100 айлыг нүүлгэхдээ худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүй шийдвэрлэнэ гэв

Түгээх    
2018-04-16 14:33:37 - Нийслэл

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ. Тэд холбогдох санал дүгнэлтээ саяхан болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан бол өнөөдөр тус газарт үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг иргэдтэй уулзаж байна. “Хангарьд” ордонд болж энэхүү уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга тэргүүтэй Ажлын хэсгийнхэн болон барилгын материалын худалдаа үйлчилгээний төвийн эзэн, түрээслэгч нар оролцлоо.

Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийнхэн 100 айл орчимд тулгамдсан асуудлыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэхийн тулд иргэд болон төр, захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байдаг. Тиймдээ ч энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Харин тэд 2018-2020 он хүртэлх хугацаанд гурван үе шаттай ажлыг хийхээр төлөвлөөд байгаа билээ.

-2018-2020 ОН ХҮРТЭЛ ГУРВАН ҮЕ ШАТТАЙГААР 100 АЙЛЫГ НҮҮЛГЭНЭ-

Нэгдүгээр үе шат: УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг болон холбогдох цэгүүдэд шилжүүлэх, барилгын материалын шинэ зах нээх, ил задгай хоол хүнс, барилгын материал зарахыг хориглох, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгахаар төлөвлөөд байгаа юм.

Хоёрдугаар үе шат: Таваас наймдугаар сард явган болон авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. 100 айлын замыг өргөтгөж 4-6 эгнээ болгох, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.

Гуравдугаар үе шат: 2018-2020 оны хооронд Мэргэжлийн хяналт, Онцгой, Барилга байгууламжийн хяналтын хэлтсээс гарсан дүгнэлтийн дагуу шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулна. Орон сууцжуулах хөтөлбөр энэ дотор хэрэгжээд явах юм. Шинээр орчин үеийн барилгын худалдааны төвүүд бий болгоно. 100 айл орчмыг өнөө маргаашгүй нүүлгэж, лангууг нь хаахгүй гэдгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй. Бид бага багаар 100 айлд бизнес эрхэлж байгаа иргэдийн нөхцөлийг сайжруулах, бүртгэлжүүлж, таатай орчинд ажиллах боломжоор хангаж өгөх гээд байгаа юм. Тиймээс иргэддээ сэтгэлтэй, идэвхтэй хандаж, бидний хийх ажлыг дэмжээрэй гэж хэлмээр байна.

-100 АЙЛ ОРЧИМ ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ХУЛГАЙ ДЭЭРЭМ МАШ ИХ ГАРДАГ БОЛСОН-

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонуудад барилгын материал худалддаг бизнес эрхлэгч нарын 90 гаруй хувь нь бусад дүүргүүдээс ирсэн бизнес эрхлэгчид байдаг. Энэ нь бид нарт хамаагүй ээ. Монгол Улсын Үндсэн хуулийнхаа дагуу хаана, аль нутаг дэвсгэрт бизнес эрхлэх нь иргэдийн эрхийн асуудал. Хамгийн гол 100 айл орчим ил задгай худалдаа эрхэлдэг иргэд эмх замбараагүй байдал үүсгээд байна. Мөн хөрсний бохирдол, хулгай дээрэм тоймгүй болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс есдүгээр хорооноос хойших иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж ажилдаг. Гэмт хэрэг, хэрэг зөрчил 10, 11, 12 гэсэн хороонууд дээр хамгийн их гардаг. Энэ хэсэгт машины сэлбэгийн хулгай маш их байдаг. Эдгээр дүүргүүдэд ард иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах таатай нөхцөл байдал бүрэн алдагдчихаад байна. Тийм учраас маш олон иргэдийн санал санаачилгаар 100 айлын барилгын материалын худалдааны төвүүдийг нүүлгэх ажил олон жил яригдаж байна. Зөвхөн өнөөдөр яригдаад энэ ажлын хэсэг байгуулагдсан юм биш ээ. Тиймээс бид өнөөдрийн уулзалтаас зөв гарц гаргалгааг л олох хэрэгтэй.

М.АМАРЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 36

uka (66.181.161.127)
2018-04-19 01:36:34
Hooh Mani met in bayjih nee

o (104.237.134.147)
2018-04-18 02:31:08
hamgiin tulgamdsan asuudaliig barij avchee odoo ajil hereg bolgoh heregtei iim ued l tur tumur nuuree haruulj ajliig hiih heregtei nen dariu . udah tusam zamhardag n gem bish mongolchuudiin zan shuu de heden jil yrij baigaach boditoi alham hiih tsag n irseeen hurdan ajil hereg bolgoh heregtei . barilgiin zah uilchilgeenii tuvuudiig hotiin zahru gargaj shine horoolol bolgon hugjuulbel deer bish uu shinechilj barilaa ch gsn dahiad l ene metchilen baihiig uguisgehgui .negent l ajil bolgoh gj baigaa bol oligtoihon shig shiidsen ajil hiih heregtei

Зочин (202.179.25.117)
2018-04-17 22:40:09
naad 100 ailaar orio tsagaar yavhad yneheer hetsyy ohidiig jygeer yavyylan gej baihgyi zalyycnuudiig byleglen zoddog ene hyatadyydiig yah ve hetsyy bainaa amidrahad tyslaacnee

Зочин (103.10.22.56)
2018-04-17 12:35:11
olon jil yarij bnadooo. hyataduud n barij idjih geed hetsvhen gazar shvv. manaizasgin gazar 1 muu barilgin delgvvriin hujaa nariig diilehgv baij irgedde bol vneheer arslan bar shig ailgaj bgadl gazriig bulaadag Buzariin hognuud

өаөөөөаөа (202.131.243.190)
2018-04-17 08:31:31
Олон таван болзол, эрх ашгийн хохироохгүй энэ тэр гэж нялцганахгүй, шууд нүүлгэх хэрэгтэй, үе шат гээд байх ч хэрэг байхгүй, хэдхэн худалдаачнаас болж энэ хотын хэдэн зуун мянган хүн эрүүл мэнд болон бусад зүйлээрээ хохироод байж байх ёсгүй,

Зочин (66.181.186.65)
2018-04-17 08:21:08
Авто захуудыг нүүлгэх шийдвэр гаргаарай .

Mgl (103.57.94.56)
2018-04-17 08:07:11
He den hujaagiin erh ashigiig hamgaalaad baigaa ym bna daa

Зочин (88.238.140.221)
2018-04-17 04:39:23
Zvgeer l nvvlgeej yuun olon ym yridim Tur tumur nvvree xaruul UB xotiig 100 ailiin naichid gutaaj bn sh dee6

Зочин (88.238.140.221)
2018-04-17 04:39:22
Zvgeer l nvvlgeej yuun olon ym yridim Tur tumur nvvree xaruul UB xotiig 100 ailiin naichid gutaaj bn sh dee6

Зочин (27.123.214.108)
2018-04-17 03:16:12
Юун нүүлгэх, агуулах складаа нэмээд л барьцгааж байна. Бизнесээ өргөжүүлцгээж шаан паан шаан паан гээд шаагилдацгааж байна даа.

ZOCHIN (112.72.11.121)
2018-04-17 00:46:52
TYREESLVVLJ BGA NUHUD BAYJIJ DUUSLAA

Цэвэрлэгч (66.181.160.48)
2018-04-17 00:32:50
Хотынхоо төвөөр хогийн захаар дүүргэчихээд цэцэрлэг, сургууль барих газаргүй гээд байдгаа больж, 100 айл орчмоо цэгцлэх нь зөв. Мөн гадаад орны хаягдал утаа угиулж, тос гоожуулсан ямбий сэг зардаг ДА ХҮРЭЭ мэтийн захыг ч нүүлгэх хэрэгтэй.

Зочин (64.119.20.45)
2018-04-17 00:26:39
зам зогсоол худалдан авсан бараагаа ачихад түүртэхгүй байх, ачаа зөөгч хөлсний машинууд барааныхаа хажууд бэлэн зогсоод байж байх. хаана ямар зогсоол суларсныг олж хараад дараагын ээлжинд нь хүн авахаар хөлсний тэрэгүүд хүлээн зогсох боломжийг бүрдүүлсэн гм иргэдэд аль болох авсаар хөнгөн шуурхай аюулгүй тухтай нөхцлийг бүрдүүлсэн барилгын материал хадгалах зарах зөөж тээвэрлэх онцлогт тохирсон барилгууд барьчихвал. гэхдээ хаана юу бгаа нь мэдэгдэхгүй учир замбараагүй олон тийш салаалсан хулганы үүрэнд орчихсон юм шиг олон нүхнүүд дотор төөрдөг байшинд орчихсон юм шиг газар болгочилгүй эмх цэгцтэй товч тодорхой зохион байгуулалтай болгож хүмүүс ороод авах гэсэн юмныхаа байршлыг амархан олдог бвал орох дуртай бна. зарим барилгууд зогсоол арай гэж олж тавиад төөрдөг байшин шиг юман дотор нь төөрч бгаад гарч ирэхдэ зайлшгүй шаардлага л гарахгү бол дахин орох сонирхолгү болгодог

Үнэн (66.181.160.48)
2018-04-17 00:21:09
Тэр үйлдвэрүүдийн эзэд дандаа хятад, эсвэл эрлийз нар байдаг. Монгол бол цөөн. Хужаа нарыг нь бүр хөөх хэрэгтэй. КАТАР тэр хөгиж байгаа улс 55 нас хүрсэн гадаадынхныг шууд нутаг буцаадаг гэсэн. Манай улс ч тийм болох хэрэгтэй.

алуурчин (124.158.77.60)
2018-04-16 23:09:59
нүүлгэхдээ хятадуудыг нь болж өгвөл жаахан багасгаад өгөөрэй

иргэн (66.181.160.46)
2018-04-16 22:38:54
яаралтай нүүлгэх хэрэгтэй шинэ хороолол босгох хэрэгтэй

З (59.153.112.39)
2018-04-16 21:04:54
Төр төмөр нүүрээ гаргаад шууд нүүлгэ,олон юм яриад блгүй нийтийн эрх ашгийн үүднээс нүүгээчээ нүү нүү!!!!!!!

erka (202.179.25.77)
2018-04-16 20:57:18
100 ailiig nyylgeh ni zov oo end dandaa hayataduud gazriig ni avcnihsan baidag yum bain lee mongol kompani mash tsoon baidag tiimees shuud nyylge

Зочин (202.21.106.139)
2018-04-16 19:42:47
Za tgeed shine gazraa oligtoihon ym hiigeerei zogsooltoi Dunjingarav shig ym l hiij uzeerei :)

hurdlaach (219.142.99.7)
2018-04-16 18:44:22
ajilaa ehleech. zun bolchloo, hural huigaa ubul hiij boldogguinmuu

hurdlaach (219.142.99.7)
2018-04-16 18:44:18
ajilaa ehleech. zun bolchloo, hural huigaa ubul hiij boldogguinmuu

Зочин (150.129.140.154)
2018-04-16 18:09:31
Хужаа нарыг хөөж гаргаарай

Ttt (64.119.26.46)
2018-04-16 18:06:57
Hetsuu ch gsen nuulgeh l htei gol n ter munguu zartsuulaaf barisan bair baishing n odoo yaj zohitsuulah ve bas nuguuduul n hyamdhan zarahgui l gne shd ,

mongol (146.158.151.142)
2018-04-16 17:26:55
shine zah mah baiguulahdaa mashini zogsoolig oncgoi anhaarah heregtei

Зочин (119.40.98.162)
2018-04-16 17:21:53
100 айлыг эртхэн цэвэрлэхгүй бол хужаа таун болчоод байгаа

Зочин (122.201.28.10)
2018-04-16 17:17:57
Нүүлгээрэй. Нийт эрх ашиг

zochin (103.229.120.204)
2018-04-16 17:10:57
nuulgeh ni zov.buh baidlaaraa hamgiin zavaan orchin bii bolson.yund ni guij tuugeed bgaa yum.tor gej bgaa yum bol shiidveree gargaad ajillah heregtei.ardchilan asuudal bolgonyg asuulgaar shiiddeggui yum.ene bol ulsyn erh ashig.

Зочин (65.49.68.195)
2018-04-16 16:55:02
zugeer l nuulgeechdee yun olon yum yaridii 1l ih yarisan tuluvlusun humuus hiij bgaa yum yuch bhgui

Zochin (64.119.27.15)
2018-04-16 16:36:43
Mal min yaduurj bna chi l yaduuraagvi ulmal hurungujuud bgan bailgvi buruu yarij bna shv nuhuur

Хужааг биширсэн монгол (202.21.96.178)
2018-04-16 16:32:52
Хятадууд бараг л сарын дотор бүхэл бүтэн хуучин хотыг нураагаад шинийг барьчихаад байгаа шүү Гэтэл монгол зөвхөн 100 айлыг!!!!! Намар гэхэд цоо шинэ орчин цэмцийгээд байж байгаасай!!!!!!

Зочин (103.212.118.94)
2018-04-16 15:49:18
Zasag darga nar ni ajliin grafikaa gargaad tulubluguunii daguu ajilaa yabuulj surmaar yum hubiin hebshiltei hamtraad tednii sanhvvjilteer zarim ajlaa gvitsetgebel bdj setgj ajillabal tatbar tulugchdiin munguur bvhniig hiimeergui bmaar

аөб (103.57.94.228)
2018-04-16 15:38:21
худлаа шаагаад сдакууд

яст мэлхий шиг удаан (202.9.40.2)
2018-04-16 15:20:18
хурдан ажил хэрэг болгоочээ хичнээн жил ярьдаг юм бэ улс орнууд ямар хурдтай хөгжиж байна вэ манайх яриал хэрэлдээл байгаал байх юмаа арчаагүй гэдэг нь

Зочин (112.72.14.135)
2018-04-16 15:06:37
Nuulgekh ni zuvuu. Unekheer bokhir zavaan gazar bolson. Khashaanuud ni toirood ter khaviin jorlon bolson jm bna lee.

тогтох (202.21.100.211)
2018-04-16 14:59:20
Иргэд нь ч ойлгодог төр нь ч зөв удирдаад нүүлгэх нь л зөв дөө тэр орчмын хөрсийг эрүүлжүүлээд сайхан хөгжлийн бүсийг бий болговол ч...

Зочин (27.123.212.138)
2018-04-16 14:49:23
Зогсоол их чухал шvv. Яваад енгерех бол асуудал бага.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ