“Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Түгээх    
2018-04-16 12:51:11 - Орон нутаг

MORON

“Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд боллоо. Хурлыг төрийн соёрхолт, түүхч, доктор Ч.Өлзийбаатар удирдан явуулсан бөгөөд түүх, археологи, шашин судлалын 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон байна. Мөрөн сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хуралд архелогич, доктор Я.Цэрэндагва, Ц.Төрбат, Ц.Амгалантөгс, А.Энхтөр, түүхч, доктор Д.Тод, доктор, профессор О.Сүхбаатар, гэвш лам Д.Хоролбат, докторант П.Гантуяа, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж, чөлөөт уран бүтээлч Х.Баян-Очир, Мөрөн хотын дарга асан Д.Төмөр нарын эрдэмтэн, судлаачид дээрх сэдвийн дагуу илтгэл тавьсан юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр археологичид “1765 онд үүссэн Мөрөнгийн хүрээний туурийг одоогийн Мөрөн хотын баруун талд буй “Ирээдүй-21” сургуулийн баруун хойд хэсэг мөн” хэмээн санал дэвшүүлжээ. Учир нь тэрхүү газраас ваарны хэлтэрхий, хөх тоосго, модон байшингийн суурь, тоосго шатааж байсан зуухны үлдэгдэл зэрэг археологийн олдворууд олдсон байна. Улмаар түүхчид, шашин судлаачид ч дээрх саналыг дэмжин Мөрөнгийн хүрээ 1765-1810 он хүртэл 45 жил дээрх газарт суурьшиж байхдаа ноёны жас, тамгын газар, өргөө, цогчэн хурлын сургууль, Дүйнхор, Бадма-Ёга дацан байгуулж байсныг түүхийн эх сурвалж, бичгүүдээр давхар нотолсон байна.

Харин 1810 онд түүнээс холгүйхэн буюу зүүн урд зүгт Мөрөнгийн хүрээг нүүлгэж шинээр байгуулахдаа Гандандаржайлин хэмээх нэр өгөн он цагийн товчоогоо хөтлөх болжээ. Ер нь Мөрөнгийн хүрээ Дулаан хан уулын өвөр, Дэлгэрмөрөний дэнжид байгуулагдаж тэрхүү газраасаа төдий л олон удаа нүүдэллээгүй байна.  Эрдэмтдийн хэлж буйгаар суурин иргэншил үүссэн он цагаар тооцоолбол Мөрөн хот эдүгээ 253 жилийн түүхтэй ажээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

zochin (59.153.114.232)
2018-04-16 22:11:31
minii tursun hairtai hot mini.ulam hugjuuruu...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 18:31:01 - Эдийн засаг
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018-04-20 18:28:07 - Улс төр
Д.Эрдэнэбат: Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй
2018-04-20 18:18:27 - Нийслэл
Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно
2018-04-20 17:04:05 - Нийслэл
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
2018-04-20 16:52:10 - Улс төр
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил
2018-04-20 16:26:37 - Боловсрол
Д.Жамъян: Ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр
2018-04-20 15:45:30 - Нийслэл
Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар хоёр байршлыг дуудлагаар худалдлаа
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ