Бүсчилсэн хөгжлийн “замын зураг”

Түгээх    
2018-04-18 12:02:08 - Орон нутаг

sum

Манай улс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай болоод 17 жил болж байна. 2001 онд УИХ-ын тогтоолоор баталсан энэхүү баримт бичгийг хууль тогтоогчид болон шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтнүүд цөөхөн сөхөж харсан болов уу гэж бодогддог.  Хөгжлийн бодлогоо тодорхойлсон нь сайн хэрэг ч хэрэгжүүлэх гэж хичээгээгүй нь гашуун үнэн. Ихэнх заалт нь цаасан дээрх тунхаг төдий болж үлдсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хүн амын төвлөрөл болон үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн төвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх тухай өгүүлсэн бий. Энэ зорилт хэрхэн хэрэгжсэн бэ гэдгийн хариулт нь хэн бүхэнд тодорхой. 

Энэ үзэл баримтлал төрийн бодлогын тулгуур болж хэрэгжсэн бол бид өнөөдөр хот, хөдөөгийн ялгаа, ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, нийслэлийн хэт төвлөрөл, түүнээс үүдэн гарах хүндрэлүүдэд толгой гашилгаж суухгүй байх байв. Хэрвээ 2001 онд эргэж очоод Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын “нүд”-ээр өнөөдрийг харж төсөөлөх юм бол аймаг, сумд өөр өөрийн онцлогт тулгуурласан аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлж жинхэнэ солонгон эдийн засгийг бий болгочихсон, өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлсэн, дотоод, гадаадын зах зээлд подхийсэн худалдаа наймаа хийчихдэг болсон байх байлаа. 

Ийм байхад хөдөө орон нутгийнхан хот, хүрээ рүү тэмүүлэхгүй. Нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарна. Сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, мэдээлэл авах эрхээ чөлөөтэй эдэлж, хүн бүр хөдөлмөр эрхэлж, ашиг орлоготой, элбэг хангалуун аж төрнө. Монголын хөдөөгийн өнөөгийн дүр зургийг хууль тогтоогчид маань 17 жилийн өмнө ингэж зурж байж. Сэрэхгүй бол сайхан зүүд гэдэг шиг л юм даа. 
Хөдөө орон нутгийг нийгэм, эдийн засгийн бүх салбар, чиглэлээр нь тэгш хөгжүүлэх энэ концепц хэзээ, хаана хүрээд бүдгэрснийг хөөн хэлэлцэх гэсэнгүй. Ямар ч л байсан хөдөө, хотын ялгаа арилсангүй. Зах хязгаар нутаг эзгүйрч, төв суурин газрууд орхигдож, нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон төмөр зам дагасан төвийн бүсийн хүн ам геометрийн прогрессоор нэмэгдсээр өнөөг хүрэв. Уг нь энэ төвлөрөл суурьшил, хот руу чиглэсэн нүүдлийг зогсоохын тулд төр иргэддээ орон нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлэв гэхээр хэлэх юм маруухан.

Бүсийн төвүүдийг жигд хөгжүүлэх, дэд бүтцийг нь сайжруулах, эдийн засгийнх нь чадавхийг нэмэгдүүлэх зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том ажлуудыг ярихаа больё. Хүндээ чиглэсэн бодлогууд хэрхэн хэрэгжив. УИХ, Засгийн газраас тийм бодлого ер нь баталсан уу гэдэг асуултад хариулах гэхээр “Хүнд хэлбэл ичмээр дамшиг даа” гэдэг шиг л юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд алслагдсан болон говь нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, багш, эмч нарт цалин хөлсний нэмэгдэл урамшуулал олгох, амьдралын нөхцөлийг нь сайжруулах, тогтвор суурьшилтай аж төрөхөд нь дэмжлэг үзүүлэх, бүсийн хөгжлийг төсөв, татвар, хөрөнгө оруулалт, мөнгө зээлийн бодлогоор дэмжих гэсэн зүйл, заалтууд туссан байдаг. 

Бүсийн нэмэгдэл олгох бүтээгүй оролдлогууд

Сүүлийн арваад жилийн турш ярьж буй бүсийн нэмэгдлийн тухай яриа уг нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн санал, санаачилга байв. Нийслэлээс хэт алслагдсан аймаг, сумын ард иргэд бүсийн нэмэгдэл эдлэх ёстой гэдэг асуудлыг үе үеийн парламент дээр ярьж, бүсийн нэмэгдэл олгох хуулийн төсөл санаачилж байжээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2009, 2011, 2013 онд Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьсан ч УИХ-ын босго давж чадаагүй. Тэрээр анх 2009 онд алслагдсан болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох зорилгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байжээ. Тухайн үед уг хуулийн төслийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүд зөвхөн алслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоод бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэн, төрийн бус салбарынхныг орхигдуулж байна гэсэн шүүмжлэл хэлсээр унагаж байв.

Төрийн албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийг тухайн бүст ажиллаж буй төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох агуулгатай уг хуулийн төсөл ийнхүү “төрхөмдөө буцсан”-ы дараа С.Бямбацогт гишүүн даагаа нэхэж Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн нарын 30 гишүүнтэй нийлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-д 2011 оны дөрөвдүгээр сарын 12-нд өргөн мэдүүлж байжээ.

Уг хуулийн төсөлд нийслэлээс алслагдсан байдал болон амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан үзэж алслагдсан бүс нутагт Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 91 сумыг хамруулсан байна. Харин Говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нийт 87 сумыг оруулахаар тооцож байжээ. 

Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувь, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох, мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээрх боомтуудаар импортоор оруулж байгаа нэгдүгээр зэргийн гурил болон шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилээр чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийг онцгой албан татваргүй байх зэрэг зохицуулалт туссан эдгээр хуулийн төслийг УИХ жил дамнуулан хэлэлцээд баталж амжилгүй дараагийн парламентдаа шилжүүлсэн юм. Ингээд 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан УИХ дээрх багц хуулийн төслийг санаачилсан гишүүдийн дийлэнх нь дахин сонгогдоогүй гэдэг шалтгаанаар хэлэлцүүлгээс буцаасан ажээ.

Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүсийн нэмэгдлийн талаархи гишүүдийн асуултад “Бүсийн нэмэгдлийг жилийн дотор шийдэх амлалттай байгаа. Эхний ээлжинд бид хоёр чиглэлд шийдэхээр ажиллаж байна. Нэгд татварын боломж олгох, хоёрт дутагдаж буй бараа бүтээгдэхүүний хангамжийг олгох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Эдгээр хуулийн төсөл өргөн баригдсанаар асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж хариулж байв.

2009 оноос хойшхи гурван ч парламентаар бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүд бүсийн нэмэгдлийн тухай тусгайлсан хууль гаргахын оронд шатахуун болон эрчим хүчний үнийг Улаанбаатарынхтай адилхан болгох саналыг гаргаж байжээ. Мөн бүсийн нэмэгдэл олгох нь халамжийг хавтгайруулж байгаа нэг хэлбэр гэж шүүмжлэлтэй хандах гишүүд ч байв.

Татварын хөнгөлөлт, амьжиргааны өртөг

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 05-нд оруулсан өөрчлөлтөөр “Аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан) байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө” гэсэн заалт оруулжээ.

2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж ирэх 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөх энэ хуульд аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд гэсэн найман аймгийн аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм.

Уг хуулийг санаачлагчдын хийсэн тооцоогоор Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх найман аймгийн хувьд 2.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу энэхүү 2.6 тэрбум төгрөгийн тэн хагас буюу 1.3 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөлтөд хамруулахаар тооцож байжээ. 

Төвөөс алслагдах тусам орон нутгийн иргэдийн амьжиргааны өртөг 1.5-2.5 дахин нэмэгддэг гэсэн судалгаа бий. Аж ахуйн нэгжүүдэд нь татварын хөнгөлөлт үзүүлснээр тэр хэмжээгээр иргэдийн амьжиргааны өртгийг бууруулж байгаа гэж болно.

Бүсийн нэмэгдэл Монголд

Манай улс 1971 оноос алслагдсан болон говийн бүсийн аймгуудын иргэдэд нэмэгдэл олгож байжээ. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор говийн бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хүүхдийнхээ хамт зохион байгуулалттай шилжин суурьшигчдад эхний гурван жил дараалан 10 хувийн нэмэгдэл олгох болсон байна. Мөн 1972 онд Дорнод аймгийн Халхголд сангийн аж ахуй байгуулагдсанаар уг сангийн аж ахуйг түшиглэсэн байгууллагын ажилчин, албан хаагч, малчдад 1976 оныг дуустал үндсэн цалин дээр нь 10 хувийн нэмэгдэл олгож байсан аж. 

1982 оны Сайд нарын зөвлөлийн 48 дугаар тогтоолоор говийн болон түүнтэй ойролцоо байгаль цаг уурын нөхцөлд ажилладаг дээд, тусгай дунд боловсролтой ажилтан, албан хаагчдад сар бүр 10 болон 15 хувийн нэмэгдэл олгож байсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудад, нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийслэлд ирж эмчлүүлэх нэг талын зардлыг олгох заалт бий. Мөн хилийн застав, хилийн боомтод ажиллаж буй хилийн болон гаалийн албан хаагчдад хилийн нэмэгдэл олгох зохицуулалтыг Хилийн тухай хууль, Гаалийн улсын байцаагчид нэмэгдэл олгох тухай журамд тусгасан байдаг. 

2000 оноос хойш энэ чиглэлээр УИХ дөрвөн хууль, найман тогтоол баталж, Засгийн газраас 10 гаруй тогтоол гарч байсан ажээ.

Бүсийн нэмэгдэл олон улсад

Дэлхийн олон оронд бүсийн нэмэгдэл олгодог туршлага бий. ОХУ Якут, Камчатка, Чукотка мужид амьдарч байгаа иргэдээ татварын бодлогоор дэмжихээс гадна бүсийн нэмэгдэл олгодог байна. Манай Увс аймгийн Сагил сумтай хил залгаа Мөнгөн тайгын районыхонд байгалийн хүнд хэцүү нөхцөл гэж 200 хувийн нэмэгдэл олгодог аж. ОХУ мөн Сибирийн бүс нутагт 60 хувийн нэмэгдэл олгодог хуультай. АНУ, Канад улсууд ч эдийн засгийн сул хөгжилтэй бүсүүддээ хандсан тусгай бодлоготой.

Г.СОНИНБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 47

Гана (203.91.115.44)
2018-04-19 10:59:39
Энэ үлгэр яригдаад 17 жил болжээ.Гэхдээ хязгаар нутгийн иргэд биш,харин төрийн албаны ажилтан гэх сэтэр зүүсэн бэртэгчингүүд янз бүрийн хөнгөлөлт эдлээд эхэлчихсэн шүүдээ.Тухайлбал:Төри йн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр даадаг,хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгодог,5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгодог,туршлага судлах нэрээр татвар төлөгчийн мөнгөөр гадаад дотоодод зугаалдаг,/туршлага судалдсан бэртэгчин нь 4 жилийн дараа ажлаасаа хусагддаг/ тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэл цалинтай тэнцэх тэтгэлэг авдаг гээд л явж өгнө дөө.Харин энэ бэртэгчингүүдийг татвараар дамжуулан тэжээж байгаа баялаг бүтээгчид хоосон хоцордог юм да. Түй чёрт

Зочин (90.188.27.111)
2018-04-18 13:39:21
Нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хаана явна вэ таминь ээ

Зочин (180.211.183.114)
2018-04-18 13:39:02
Бүсээ чангалсан алслагдсан бүсийнхэнд БҮСИЙН НЭМЭГДЭЛ ХУРДАН ОЛГО

Зочин (187.95.114.232)
2018-04-18 13:37:28
Бүдэрч бүдгэрсэн бүсийн нэмэгдэл гэж сайхан хэлэн байна.

Зочин (200.11.13.160)
2018-04-18 13:36:56
huduunii orkuud geed l hutsaldah. ta nar shig tav tuhtai orchind amidrah erhtei adilhan l hun

Зочин (109.195.38.233)
2018-04-18 13:33:05
УБ ХОТЫГ УТАА, БААС, ТҮГЖРЭЛ ГУРВААС НЬ САЛАЯ ГЭВЭЛ ХӨДӨӨД ХҮН АМЬДРАХ НӨХЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭД НЭМЭРГҮЙ.

Зочин (186.226.38.166)
2018-04-18 13:27:59
21:100 гээд үйлдвэржилтийн хөтөлбөрөө энэ ЗГ хэрэгжүүлчихвэл хөдөө нутаг хөгжинө шүү

Зочин (5.197.183.222)
2018-04-18 13:26:17
ХОВД, ЗАВХАН, УВС, ГОВЬ-АЛТАЙ, ДОРНОДЫН ИРГЭД БҮСИЙН НЭМЭГДЭЛИЙГ ГАР ӨРГӨӨД БҮГД ДЭМЖИНЭЭ

Зочин (45.62.247.23)
2018-04-18 13:26:02
алслагдсан бүсийн адлагдсан иргэд хөөрхий

Зочин (36.77.174.139)
2018-04-18 13:25:24
Сэтгүүлч тун зөв сэдэв хөнджээ. Баяр хүргэе

Зочин (190.248.136.229)
2018-04-18 13:22:43
УБ ХОТЫГ УТАА, БААС, ТҮГЖРЭЛ ГУРВААС НЬ САЛАЯ ГЭВЭЛ ХӨДӨӨД ХҮН АМЬДРАХ НӨХЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭД НЭМЭРГҮЙ.

Зочин (188.130.230.40)
2018-04-18 13:22:07
Бүсээ чангалсан алслагдсан бүсийнхэнд БҮСИЙН НЭМЭГДЭЛ ХУРДАН ОЛГО

Зочин (182.23.83.48)
2018-04-18 13:20:49
Хойд хөршид хүртэл бүсийн нэмэгдэл олгож болоод байхад монголд яагаад болохгүй гэж

Зочин (177.21.120.119)
2018-04-18 13:20:14
УБ ХОТЫГ УТАА, БААС, ТҮГЖРЭЛ ГУРВААС НЬ САЛАЯ ГЭВЭЛ ХӨДӨӨД ХҮН АМЬДРАХ НӨХЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭД НЭМЭРГҮЙ.

Зочин (5.167.28.149)
2018-04-18 13:19:08
2020 оноос өмнө ядаж эрчим хүчний хараат байдлаас гармаар байна. Тэгж байж улс орон хөгжинө

Зочин (188.130.230.40)
2018-04-18 13:18:35
Бүсээ чангалсан алслагдсан бүсийнхэнд БҮСИЙН НЭМЭГДЭЛ ХУРДАН ОЛГО

Зочин (79.116.96.220)
2018-04-18 13:17:55
Хүрэлсүх өөрөө Сүр Данзан болж байхаар наад хөдөөгийн иргэдээ дэмжсэн бодлого хурдан хэрэгжүүлээчээ

Хпера (66.181.160.97)
2018-04-18 13:17:53
Чадахгүй л дээ.Энэ нэмэгдэл олгуулна гэж хошгируулаад

Зочин (89.22.255.146)
2018-04-18 13:14:22
Бүсээ чангалсан алслагдсан бүсийнхэнд БҮСИЙН НЭМЭГДЭЛ ХУРДАН ОЛГО

Зочин (103.68.180.143)
2018-04-18 13:13:13
21:100 гээд үйлдвэржилтийн хөтөлбөрөө энэ ЗГ хэрэгжүүлчихвэл хөдөө нутаг хөгжинө шүү

Зочин (178.141.49.246)
2018-04-18 13:11:53
Byambatsogt gishuun busiin nemegdelee zaaval ajil bolgooroi

Зочин (35.173.50.18)
2018-04-18 13:11:25
Хойд хөршид хүртэл бүсийн нэмэгдэл олгож болоод байхад монголд яагаад болохгүй гэж

Зочин (47.89.22.200)
2018-04-18 13:10:44
2020 оноос өмнө ядаж эрчим хүчний хараат байдлаас гармаар байна. Тэгж байж улс орон хөгжинө

Зочин (120.50.16.238)
2018-04-18 13:10:07
УБ ХОТЫГ УТАА, БААС, ТҮГЖРЭЛ ГУРВААС НЬ САЛАЯ ГЭВЭЛ ХӨДӨӨД ХҮН АМЬДРАХ НӨХЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭД НЭМЭРГҮЙ.

Зочин (94.141.238.28)
2018-04-18 13:09:25
ZA NAAD BUSIIN NEMEGDELIIG CHINI NEG AVCH UZEED MAJIIH YUNSAN HA HA

Зочин (79.116.96.220)
2018-04-18 13:03:18
Хүрэлсүх өөрөө Сүр Данзан болж байхаар наад хөдөөгийн иргэдээ дэмжсэн бодлого хурдан хэрэгжүүлээчээ

Зочин (114.26.12.88)
2018-04-18 13:02:34
zuv asuudal hundsun baina

Зочин (199.255.181.137)
2018-04-18 13:01:44
АНусууд энэ Засгийг шүмжлэ эрх байхгүй шүү. Та нар өр тавтснаас өөр юу хийсэн юм

Зочин (125.165.28.115)
2018-04-18 13:01:26
хөдөө цемент, шатахуун, гэрэл цахилгаан, гурил будаа гээд бүх юм үнэтэй байна.

Зочин (159.89.196.170)
2018-04-18 13:00:16
Бүдэрч бүдгэрсэн бүсийн нэмэгдэл гэж сайхан хэлэн байна.

Зочин (178.205.101.67)
2018-04-18 12:56:39
алслагдсан бүсийн адлагдсан иргэд хөөрхий

Зочин (179.179.97.170)
2018-04-18 12:55:00
алслагдсан бүсийн адлагдсан иргэд хөөрхий

Зочин (181.196.205.42)
2018-04-18 12:54:31
Нийслэлээс алслагдсан ААН-ийн ОАТ-ыг 1 хувь болгож хөнгөлсөн явдал их нэмэр болсон шүү. Энэ хуулийн хэрэгжилт 2019 онд дуусна. Дахиж сунгах тал дээр анхаарч өгөөрэй гишүүд ээ.

Зочин (195.158.28.102)
2018-04-18 12:53:25
zuv asuudal hundsun baina

Зочин (121.164.10.89)
2018-04-18 12:53:09
МАН ГАРЧ ИРЭЭД ХАРИН Ч ОВОО ЮМ ХИЙЖ БАЙНА ХӨӨРХИЙ. ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ӨСЧ БАЙНА. ӨР ШИРЭЭ ДАРЖ БАЙНА. ОДОО ҮҮНИЙЭЭ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ҮТЭР ТҮРГЭН НААГААРАЙ

Зочин (80.211.15.64)
2018-04-18 12:52:33
Нийслэлээс алслагдсан ААН-ийн ОАТ-ыг 1 хувь болгож хөнгөлсөн явдал их нэмэр болсон шүү. Энэ хуулийн хэрэгжилт 2019 онд дуусна. Дахиж сунгах тал дээр анхаарч өгөөрэй гишүүд ээ.

Зочин (200.11.13.160)
2018-04-18 12:52:09
huduunii orkuud geed l hutsaldah. ta nar shig tav tuhtai orchind amidrah erhtei adilhan l hun

Зочин (81.89.71.70)
2018-04-18 12:51:12
ХОВД, ЗАВХАН, УВС, ГОВЬ-АЛТАЙ, ДОРНОДЫН ИРГЭД БҮСИЙН НЭМЭГДЭЛИЙГ ГАР ӨРГӨӨД БҮГД ДЭМЖИНЭЭ

Зочин (178.238.228.187)
2018-04-18 12:50:43
Нийслэлээс алслагдсан ААН-ийн ОАТ-ыг 1 хувь болгож хөнгөлсөн явдал их нэмэр болсон шүү. Энэ хуулийн хэрэгжилт 2019 онд дуусна. Дахиж сунгах тал дээр анхаарч өгөөрэй гишүүд ээ.

Зочин (36.77.174.139)
2018-04-18 12:49:53
Сэтгүүлч тун зөв сэдэв хөнджээ. Баяр хүргэе

Зочин (43.239.79.50)
2018-04-18 12:49:28
МАН ГАРЧ ИРЭЭД ХАРИН Ч ОВОО ЮМ ХИЙЖ БАЙНА ХӨӨРХИЙ. ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ӨСЧ БАЙНА. ӨР ШИРЭЭ ДАРЖ БАЙНА. ОДОО ҮҮНИЙЭЭ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ҮТЭР ТҮРГЭН НААГААРАЙ

Зочин (192.64.11.231)
2018-04-18 12:49:06
алслагдсан бүсийн адлагдсан иргэд хөөрхий

Зочин (5.228.20.69)
2018-04-18 12:48:56
Хүрэлсүх өөрөө Сүр Данзан болж байхаар наад хөдөөгийн иргэдээ дэмжсэн бодлого хурдан хэрэгжүүлээчээ

Зочин (118.97.87.186)
2018-04-18 12:45:54
MONGOL YALSAN YUM BOL H.BATTULGAA BUH SUMIIG SHINE SUMIIN TUV BOLGO

Зочин (110.93.223.147)
2018-04-18 12:44:08
Бүсээ чангалсан алслагдсан бүсийнхэнд БҮСИЙН НЭМЭГДЭЛ ХУРДАН ОЛГО

Зочин (93.95.100.18)
2018-04-18 12:42:29
2020 оноос өмнө ядаж эрчим хүчний хараат байдлаас гармаар байна. Тэгж байж улс орон хөгжинө

Зочин (115.85.88.138)
2018-04-18 12:35:16
xodoonii biznes erxelj bgaa xumuusd xregtei l ym bgan

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
ТУУЛААС “ХЯДСАН” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ