“Концертмейстер багш нар”-ийн мэргэжлийг сурталчилах өдөрлөг болно

Түгээх    
2018-04-18 12:12:32 - Энтертайнмент

duuri

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан  сар бүр сонгодог урлагийн  аль нэг  мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж байгаа билээ. Дөрөвдүгээр сарыг тэд концертмейстерт зориулсан сар  болгон зарлаж байна. Тухайн сардаа зориулж УДБЭТ-ын үе үеийн концертмейстерийн зургаар үзэсгэлэн гаргаж, Тэдний ур, чадвар, мэргэжлийн  онцлогийн ялгааг танилцуулах зорилгоор “Уулзалт -ярилцлага”-ийг 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ны 14:00 цагт УДБЭТ-ын хоёр давхрын фоейнд  зохион байгуулна.

Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид дэлхийн түвшинд хүрч үнэлэгдэхэд, тэдний бэлтгэл сургуулилтыг хамтран хийж ажилладаг хүмүүс бол тэр бүр нэр нь дурьдагдаад байдаггүй “Концертмейстер” багш нар юм. Тэд бол уралдаан тэмцээнд оролцох  уран бүтээлчдийн амжилтын тулгуур багана нь хэмээн нэрлэж болох юм. УДБЭТ-ын нэрэмжит, соёл урлагийн салбарын төдийгүй дэлхийн  нэртэй уралдаан тэмцээнд оролцож байгаа дуучдыг амжилттай оролцож, тэргүүн болон дэд байруудыг эзлэхэд  үргэлж хамт байж, өөрийн сэтгэл оюун, мэргэжлийн ур чадвараараа шавь нартаа эрч хүч, мэргэжлийн шилдэг дуулалтыг бэлэглэж байдаг хүн бол УДБЭТ-ын  концертмейстер багш юм. Тэдний  сонгодог урлагийн алдарт шавь нарыг дурьдаад баршгүй.

 Гэвч одоо дэлхийн дуучин хэмээн нэрлэгдэж, дэлхийн томоохон театруудад дэлхийн сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээж байгаа Монгол улсын соёлын элч  дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин бол тэдний сонгодог урлагийн шилдэг шавь нарын нэг юм. Мөн МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Б.Эрдэнэтуяа гээд Сонгодог урлагийн сор болсон түүний шавь нарыг дурьдаад баршгүй юм.

Концертмейстер багш нар нь жинхэнэ сонгодог урлагийн сонгомол  уран бүтээлчдийг төрүүлэн гаргаж яваа агуу хүн болов ч тэр бүр өөрийнхөө тухай дурьдаад байдаггүй даруухан боловч мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид юм. Сонгодог урлагийн үзэгч таныг 2018 оны 04-р сарын 19-ны өдрийн 14.00  цагт уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзаж, өөрийн сонирхсон асуултаа асууж, хамт зургаа авхуулах алтан боломжийг бид олгож байна.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

zochin (66.181.166.134)
2018-04-18 17:56:05
багш нарийн , багш нарын байх даа уг нь

Ажиглагч (202.21.118.90)
2018-04-18 12:49:26
Урлагийн салбарт ажиллаж буй хүмүүс монгол хэлээ эрхэмлэдэггүй улс. Жишээ нь: концертмейстер гэх мэт үгийг орчуулахыг хүсдэггүй. Хэлний хууль бий дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унажээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ