CH CHADAHGYI UURSDUU HELSEN YARISAN AASAA BUTSAAD NEG DARGA IREED L PANAALDAHAAR TOLGOI N ERGECHIH DEG IIM HUMUUS BAGSH GEED BID UR HUUHEDED MIN ERDEM NOM ZAAJ BGA GEED DEMJEED SUUJ BAIDAG MUN TAARVAA IIM HUMUUS YAJ HUUHDUUD MIN OLIGTOI YUM ZAAH BE NAD TAARSAN TSALINGAA AVAAD SUUJ BAI UUR YAH VE TA NAR

Гана (203.91.115.44)
2018-04-16 16:35:37
Хувийн хэвшилд хоёр нарны хооронд ажиллаж, энэ бэртэгчингүүдийн талхыг хийж,хувцасыг нь оёж,өвлийн хүйтэн зуны халуунд гадаа зогсож автомашинд нь бензин түгээдэг гэх мэт мянга мянган баялаг бүтээгчид хэдэн төгрийгийн цалин авдгийг та нар мэдэх үү? 250 000-375 000 төгрөг.Энэ хүмүүс татвараар дамжуулан та нарыг тэжээдэг юм.Насаараа НДШ төлж,халуунд халж,хүйтэнд хөрж,насны эцэст эрүүл мэндээрээ хохирч,эрэмдэг зэрэмдэг болоод тэтгэвэрт гарахад баялаг бүтээгчид ганц ч сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авдаггүйг та мэдэх үү.Харин та нар дулаан байранд дугжран,интернетээр тэнүүчлэн,элдэв хов ярьж цагийг нөхцөөж,тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэл цалинтай тэнцэх тэтгэлэг авдаг байхаа.Уул нь хувийн хэвшлийнхэн ажил хаях цаг болсон.Тэр үед бэртэгчингүүд идэх талхгүй, махгүй,бензингүй,орон сууц нь халаалтгүй,бас цалингүй турж үхэх байхдаа.

зочин (27.123.214.106)
2018-04-16 16:12:15
Ерөнхийлөгч зээлийн өргүй болгоно гэж үнэмлэхүй ялалт байгуулсан Бөх хүн эр хүний жудаг гаргаж төлөх юм гаргах байлгүй дээ

эрка (202.179.4.78)
2018-04-16 15:16:54
зөвхөн багш гэлтгүй төрийн,төсвийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай.Цалин нэмэх боломж маш их бий.

Зочин (202.179.31.122)
2018-04-16 13:56:54
АН -н засаглалын үед 2 удаа цалин нэмнэ гэж 90 тэрбум төгрөг төсөвлөөд хулхин дээр чинь цэцэг ургуулаад ар хударгаар нь ор сураггүй идэж .дээр нь бидний нийгмийн даатгалын мөнгө рүү орж мөн идэж үгүй болгоход чимээгүй байсан байжээж одоо ард түмнээ сонсож хүнд байдлаас гарах гэж байгаа МАН-н засаглал руу буруу чихэж суудаг илжирсэн сэтгэлгээгээ өөрчилмөөр л байнашүү.

Зочин (202.131.244.210)
2018-04-16 13:04:09
Багш нарын цалинг нэмэх ёстой. Дэмжиж байна. Бид үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг. Өнөөдрийн идэж уух юм, өмсөх хувцасны төлөө биш. Сайн цалинтай болж байж сайн багш нар ирнэ. Муу цалинтай бол муу багш нар л үлдэнэ.

иргэн (66.181.160.46)
2018-04-16 12:54:42
багшийн цалинг үр дүнгээр нь олгоё 8 р ангийн хүүхэд 2дээр 2 нэмж 2оор үржиж бодож чадахгүй бна багшийн цалин боломжийн цаана нь ажил хайсан багш зөндөө бна цалингаа голсон багш ажилаа өгч цалин багатайч гэсэн ажиллах хүмүүст зайгаа тавь

иргэн (66.181.160.46)
2018-04-16 12:54:27
багшийн цалинг үр дүнгээр нь олгоё 8 р ангийн хүүхэд 2дээр 2 нэмж 2оор үржиж бодож чадахгүй бна багшийн цалин боломжийн цаана нь ажил хайсан багш зөндөө бна цалингаа голсон багш ажилаа өгч цалин багатайч гэсэн ажиллах хүмүүст зайгаа тавь

Зочин99 (202.72.242.22)
2018-04-16 12:43:06
2017 оны төсөвт мөнгө байхгүй,2018 онд цалинг нэмнэ гэж "цэцэг ургуулаад" ажил хаялтыг зогсоосон. 2018 оны 4-р сараас 25%, 10-р сараас 25% нэмсэн бол болох байлаа. 65 суудалтай их хурал, "бандаажны хэрэг хэлэлцэх, ЭТ-ийн 49,51 гэхээс өөр юм ярихгүй байсаар цагийг өнгөрөөж байгаа болохоор багш нар ажил хаях нь зөв дөө.

Зочин (202.179.31.22)
2018-04-16 12:11:20
Энэ тэнэг намчирхсан багш нар өөрсдийн төлөө тэмцэж чадахгүй байж юуны цалин нэмэх,зээл төлүүлэх вэ наад МАН чинь удахгүй суудлаасаа огцорно тэр үед амаа бариад сууж бай хэтэрхий их дэмжвэл бүр ч нэмэхгүй олон жил хулхидууллаа даа ,та нарт харин төмөр зүүж өгч чадах байх даа

Зочин (150.129.140.238)
2018-04-16 12:09:08
БАГШ НАРЫН ҮЙЛДЭЛ БҮХЭН УХААЛАГ БАЙГААСАЙ. ямар үнэн үг вэ. үйлдлээ мэдэхгүй багш нэртэнгүүд багшийн нэрийг нь улс төртэй нийлээд шаварт хутгаж байна даа. жаахан юм ойлгодог нь хэлж залруулаасай... хайран ч нэр хүнд....малнууд

Зочин (202.21.127.226)
2018-04-16 11:57:02
Багш нар анги даасны нэмэгдэл дэвтэр зассан гэх мэт маш олон нэмэгдэлийг авдаг харин тэнд ажиллаж байгаа шал угаадаг үйлчлэгч нар ямар ч нэмэгдэл хөлсгүй ажиллаад өдий хүрч байна шүү дээ.Багш нар бас өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй

эмч сувилагч нар (202.131.230.19)
2018-04-16 11:49:01
ниит монгол сувилагчид цалингаа доод тал нь 1500,000 болгох санал нэгдэж бна.ачаалал их, гардан ажилбар ихтэи зав чөлөө бага. эмч нар цалингаа 3 сая болгоход нэгдэж бна.

Зочин (202.131.245.26)
2018-04-16 11:46:17
ЦАЛИНГАА Л НМЭҮҮЛМЭЭР БАЙНА ЮУН ЗЭЭЛ ВЭ.

Зочин (202.131.245.26)
2018-04-16 11:46:17
ЦАЛИНГАА Л НМЭҮҮЛМЭЭР БАЙНА ЮУН ЗЭЭЛ ВЭ.

Зочин (202.9.40.2)
2018-04-16 11:35:08
solior solior ergej seheheergui boltloo unaltand orson salbar

Зочин (103.14.36.18)
2018-04-16 11:26:25
Хүүхдүүдийн ерөнхий боловсролын мэдлэг дэндүү муу байгаа шүү. Ажлаа зохих түвшинд хийж чадахгүй багш нар цалингаа нэмүүлэх нь буруу. Харин төгсгөсөн хүүхдүүдийнх нь шалгалтын оноогоор тухайн багшийн ур чадварыг үнэлж цалинг нь нэмэх нь зөв.

Зочин (103.26.195.167)
2018-04-16 11:10:18
Багш нарын цалинг ажлын үр дүнгээр тооцож өгөх зөв. Юу гэж нийтэд нь өгөх юм вэ? НЭг хэсэг хэцүүхэн нөхдүүд байна шүү дээ. Юу ч сургаж , ыайгаа юм алга урсгалаараа цаг нар өнгөрөөсөн УЛСУУД нэг хэсэг бий

зОЧИН (103.26.195.167)
2018-04-16 11:06:53
Багш нар маань дандаа л ЦАЛИН хөлс нэмэгдүүлэх талаар ярих юмаа. Соёл Урлагийн салбарын нөхдүүд ГЭЖ мӨНХИЙН мөнхийн зээлтэй сайхан сэтгэжлтэй улс. Багш нараа АЖЛЫН чанар эцсийн үр дүн . ЭЕШ шалтгалт босго оноогоор сургуулиудыг дүгнэвэл яасан юм бэ?

galaaa (66.181.160.75)
2018-04-16 11:05:46
tv eer garch bgaa bagsh abgai 4 huruund n altan bogj baihad uhlee hatlaa geed hutsaad bgaa yumdaa say martaar mnai huugiin surguuliin bagsh nar 1 150000 r niilsen buur amraltiin gazariig ter chigeer holsolj absan bgaa yumdaa tegeed tsalin nem gej hutsnaa zaultsgaa ajilaa medehgui abgai naraa

www (66.181.160.75)
2018-04-16 11:03:10
dabarsan atsnuud bugdiin halaad hoogood yavuul bolobson huchin zondoo bi odoonoos burtgeed 9 sar 1 nd ajilaa eheluul davarsan heden abgai nar ugaasaa odoo tetgebertee garah bolj bgaa archaaagui baasnuud

gan (122.201.24.252)
2018-04-16 10:59:26
Bags nariig byy dabryyl xyyxedtei ajillax ajilaa saijryyl emch sybilagchiin tsaling nemegdyyl

Зочин (202.179.24.23)
2018-04-16 10:52:03
bagsh nariin tsaling nemeh n zovoo. tsetserlegiin bagsh 1,000,000 togrog, baga angiin bagsh 900,000 togrog, dund angiin bagsh 800,000 togrog avdag boloh heregtei. tsaashid bainga nemj baihaar.

Зочин (119.40.98.162)
2018-04-16 10:48:14
Багш гэж хичнээн сайхан нэр хүндтэй мэргэжил билээ одоогийн энэ хэд ч багшийн нэр хүндийг шороотой хутгаж байна доо. Багш биш сувилагч асрагчийн цалинг нэмэнх ёстой. багш нар дотор эргүү малнууд их байна 1 өвөл 3-н булган шуб сольж өмсөөд нөгөө хэд нь атаархаад цалин хүрэхгүй гэж тэнэгтээд

Зочин (95.188.241.22)
2018-04-16 10:43:19
Монголчууд бүгдээрээ бүх өрөө төлүүлье. Үнэгүй байр өгвөл бүр гоё! Хэ хэ. Бааранд сууж халуураад утсаа ломбардчихсан байгаа. Төлүүлнэ гээд үзюэл ....

зочин (66.181.189.22)
2018-04-16 10:36:55
Банkны новшнууд мөнгө угааж зээлийг хүссэн үедэн гаргаж өгч 10% авдаг шүүхийн шүүгч нараар олон гэмт хэргүүдийг хаалгаж бөгс долоож амидардаг новшнууд банk санхүү шүүхэд байдаг сүлжээ мафийн бүлэг гар хөл болчихсон гэдгийг мэдэж авцгаа.элэнцгийн багш нарт зээл өгөх вэ дээ.

зочин (66.181.189.22)
2018-04-16 10:36:49
Банkны новшнууд мөнгө угааж зээлийг хүссэн үедэн гаргаж өгч 10% авдаг шүүхийн шүүгч нараар олон гэмт хэргүүдийг хаалгаж бөгс долоож амидардаг новшнууд банk санхүү шүүхэд байдаг сүлжээ мафийн бүлэг гар хөл болчихсон гэдгийг мэдэж авцгаа.элэнцгийн багш нарт зээл өгөх вэ дээ.

зочин (66.181.189.22)
2018-04-16 10:36:39
Банkны новшнууд мөнгө угааж зээлийг хүссэн үедэн гаргаж өгч 10% авдаг шүүхийн шүүгч нараар олон гэмт хэргүүдийг хаалгаж бөгс долоож амидардаг новшнууд банk санхүү шүүхэд байдаг сүлжээ мафийн бүлэг гар хөл болчихсон гэдгийг мэдэж авцгаа.элэнцгийн багш нарт зээл өгөх вэ дээ.

Зочин (182.160.32.128)
2018-04-16 10:18:54
Шүүгч нарт 1 % хүүтэй зээл олгосон банк багш нарт 0.5 % хүүтэй зээл олгох ёстой. Багш нараар банкныхан ном заалгасанаа мартав даа. Уул нь багш хүн шүүгчээс илүү хайр халамж хүртэх эрхтэй биз дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-20 08:49:38 - Улс төр
ТӨСӨВ: 2018 оны эхний хагас жилд тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбумын ашигтай гарчээ
2018-07-20 08:49:33 - Хууль
Сурагчдын дүрэмт хувцасны мөнгөнөөс завшсан боловсролын газрын дарга нарт торгох шийтгэл оноожээ
2018-07-20 08:49:22 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ