Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр

Түгээх    
2018-04-17 08:41:12 - Хууль

ninja

Баянхонгор аймгийн төвөөс 70 орчим км-т байх нэгэн алтны уурхайд сонин үйл явдал өрнөөд байгаа талаар тус уурхайд ажиллаж буй иргэнээс манай сайтад мэдээлэл ирсэн юм. Бид юу болоод байгаа талаар иргэн А-тай утсаар холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.

ИРГЭН А: ИХ МӨНГӨ ОЛОХ СУРГААР МАЛЧИД МАЛАА ХАЯАД
НААШАА ЗОРЬЖ БАЙНА

-Уурхайд яг юу болоод байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай энд цагаан сарын дараагаас алтны уурхай ажиллаж эхэлсэн. Яг ямар компани хариуцдаг уурхай юм бүү мэд. Ямар ч байсан энд ажиллаж, алт ухаж байгаа иргэд “риогийн уурхай” гэж яриад байгаа. Энд алт их гарч байгаа сургаар иргэд их орох болсон. Ингэхдээ 8-9 хүн нэг баг бүрдүүлж дундаасаа 60 сая төгрөг босгоод уурхай хариуцаж байгаа хүнд тушааснаар уурхайд орж алт хайх боломжтой болдог.

-Уурхай хариуцдаг ямар хүн байдаг юм бэ?

-Бидний сонссоноор иргэдээс мөнгө авч байгаа хүн аймгийн ИТХ-ийн төлөөлөгч гэж байсан. Тэр хүн өөрөө эмч мэргэжилтэй юм гэсэн. Тэгээд ямар нэг эрсдэл, эрүүл мэндийн асуудал гарвал тусламж үзүүлж байна гэж баг бүрдүүлсэн иргэдийг нүх рүү ороход нэг багаас 70 мянган төгрөг авдаг.

-Тэгээд уурхай руу ороход хугацаа зааж өгдөг юм уу?

-Тийм ээ. 60 сая төгрөг өгөөд 10 хоног уурхай руу орж алт хайна. Ингэхдээ алт хайгч тавьдаг. Улмаар алт илэрсэн шороогоо дээшээ гаргаж хуурай аргаар угааж алтаа авдаг. Ер нь бол цагаан сарын дараахан баг болж орсон хүмүүс 60 саяын зардлаа нөхөөд цаана нь ашигтай ажилладаг байсан гэсэн. Харин одоо алтны гарц муудаад ихэнх баг ашиг олох нь байтугай арав хоногтоо 60 сая төгрөгөө олж чадахгүй өрөнд орж байна.

-Өдөрт хэчнээн хүн орж ажилладаг юм бэ?

-Өдөртөө 8-9 хүний бүрэлдэхүүнтэй 15-аад  баг ажилладаг юм билээ. Ер нь баг л бүрдээд мөнгөө л өгч байвал оруулаад байдаг юм шиг байгаа юм. Одоо мал төллөх цаг болчхоод байхад малчид хүртэл их мөнгө олох итгэл найдвар тээж наашаа зорьж ирж байна. Ер нь л иргэдийн гэнэн итгэмтгий, мөнгө олох гэсэн байдлыг нь ашиглаж мөнгө угаах ажил хийж байна гэж бодож байна.

-Уурхайн  аюулгүй байдал нь ямархуу байдалтай юм бэ?

-Хөндий, гүн нүх байгаа. Аюулгүй байдал хангаад байгаа зүйл байхгүй.

ninja

Ц.БОЛОРЧИМЭГ: БИДНИЙГ АЖИЛЛАХАД, МӨНГӨ АВЧ УУРХАЙД ОРУУЛДАГ ГЭХ
НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДООГҮЙ

Тиймээс бид дээрх асуудлаар албан мэдээлэл авахаар Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалтай холбогдлоо. Тэрбээр “Бидэнд та бүхэнд байгаа мэдээлэлтэй адил мэдээлэл ирсэн. Тиймээс тухайн газар юу болоод байгааг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс явуулсан. Одоогоор надад ямар нэг хариу ирүүлээгүй байна” гэсэн юм. Улмаар мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүстэй холбож өгсөн. Үүний дагуу Баянхонгор аймгийн мэргэжлийн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Ямар учиртай компани иргэдээс мөнгө авч уурхай руу оруулдаг байсан юм бол. Та бүхнийг газар дээр нь ажилласан гэж сонслоо?

-Империал гоулд майнинг гэх компани юм билээ. Манайхаас газар дээр нь очиж шалгалт хийсэн. Гэхдээ мөнгө аваад нүх рүү хүмүүс оруулж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй. Цагдаагийн байгууллага давхар шалгаж байгаа юм билээ. Манайх мөрдөн шалгах ажиллагаа хийхгүй учраас мөнгө авсан үгүйг нь тогтоохгүй шүү дээ.

-Тэнд өөр ямар нэг зөрчил дутагдал огт илрээгүй юу?

-Бид төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд компанийн бичиг баримтуудыг шалгаж, холбогдох шалгалтууд хийсэн. Одоо улсын байцаагч нарын зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлэх гээд байж байна. Яг ямар зөрчил илэрсэн талаар даргад танилцуулаагүй байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй.

-Хэдийнээс Баянхонгорт үйл ажиллагаа явуулж эхэлсэн компани вэ?

-Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр л алт олборлох бэлтгэл ажлаа хийгээд эхэлж байгаа юм байна. Өөр компаниас шилжүүлж авсан гэсэн. Биднийг очиход захирал н.Батмагнай,  Шийрэвдорж гэх хүмүүс хариуцаж ажиллаж байсан.

Ийнхүү тухайн уурхайн цооногт алт олборлож буй иргэн болон мэргэжлийн хяналтын байцаагч хоёрын яриа алд дэлэм зөрөх нь тэр. Тиймээс уг үйл ажиллагаа зохион байгуулж, мөнгө хураадаг гэх   “Империал гоулд майнинг” компанийг хариуцсан хүнтэй холбогдох гэсэн ч чадсангүй. Юу болоод байгааг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, цагдаагийн байгууллага нь үнэн мөнийг нь тогтоох биз гэж найдъя.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 40

irgen (59.153.113.132)
2018-04-19 18:53:57
aimgiin darga Batjargal gegch hariutslaga hvleeh estoi ym shigMAN dandaa luibariig60 sayar hiih ym.Oorsdod ni eeltei too ym bolobuu

uka (66.181.161.127)
2018-04-19 01:41:37
Mach IH mongo 60say togrog

Зочин (202.70.38.118)
2018-04-18 18:29:13
мэдээж мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа хоёр мөнгөө авчихсан байхгүй юу даа.Үүүнийг нарийн шалгах хэрэгтэй

Зочин (122.201.22.23)
2018-04-18 17:41:18
эх оронч женкогийн нутагт ийм юм байж болохгүй

малчин (66.181.160.93)
2018-04-18 15:43:57
ардын намыхан 60 тербум ,60 сая ер нь юм бүгд нь 60

Гана (203.91.115.44)
2018-04-18 12:08:41
Энэ төрийн албан хаагчдын нь байж байгааг.Шалгаж байгаа,даргад танилцуулаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй,цагдаагийн газар шалгаж байгаа гэх мэт хэв ерийн хэдэн үгээр ам таглана.Энэ амьтадын амыг тосолчихоо цаадуул нь мэдэлгүйдээ

зочин (202.179.31.67)
2018-04-18 11:29:20
энэ үнэн би баянхонгор аймгийн хүн болгон мэдэж байгаа 60саяыг төлөөд ороод ирсэн хүн хажууд сууж байна да

zochin (202.21.120.66)
2018-04-18 08:49:49
60say ch bish baih nuhur tuuchihsan baih

Зочин (66.181.188.100)
2018-04-17 22:24:59
baliaar amarhan argaar bayjhiig husegchid ih boljeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee eeeeeeee

ОЛ (203.91.117.8)
2018-04-17 21:27:00
ЭЛБЭГДОРЖЫГ ОЛЖ ШОРОНД ХАТАХ ХЭРЭГТЭЙ АН- ЫН БАЛАГААР МОНГОЛ СӨНӨХ НЬ

Ганаа (103.229.121.42)
2018-04-17 19:10:36
60 сая төгрөг хурааж авч байгаа хулгайч цулайсан байна ш дээ. Дээр бичсэнээс тооцход 10 хоногт 15 баг ажилуулсан гэвэл сард /15*60*3/ 2 тэрбум 700 сая төгрөг олсон байх нь ээ. Шулах аргаа сэтгэж олсон байна шүү.

Ганаа (103.229.121.42)
2018-04-17 19:10:36
60 сая төгрөг хурааж авч байгаа хулгайч цулайсан байна ш дээ. Дээр бичсэнээс тооцход 10 хоногт 15 баг ажилуулсан гэвэл сард /15*60*3/ 2 тэрбум 700 сая төгрөг олсон байх нь ээ. Шулах аргаа сэтгэж олсон байна шүү.

Зочин (202.179.26.224)
2018-04-17 16:46:20
bayanhongoriin ard olniig tejeej l baigaa bol yaahav dee. hurai hurai ih alt garah boltugai

Зочин (202.179.27.251)
2018-04-17 16:33:19
Мэргэжлийн хяналтынхан мөнгө авчихсан гарууд юу гэж үнэн ярих дээ.

Vankhuu (182.160.32.174)
2018-04-17 15:16:46
Baidag l neg bizness baina sh dee. Yamar khucheer mongiig n avsan bish. Uurkhaigaa tureesluulj baigaa yum baina

Vankhuu (182.160.32.174)
2018-04-17 15:16:44
Baidag l neg bizness baina sh dee. Yamar khucheer mongiig n avsan bish. Uurkhaigaa tureesluulj baigaa yum baina

ЗОЧИН (202.179.24.97)
2018-04-17 14:18:56
Дэлхий дээр шар металл хэзээ ч аз жаргал авчирдаггүй ихэнхдээ үхэл дагуулаг гэдгийг дэлхийн түүх хэлдэгдээ хүүхэд залуус минь блож өгвөл хол байсан дээрдээ

Зочин (223.10.140.187)
2018-04-17 14:15:36
bidend nisdeg bolood agaart amidrah heregtei bolood bh shig bna bhaa

Зочин (112.72.14.36)
2018-04-17 14:06:19
Заавал жаран сая авч оруулдаг нь ч юу вэ шуналтай нөхөр энэ жилийн наадам үзэхгүйм бишүү

Зочин (202.9.40.4)
2018-04-17 13:39:55
энэ уурхай баянхонгорчуудлыг тэжээж байгаа ганц уурхай

Зочин (202.9.47.177)
2018-04-17 13:05:28
Ганц нэг хүн ашиг олдог биш жинэнэ ард түмэн орлого олдог жинхэнэ ард түмний ганц уурхай юм бна баяр хүргэе. Бусад том том уурхайнууд зөвхөн олигархуудын төлөө ажилладаг шүү дээ.

Зочин (103.10.22.56)
2018-04-17 12:56:05
ene ulsin irgen bolsondo gutrah ymda. tur n uuru hulgaichdaar dvvrsen gemt heregtnvvdin orognodog gazar boljdee.

Зочин (202.9.40.4)
2018-04-17 12:07:18
Утсаар авсан мэдээлэлээ утсаар лавласан болоод мэдээ нийтлэл бичихгүй шүү !!!!!

зочин (202.179.31.116)
2018-04-17 11:42:15
Том жижиггүй л алт гэж улайрах болж дээ?Монголчууд бид хөрсөн доор байгаа баялагтаа ямар их хүйтэн сэтгэлээр ханддаг болоо вэ?Төр засаг нь ч иргэд нь ч мөнгө л олж байвал хойч үедээ юу үлдээх,байгал орчин яаж сүйрэх вэ гэдгийг өчүүхэн ч тоох бодол бодлого алга болж дээ?

харамсаж байна (66.181.176.54)
2018-04-17 11:18:36
ЭХ орон минь их баялагтай. Гадна, дотоодын зартай луйварчдын гараар ороод дуусаж байна. БОРОО ГОУЛД аас татвараа авч чадалгүй л бүх алтаа гадныханд алдсан ард түмэнндээ бид. Ганцхан С. Батболд л тэр ордоос ганцаараа баяжаад үлдсэн түүхтэй. Энд тэндгүй лицензээр дамнасан наймаа. ТӨР шиг төртэйсэн болоосой

Зочин (59.153.87.7)
2018-04-17 11:15:26
mergejliin hyanaltiin meden budilalt, ted bas heden say tugrug avilgald avaad yu ch boloogui ee gej baina

zochin (43.228.131.45)
2018-04-17 11:04:05
nairuulga miitai vgiin aldaatai medee bainga l bolj dee vvnd hyanalt tawidaggvi yyum bhdaa

Зочин (107.167.103.216)
2018-04-17 10:38:12
Gazar choroo zardag muusain nouushudiig hooj yvuulah n deer tehui bol ingej idj uuj boldiim bain gesen niigmd iim asuudal airaash dendlee..chuu?? Bayn hongriin humuus yg unen mede ogson ym u???oorsdo avsh avshhaad yrj baij mednee...@@@

Зочин (66.181.186.174)
2018-04-17 10:34:36
арван таваад баг. 6 гаруй удаа. манай сэтгүүл зүй хаашаа л яваад байна даа?

zochin (122.201.25.130)
2018-04-17 10:32:43
guuuu mun teneg humuus ymaaaaaaaaa 60tuluul uhel ruuge orj l baidag

Зочин (150.129.141.236)
2018-04-17 10:26:20
Тохироод хэнхэндээ ашигтай бол яахав дээ! Улс ямар ажлаар хангаж чадаж бгаа биш!!!?

Зочин (150.129.141.236)
2018-04-17 10:26:09
Тохироод хэнхэндээ ашигтай бол яахав дээ! Улс ямар ажлаар хангаж чадаж бгаа биш!!!?

Зочин (202.9.40.4)
2018-04-17 10:24:53
Tiim ulger shig ym gej yu bhav dee

Попууд (66.181.191.169)
2018-04-17 10:24:50
Хэн ч хэнийг албадаагүйшт. Мөнгө олсон нь дуугүй, олоогүй залхуу нь хохирогч айн

Зочин (27.123.214.108)
2018-04-17 10:24:02
Зогсоо я!!! Ард түмэн дайраад орох хэрэгтэй.

Зочин (202.21.106.134)
2018-04-17 10:06:16
Vnen yum jinhene pomeshik nuhur ami nasiig ni amidral zalgah hden tsaastai ni denchin tabiulj bj mungu oldg huue ene arai dendenee mungu olj ghdee ene arai bishee

Зочин (103.212.116.179)
2018-04-17 09:17:39
60 sayaaraa boowduulaa shaa hahahahahaha mal sdakuud hahahahaha

Зочин (66.181.184.73)
2018-04-17 09:17:14
end tendgvi iim zawaan bgaa shdee

Зочин (103.212.119.34)
2018-04-17 09:05:36
Yagaav nuguu aldart Iroogiin uurhai.

нинжа (103.26.194.61)
2018-04-17 09:04:58
энэ үнэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Шар
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ