Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Түгээх    
2018-04-17 15:46:37 - Улс төр

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.17) хуралдаан 09 цаг 21 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүний 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулав.

Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэн юм. Дээрх төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан энэ оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ хугацаанд Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдсан бөгөөд төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, найруулга нэр томъёо, үг хэллэг жигдлэх зэргээр гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд хүнсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан талаар Л.Элдэв-Очир гишүүн дурдлаа. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат илэрхийлээд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулсан юм. 2000-2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж. Туяацэцэг мэдээлэл өгөв. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори,  ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лабораториуд, ЭМШУИС-ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэв. Хүнс баяжуулалтын талаарх олон улсын туршлагын талаар лавласан Х.Болорчулуун гишүүний асуултад хариулт өглөө. Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болох юм байна. Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очир төслийг боловсруулах болсон үндэслэл шалтгааны талаар тайлбарлахдаа “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” хэмээлээ. Д амин дэмийн дутагдал монголчуудын эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлын нэг гэсэн сүүлийн үед яригдаж буй мэдээлэл нь бодит эсэхийг тодруулсан Ж.Энхбаяр гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 1992 оноос эхэлж дээрх төрлийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн эмнэлзүйн шинжээр тодорхойлж байсныг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа. 2010 оноос цусан дахь Д амин дэмийг тодорхойлж эхэлсэн бөгөөд үе үеийн дүн мэдээнээс бүх насны иргэд энэ төрлийн амин дэмийн дутагдалтай байсныг харж болох аж. Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх асуудал физилогийн, химийн, биохимийн түвшний чухал ойлголт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарласан юм. 

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг буюу хуулийн зорилтыг өөрчлөн найруулах, хүнс баяжуулах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэх, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт бүхий холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулах, баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх, үүргийг зохицуулах 8 дугаар зүйлийг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
ТУУЛААС “ХЯДСАН” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ