Хотын удирдлагуудаас 1280 оршин суугч “ОРОХ, ГАРАХ гарцыг битгий хаагаач” гэж хүсэж байна

Түгээх    
2018-04-18 10:09:09 - Нийслэл

-“ЗАН ИНТЕРНЭШНЛ” КОМПАНИД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ 60 ЖИЛ
АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ГЭВ-

Улсын их дэлгүүрийн урд, Бийтлзийн хөшөөний зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн IV хорооны 44 дүгээр байрны хажуугийн өргөтгөлийг гуравдугаар сарын 15-ны өдөр нураалаа гэх мэдээлэл цацагдаж байсан. Тухайн өргөтгөлийн нэг давхарт япон гэр ахуйн барааны дэлгүүр, хоёр давхарт нь “Севва грилл паб” ажилладаг байсан юм. Эдгээр аж ахуй нэгжүүдийг зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулсан хэмээн барилгыг нураасан байдаг. Гэтэл “Зан интернэшнл” компани 44, 45 байрыг холбож орон сууц барих гэж байна гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Тиймээс бид иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр тус газрыг сурвалжилахаар очиход барилгын хог хаягдал, энд тэндгүй сарзайсан төмөр, хагархай цонх, цууралт өгсөн байр, явган хүнийг замын хавтанг овоолж тавьсан дүр зураг угтав.

Өргөтөлийн балгасны наахан талд оршин суугчид дөрвөн ханатай жижиг гэр барьж хулдаасан хэвлэл дээр  “Зам интернэшнил” гэх солонгос компани хуулийн нэрийг барьж, хүч түрэн оршин суугчдын эрх ашигт халдаж байна. 44-45 байрыг холбон өндөр барилга барих гэж байгаа” гэсэн эсэргүүцлийг бичгийг гэрийн бүсэнд өлгөжээ. Харин шавар нь нурж балгас мэт болсон байрны ханан дээ “Газрын наймаа гаарч байна, Хэн энэ их газрыг зарчихваа” гэх эсэргүүцлийн бичгийг ойр орчимоор явж буй хүн бүхэн тогтож уншина. Гадаадын иргэд хажуудаа яваа монгол хүнээр эсэргүүцлийн бичгийг орчуулуулж толгой сэгсэрэн “WHY” гэж нэлээд гайхсан байдалтай зогсоно.

Оршин суугчдын хэлж байгаагаар 44-45 байрыг холбон өндөр барилга барьвал айлуудын нар үздэг цонх, хүн, машин явах ганц гарцыг хааж таван давхар барилга барих асуудлаас болж барилгын компани болон оршин суугчдын дунд тэмцэл өрнөөд багагүй хугацаа өнгөрчээ. Оршин суугчид барилга барихаар зэхэж байгаа суурин дээр нь гэр барьж, машинуудаа хааж тавин хууль хяналтын байгууллагуудад өргөдөл гомдолоо өгч ямар хариу ирэхийг нь хүлээж байгаа гэв. “Зам интернэшнил” компанийн нураасан өргөтгөлийн барилгыг тус байрны 02 тоотын орон сууцыг эзэмшигчид болох Т.Улаанаа, Т.Ганцогт нар 1999 онд бүхий л зөвшөөрлийг нь аваад  2004 онд өргөтгөлийг барьсан байна. Уг компани 2004 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн засаг даргын захирамжаар дороо үйлчилгээтэй орон сууц болох  таван давхар арктай барилга барихаар захирамж шийдвэр гараад холбогдох зөвшөөрлийг авсан байна. 

-“ӨРГӨТГӨЛИЙГ НУРААЛАА, АМИНДАА ХАЙРТАЙ БОЛ ГАРААРАЙ”-

Тус өргөтгөлийн нэг давхарт япон гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан ч дэлгүүрийнхээ өргөтгөл хэсгийг нураалгуулсан иргэн Б.Амартүвшин “Өргөтгөлийг нураах шийдвэр гуравдугаар сарын 12-ны өдөр гарсан байна лээ. Шүүхийн шийдвэрээр нураахдаа оршин суугчдад ерөөсөө мэдэгдээгүй. Гэтэл гуравдугаар сарын 15-ны өдөр өглөөний 10.20 минутын үед дэлгүүрээ онгойлгоод байж байтал гаднаас нэг хүн орж ирээд манай худалдагч эмэгтэйд “Өргөтгөлийг нураалаа, аминдаа хайртай бол гараарай” гэж хэлчихээд гарсан байна лээ. Манай худалдагч дэлгүүрээс гарч амжаагүй байхад нь том машинаар нураагаад эхэлсэн. Өргөтгөлд паб ажилуулдаг залууд эд хогшилоо авах ямар ч боломж олоогүй дотор нь байсан бүх зүйл нь сүйдсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллага сүйтгэсэн газраа засаж тохижуул гэхээр бид хашаа барьж тохижолтын ажлаа гүйцэтгэнэ гэх тайлбарыг өгөөд байгаа. Нураахдаа ямар ч хашаа бариагүй байж ийм тайлбарыг бидэнд өгч болохгүй биз дээ. Тэгэхээр нь оршин суугчид мэргэжлийн хяналтын байцагчид “Бид өөрсдөөсөө хөрнгө гаргаад зам талбайгаа тохижуулна” гэтэл “Хүний эзэмшлийн талбай та нарт хамаагүй” гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага аль талд нь үйлчилээд байгааг мэдэхгүй байна. “Зам интернэшнил” компани өргөтгөлийн барилгыг нураачихсан учраас өнөө маргаашгүй газар шорооныхоо ажлыг эхлэх гээд байна. Хамгийн сонин нь энэ хавийн газрыг 60 жилээр эзэмших зөвшөөрлийг “Зам интернэшнил” компанид өгсөн байна лээ. Хуулиндаа ийм олон жилээр өгдөггүй, хамгийн дээд тал нь 15 жилээр өгдөг юм байна. Уг нь энэ хавийн газар чинь нийтийн эзэмшлийн талбай шүү дээ. 2004 онд М.Энхболдын 164 тоот захирамжаар авсан гэх бичгийг бидэнд үзүүлсэн.

Өргөтгөлийн барилгыг нурааснаас болж хоёр давхарын айлын гал тогооны хана нь цуурч, цонх нь хагарсан. Харин манай цонхны амалгаанууд салж, зарим хэсгээрээ хагарсан. Сая манайх засвар хийж хана таазаа гипсдсэн. Тэгэхээр цаана нь ямар цууралт үүссэнийг үнэндээ мэдэхгүй байна. Мөн тагтны шал нь тэгшхэн байсан. Гэтэл одоо илт мэдэгдэхээр доош унжсан” гэв.

Энэ хавийн орон сууцнууд бөөр бөөрөөрөө нийлцэн байдаг. Орох, гарах гарц нь зөвхөн 44, 45 дугаар байрны хоорондох зай юм. Хэрэв энэ хоёр байрыг холбон шинээр орон сууц барьвал галын машин орох боломжгүй болно. 2014 онд 40 дүгээр байранд их хэмжээний гал гарч байсан. Муу зүйлийг зөгнөж буй юм биш. Дахин ийм хэмжээний гал гарвал битүү тойрог доторх орон сууцнууд хормын зуур шатаж олон зуун иргэн амь нас эд хөрөнгөөрөө хохирно. Үүний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой бус байна. Эсвэл тус газрыг 60 жилээр ашиглах зөвшөөрөл өгсөн дарга хүлээх үү. Иргэд хотын удирдлагуудаас олон юм хүсээгүй “1280 оршин суугч орох, гарах гарцыг минь хааж битгий барилга бариулаач” гэдэг ганцхан зүйлийг л хүсч байгаа.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 45

Зочин (112.72.14.64)
2018-04-19 15:09:59
Батүүлд учир бий

Зочин (112.72.14.149)
2018-04-19 00:33:25
Ardchilliin gai Batvvl gudmand taarbal shanaa uguh yumsan

Зочин (150.129.141.99)
2018-04-18 22:07:03
Нөгөө сайхан ардчилал чинь энэ дээ

ЗОЧИН (66.181.191.243)
2018-04-18 21:46:11
1200 ХҮН ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАЗРЫН НАЙМААЧДАД ДАРЛУУЛЖ БАЙ. ХОХ, ХОХ, ХОХ ЧИНЬ. ӨӨДГҮЙ ,АРЧААГҮЙ ҮХЭЖ БАЙСАН ХОГНУУД ГАЛ ГАРВАЛ БҮГД ШАТАЖ ҮХ. БОЛОО. ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ. ШАРАЛХВАЛ МАРГААШ ГАРЧ ТЭМЦ, ЧАДАХГҮЙ Л ДЭЭ БЭРТЭГЧИНГҮҮД.

хот чдэ 1л сандуй сундуй л бнада (66.181.177.203)
2018-04-18 18:16:37
юуч гмэр юмбдэ өнө зуны жуулчдд үзлх сүпр үзрын 1 блжэ

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-04-18 17:05:58
Хохь нь тэмцэж чаддаггүй 1200 айл хохь нь за

Зочин (182.160.5.69)
2018-04-18 16:20:16
Бат-үүлийг цаазаар авч өгсөн бүх газрыг нь буцааж ав

Зочин (182.160.5.69)
2018-04-18 16:19:55
Бат-үүлийг цаазла

Зочин (182.160.5.69)
2018-04-18 16:19:40
Бат-үүл хамаг юмыг чинь зарж идээд дуусчээ

Зочин (182.160.5.69)
2018-04-18 16:19:17
Бат-Үүл сада хотын хамаг газрыг зараад дуусчээ

Дарга нар ч хүн биш болжээ (64.119.27.248)
2018-04-18 15:30:53
Ийм дарга нартай байснаас байхгүй нь дээр юм бна

Дарга нар ч хүн биш болжээ (64.119.27.248)
2018-04-18 15:30:53
Ийм дарга нартай байснаас байхгүй нь дээр юм бна

Дарга нар ч хүн биш болжээ (64.119.27.248)
2018-04-18 15:30:53
Ийм дарга нартай байснаас байхгүй нь дээр юм бна

рд (27.123.214.110)
2018-04-18 15:30:24
40 -50 Мянгатых гэж өөрсдиигээ өндөрт өргөгч тэнэгүүд энэ балгастайгаа мөнхөд хотыг бузарлсаар байхуу Ядаж хятадуудаас ичээч Хятадад нэг ч иим архитектур байхгүй болсон шүү хэ хэ

Guur bariad tugjirel ulam ihsene (91.231.169.123)
2018-04-18 14:45:30
Hotod yamar hulgaich ni yamar ch adhiggui bashan guur barisan nertei horlon suitgeliig hyataduudaar hiilguuleh geed bainaa.Ulasnbastariin ard irgedees sanal aduulga avch baij hiih eostoi.Heden avilgalchid urvagchdiin ugeer yavaad baival Mongoliig horlood deerees ni urund unagaj baina.Bugd eserguutsej temtsehgui bol bolohgui ni nee.

Зочин (202.131.231.230)
2018-04-18 13:20:30
Замруу шахаж барисан өргөтгөл нэртэй амбаар саравч тамбурыг бүгдийг нь нураагаад өгөөч.хотын үзэмж,орж гарах хөдөлгөөн гээд бүх зүйлд гай болж бн.ямар нэг хууль бус аргаар зөвшөөрөл авч барисаан та нар үйл ажиллагаа явуулж чамгүй ашиг олсоон одоо болноо нийтийн юмыг өгч үз.

Зочин (182.160.33.143)
2018-04-18 13:18:00
Энэ бол хэлмэгдүүлэлт болсон байна

Зочин (182.160.5.69)
2018-04-18 13:07:10
Хувийн өмчид халдах мэдээж хэцүү. Тэгэхээр шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. Хотын удирдлагууд замчөлөөл гээд байгаа энэ аянаараа чөлөөлөх байхаа

Зочин (202.21.106.108)
2018-04-18 12:39:11
Ногоо лалархулгайчын л хийж байгаа ажил уу лалар даргаа санаад байнаа

xyvalz (66.181.182.55)
2018-04-18 12:36:33
60terbum,60jil,ene yu be davarsan gazriin naimaachin be muu m.enxboldoo N

Зочин (124.158.112.3)
2018-04-18 12:22:07
Umgarhan gazraa bulaatsaldaad zodoldood baihiin. Khotoosoo garch mongol ornooroo tarhaj amidariya

Зочин (59.153.113.132)
2018-04-18 12:20:33
Хужаа Энхболдод дарлуулж ханалаа 60 жилээр өгнө гэж юу гэсэн үг вэ Баттулга ерөнхийлөгч энэ асуудалд анхаараачээ

Зочин (182.160.33.236)
2018-04-18 12:12:36
1 давхаруудыг нь өм цөм нураасан энэ ноорхой нэвширсэн байруудаа нураалгаж шинээр бариулаач. газар жоохон сэгсэрэхэд л нурах тагзнууд шүү дээ..зай завсараар нь жижиг барилгууд чигжихээ болиоч

Зочин (182.160.33.236)
2018-04-18 12:12:21
1 давхаруудыг нь өм цөм нураасан энэ ноорхой нэвширсэн байруудаа нураалгаж шинээр бариулаач. газар жоохон сэгсэрэхэд л нурах тагзнууд шүү дээ..зай завсараар нь жижиг барилгууд чигжихээ болиоч

Зочин (182.160.33.236)
2018-04-18 12:09:59
1 давхаруудыг нь өм цөм нураасан энэ ноорхой нэвширсэн байруудаа нураалгаж шинээр бариулаач. газар жоохон сэгсэрэхэд л нурах тагзнууд шүү дээ..зай завсараар нь жижиг барилгууд чигжихээ болиоч

Зочин (203.15.208.23)
2018-04-18 12:08:49
Ter 60 jileer zuvshuurul ugsun huniig ATG-eer shalguul, bas ter Zan International gedgiig bas ATG-d ug. Mergejliin hyanaltiin olon yum soliorood baigaa gariig bas shalguulah heregtei. Bugdeeree avilga avsan baij taarna.

Зочин (182.160.4.186)
2018-04-18 11:59:14
Газрын наймаа,авилга бүр цагаандаа гарч байна нөгөө ард иргэдийн төлөө ажиллах ёстой дарга нар өөрсдөө ёстой хотонд орсон чоно шиг аашилцгааж байна..Аль болохоор орц гарцыг чөлөөлж нэмж боломж бололцоогоороо гарцыг нэмэх шаардлагатай байхад байгаа ганцыг нь хааж барилга барина гэдэг чинь юу гэсэн үг вэ.Хэн ийм зөвшөөрөл өгөв АТГ шалгах шаардлагатай юм бишүү.

Зочин (124.158.124.237)
2018-04-18 11:54:47
Новшын газарын наймаачин

Зочин (49.0.212.100)
2018-04-18 11:52:24
Том нь жижгийгээ барьж иддэг махчид мэт төр улстай улс шүү дээ. Бариулж идүүлэхээ хүлээгээд хэвтэж байдаа ардууд минь

Зочин (112.72.14.136)
2018-04-18 11:42:19
орон сууцны байрнуудын 1-р давхаруудад дур зоргоороо өөрчлөлт хийж янз бүр болгодогийг одоо бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Энэ хуучны байрнууд одоо тэсэхгүй шүү дээ. Арга барсан ийм байрны оршин суугчид эцсээ хүртэл тэмцэхээс өөр арга байхгүй шүү.

Зочин (66.181.190.89)
2018-04-18 11:14:14
Энэ газар барилга барих ямар ч боломжгуй! Машин орж гарах гээд беен асуудал болдог. Хотын дарга шийдвэрээ яаралтай гаргахгуй юугаа хийгээд байдаг бнаа!!! Аялал жуулчлалын цаг эхлэж бна, хотын тевее хараачээ, хогийн цэгээс долоон дор болчихоод бн !!!!!!

Ардын намын дээрэмчид (66.181.182.234)
2018-04-18 11:13:58
Энэ байдал арай л хэтэрлээ их хурлыг тараах хэрэгтэй болоод байх шиг. Ийм хулгайч дээрэмчин төр засагтай байснаас төр засаггүй байсан нь хамаагүй дээр юм байна. Иргэд яаж ийгээд хэл амаа олоод шударга зөвөө ялгаад явчихаж элбэг чадна. Хуулийг гууль болгосон хонины арьс нөмөрсөн чоно шиг ардын намын дээрэмчдээм иргэд үнэхээр залхаж байна

Ардын намын дээрэмчид (66.181.182.234)
2018-04-18 11:13:58
Энэ байдал арай л хэтэрлээ их хурлыг тараах хэрэгтэй болоод байх шиг. Ийм хулгайч дээрэмчин төр засагтай байснаас төр засаггүй байсан нь хамаагүй дээр юм байна. Иргэд яаж ийгээд хэл амаа олоод шударга зөвөө ялгаад явчихаж элбэг чадна. Хуулийг гууль болгосон хонины арьс нөмөрсөн чоно шиг ардын намын дээрэмчдээм иргэд үнэхээр залхаж байна

Ардын намын дээрэмчид (66.181.182.234)
2018-04-18 11:13:58
Энэ байдал арай л хэтэрлээ их хурлыг тараах хэрэгтэй болоод байх шиг. Ийм хулгайч дээрэмчин төр засагтай байснаас төр засаггүй байсан нь хамаагүй дээр юм байна. Иргэд яаж ийгээд хэл амаа олоод шударга зөвөө ялгаад явчихаж элбэг чадна. Хуулийг гууль болгосон хонины арьс нөмөрсөн чоно шиг ардын намын дээрэмчдээм иргэд үнэхээр залхаж байна

саруул (182.160.35.236)
2018-04-18 10:58:32
батүүлийн зөвшөөрлийг цуцлаач ээ. хүүхэд нь наад зан интерийн эзэн шүү дээ.эсвэл энэ ноорхой нурж унах дөхсөн байруудыг шинэчлээч зан интерн компаниа

саруул (182.160.35.236)
2018-04-18 10:55:33
батүүлийн зөвшөөрлийг цуцлаач ээ. хүүхэд нь наад зан интерийн эзэн шүү дээ

Зочин (122.201.28.9)
2018-04-18 10:46:49
Хотын төвийн ноорсон байшингуудыг нурааж өндөр барилга барих байдлаар асуудлыг зохицуулж болдоггүй юм уу?

Зочин (203.91.115.41)
2018-04-18 10:43:40
МӨРӨӨРӨӨ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХ ГЭЭД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮСД Л ХУУЛЬ ҮЙЛЧИЛНЭ ЭНЭ БАЙТУГАЙ ХУУЛЬ БУС БАРИЛГУУД ЗӨНДӨӨ БИЙ. ХАХУУЛЬ ӨГӨХГҮЙ БОЛОХООР НУРААЖ БАЙХГҮЙ ЮУ.

Зочин (103.212.118.145)
2018-04-18 10:43:29
Хохь нь ээ. Та нарын сонгосон төрийн хийж байгаа ажил.

zochin (66.181.182.209)
2018-04-18 10:42:05
M.Enkhboldiig shalga. Dandaa ZAM company_iin humuus comm bichjee hoorhii. Ta nar avch chadahgui za bitgii gorid... DURAKuudaaaaaaaaa

зочин (202.179.25.10)
2018-04-18 10:40:16
НӨГӨӨ МИЕЭ БАС Л МИЕЭГИЙН ГАЗРЫН НАЙМАА ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГААЧ

Зочин (66.181.185.195)
2018-04-18 10:35:00
газраа чөлөөл.Бүтээн байгуулалт явагдаж байна.

mgk (64.119.18.52)
2018-04-18 10:31:27
geriig ni shataah zorig alga uu

Зочин (139.5.219.172)
2018-04-18 10:29:33
end orkuud hotiig maani suitgej duuslaa

zochin (66.181.161.75)
2018-04-18 10:19:45
Ulsiin ajil zvgeer hiilgeech ireedui vr hvvhdiinhee sn saihni toloo

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-16 08:50:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-16 08:37:04 - Улс төр
ТОМИЛГОО: С.Амарсайханыг хотын даргаар, Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ
2019-01-16 08:34:43 - Эдийн засаг
СУРВАЛЖЛАГА: Хэвийн боов 1500-3400 төгрөг, ууц 180-380 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
2019-01-16 08:26:15 - Нийслэл
Эрчим хүчний үнийн ТАРИФ нэмэгдэнэ
2019-01-16 07:47:08 - Улс төр
УИХ ба зөвлөлийн засаглал
2019-01-16 07:39:34 - Хууль
Зам тээврийн яамны ажлын хэсэг томилолтоор явах замдаа архидан танхайрч, вагоны эд зүйл эвджээ
2019-01-16 07:30:24 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2019-01-15 17:14:33 - Орон нутаг
Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-15 16:48:11 - Орон нутаг
Нөмрөг сумынхан сургуулиа цэвдэгт алдаж болзошгүй байна гэв
2019-01-15 16:40:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улсын хэмжээнд 66.5 сая мал байна
2019-01-15 16:34:55 - Эдийн засаг
Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээлийг хязгаарлах зүй ёсны шаардлага бий
2019-01-15 16:21:16 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Долоо дахь өдрийн гараанд 36 дугаарт орж ирлээ
2019-01-15 16:15:21 - Нийслэл
Өнгөрсөн онд 1465 монгол хүүхэд гадаадад мэндэлжээ
2019-01-15 16:01:05 - Эдийн засаг
"ТОП-20" индексийн сагс шинэчлэгдлээ
2019-01-15 15:40:03 - Шар
​Хабиб Нурмагомедовын үеэл дүү Монголд ирж тулалдана гэв
2019-01-15 15:01:28 - Энтертайнмент
Улс, орон нутгийн 17 музейд 304 үзмэрийг худалдан авчээ
2019-01-15 14:59:33 - Боловсрол
Олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна
2019-01-15 14:29:36 - Орон нутаг
Замын-Үүд-Эрээн чиглэлд галт тэрэг, автобус нэмэлтээр гаргажээ
2019-01-15 14:05:17 - Улс төр
Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй
2019-01-15 13:59:31 - Улс төр
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлнэ
2019-01-15 13:58:09 - Хууль
Эхнэрээ зодсон хэргээр Жүжигчин Р.Адъяад шүүхээс торгуулийн оногдуулжээ
2019-01-15 13:50:36 - Шар
Монгол сумочид хүүхдийн эмнэлэг барихаар болжээ
2019-01-15 13:38:31 - Орон нутаг
Дархан чиглэлийн галт тэргэнд шинэ хүн мэндэллээ
2019-01-15 13:27:10 - Нийслэл
Монголд 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2019-01-15 13:00:03 - Нийслэл
Импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоов
2019-01-15 12:50:48 - Байгаль Орчин
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Олон хүнийг хамарсан томуугийн дэгдэлт гарах төлөвтэй байна
2019-01-15 12:45:17 - Спорт
ФОТО: Э.Ганзориг гурав дахь удаагаа “Монголын Мистер” боллоо
2019-01-15 12:42:53 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Хүүхэд нь өвдсөн эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна
2019-01-15 12:39:54 - Хууль
Эхнэрээ шалтгаангүй зодож, хүнд гэмтээжээ
2019-01-15 12:29:04 - Нийслэл
ШӨХТГ өнгөрсөн онд 1.8 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ
2019-01-15 12:23:13 - Эрүүл мэнд
ЭМЯ: H1N1 вирусээр нас барсан тохиолдол байхгүй, амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн
2019-01-15 12:00:20 - Эдийн засаг
“Монгол бодон” дурсгалын зоос шинээр гарлаа
2019-01-15 11:48:44 - Хууль
Зодоон хийж, танхайрсан хурандаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
2019-01-15 11:30:04 - Хууль
БНХАУ-ыг зорьж буй иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2019-01-15 11:28:06 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2019-01-15 11:01:10 - Нийслэл
Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ
2019-01-15 10:57:21 - Нийслэл
Гэр хорооллын зарим айл өрх усанд автаад байна
2019-01-15 10:56:42 - Нийслэл
Цагаан сараар ГУРАВ хоног амарна
2019-01-15 10:53:58 - Хууль
Өсвөр насны хүүхэд бусдыг хутгалж, танхайрчээ
2019-01-15 10:45:02 - Спорт
Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багийн гишүүн боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-13 12:04:46 - Орон нутаг
Цас орж зарим газраар 40-45 хэм хүрч хүйтэрнэ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-15 11:48:44 - Хууль
Зодоон хийж, танхайрсан хурандаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
2019-01-14 07:54:50 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Нохой устгах нэрийдлээр буудаж алах харгислалаар бус спей хийж золбин нохойноос ангижирч болно